Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2024/04591

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг * дүгээр хороо бага тойруу * тоотод байрлах, *

Хариуцагч: Баянгол дүүрэг * дүгээр хороо Хасбаатар гудамж *байр *тоотод оршин суух, *

4,304,405.07 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч * нь * ХХК-ийн нэхэмжилсэн 4,304,405.07 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн дотор 800,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн дотор 1,504,405.07 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 83,821 төгрөг төлснийг дурдаж, улсын төсвийн данснаас 41,910.5 төгрөг,*аас 41,910.5 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч * ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА