| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2024/05787/И |
| Дугаар | 102/ШШ2024/04559 |
| Огноо | 2024-09-27 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 102/ШШ2024/04559
| 2024 оны 09 сарын 27 өдөр | Дугаар 102/ШШ2024/04559 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг *дугаар хороо *д байрлах, *
Хариуцагч: Баянгол дүүрэг *дугаар хороо* тоотод оршин суух, *
Хариуцагч: Баянзүрх дүүрэг * дугаар хороо * дугаар хэсэг гудамж * тоотод оршин суух, *
16,699,017 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн аваад
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч * нь хариуцагч * нарт холбогдуулан 16,699,017 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлээс татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 311,646 төгрөг төлснийг дурдаж, 50 хувь болох 155,823 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн данснаас гаргуулан *-д олгуулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА