Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2024/03327

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 08 сарын 20 өдөр Дугаар 183/ШШ2024/03327 Улаанбаатар хот

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Н ХЗХ-ны нэхэмжлэлтэй, Г.Б, Х.Ш нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4 523 771 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нь хариуцагч Х.Ш татгалзсаныг баталж, хариуцагч Г.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох 4 523 771 төгрөгийг хариуцагч маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, уг 4 523 771 төгрөгийг 2024 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 100 000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд сар бүрийн 10-ны өдөр 402 161 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрснийг баталж, тус тус хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 56 дугаар зүйлийн 56.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87 330 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Б 43 665 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН