Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2024/04642

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2024/04642

Улаанбаатар хот

 

  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг * дугаар хороо Сүхбаатарын талбай* Сэнтрал тауэр оффис *тоотод байрлах, *

Хариуцагч: Баянгол дүүрэг * дугаар хороо * дугаар хороолол * дугаар байр * тоотод оршин суух, *

777,506 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. * ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 777,506 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагч А.Батбаатарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 23,211 төгрөг төлснийг дурдаж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн данснаас 11,605.5 төгрөг, хариуцагч *аас 11,605.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч* ХХКолгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ  Ж.КУЛЬДАНА