Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2020/0488

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

                                                        хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Нямдэлгэр би, Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.М-ын дүгнэлттэй, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн Эм биобэлдмэлийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Э-т холбогдох захиргааны хэргийг хянаад, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Дүгнэлт гаргагч Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.М шүүхэд гаргасан дүгнэлтдээ: ...Улсын ахлах байцаагч Д.Э нь 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр шалгалт хийх явцдаа А В К ХХК нь 1 нэрийн эмийг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгүүлээгүй гэх зөрчлийг илрүүлж, энэ талаар А В К ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б-г холбогдогчоор мэдүүлэг авч, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл үйлдэж зөрчил шалгах ажиллагаа явуулан Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид байхгүй 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгээр таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна...

Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн Эм биобэлдмэлийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Э-ийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн *** дугаартай шийтгэлийн хуудсаар А В К ХХК-ийг таван зуун нэгж буюу таван зуун мянган төгрөгөөр торгож, хялбаршуулсан журмаар шийдвэрлэж шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.

Хариуцагч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн Эм биобэлдмэлийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Э шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлт болон тайлбартаа: Нийслэлийн прокурорын газрын 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн дугаар 21 прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.М-аас Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн Эм биобэлдмэлийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Э-т холбогдуулан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн Эм биобэлдмэлийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Э-ийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн *** дугаартай шийтгэлийн хуудсаар А В К ХХК-ийг таван зуун нэгж буюу таван зуун мянган төгрөгөөр торгож, хялбаршуулсан журмаар шийдвэрлэж шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлага бүхий дүгнэлт гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх ..., мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заасны дагуу хариуцагч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн Эм биобэлдмэлийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Э нь прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжид хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг мэдэгдсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.М-ын гаргасан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн Эм биобэлдмэлийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Э-ийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн *** дугаартай шийтгэлийн хуудсаар А В К ХХК-ийг таван зуун нэгж буюу таван зуун мянган төгрөгөөр торгож, хялбаршуулсан журмаар шийдвэрлэж шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрчлөлт оруулах тухай дүгнэлтийг хариуцагч хариуцагч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн Эм биобэлдмэлийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Э хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ   Х.НЯМДЭЛГЭР