Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 133/ШШ2024/00403

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 133/ШШ2024/00403

Есөнбулаг сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

*** аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: *** аймгийн *** сумын *** баг, *** ХХК-ийн хүсэлттэй,

Хариуцагчаар оролцвол зохих этгээд ***г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь оролцов.

Хүсэлт гаргагч нь өөрийгөө оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт: Хариуцагчаар оролцвол зохих этгээд ***г эрэн сурвалжлуулах тухай.

2.Хүсэлт гаргагч *** ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: *** аймгийн *** сумын *** ажилтай *** овогтой ***, эмэгтэй, 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн зээлийн гэрээ хийж гар утас зээлээр авсан боловч төлбөрөө төлөлгүй алга болсон. Уг гэрээний гүйцэтгээгүй дүн 784,400 төгрөг, үүн дээр гэрээний дагуу алданги 392,200 төгрөг, нийт 1,176,600 төгрөг төлөөгүй юм. *** нь *** сумд ажиллаж байгаад ажлаасаа гарч *** явсан гэснээс хойш сураггүй алга болсон. ***с буцаж ирээд ***той холбогдсон байдаг боловч төлбөрөө төлөөгүй алга болсон тул эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоож өгнө үү гэжээ.

3. Хүсэлт гаргагчаас цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-*** ХХК-ийн 2011 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн *** дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний канондсан хуулбар,

-2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн *** дугаартай Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний хуулбар,

-2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн *** дугаартай Зээлээр авсан бараа материал, үйлчилгээний нөхцөл, эргэн төлөх хуваарь-ийн хуулбар,

-2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн *** дугаартай *** аймгийн *** сумын цэцэрлэгийн зээлээр авсан бараа материалыг хүлээлгэн өгсөн акт-ын архивын хуулбар,

-*** ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн *** дугаартай Итгэмжлэл олгох тухай албан бичгийн архивын хуулбар,

-*** аймгийн *** сумын хүүхдийн цэцэрлэгийн 2006 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн *** дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

-Гар утас төхөөрөмж, зээлээр худалдан авах гэрээ-ний архивын хуулбар,

-***н иргэний үнэмлэхийн хуулбар,

-*** ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн *** дугаартай Эрх шилжүүлэх итгэмжлэл олгох тухай тухай албан бичиг зэрэг баримтуудыг ирүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх *** ХХК-ийн гаргасан хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ***г эрэн сурвалжлуулахаар шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч *** ХХК нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ ... *** аймгийн *** сумын *** ажилтай *** овогтой ***, эмэгтэй, 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн зээлийн гэрээ хийж гар утас зээлээр авсан боловч төлбөрөө төлөлгүй алга болсон. Уг гэрээний гүйцэтгээгүй дүн 784,400 төгрөг, үүн дээр гэрээний дагуу алданги 392,200 төгрөг, нийт 1,176,600 төгрөг төлөөгүй юм. *** нь *** сумд ажиллаж байгаад ажлаасаа гарч *** явсан гэснээс хойш сураггүй алга болсон. ***с буцаж ирээд ***той холбогдсон байдаг боловч төлбөрөө төлөөгүй алга болсон тул эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоож өгнө үү... гэжээ.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт ...Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана... гэж, 14.4 дэх хэсэгт ...Хариуцагчийн оршин суугаа газрын хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэгч шүүхэд хүсэлт гаргаж болно... гэж заажээ.

4. Нэхэмжлэгч *** ХХК-ийн хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ***г эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргах эрхтэй болох нь *** ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн *** дугаартай зээлээр худалдах, худалдан авах гэрээний архивын хуулбар, 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн *** дугаартай зээлээр авсан бараа материал, үйлчилгээний нөхцөл, эргэн төлөх хуваарийн архивын хуулбар, 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн *** дугаартай *** аймгийн *** сумын цэцэрлэгийн зээлээр авсан бараа материалыг хүлээлгэн өгсөн актын архивын хуулбар, *** ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн *** дугаартай Итгэмжлэл олгох тухай тухай албан бичгийн архивын хуулбар, *** аймгийн *** сумын хүүхдийн цэцэрлэгийн 2006 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн *** дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний архивын хуулбар, *** аймгийн цэцэрлэгийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн *** дугаартай Гар утас төхөөрөмж, зээлээр худалдан авах гэрээний архивын хуулбар, ***н иргэний үнэмлэхийн хуулбар, *** ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн *** дугаартай Эрх шилжүүлэх итгэмжлэл олгох тухай тухай албан бичиг зэргээр тогтоогдож байна.

5. Нэхэмжлэгч *** ХХК нь ***н байгаа газрыг тодруулах талаар өөрийн боломжтой бүхий л арга хэмжээг авч лавлаж сурагласан боловч байгаа газрыг тодруулж чадаагүй, хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй байгаа явдал нь хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

6. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд *** овгийн ***н ***г *** аймгийн Цагдаагийн газраар эрэн сурвалжлуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

/*** овгийн ***ын ***, РД:***, албан ёсны оршин сууж байсан хаяг: *** хот, *** дүүргийн *** дүгээр хороо, *** дүгээр хороолол, *** гудамж, *** байр, *** тоот, түр оршин сууж байсан хаяг: *** аймгийн *** сум *** баг болно./

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дахь хэсэг, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд *** овгийн ***ын *** (РД:***)-г эрэн сурвалжилсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дахь хэсэгт зааснаар *** овгийн ***ын ***г эрэн сурвалжлахыг *** аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3.Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ***г эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоосон тохиолдолд энэ тухай хүсэлт гаргагч *** ХХК-д мэдэгдэхийг *** аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор *** аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН