Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 460

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Г.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй Нарийн бичгийн дарга Ж.Ганзориг,

Иргэдийн төлөөлөгч Д.Алтангэрэл,

Улсын яллагч У.Солонго,

Гэрч Ч.Л,

Хохирогч Д.Н, түүний өмгөөлөгч Ц.Амар,

Шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч Т.Баярцэцэг, Н.Бадамцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Дын Ат холбогдох 201626012440 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1989 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гаалийн байцаагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн ... тоотод оршин суух хаягтай, урьд 2009 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 158 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж 3 жил 8 сарын хорих ял оноож 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан ял шийтгэлтэй С овогт Дын А /РД:.../

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.А нь 2016 оны 09 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө 04-05 цагийн орчим согтуугаар Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Ханын материалын эцэст байрлах “...” караокены үүдэнд иргэн Д.Нтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар гуталтай хөл болон гараараа цохиж биед нь гавал тархины хүнд гэмтэл, баруун чамархай, суурь ясны шугаман хугарал, тархины эдийн хүнд зэргийн няцрал бүхий учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Аын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...мэдүүлэг өгөхгүй, өмнө нь хохирогчид гэмтэл учруулсандаа эргэлзэж байсан. Одоо бол эргэлзэхгүй байгаа, гэм буруугаа

 

 

хүлээн зөвшөөрч байгаа” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

Хохирогч Д.Нын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: "...2016 оны 9 дүгээр сарын 27- ноос 28-нд шилжих шөнө найз Бы гэрт очсон. Тэндээсээ гараад доод талын караокед орж суусан, тэндээ 4-5 пиво уусан, би согтууруулах ундаа уугаад байдаггүй болохоор согтсон байсан. Тэгээд байж байхад А гаднаас орж ирээд 1 шил архи авсан. Тэгээд А бид 2 нөгөө авсан архиа хувааж уусан. Тэгээд би их согтсон байсан учраас тэрнээс хойш юу болсныг санахгүй байна. Би тухайн үед тархиндаа хүнд гэмтэл авч эмнэлэг, сувилалд хэвтэн эмчлүүлснээр гайгүй болж байгаа. Шүүгдэгчийн гэрээс миний эмчилгээний зардалд гэмтлийн эмнэлэгт хэвтэж байхад 400.000 төгрөг, дараа нь 1.000.000 төгрөг, өнөөдөр рашаан сувилал, бариа засалд зориулж 1.000.000 төгрөг, нийт 2.400.000 өгсөн. Цаашид гомдол санал байхгүй, харин тархиндаа хүнд гэмтэл авсан болохоор ажил хийж чадахгүй байгаа. Хэд хэдэн газарт ажилд орсон боловч эрүүл мэндийн шалтгаанаар тэнцэхгүй болохоор ажлаасаа халагдсан байгаа. Мөн унаж татдаг болсон боловч эмчилгээ хийснээр эрүүл мэнд гайгүй болж байна. Цаашид шүүгдэгч миний эмчилгээний зардалд тус болох болов уу гэж бодож байна” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

Гэрч Ч.Лгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг: "...5 цагт босоод 5 цаг 40 минутийн цагийн үед гэрээс гарсан байх. Тэгээд хойшоогоо ухраад гарах гэсэн чинь машины хойно нэг цагаан юм байсан. Баянголын ... тоот нь манай гэрийн урд байрладаг. Хохирогч нь Баянголын ... тоот буюу танай гэрийн гаднаас буюу манай хашааны гадна толгойгоо дараад сууж байсан. Манай эхнэр 6 цагийн үед цагдаад дуудлага өгсөн гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

Мөн хавтаст хэргээс:

Иргэн М.Дуламсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: "...2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 06 цаг 11 минутад Сэлбэ 10-с СХД 5 дугаар хороо Баянголын ... тоот хашааны үүдэнд ухаангүй согтуу хүн байна гэсэн өгсөний дагуу очиж шалгахад 20-25 орчим насны эрэгтэй, цагаан цамцтай, саарал брюкэн өмдтэй, хар өнгийн гуталтай хүн баруун талаараа эвхэрсэн байдалтай хэвтэж байсан. Би тэгээд 103 руу залгаад ярьсаны дараа 20-25 минутын дараа ирж авч явсан” гэсэн тайлбар /1хх-ийн 18-19х/

Хохирогч Д.Нын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Би 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хаягийг нь сайн мэдэхгүй Ханын материалын эцэст байдаг найз Бы гэрт 20:00 цагийн үед очоод 22:00 цагийн үед Бы гэрээс гараад явж байтал манай эхнэр Н над руу залгаад бид хоёр хоорондоо жаахан маргаад, тэгээд миний сэтгэл санаа тавгүй байсан болохоор Ханы материалын эцсээс уруудаад байдаг нэрийг нь мэдэхгүй караокед орж сууж пиво ууж байгаад найз Быг гараад ирээч гэхэд Б эхнэр ирчихсэн найз нь жаахан ажилтай байна одоо очиж чадахгүй гэсэн. Тэгээд би ганцаараа 4-6 пиво уусан, тэрнээс хойш юу болсон талаар би ерөөсөө мэдэхгүй байна, нэг мэдэхэд эмнэлэгт сэрсэн. ...Би караокед орохоосоо өмнө нь ямар ч архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Би тархи толгойндоо гэмтэлтэй авч байгаагүй. ...Би караоке дотор хэн нэгэнтэй танилцаж сууснаа санахгүй байна. Би хэн нэгэнтэй маргалдаж сууснаа санахгүй байна. Би хэн нэгэнтэй хэрэлдэж, маргаж зодоон хийгээгүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 50-52 х/,

"...Мэдэхгүй санахгүй байж хамаагүй хүнийг хэрэгт гүтгэчихэж магадгүй гэж бодоод янз бүрийн юм яриагүй. Сүүлд сонсоход тэр хавьд ухаангүй байхад айлын хүн олоод түргэн цагдаа дуудсан юм билээ. Би архи дарс уугаад байдаггүй, уухаараа амархан согтчихдог. А гэдэг хүнийг би мэдэхгүй. Бүр сүүлд л харсан. Надтай хамт пиво уусан боловч би чамайг зодож цохиогүй гэж хэлж байсан. Сүүлд караокены гаднах бичлэгийг үзэхэд А гэдэг залуу намайг зодож цохиж байгаа, өшиглөж байгаа бичлэг байгаа учраас тэр хүн л намайг зодсон нь тодорхой байна. Миний эмнэлэгт хагалгаа хийлгэсэн болон эмчилгээнд А 400.000 төгрөг өгсөн. Эмнэлгээс гараад дахин эм тариа авч хэрэглэсэн боловч тэдгээр нь төлөгдөөгүй. Одоогийн байдлаар өмнөх зардлаас гадна 500.000 төгрөгийн эм тариа авахаар эмч бичиж өгсөн боловч эм тариагаа ч авч чадаагүй байгаа. Би хуучин барилга дээр ажиллаж байсан.

 

 

Одоо цахилгаан багаж хэрэгслээр юм хийх гэхээр доргиод багажаар юм хийж чадахгүй байгаа. А манай том эгч Жаргалтай очиж уулзаад би мөнгө төгрөгийг нь өгье, та битгий гомдол гаргаарай гэж гуйсан байсан. 2017 оны 01 дүгээр сарын 03-04-ний үед цагдаагийн хэлтэс дээр Атай тааралдахад тэр чиний хохирлыг барагдуулаад өгчихье, хашаа байшингаа ч хамаагүй зараад өгчихье, чи харин гомдлоо авчихаач гэж байсан. Тэр үед нь би чамаас мөнгө төгрөг нэхээгүй, би санахгүй байна гэдгээ хэлээд цагдаа нар учрыг нь олж өгөх байлгүй л гэж хэлж байсан. Гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 151-152 х/

Х.Мгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Би 2016 оны 9 дүгээр сарын 27- ны өдрийн 19 цагаас хойш Ханын материалын эцсийн доор байх "...” караокед ажил дээрээ байж байгаад шөнө 04 цаг өнгөрөөгөөд хаасан. Учир нь манай караокед байсан 2 хүн гарахгүй архи уугаад суугаад байсан. Н уг өдөр манай караокегаар үйлчлүүлсэн, яг хэдэн цагт орж ирснийг нь санахгүй байна. Орж ирэхдээ ганцаараа жаахан халамцуу орж ирээд нэгдүгээр ширээн дээр суугаад Нийслэл нэртэй пиво нэгийг захиалсан. Тухайн үед манай караокед ямар ч үйлчлүүлэгч байгаагүй. Тэгээд орж ирснээс хойш 6-7 пиво захиалж ууж сууж байгаад гурван дуу дуулсан. Тэгээд 01 цагийн үед гаднаас нэг өндөр туранхай манайхаар хааяа орж ирдэг нэрийг нь сайн санахгүй байна нэг залуу орж ирээд над дээр ирээд нэг пиво өгчих гэсэн. Тэгэхээр нь би эхлээд тооцоогоо хий, тэгээд ав гэсэн чинь тооцоогоо хийхгүй байсан чинь Н тэр залууг найзаа наашаа суучих би ганцаараа эвгүй байна гээд тэр залууг хажуудаа суулгаад Нийслэл нэртэй нэг пиво нэмж захиалаад хоорондоо танилцаад найзаа болоод хааяа нэг муудалцаад, сайндаад байсан. Тэр хоёр 03 цагийн үед согтчихоод дахиж нэг шил 0,5 литрийн Улаанбаатар нэртэй архийг гуйсаар байгаад захиалж авсан. Тэгээд би хаах гэхээр бид хоёр архиа ууж дуусчихаад гарна эсвэл эндээ хононо гээд хоёулаа хоорондоо чи тийм том юм уу гээд нэгнээсээ асуугаад байх шиг байсан. Яг хэн нь хэнээсээ асуугаад байсныг анзаараагүй тэгээд архиа уугаад улам согтоод архиа ууж дуусчихаад дахиж архи авах гээд байхаар нь би өгөөгүй. Энэ үед тэр хоёр бие биетэйгээ барьцалдаж аваад байсан. Харин цохиж зодохыг нь би хараагүй. Тухайн үед тэгээд 04 цаг өнгөрч байхад би дүүтэйгээ хүчээр гаргаад хаасан. Тэр хоёр залуу гараад хаашаа явсныг нь би хараагүй. Тэр хоёр уусан архиныхаа тооцоог хийгээгүй, барьцаанд нь ЬӨ маркийн хар өнгийн утас, автобусны төлбөрийн карт, шар рамтай хар нүдний шил зэргийг авч үлдсэн. Маргааш нь цагдаа нар ирээд дээрх зүйлүүдийг мөн тэр хоёрын ууж байсан Улаанбаатар нэртэй архины шилийг авч явсан. Намайг байхад тийм айхтар сүртэй хэрэлдэж маргаагүй. Н нь өөрөө эхлээд гарч ирээд согтуурхаад нөгөө залуугаас хэрүүл өдөөд байсан. Тэгээд л удалгүй зодоон цохион хийх гэснээ л найзаа болоод удахгүй дахиад л маргаад байх шиг байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 61-63 х/

Гэрч Э.Билэгбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Би 2016 оны 9 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө Ханын материалын эцэст байдаг ... нэртэй караокег түрээсээр ажиллуулдаг эгч М дээр 01 цагийн үед очсон. Намайг очих үед караоке дотор текний урд талын ширээн дээр хоёр залуу сууж байсан. Тэгээд би эгчтэйгээ ханиндаа хамт байж байгаад 04 цагийн үед хаагаад явсан. Тэр үед караоке дотор сууж байсан хоёр залуу гарахгүй удаад байсан. Тэгээд тэр хоёрыг бараг хүчээр гаргасан. Тэнд сууж байсан нэг залуу нь нилээн согтчихсон хувцсаа өмсөж чадахгүй байхаар нь би хувцсыг нь авч гараад өгөх гэсэн чинь намайг караокены үүдний довжооны шатнаас түлхэж унагаасан. Тэгээд манай эгч хувцсыг нь өгчихөөд бид хоёр явсан. ...Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 64-65 х/

Гэрч Ч.Лгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Би өглөө 05 цагийн үед босоод гэрээсээ гарч ажилдаа явахаар эхнэр Эрдэнэчимэг, эгч Шүрэнцэцэг нарын хамтаар өөрийн эзэмшлийн ... УБН улсын дугаартай машинтай хашаанаас ухарч гарах үед манай эхнэр "Хөөе ард чинь хүн байна шүү” гэхээр нь толиндоо харж байгаад тойроод ухарсан. Тэгээд би тэр хүнийг харсан чинь дээгүүрээ цагаан өнгийн пиджак өмсчихсөн эрэгтэй хүн явган суучихсан, их даарсан бололтой чичрээд сууж байхаар нь би эхнэрийгээ цагдаад дуудлага өгчих гэсэн. Тэгээд бид тэндээсээ явсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 66-67 х/

 

 

Гэрч Б.Батзоригийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Би энэ хэргийн талаар мэдээгүй байсан ба маргааш өглөө нь цагдаа нар ирээд асууж манай дэлгүүрийн гаднах камерийг шүүх үед нь мэдсэн. Бичлэгийг шүүж үзэхэд хоёр залуу хоорондоо хэрэлдэж маргаад байх шиг байсан. Би бичлэгийг 07 цаг хүртэл шүүж үзэхэд дэлгүүрийн довжооны шатны бариулан дээр тавьчихсан байсан хувцсыг 06-07 цагийн хооронд хог түүдэг хоёр хүн ирээд үзэж байгаад аваад явж байгаа нь камерийн бичлэгт бичигдсэн байсан ба 05 цагаас хойших бичлэг нь хуулагдахгүй байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 68-69 х/

Гэрч Э.Энхтүвшингийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Д.Н 2016 оны 9 дүгээр сарын 28-нд ГССҮТ-ийн гавал тархины гэмтлийн тасагт хэвтсэн. Өвчтний биеийн байдал хүнд, ухаан орчиндоо харьцаа сул байсан. Эмч нарын хамтарсан үзлэг зөвлөгөөн хийж 2016 оны 9 дүгээр сарын 28-нд яаралтай хагалгаанд орсон. Хагалгаанд тархины баруун тал бөмбөлөгийн чамархай зулай хэсгийг хамарсан цусан хурааг авах мэс засал хийсэн. Гавал ясны зулайн чамархай суурь яс үргэлжилсэн хугаралтай байсан. Энэ гэмтлийг юунаас болж яаж авсан талаархи дүгнэлтийг Шүүх эмнэлгийн шинжээч эмч тогтооно. Амь насанд аюултай хүнд гэмтэл авсан байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 54-55 х/

Гэрч М.Ариунболдын мөрдөн байцаалтад өгсөн: "...Би тухайн өдөр Нийслэлийн түргэн түргэн тусламжийн төвийн Сонгинохайрхан дүүрэг дэх салбарт түргэний эмчийн үүрэг гүйцэтгэж байсан. Би 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өглөө 06 цаг 53 минутад ...дуудлагыг хүлээн авч очиход 25-30 орчим насны залуу өмссөн хувцас нь шавар шороо болчихсон хэвтэж байсан. Тэгээд би тэр хүний биед үзлэг хийхэд зүүн нүдний зовхи хэсэг хөхөрсөн, хамарнаас нь цус нус холилдоод гарсан, осгосон байдалтай нилээн даарчихсан байсан. Тэгээд тухайн хүнийг ГССҮТ- ийн хүлээн авахын эмчид хүлээлгэн өгсөн” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 72-73х/

Гэрч Б.Тамирын мөрдөн байцаалтад өгсөн: "...2016 оны 09 дүгээр сарын 28-ны өглөө 07 цаг 40 минутын үед 103-аар Н гэх хүн ирж хүлээн авах дээр үзлэг хийж гавал тархины тасагт шилжүүлсэн. Нын биеийн байдал хүндэвтэр, ухаан санаа орчиндоо харьцатай, үзлэгээр баруун хөмсгөнд халцарч урагдсан шархтай, шинжилгээнд оруулж онош тогтооход тархины хүнд гэмтэл, гавал ясны хугарал, тархины эдийн цус хуралттай байсан” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 76-77х/,

Гэрч Д.Мын мөрдөн байцаалтад өгсөн: "...А үүрээр 06 цагийн үед манай гэрт согтуу орж ирээд юм ярилгүй унтсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 78-79х/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №13546 дүгнэлтэд: "а/ Д.Нын биед гавал тархины хүнд гэмтэл, баруун чамархай, суурь ясны шугаман хугарал, тархины баруун зулай чамархай хэсгийн хатуу хальсан дээрхи цусан хураа, тархины эдийн хүнд зэргийн няцрал, баруун хөмсөгний няцарсан шарх, зүүн дээд доод зовхины цус хуралт, нуруунд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. б/ Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. "в/ Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. г/ Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэжээ. /1хх-ийн 93 х/

Нэмэлт шинжилгээ хийсэн шинжээчийн №721 дүгнэлтэд: "а/ Д.Нын биед учирсан гавал тархины хүнд гэмтэл, баруун чамархай, суурь ясны шугаман хугарал, тархины баруун зулай чамархай хэсгийн хатуу хальсан дээрхи цусан хураа, тархины эдийн хүнд зэргийн няцарсан шарх, зүүн дээд доод зовхины цус хуралт, нуруунд зулгаралт бүхий гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал: хүний хөлөөр өшиглөх үед үүсгэгдэх боломжтой. Шинжилгээнд ирүүлсэн гутлаар үүсгэгдсэн эсэхийг тогтоох боломжгүй. б/ Д.Нын биед учирсан гэмтэл нь хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн эсэхийг тогтоох боломжгүй. в/ Д.Нын биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.” гэжээ. /1хх-ийн 243х/

 

 

Шинжээч Б.Амгаланболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Д.Нын биед учирсан гэмтэл нь хатуу гадаргуу дээр баруун чамархай зулай хэсгээрээ унах үед баруун чамархайн суурь ясны шугаман хугарал, баруун зулай чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эдийн хүнд зэргийн няцрал зэрэг гэмтлүүд нь үүсэх боломжтой. Мөн дээрх гэмтлүүд нь гараараа цохих үед үүсэх боломжгүй, хөлөөрөө өшиглөх тийрэх, дэвсэх үед үүсэх боломжтой. Бичлэгэн дээрх эхний хоорондоо зодолдох, гараараа цохих үед үүсэх боломжгүй. Дээрх гэмтлийг аваад цусан хураа үүсээд тархи дарагдалт үүсэх хүртэлх хугацаанд хөдөлгөөн хийгээд явах чадвартай, хугацааг нарийн тогтоох боломжгүй. Д.Н дээрх гэмтлийг аваад 700-1000 метр зайд явах боломжтой. Яг ямар хугацаанд ямар зайнд явах боломжтойг тодорхойлох боломжгүй. Д.Нын биед учирсан гавал тархины хүнд гэмтэл, баруун чамархай, суурь ясны шугаман хугарал, баруун зулай чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эдийн хүнд зэргийн няцрал, баруун хөмсөгний няцарсан шарх, зүүн дээд зовхины цус хуралт, нуруунд зулгаралт бүхий гэмтлүүд нь хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл болно...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн /1хх-ийн 96-97, 99 х/

"...Д.Нын биед учирсан гавал тархины хүнд гэмтэл нь мохоо зүйлийн хүчин зүйлээр үүсгэгдэх боломжтой. Мохоо зүйл гэдэг нь маш олон төрлийн зүйлүүдээс бүрдэнэ. Дээрх гэмтэл хөлөөрөө өшиглөх үед үүсэх боломжтой ба хөлөөрөө өшиглөх гэдэг нь гуталтай, гуталгүй хөл нүцгэний ялгаа гарахгүй. Хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэхийг нь тодорхойлох боломжгүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 246х/

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №-13775 дүгнэлт: "Д.Аын биед баруун зуу, зүүн бугалганы зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэжээ. /1хх-ийн 92х/

Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд: "...4 цаг 45 минут 48 секундэнд ... караокеноос Д.Н, Д.А, караокены зөөгч М бас нэг эмэгтэйтэй дөрвүүлээ гарч ирэх ба 45 минут 55 секундэнд зөөгч Мтай хамт явж байсан гэх эмэгтэй Д.Нын дээгүүрээ өмсөж байсан хувцсыг өгөх үед Д.Н нь уг эмэгтэйг шатны уруу түлхэж унагааж буй бичлэг, 45 минут 59 секундэнд Д.Н нь шатнаас буух гэж байгаад урагшаа унах гэж байхад нь Д.А нь түшиж авч буй дүрс бичлэг, 46 минут 01 секундээс 28 секундын хооронд Д.Н нь Д.Аын баруун гарнаас зууралдан татаж шатан дээр сууж зөөгч эмэгтэй М Д.Нын хувцсыг өгөх үед Д.Н хувцсаа авч шидэж Д.А нь Д.Ныг цохих гээд хий цохиж буй дүрс бичлэг, 46 минут 37 секундэнд зөөгч эмэгтэй М нь Д.Нын дээгүүр өмсөж явсан хувцсыг шатны бариул дээр тавиад цааш явж буй дүрс бичлэг, 46 минут 39 секундээс 46 секундын хооронд Д.Н, Д.А хоёр нь хоорондоо зууралдаж байгаа камерын бичлэгийн хяналтаас гарсан дүрс бичлэг, 49 минут 00 секундэнд Д.Н нь камерын бичлэгт дахин орж ирэх үед хойноос нь Д.А гарч ирэн Д.Н дээгүүрх хувцсаа зүүн гарандаа барьчихсан Д.Нын хойноос баруун хөлөөрөө тийрэв. 49 минут 03 секундэнд Д.Н нь Д.Аын хөлнөөс зууралдаж байгаад Д.А жийх үед газар биеийн бөгсөн хэсгээрээ хойшоо унав. 49 минут 04 секундээс 21 секундын хооронд Д.А, Д.Н хоёр нь дахин барилцан авч Д.А нь Д.Нын нүүрэн хэсэгт гараараа нэг удаа цохив. 49 минут 23 секундэнд Д.Н нь ... караокены шатны хойд хэсэгт суух үед Д.А дэргэд нь очиж хөлөөрөө хий өшиглөж хоорондоо маргалдав. 49 минут 25 секундээс 52 минут 08 секундын хооронд Д.А Д.Ныг дахин цохиж Д.А нь дээгүүрх цамцаа өмсөв. /Энэ хэсэг нь камерын бичлэгт бүдэг харагдах ба ямар үйлдэл хийж байгаа нь тодорхой харагдахгүй байв/ 52 минут 10 секундэнд Д.А нь дээгүүрх хар өнгийн хувцсаа гартаа бариад зам руу гарч хойд зүгийг чиглэн явах үед хойноос нь Д.Н хойноос нь босч Д.Аын хойноос зүүн гараараа заан араас нь явж камерын бичлэгээс гарав. 52 минут 15 секундээс 54 минут 30 секундын хооронд камерын бичлэгт Д.А, Д.Н хоёр нь дахин орж ирээгүй ба Д.Нын өмсөж явсан гэх цагаан цайвар өнгийн хувцас ... караокены шатны бариул дээр тохоотой үлдэв...” /1хх-ийн 37-38 х/

 

 

Шүүгдэгч Д.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "....2016 оны 9 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө ганцаараа "...” нэртэй караокед орсон чинь ширээн дээр нэг залуу ганцаараа сууж байсан. Тэгээд би суугаад танилцаад барменаас нь ганц нэг пиво зээлээд уучихъя гэсэн чинь үгүй гэсэн. Тэгээд би сууж байсан чинь тэр залуу би ганц юм авъя гэсэн. Тэгээд бид хоёр авсан архиа хувааж уугаад хоорондоо танилцаад юм ярьж байгаад тэр залуу "та нар юу юм бэ атаман юм уу, би бол эндээс пиво ууж чадна” энэ тэр гээд сонин юм яриад байхаар нь "чи ямар хачин юм ярьдаг юм бэ, одоо больчихооч” гэсэн чинь "чи юу юм бэ” гээд босож ирээд цохих гэхээр нь би бултаад хавсарч унагаагаад дээр нь гарч сууж байгаад "хоёулаа хэрэлдэж зодолдоод яах вэ, эвтэйхэн байж байгаад салцгаая” гэсэн чинь "за тэгье” гэсэн. Тэгээд босч ирээд бид хоёр эргэж юм ярьж байгаад архиа ууж дуусаад 04 цаг өнгөрч байхад караоке нь хаана гээд хаагаад гарсан. Тэгээд тэр залуу гарчихаад түлхээд зуураад, намайг татаад байсан. Тэгэхээр нь болиоч дээ гээд яриад байж байтал тэр залуу караокены зөөгч эмэгтэйг шатнаас түлхээд унагаасан. Тэгэхээр нь би "чи болиоч ээ, яасан ядаргаатай юм бэ” гээд би нүүр рүү нь цохих гээд далайсан чинь шатан дээр суучихсан байж байснаа босч ирээд миний нүүр рүү мөргөх гэхээр нь би хойшоо болсон чинь гараараа цохьсон. Тэгэхээр нь би тэвэрч аваад унагаах гэсэн чинь би өөрөө хамт унасан. Унасны дараа миний баруун гарнаас хазаад байхаар нь би гараа авахаар л дахиж хазаад байсан. Тэгэхээр нь би "чи яасан нойтон хамуу шиг юм бэ, одоо болиоч” гэсэн чинь хойноос дагаж ирээд дахиад зуурч аваад байхаар нь би тэр залуугийн нүүр рүү нь гараараа 2 удаа цохьсон чинь унаад өгсөн. Тэгэхээр нь би босгоод тэндээ жаахан зууралдаж байгаад бид хоёр салаад би найзынх руугаа Мын гэр рүү Ханын материалын эцсийн зүүн тийшээ дэнж рүү яваад ороход үүр цайж байсан. Цагийг нь мэдэхгүй байна. Би "...” караокед орохоосоо өмнө 2 найзтайгаа 0,5 граммын нэг шил архи хувааж уусан байсан. Караокед орсны дараа тэр залуутай 0,5 граммын Улаанбаатар нэртэй архи хувааж уусан. Би пиво уугаагүй. Тэр залуу пиво уугаад сууж байсан. Намайг ороход тэр залуу жаахан халамцуу л байх шиг байсан. Тэр залуу архи уугаад согтохоороо их тавьтаргүй зан ааштай юм байна лээ. Би тэр залуугийн тархи толгойнд гэмтэл учруулахаар хүчтэй цохиж зодсон зүйл байхгүй. Би хөлөөрөө 2-3 удаа тийрсэн. Сүүлд суучихсан байхад нь хөлөөрөө баруун мөрөнд нь цохьсон. Түүний тархи толгой руу цохиогүй...” /1хх-ийн 104-106, 156-157 х/

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт /1хх-ийн 5-8 х/

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 235-239/ Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт /1хх- ийн 39-46 х/

Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-ийн 34, 36 х/

Эд зүйл хураан авч, үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 234, 240х/

Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 35 х/

Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /1хх-ийн 4...8 х/

Мөнгө хүлээлгэж өгсөн баримт /1хх-ийн 130, 2хх-ийн 26 х/

Хохирлын баримтууд /1хх-ийн 128-129 х/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 109 х/

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 158 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1хх-ийн 159/

Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны тодорхойлолт /1хх-ийн 112 х/

Иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-ийн 113 х/

Бакалаврын дипломны хуулбар /1хх-ийн 114-115 х/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн 6 хуудас баримт, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гаргаж өгсөн 1 хуудас баримт зэрэг болно.

Шүүхийн дүгнэлтийн талаар:

Шүүх дээрх шинжлэн судалсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох

 

 

баримтуудыг харьцуулан судалж, үнэлж дүгнэвэл:

Шүүгдэгч Д.А нь согтуугаар 2016 оны 9 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 04:45-05:00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, Ханын материалын эцэст байрлах “...” караокены үүдэнд Д.Нтой маргалдаж өшиглөх, тийрэх болон гараараа цохих зэргээр зодож хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь:

 

Хохирогч Д.Нын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: "...Би 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 22:00 цагийн үед Бы гэрээс гараад явж байхад эхнэр Н над руу залгаад бид хоёр хоорондоо жаахан маргаад, тэгээд миний сэтгэл санаа тавгүй байсан болохоор Ханы материалын эцсээс уруудаад байдаг нэрийг нь мэдэхгүй караокед орж сууж 4-6 пиво уусан, тэрнээс хойш юу болсон талаар би ерөөсөө мэдэхгүй байна, нэг мэдэхэд эмнэлэгт сэрсэн. А гэдэг хүнийг би мэдэхгүй. Бүр сүүлд л харсан. Надтай хамт пиво уусан боловч би чамайг зодож цохиогүй гэж хэлж байсан. Сүүлд караокены гаднах бичлэгийг үзэхэд А гэдэг залуу намайг зодож цохиж байгаа, өшиглөж байгаа бичлэг байгаа учраас тэр хүн л намайг зодсон нь тодорхой байна. Миний эмнэлэгт хагалгаа хийлгэсэн болон эмчилгээнд А 400.000 төгрөг өгсөн. Дараа нь 1 сая төгрөг, өнөөдөр 1 сая төгрөг, нийт 2.400.000 төгрөг өгсөн. Би тархиндаа хүнд гэмтэл авсан, ажил хийхэд хүндрэлтэй байгаа. Би цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилмээр байна ...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 50-52, 151-152 х, шүүх хуралдааны тэмдэглэл/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №13546 дүгнэлтэд:                       ”а/

Д.Нын биед гавал тархины хүнд гэмтэл, баруун чамархай, суурь ясны шугаман хугарал, тархины баруун зулай чамархай хэсгийн хатуу хальсан дээрхи цусан хураа, тархины эдийн хүнд зэргийн няцрал, баруун хөмсөгний няцарсан шарх, зүүн дээд доод зовхины цус хуралт, нуруунд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. б/ Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. в/ Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. г/ Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэжээ. /1хх-ийн 93 х/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №721 дүгнэлтэд: /нэмэлт/ "а/Д.Нын биед учирсан гавал тархины хүнд гэмтэл, баруун чамархай, суурь ясны шугаман хугарал, тархины баруун зулай чамархай хэсгийн хатуу хальсан дээрхи цусан хураа, тархины эдийн хүнд зэргийн няцарсан шарх, зүүн дээд доод зовхины цус хуралт, нуруунд зулгаралт бүхий гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал: хүний хөлөөр өшиглөх үед үүсгэгдэх боломжтой. Шинжилгээнд ирүүлсэн гутлаар үүсгэгдсэн эсэхийг тогтоох боломжгүй. б/ Д.Нын биед учирсан гэмтэл нь хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн эсэхийг тогтоох боломжгүй. в/ Д.Нын биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.” гэжээ. /1хх-ийн 243х/

Шинжээч Б.Амгаланболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Д.Нын биед учирсан гэмтэл нь хатуу гадаргуу дээр баруун чамархай зулай хэсгээрээ унах үед баруун чамархайн суурь ясны шугаман хугарал, баруун зулай чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эдийн хүнд зэргийн няцрал зэрэг гэмтлүүд нь үүсэх боломжтой. Мөн дээрх гэмтлүүд нь гараараа цохих үед үүсэх боломжгүй, хөлөөрөө өшиглөх тийрэх, дэвсэх үед үүсэх боломжтой. Өөрөөр хэлбэл, Д.Нын биед учирсан гавал тархины хүнд гэмтэл нь мохоо зүйлийн хүчин зүйлээр үүсгэгдэх боломжтой. Мохоо зүйл гэдэг нь маш олон төрлийн зүйлүүдээс бүрдэнэ. Дээрх гэмтэл хөлөөрөө өшиглөх үед үүсэх боломжтой ба хөлөөрөө өшиглөх гэдэг нь гуталтай, гуталгүй хөл нүцгэний ялгаа гарахгүй. Хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэхийг нь тодорхойлох боломжгүй. Дээрх гэмтлийг аваад цусан хураа үүсээд тархи дарагдалт үүсэх хүртэлх хугацаанд хөдөлгөөн хийгээд явах чадвартай, хугацааг нарийн тогтоох

 

 

боломжгүй. Д.Н дээрх гэмтлийг аваад 700-1000 метр зайд явах боломжтой. Яг ямар хугацаанд ямар зайнд явах боломжтойг тодорхойлох боломжгүй. Д.Нын биед учирсан гэмтлүүд нь хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл болно” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 96-97, 99, 246х/

Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд:"...4 цаг 45 минут 48 секундэнд ... караокеноос Д.Н, Д.А, караокены зөөгч М бас нэг эмэгтэйтэй дөрвүүлээ гарч ирэх ба 46 минут 01 секундээс 28 секундын хооронд Д.Н нь Д.Аын баруун гарнаас зууралдан татаж шатан дээр сууж зөөгч эмэгтэй М нь Д.Нын хувцсыг өгөх үед Д.Н хувцсаа авч шидэж Д.А нь Д.Ныг цохих гээд хий цохиж буй дүрс бичлэг, 46 минут 39 секундээс 46 секундын хооронд Д.Н, Д.А хоёр нь хоорондоо зууралдаж байгаа камерын бичлэгийн хяналтаас гарсан дүрс бичлэг, 49 минут 00 секундэнд Д.Н нь камерын бичлэгт дахин орж ирэх үед хойноос нь Д.А гарч ирэн Д.Н дээгүүрх хувцсаа зүүн гарандаа барьчихсан Д.Нын хойноос баруун хөлөөрөө тийрэв. 49 минут 03 секундэнд Д.Н нь Д.Аын хөлнөөс зууралдаж байгаад Д.А жийх үед газар биеийн бөгсөн хэсгээрээ хойшоо унав. 49 минут 04 секундээс 21 секундын хооронд Д.А, Д.Н хоёр нь дахин барилцан авч Д.А нь Д.Нын нүүрэн хэсэгт гараараа нэг удаа цохив. 49 минут 23 секундэнд Д.Н нь ... караокены шатны хойд хэсэгт суух үед Д.А дэргэд нь очиж хөлөөрөө ... өшиглөж хоорондоо маргалдав. 49 минут 25 секундээс 52 минут 08 секундын хооронд Д.А Д.Ныг дахин цохиж Д.А нь дээгүүрх цамцаа өмсөв. /Энэ хэсэг нь камерын бичлэгт бүдэг харагдах ба ямар үйлдэл хийж байгаа нь тодорхой харагдахгүй байв/ 52 минут 10 секундэнд Д.А нь дээгүүрх хар өнгийн хувцсаа гартаа бариад зам руу гарч хойд зүгийг чиглэн явах үед хойноос нь Д.Н хойноос нь босч Д.Аын хойноос зүүн гараараа заан араас нь явж камерын бичлэгээс гарав” /1хх-ийн 37-38 х/

