| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2024/00460/И |
| Дугаар | 133/ШШ2024/00394 |
| Огноо | 2024-09-26 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 133/ШШ2024/00394
| 2024 оны 09 сарын 26 өдөр | Дугаар 133/ШШ2024/00394 | Есөнбулаг сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
*** аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: *** аймгийн *** сумын *** багийн *** тоотод оршин суух ***ийн ***ийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 09 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2024 оны 09 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь оролцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэжээ.
Хүсэлт гаргагч *** нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт гаргасан тул хуулийн дээрх заалтын дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай
2. Хүсэлт гаргагч *** шүүхэд гаргасан хүсэлтдээ: *** овгийн *** овогтой *** миний бие 1964 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, одоо *** настай. 1980 оны 08 дүгээр сарын 10-ны өдөр 16 нас хүрч 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Барилга, үйлдвэрийн баазад ***р ажиллаж байгаад 1983 оны 06 дугаар сарын 03-ны өдөр цэрэгт татагдаж, 1986 оны 08 дугаар сарын 17-ны өдөр халагдаж ирээд 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын хүртэл энэ компанид ажилласан. Ингээд 1997 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2006 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүртэл *** компанид ажилласан. Иймд миний бүрдүүлсэн нотлох баримтыг үндэслэн 1997 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2005 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг дуустал *** аймгийн *** ХХК-д ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
3.Хүсэлт гаргагч нь нотлох баримтаар:
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,
-***ийн иргэний үнэмлэхийн хуулбар,
-*** аймгийн *** ХХК-ийн *** 1997 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн *** дугаартай Түр ажилчин авах тухай тушаалын архивын хуулбар,
-*** аймгийн *** ХХК-ийн *** 1998 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн *** дугаартай 1997 оны 12 дугаар сарын үр дүнгийн шагнал олгох тухай тушаалын архивын хуулбар,
-*** аймгийн *** ХХК-н *** 1997 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн *** дугаартай Ажлын үр дүнгээр өсгөн нэмэгдүүлэх шагналт цалин олгох тухай тухай тушаалын архивын хуулбар,
-*** аймгийн *** ХХК-ийн *** 1997 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн *** дугаартай Ажлын үр дүнгээр өсгөн нэмэгдүүлэх шагналт цалин олгох тухай тушаалын архивын хуулбар,
-*** аймгийн *** ХХК-ийн захирлын 1998 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн *** дугаартай Сарын үр дүнгийн цалин олгох тухай тушаалын архивын хуулбар,
-*** аймгийн *** орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын захирлын 2003 оны 02 дүгээр сарын 24-ны өдрийн *** дугаартай Түр ажиллуулах тухай тушаалын архивын хуулбар,
-*** орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын захирлын 2003 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн *** дугаартай Цалинжуулах тухай тушаалын архивын хуулбар,
-*** аймгийн *** орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын захирлын 2004 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн *** дугаартай Шагнах тухай тушаалын архивын хуулбар,
-*** аймгийн *** орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын захирлын 2005 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн *** дугаартай Мөнгө зарцуулах тухай тушаалын архивын хуулбар зэрэг баримтуудыг ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад хүсэлт гаргагч ***ийн хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2. Хүсэлт гаргагч ***ийн *** нь 1997 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2006 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл *** аймгийн *** ХХК-д *** ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
2.1 Хүсэлт гаргагч ***ийн *** нь 1997 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2006 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд *** аймгийн *** ХХК-д ажиллаж байсан болох нь:
-*** аймгийн *** ХХК-ийн *** 1997 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн *** дугаартай Түр ажилчин авах тухай тушаалын хавсралтад 9. ***ийн *** гэж бичигдсэн архивын хуулбар,
-*** аймгийн *** ХХК-ийн *** 1998 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн *** дугаартай 1997 оны 12-р сарын үр дүнгийн шагнал олгох тухай тушаалын архивын хуулбар,
-*** аймгийн *** ХХК-ийн захирлын 1997 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн *** дугаартай Ажлын үр дүнгээр өсгөн нэмэгдүүлэх шагналт цалин олгох тухай тушаалын архивын хуулбар,
-*** аймгийн *** ХХК-ийн *** 1997 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн *** дугаартай Ажлын үр дүнгээр өсгөн нэмэгдүүлэх шагналт цалин олгох тухай тушаалын архивын хуулбар,
-*** аймгийн *** ХХК-ийн *** 1998 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн *** дугаартай ажлын үр дүнгээр өсгөн нэмэгдүүлэх шагналт цалин хүн тус бүрээр бодож I, II, III-р хавсралтаар олгосугай. 5. *** нь *** гэж бичигдсэн Сарын үр дүнгийн цалин олгох тухай тушаалын архивын хуулбар,
-*** аймгийн *** орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын захирлын 2003 оны 02 дүгээр сарын 24-ний өдрийн *** дугаартай 2003 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ***-гийн зуухны ***аар ***ийн түр хугацаагаар томилон ажиллуулсан Түр ажиллуулах тухай тушаалын архивын хуулбар,
-*** аймгийн *** орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын захирлын 2003 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн *** дугаартай Цалинжуулах тухай тушаалын хавсралтад *** гэж бичигдсэн тушаалын архивын хуулбар,
-*** аймгийн *** орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын захирлын 2004 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн *** дугаартай халаалтын улиралд зуухны ***аар ажилчдыг шагнаж урамшуулсугай гэх Шагнах тухай тухай тушаалын архивын хуулбар,
-*** аймгийн*** орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын захирлын 2005 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн *** дугаартай байгууллагын Мөнгө зарцуулах тухай тухай тушаалын архивын хуулбар зэргээр тогтоогдож байна.
3. Иймд *** овогтой ***ийн ***ийг 1997 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2006 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд *** аймгийн *** ХХК-д ***аар ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүд, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг *** овогтой ***ийн ***ийг 1997 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2006 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд *** аймгийн *** ХХК-д ***аар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор *** аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН