Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 183/ШШ2024/03362

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 08 сарын 21 өдөр Дугаар 183/ШШ2024/03362 Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ би,

Нэхэмжлэгч: *** тоотод байрлах, Ц ХХК /РД:6*****/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, * дугаар хороо, Нүхт ** гудамж ** а тоотод оршин суух, А гийн Энхжаргал /РД:ИЦ*****/-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 262,068 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар Нэхэмжлэгч Ц  ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 262,068 төгрөгийг хариуцагч А.Э  бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч, 8 дугаар сарын 25-ны өдөр 130,000 төгрөгийг, 9 дүгээр сарын 05-нд 132,068 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Ц  ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,520 төгрөгөөс 4,260 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Хан-Уул дүүргийн Төрийн сангийн 100200100941 тоот данснаас 4,260 төгрөгийг, хариуцагч А.Э аас 4,260 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ц  ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч А.Энхжаргал нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.

 

 

 

ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