Х.Мгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Би 2016 оны 9 дүгээр сарын 27- ны өдрийн 19 цагаас хойш Ханын материалын эцсийн доор байх "...” караокед ажил дээрээ байж байгаад шөнө 04 цаг өнгөрөөгөөд хаасан. Учир нь манай караокед байсан 2 хүн гарахгүй архи уугаад суугаад байсан. ...ганцаараа жаахан халамцуу орж ирээд нэгдүгээр ширээн дээр суугаад Нийслэл нэртэй пиво 6-7 захиалж ууж суусан, 01 цагийн үед гаднаас нэг өндөр туранхай манайхаар хааяа орж ирдэг нэг залуу орж ирэхэд Н тэр залууг найзаа наашаа суучих би ганцаараа эвгүй байна гээд тэр залууг хажуудаа суулгаад Нийслэл нэртэй нэг пиво нэмж захиалаад хоорондоо танилцаад найзаа болоод хааяа нэг муудалцаад, сайндаад байсан. Тэр хоёр 03 цагийн үед согтчихоод дахиж нэг шил 0,5 литрийн Улаанбаатар нэртэй архийг гуйсаар байгаад захиалж аваад бид хоёр архиа ууж дуусчихаад гарна эсвэл эндээ хононо гээд хоёулаа хоорондоо чи тийм том юм уу гээд нэгнээсээ асуугаад байх шиг байсан. Яг хэн нь хэнээсээ асуугаад байсныг анзаараагүй, тэгээд архиа уугаад улам согтоод архиа ууж дуусчихаад дахиж архи авах гээд байхаар нь би өгөөгүй. Энэ үед тэр хоёр бие биетэйгээ барьцалдаж аваад байсан. Харин цохиж зодохыг нь би хараагүй. Тухайн үед тэгээд 04 цаг өнгөрч байхад тэд нарыг би дүүтэйгээ хүчээр гаргаад хаасан. Тэр хоёр залуу гараад хаашаа явсныг нь би хараагүй.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 61-63 х/

Гэрч Э.Билэгбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Би 2016 оны 9 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө Ханын материалын эцэст байдаг ... нэртэй караокег түрээсээр ажиллуулдаг эгч М дээр 01 цагийн үед очсон. Намайг очих үед караоке дотор текний урд талын ширээн дээр хоёр залуу сууж байсан. Тэгээд би эгчтэйгээ ханиндаа хамт байж байгаад 04 цагийн үед хаагаад явсан. Тэр үед караоке дотор сууж байсан хоёр залуу гарахгүй удаад байхаар нь тэр хоёрыг бараг хүчээр гаргасан.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 64-65 х/

Гэрч Б.Батзоригийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Би энэ хэргийн талаар мэдээгүй байсан ба маргааш өглөө нь цагдаа нар ирээд асууж манай дэлгүүрийн гаднах камерийг шүүх үед нь мэдсэн. Бичлэгийг шүүж үзэхэд хоёр залуу хоорондоо хэрэлдэж маргаад

 

 

байх шиг байсан.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 68-69 х/

Гэрч Ч.Лгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: "...Би өглөө 05 цагийн үед босоод гэрээсээ гарч ажилдаа явахаар 5 цаг 40 минутын үед эхнэр Эрдэнэчимэг, эгч Шүрэнцэцэг нарын хамтаар өөрийн эзэмшлийн ... УБН улсын дугаартай машинтай хашаанаас ухарч гарах үед манай эхнэр "Хөөе ард чинь хүн байна шүү” гэхээр нь толиндоо харж байгаад тойроод ухарсан. Тэгээд би тэр хүнийг харсан чинь дээгүүрээ цагаан өнгийн пиджак өмсчихсөн эрэгтэй хүн явган суучихсан, их даарсан бололтой чичрээд сууж байхаар нь би эхнэрийгээ цагдаад дуудлага өгчих гэсэн. Тэгээд бид тэндээсээ явсан. Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Баянголын ... тоотод манайх амьдардаг. Харин ... нь манай хашаатай залгаа хашаан дахь хаяг юм.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 66-67х, шүүх хуралдааны тэмдэглэл/

Гэрч Э.Энхтүвшингийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Д.Н 2016 оны 9 дүгээр сарын 28-нд ГССҮТ-ийн гавал тархины гэмтлийн тасагт хэвтсэн. Өвчтний биеийн байдал хүнд, ухаан орчиндоо харьцаа сул байсан. Эмч нарын хамтарсан үзлэг зөвлөгөөн хийж 2016 оны 9 дүгээр сарын 28-нд яаралтай хагалгаанд орсон. Хагалгаанд тархины баруун тал бөмбөлөгийн чамархай зулай хэсгийг хамарсан цусан хурааг авах мэс засал хийсэн. Гавал ясны зулайн чамархай суурь яс үргэлжилсэн хугаралтай байсан. Энэ гэмтлийг юунаас болж яаж авсан талаархи дүгнэлтийг Шүүх эмнэлгийн шинжээч эмч тогтооно. Амь насанд аюултай хүнд гэмтэл авсан байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 54-55 х/

Гэрч М.Ариунболдын мөрдөн байцаалтад өгсөн: "...Би тухайн өдөр Нийслэлийн түргэн түргэн тусламжийн төвийн Сонгинохайрхан дүүрэг дэх салбарт түргэний эмчийн үүрэг гүйцэтгэж байсан. Би 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өглөө 06 цаг 53 минутад ...дуудлагыг хүлээн авч очиход 25-30 орчим насны залуу өмссөн хувцас нь шавар шороо болчихсон хэвтэж байсан. Тэгээд би тэр хүний биед үзлэг хийхэд зүүн нүдний зовхи хэсэг хөхөрсөн, хамарнаас нь цус нус холилдоод гарсан, осгосон байдалтай нилээн даарчихсан байсан. Тэгээд тухайн хүнийг ГССҮТ- ийн хүлээн авахын эмчид хүлээлгэн өгсөн” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 72-73х/

