| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2017/0536/Э |
| Дугаар | 461 |
| Огноо | 2017-11-09 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | П.Болормаа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 09 өдөр
Дугаар 461
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхням,
улсын яллагч П.Болормаа,
хохирогч Л.О, Ж.А, Д.Г,
шүүгдэгч Ч.Ө, түүний өмгөөлөгч А.Очбадрал (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2185) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Элжгэн овогт Чгийн Өийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2015 2601 1290 дугаартай, 4 хавтаст хэргийг 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Элжгэн овогт Чгийн Ө, Монгол Улсын иргэн, Увс аймгийн Зүүнхангай суманд 1986 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, ... тоотод оршин суух хаягтай, регистрийн дугаар ..., урьд
- Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 62 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгэгдэж, мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан.
- Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2005 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1/146 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгэгдэж, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн шийтгэх тотоолоор оногдуулсан хорих ялаас 6 сарын хорих ялыг нэмж бүгд 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Өршөөл үзүүлэх комиссын 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 2099 дугаар тогтоолоор 2006 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.4 дэх хэсэгт зааснаар түүний эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 10 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж, сулласан.
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
Яллагдагч Ч.Ө нь 2015 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Мандлын 13-215е тоотод байрлах иргэн Л.Оын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрт нэвтрэн орж эд зүйл хулгайлж 426.000 төгрөгийн хохирол учруулсан,
-2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, ... тоотод оршин суух иргэн Т.Мийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн цоожийг эвдэн нэвтэрч эд зүйл хулгайлан 700.000 төгрөгийн хохирол учруулсан,
-2016 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, ....тоотод оршин суух иргэн Б.Эгийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн цоожийг эвдэн нэвтэрч эд зүйл хулгайлан 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан,
-2016 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, ... тоотод оршин суух иргэн Л.Нн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч эд зүйл хулгайлан 550.000 төгрөгийн хохирол учруулсан,
-2015 оны 12 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, ... тоотод оршин суух иргэн Н.Лгийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч эд зүйл хулгайлан 1.565.000 төгрөгийн хохирол учруулсан,
-2015 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, ... тоотод оршин суух иргэн Ц.Аийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч эд зүйл хулгайлан 400.000 төгрөгийн хохирол учруулсан,
-2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, ... тоотод оршин суух иргэн Д.Гын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч эд зүйл хулгайлан 380.000 төгрөгийн хохирол учруулсан,
-2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, ... тоотод оршин суух иргэн Л.Цгийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч эд зүйл хулгайлан 200.000 төгрөгийн хохирол учруулсан,
-2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, ... тоотод оршин суух иргэн М.Ггийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч эд зүйл хулгайлан 950.000 төгрөгийн хохирол учруулсан,
-2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, ... тоотод оршин суух иргэн Ч.Нгийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч эд зүйл хулгайлан 350.000 төгрөгийн хохирол учруулсан,
-2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, ... тоотод оршин суух иргэн А.Нгийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч эд зүйл хулгайлан 200.000 төгрөгийн хохирол учруулсан,
-2017 оны 3 дугаар сарын 16-наас 2017 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Улиастайн ... тоотод оршин суух иргэн Ж.Аын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн цоожийг эвдлэн нэвтэрч 440.000 төгрөгийн хохирол учруулсан,
-2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, ... тоотод оршин суух иргэн Д.Тын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн цоожийг эвдлэн нэвтэрч 230.000 төгрөгийн хохирол учруулсан,
-2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн ... тоотод оршин суух иргэн Б.Шын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн цоожийг эвдлэн нэвтэрч 350.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нар мэдүүлэхдээ;
1. Шүүгдэгч Ч.Ө шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн” гэв.
2. Хохирогч Л.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хэрэг болсон цаг хугацааг сайн санахгүй байна. Би Баянхошууны эцэст байдаг дэлгүүр орчихоод ирсэн чинь манай гэрт хулгай орсон байсан. Энэ талаар би эхнэртэй хэлээд цагдаад дуудлага өгсөн. Мөн хажуу талын айлаасаа хулгай хийсэн хүнийг харсан уу гэж асуусан. Ө нь манай гэрээс эхнэрийн хоёр ширхэг ээмэг, хөөрөг, жи мобайлын гар утас, хүүхдийн хэт хутга зэргийг хулгайлсан байсан. Сонгинохайрхан дүүргийн эд зүйлийн үнэлгээний газраас алга болсон эд зүйлийг 426.000 төгрөгөөр үнэлсэн байсан. Тиймээс шүүгдэгч Өаас 426.000 төгрөгийг нэхэмжилж байна ” гэв.
3. Хохирогч Ж.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хэрэг болсон цаг хугацааг санахгүй байна. Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 1 дүгээр хэсгийн 1 тоотод манай эцгийн гэр байдаг. Манай эцгийг энэ газарт 23 жил амьдарсан. Тэгээд би цагаан сарын дараа гэрээ харуулсан айлдаа золгох гээд очиход шүүгдэгч Ө байсан. Тэгээд гэр орноо эргэж тойрчихоод явсан. Тэгээд маргааш нь буцаж ирэхэд шүүгдэгч Ө нь бас л байж л байсан. Тэгээд 4 дүгээр сарын дундууд мах шөлөө задлах гээд аав, эгч, хүргэн ахтайгаа яваад очсон чинь гэрийн хаалга бол цоожтой, харин авдарны цоожийг цохиод эвдэлсэн байдалтай байсан. Тэгээд манай аавын хурган дотортой дээл, манай хүүхдийн хурган дотортой дээл, буудаг булган малгай, тэмээний ноосон цамц 1 ширхэг, тэмээний ноосон өмд 3 ширхэг, бэлтгэлийн 3 ширхэг өмд, үүтэн хуаран дээл зэргийг хулгайлсан байсан. Манай гэрээс эрэгтэй хүний бүх зүйл алга болсон байсан. Харин манай ээжийн эд зүйл бүгд байсан. Мөн эд зүйлийн үнэлгээ маш буруу гарсан байгаа. Миний алга болсон эд зүйлийн 440.000 төгрөгөөр үнэлсэн байгаа. Тэгээд цагдаа дээр ирээд уулзахад байцаагч надад Ө чинь 2 сар цагдан хоригдоод гарна. Тиймээс шүүх хуралдааныг нь хурдан зарлуулах хэрэгтэй байна гэж хэлсэн. Бид нар сэтгэл санааны маш их хохиролтой байна. Миний тийм сайхан гэрт хар мөртэй хулгай орсон болохоор одоо хүртэл миний зүрх өвдөж байна. Манай хөдөө гэрт хулгай орсон учраас гэрээ хүртэл зарсан. Мөн заазуур манай авдар дээр хаясан, тамхи татаад гудсан доор хаясан байсан. Би алга болсон бүх зүйлээ шүүгдэгчээс гаргуулах хүсэлттэй байна. Мөн 440.000 төгрөгийн эд зүйлийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.
4. Хохирогч Д.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хэрэг болсон цаг хугацааг санахгүй байна. Ямар ч байсан цагаан сарын дараа охиныхоо гэрт байж байгаад гэртээ ирсэн чинь үүдний амбаар онгорхой...гэртээ ороод харсан чинь зурагт байхгүй байсан. Тэгээд цагдаа дуудаад цагдаа нар ирээд хурууны хээ аваад явсан. Ө нь маш их зурагтын хоббитой хүн гэж бодож байна. Манай гэрээс зурагт, сахлын машин хоёр авсан байсан. Сэтгэл санааны болон эд хөрөнгийн хохирол учирсан байгаа. Иймд шүүгдэгчээс хохирлоо гаргуулж авах саналтай байна” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Шүүгдэгч Ч.Ө нь
1. Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Овоотын ...тоотод, 2015 оны 5 дугаар сарын 02-ны өдөр, нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шууд санаатай үйлдлээр, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, эд зүйл хулгайлан иргэн Ц.Ат 400.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
1.1 Хохирогч Ц.Аийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 5 дугаар сарын 02-ны өглөө 08 цаг гээд нөхрийн хамт гэрээсээ гарсан. 11 цаг 30 минутын үед бага охин сургуульд явахдаа хаалгаа түгжээд түлхүүрээ хаалганы урд талд дэвссэн жижиг хивсэн доогуур хийсэн гэсэн. Том хүү 13 цаг өнгөрөөгөөд сургуулиасаа гэртээ ирэхэд нь хаалга нь цоожгүй гэрийн хойморт байсан зурагт байхгүй байсан гэсэн. Манай хүү бид хоёрт хэлээд нөхөр бид хоёр ар араасаа 14 цаг 30 минутад ирэхэд манай зурагт, зурагтын удирдлага хоёр байхгүй болсон байсан. ...Манай гэрээс “Samsung” брэндийн 42 инчийн LCD марк зурагт, удирдлагатайгаа алдагдсан байсан. Өөр эд зүйл алдагдаагүй...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 59-61),
...миний самсунг маркийн 42 инчийн LCD марк зурагтыг 400.000 төгрөгөөр үнэлсэнд маргах зүйл байхгүй, үнэлгээг хүлээн зөвшөөрч байна... би зурагтынхаа хохирлыг барагдуулж авмаар байна, өөр нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй....” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 156),
1.2 Гэрч Ц.Ариунчимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр манай хүргэн ах Д манай гэрт хулгайч орсон байна гэнээ, манайд очоод үзээдэх гэсэн. Тэгэхээр нь би Д ахынд очиход цагдаа нар ирчихсэн үзлэг хийж байсан. Манай хүргэн ахын хойморт байдаг байсан “Samsung” брэндийн 42 инчийн зурагт, удирдлага хоёр нь алга болчихсон байсан...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 62),
1.3 Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газрын схем зураг (2 хавтаст хэргийн 47-51),
1.4 Хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээ (2 хавтаст хэргийн 68),
