Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 183/ШШ2024/03366

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 08 сарын 21 өдөр Дугаар 183/ШШ2024/03366 Улаанбаатар хот

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ би,

Нэхэмжлэгч:  

Зээлийн гэрээний үүрэгт 4,003,812.19 төгрөг гаргуулах тухай хүсэлтийг 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч Ш ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 4,003,812.19 төгрөгийг хариуцагч Б.О  төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79,011 төгрөгийн 39,506 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.О аас улсын тэмдэгтийн хураамжинд 39,506 төгрөг, төрийн сангийн 100**** данснаас 39,505 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, Ш  ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.О  нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.

 

 

 

ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