Гэрч Б.Тамирын мөрдөн байцаалтад өгсөн: "...2016 оны 09 дүгээр сарын 28-ны өглөө 07 цаг 40 минутын үед 103-аар Н гэх хүн ирж хүлээн авах дээр үзлэг хийж гавал тархины тасагт шилжүүлсэн. Нын биеийн байдал хүндэвтэр, ухаан санаа орчиндоо харьцатай, үзлэгээр баруун хөмсгөнд халцарч урагдсан шархтай, шинжилгээнд оруулж онош тогтооход тархины хүнд гэмтэл, гавал ясны хугарал, тархины эдийн цус хуралттай байсан” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 76-77х/,

Гэрч Д.Мын мөрдөн байцаалтад өгсөн: "...А үүрээр 06 цагийн үед манай гэрт согтуу орж ирээд юм ярилгүй унтсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 78-79х/

Шүүгдэгч Д.Аын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: "....2016 оны 9 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө ганцаараа "...” нэртэй караокед орсон чинь ширээн дээр нэг залуу ганцаараа сууж байхаар нь танилцаад бид хоёр авсан архиа хувааж уугаад хоорондоо юм ярьж байгаад тэр залуу "та нар юу юм бэ атаман юм уу, би бол эндээс пиво ууж чадна” энэ тэр гээд сонин юм яриад байхаар нь "чи ямар хачин юм ярьдаг юм бэ, одоо больчихооч” гэсэн чинь "чи юу юм бэ” гээд босож ирээд цохих гэхээр нь би бултаад хавсарч унагаагаад дээр нь гарч сууж байгаад "хоёулаа хэрэлдэж зодолдоод яах вэ, эвтэйхэн байж байгаад салцгаая” гэсэн чинь "за тэгье” гэсэн. Тэгээд босч ирээд бид хоёр эргэж юм ярьж байгаад архиа ууж дуусаад 04 цаг өнгөрч байхад караоке нь хаана гээд хаагаад гарсан. Тэгээд тэр залуу гарчихаад түлхээд зуураад, намайг татаад байсан. Тэгэхээр нь болиоч дээ гээд яриад байж байтал тэр залуу караокены зөөгч эмэгтэйг шатнаас түлхээд унагаасан. Тэгэхээр нь би "чи болиоч ээ, яасан ядаргаатай юм бэ” гээд би нүүр рүү нь цохих гээд далайсан чинь шатан дээр суучихсан байж байснаа босч ирээд миний нүүр рүү мөргөх гэхээр нь би хойшоо болсон чинь гараараа цохьсон. Тэгэхээр нь би тэвэрч аваад унагаах гэсэн чинь би өөрөө хамт унасан.

 

 

Унасны дараа миний баруун гарнаас хазаад байхаар нь би гараа авахаар л дахиж хазаад байсан. Тэгэхээр нь би "чи яасан нойтон хамуу шиг юм бэ, одоо болиоч” гэсэн чинь хойноос дагаж ирээд дахиад зуурч аваад байхаар нь би тэр залуугийн нүүр рүү нь гараараа 2 удаа цохьсон чинь унаад өгсөн. Тэгэхээр нь би босгоод тэндээ жаахан зууралдаж байгаад бид хоёр салаад би найзынх руугаа Мын гэр рүү Ханын материалын эцсийн зүүн тийшээ дэнж рүү яваад ороход үүр цайж байсан. Цагийг нь мэдэхгүй байна. Тэр залуу архи уугаад согтохоороо их тавьтаргүй зан ааштай юм байна лээ. Би хөлөөрөө 2-3 удаа цээж рүү нь тийрсэн. Сүүлд суучихсан байхад нь хөлөөрөө баруун мөрөнд нь цохьсон, савхиараа ороолгосон. Би хохирогчид гэмэл учруулсандаа өмнө эрэлзэж байсан ч одоо эргэлзээ маань алга болсон тул гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 104-106, 156-157 х, шүүх хуралзааны тэмдэглэл/

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт /1хх-ийн 5-8 х/

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 235-239/ Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт /1хх- ийн 39-46 х/

Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-ийн 34, 36 х/

Эд зүйл хураан авч, үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 234, 240х/

Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 35 х/

Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /1хх-ийн 4...8 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад дүгнэлт хийхэд дараах байдлууд тогтоогдсон байна. Үүнд:

-"... караокег ажиллуулдаг Х.М, Э.Билэгбаяр нарын мэдүүлгүүдээр " Д.Н, Д.А нар нь хамт архи ууж сууж байхдаа нэг муудалцаад, сайндаад байсан, мөн хоорондоо барьцалдаж аваад байсан” тухай мэдүүлсэн, /1хх-ийн 61-63, 64-65х/,

  • камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд тусгагдсанаар, 04 цаг 45 минут 48 секундэнд ... караокеноос Д.Н, Д.А нар нь гарч ирэн 04 цаг 46 минут 39 секундээс 04 цаг 52 минут 10 секунд хүртэлх хугацаанд Д.Н, Д.А хоёр нь хоорондоо зууралдах, Д.А нь Д.Ныг гараараа цохих, хөлөөрөө тийрэх, жийх үед нь хохирогч хойшоогоо бөгсөөрөө унах, мөн тийрэхэд нь хөлнөөс нь зуурч авах, хохирогчийг сууж байхад нь мөр хэсэгт /толгой орчимд нь/ өшиглөх зэрэг үйлдлүүд хийж байгаа байдал тогтоогдох ба 04 цаг 52 минут 10 секундэд Д.Н нь Д.Аыг дагасан байдалтайгаар камерын бичлэгээс гарсан, /1хх-ийн 37-38 х/,

-тухайн үйл явдал болсоны дараа 05.40 цагийн үед хохирогчийг гудамжны голд зам дээр суусан байдалтай байхад нь гэрч Ч.Л, Э.Эрдэнэчимэг нар нь олж холбогдох байгууллагад мэдэгдсэн тухай гэрч нарын мэдүүлгүүд авагдсан, /1хх-ийн 66-67, 70-71х /

-2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 06 цаг 11 минутад Сэлбэ 10-с СХД 5 дугаар хороо Баянголын ... тоот хашааны үүдэнд ухаангүй согтуу хүн байна гэсэн дуудлагыг дагуу очсон цагдаа Дуламсүрэнгийн тайлбар авагдсан,

-2016 оны 09 дүгээр сарын 28-ны өглөө 06 цаг 53 минутад ...дуудлагыг хүлээн авч Д.Ныг ГССҮТөвд хүргэж өгсөн 103-ын эмч /гэрч/ М.Ариунболдын мэдүүлэг /1хх-ийн 72- 73х/

-2016 оны 09 дүгээр сарын 28-ны өглөө 07 цаг 40 минутын үед 103-аар Н гэх хүн ГССҮТөвд очиж үзлэг хийн гавал тархины тасагт шилжүүлсэн тухай гэрч Б.Тамирын мэдүүлэг /1хх-ийн 76-77х/,

-Д.А үүрээр 06 цагийн үед манай гэрт согтуу орж ирээд юм ярилгүй унтсан гэсэн гэрч Д.Мын мэдүүлэг /1хх-ийн 78-79х/

