Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2024/04619

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2024/04619

Улаанбаатар хот

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг * дүгээр хороо бага тойруу* тоотод байрлах, * ХХК

Хариуцагч: Баянгол дүүрэг * дугаар хороо зүүн наран * дугаар гудамж * тоотод оршин суух, *

2,862,094.53 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч * нь *ХХК-ийн нэхэмжилсэн 2,862,094.53 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 955,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 955,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 952,094.53 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 60,744 төгрөг төлснийг дурдаж, улсын төсвийн данснаас 30,372 төгрөг, *аас 30,372 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч*ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА