| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 183/2024/03676/И |
| Дугаар | 183/ШШ2024/03456 |
| Огноо | 2024-08-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 183/ШШ2024/03456
2024 оны 08 сарын 30 өдөр Дугаар 183/ШШ2024/03456 Улаанбаатар хот
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ний нэхэмжлэлтэй,
Хариуцагч: холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 16.800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О , хариуцагч Р.Э , нарийн бичгийн дарга Г.Лхамбаасан нар оролцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Д.Т ий нэхэмжлэлтэй Р.Эн д холбогдох 16.800.000 төгрөг гаргуулах иргэний хэрэгт,
нэхэмжлэгч Д.Тэ нь нэхэмжлэлийн үнийн дүнгийн дүнгээс 2.800.000 төгрөгөөс татгалзаж, үлдэгдэл 14.000.000 төгрөгийг хариуцагч Р.Э нь 2024 оны 09 дүгээр 10-ны өдрөөс эхэлж сар бүр 2.3000.000 төгрөгийг төлж, 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүртэл төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож эвлэрсэн гэх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар Д.Т ний 241.950 улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.Эн аас 227.950 төгрөгийг гаргуулж нийт нэхэмжлэгч Д.Т д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Р.Эн нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