  • шүүгдэгч Д.Аын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн " би хохирогчийн цээж рүү 2 удаа тийрч, жийсэн, мөн савхиар ороолгосон, мөр хэсэг рүү 1 удаа өшиглөсөн, тэгээд 15 орчим минут алхаад найзындаа очиж унтсан. Намайг ороход 6 цаг болоогүй байсан” гэсэн мэдүүлгийг өгсөн /шүүх хуралдааны тэмдэглэл/

-мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэлүүдэд тусгагдсанаар хохирогч

 

 

Д.Н, шүүгдэгч Д.А нарын хамт архи уусан гэх "...” караокенээс хохирогч Д.Нын олдсон гэх гудамж хүртэл 700 м зайтай, шүүгдэгч Д.Аын очиж хоносон газар буюу түүний найз Мын гэр хүртэл 1500 м зайтай байсан болох нь тэмдэглэгдсэн, /1хх-ийн 39-42х, 43-46х/,

- шинжээчийн дүгнэлтүүдэд тусгагдсанаар хохирогчид учирсан гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд авсан шинэ гэмтэл болох нь тогтоогдсон ба уг гэмтлийг хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх буюу хөлөөрөө өшиглөх тийрэх, дэвсэх үед үүсэх боломжтой, дээрх гэмтлийн улмаас цусан хураа үүсээд тархи дарагдах хүртэлх хугацаанд тодорхой үйл хөдлөл хийх, 700-1000 м газар явах боломжтойг тусгасан шинжээчийн удаа дараагийн мэдүүлгүүд авагдсан /1хх-ийн 96-97, 99, 246х/ байх тул хохирогчид учирсан хүнд гэмтэл нь шүүгдэгч Д.Аын зүгээс Д.Нын эсрэг чиглэн хийсэн үйлдлээс үүдэлтэйгээр учирсан, шалтгаант холбоотой гэж дүгнэхээр байна. Өөрөөр хэлбэл, Д.Н нь "...” караокены үүдэнд шүүгдэгч Д.Ат зодуулж байхдаа хүнд гэмтлийг авсан байна гэж дүгнэхээр байна.

Өөрөөр хэлбэл, хохирогч Д.Н нь шүүгдэгч Д.Атай "...” караокед танилцаж хамтдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, энэ явцдаа харилцан маргалдаж байсан нь гэрч нарын мэдүүлгүүдээр тогтоогдсон байх бөгөөд улмаар тус караокенээс гарч 04 цаг 46 минут 39 секундээс 04 цаг 52 минут 10 секунд хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Ат зодуулж буй бичлэг авагдсан, мөн Д.Аын хамт явж буй байдлаар бичлэгээс гарснаас хойш удалгүй гудамжны голд суугаа байдалтай байхад нь гэрч

Ч.Л нь цагдаад мэдэгдэж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна. Дээрх байдлаас үзвэл цаг хугацааны хувьд хохирогч нь өөр бусдад зодуулсан байх боломжгүй, хохирогчид учирсан гэмтэл нь шүүгдэгч Д.Аын үйлдэлтэй шалтгаант холбоотой гэж үзэх үндэстэй байна.

Тус гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус ажиллагаа нөлөөлсөн буюу тэрбээр шүүгдэгч болон бусад хүмүүс рүү дайрах, түлхэж унагаах зэрэг үйлдэл хийж бүдүүлгээр авирласан байдал нь бусдын дургүйцлийг хүргэсэн, тус гэмт хэрэг гарахад нөлөөлсөн болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Д.Ат холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар зүйлчилж ирүүлснийг 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 болгон өөрчлөн зүйлчлэх нь зүйтэй байна.

Учир нь, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж, дагаж мөрдсөн 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг шүүх буцаан хэрэглэнэ.” гэж,

Мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж тус тус заажээ.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт "...бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан бол таваас дээш долоон жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж,

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "... хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих” гэж тус тус заажээ.

2002 он, 2015 оны Эрүүгийн хуульд заасан оногдуулах ял хариуцлагын байдлаас дүгнэхэд шүүгдэгч Д.Ат 2015 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх нь түүний эрх зүйн байдлыг

 

 

дордуулахгүй байх тул энэ хуульд зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч С овогт Дын Аыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэлийг оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд "гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх” гэж заасан байх бөгөөд шүүгдэгч Д.А нь гэм буруу дээр маргаагүй, учруулсан хохирлыг төлж барагдуулсан буюу хохирогчийн гаргаж өгсөн баримтаар нэхэмжилсэн хохирлоос илүү төлсөн буюу 2.400.000 төгрөг төлсөн, мөн цаашид гарах зардлыг төлөхөө илэрхийлсэн тул түүнд энэ зүйлийг хэрэглэж, оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх үндэслэлтэй, боломжтой байна.

Өөрөөр хэлбэл, Шүүх, шүүгдэгч Д.Ат ял оногдуулахдаа 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.4 дэх заалтад заасан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцон ял оногдуулж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, Д.Аын хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.А урьд нь 2009 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 158 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж 3 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 109 х/, шийтгэх тогтоолын хуулбар /1хх-ийн 159 х/ зэргээр тогтоогдож боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт зааснаар "тэнсэж хянан харгалзсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй” байх тул Д.Аыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогч Д.Н нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, эмчилгээний зардал гэж нэхэмжилж нийт 967.664 төгрөгийн баримт гаргаж өгсөн байх бөгөөд /хх-ийн 128-129х, шүүх хуралдааны тэмдэглэл/, хохирогч нь нийт 2.400.000 төгрөгийг шүүгдэгч Д.Ааас авсан болох нь мөнгө хүлээлгэн өгсөн баримт /1хх-ийн 130, 2хх-ийн 26х, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг/-ээр тогтоогдсон тул энэ тогтоолоор бусдад төлбөх төлбөргүй гэж үзсэн болно.

Харин хохирогч нь цаашид эмчилгээ хийлгэхтэй холбоотой зардлаа тухай бүрт нь нэхэмжилнэ гэх тул холбогдох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Улаанбаатар нэртэй 0,5 граммын архины шил 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Сй 1 ширхэгийг эрүүгийн хэргийн хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хадгалахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.А нь 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл 129 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

 

Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Д.Ат холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар зүйлчилж ирүүлснийг 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 болгон өөрчлөн зүйлчилсүгэй.
  1. Шүүгдэгч С овогт Дын Аыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Аыг 1 (нэг) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ат оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Аын цагдан хоригдсон 129 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.
  5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн Улаанбаатар нэртэй 0,5 граммын архины шил 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгаж, камерын бичлэг бүхий Сй 1 ширхэгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж хадгалсугай.
  6. Шүүгдэгч Д.Ат холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  7. Хохирогч Д.Н нь цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Д.Аын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн тоолсугай.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогчид давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  1. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд ялтан Д.Ат авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ ШҮҮГЧИД

 

Г.АЛТАНЦЭЦЭГ

Г.ГАНБААТАР

Г.МӨНХЗУЛ