1.5 Ч.Өийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2015 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 1 дүгээр хорооллоос... Баянхошууны хөтөл орох гээд явган хойшоо уул даваад явж байхад замд ертөнцийн зүгээр зүүн тийш харсан ногоон өнгийн хаалгатай банзан хашаатай айл байсан. Уг хашааны жижиг хаалгыг түлхэхэд онгорхой байсан ба хашааны гол хэсэгт хаалга нь түгжээтэй монгол гэр, уг гэрийн хажууд цагаан өнгийн DDISH зурагтын сувгийн тавган антен байсан. Тэгээд уг айл эзэнгүй байхаар нь хаалганы цүүг нь төмрөөр хөшиж ороод хойморт нь байсан хар өнгийн 42 инчийн зурагтыг авсан. Ямар загварын зурагт байсныг мэдэхгүй...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 71, 72),
2. Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Мандлын 13-215е тоотод, 2015 оны 7 дугаар сарын 04-ний өдөр, нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шууд санаатай үйлдлээр, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, эд зүйл хулгайлан иргэн Л.Оад 426.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
2.1 Хохирогч Л.Оын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 13 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд манай гэрийн үүдний амбаарын зүүн талыг хөшиж урагш түлхэн, гэрийн хаалганы цоож эвдэн хулгай орсон байсан. ...алдагдсан эд зүйлээ бүртгэж үзэхэд эхнэрийн алтан ээмэг, мөн монетон ээмэг, Жи-мобайлын нэг гар утас, халтар манан хөөрөг, хэт хутга, хүүхдийн чулуун хөөрөг даалинтайгаа алга болсон байсан. Удалгүй цагдаа нар манай хажуу талын жалганаас хүүхдийн хөөрөг байсан даалинг олж авчирсан. Би 14 цаг 30 минутын үед өөрийн хүү Анхбаяр луу залгаж “гэрт хулгай ороод хэт хутга чинь алга болчихсон байна” гэж хэлтэл манай хүү “би тэгвэл Нарантуул зах руу яваад үзье” гэж хэлсэн. ...Хүү Анхбаяр 16 цагийн үед над руу утсаар залгаад миний хутга энд Нарантуул захын лангуун дээр байна... би энэ хутганы сурыг өөрөө зангидсан болохоор таньж байна... гэж хэлсэн. ...Удалгүй цагдаа нар Нарантуул зах дээр очоод хэт хутгыг... лангуун дээрээс... хурааж авсан байсан. ...Үүдний амбаар дотор байсан миний багажны хайрцаг дотор байсан төмөр хасуурыг ашигласан юм шиг харагдсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 33-34),
...Миний алтан ээмэг, манан хөөрөг, чүнчигноров хөөрөг, Жи-мобайлын гар утас монетон ээмэг зэргийг 426.000 төгрөгөөр үнэлсэнд маргах зүйл байхгүй, үнэлгээг зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (4 хавтаст хэргийн 11),
2.2 Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газрын схем зураг (1 хавтаст хэргийн 9-16),
2.3. Хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээ (1хавтаст хэргийн 54),
2.4 Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг (1 хавтаст хэргийн 17-18),
2.5 Эд зүйл хүлээлгэн өгсөн “...Г.Оюунтуяагаас хураан авсан нийт уртын хэмжээ нь 29.5см, ажлын хэсгийн урт нь 17.5см, бариулын хэсэг нь 12см, гаднах хуй нь 17.5см, ажлын хэсгийн өргөн 2.7см, хуйн дээр хуучин Монгол бичгээр “Тал нутгийн дурсамж” гэсэн бичигтэй хэт хутга, мөн алдагдсан “Чүнчигноров” хөөрөгний даалинг... хохирогч Л.Оад хүлээлгэн өгөв...” гэх тэмдэглэл (1 хавтаст хэргийн 31),
2.6 Гэрч Г.Оюунтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Нарантуул олон улсын худалдааны төвд... Эртний эдлэл худалдаалдаг 7 дугаар лангуу ажиллуулдаг. 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдөр...14 цагийн орчим би ганцаараа лангуун дээрээ байж байтал 170 см өндөр, туранхай, бараан хувцастай, 23-26 орчим насны, уруулын дээд хэсэгтээ бага зэргийн сахалтай залуу манай лангуун дээр ирж зогссон. Тэр залуу гартаа... суран оосортой...хутга барьчихсан байхаар нь би түүнээс “наад хутгаа яах гэж байгаа юм” гэхэд “тэр залуу 5000 төгрөгөөр зарна” гэхээр нь би худалдаж авсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 25),
2.7 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн мэдүүлэг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2 хавтаст хэргийн 216 дахь хуудасны ар, 225),
3. Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 29 дүгээр гудамжны 132 тоотод, 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр, нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шууд санаатай үйлдлээр, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, эд зүйл хулгайлан иргэн Л.Цд 200.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
3.1 Хохирогч Л.Цгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2015 оны 11 дүгээр сарын 04-ний өглөө 07 цагийн үед би өөрийн оршин суух Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 29 дүгээр гудамжны 132 тоот хашаанд байрлах монгол гэрээ цоожлоод ажилдаа явсан. Тэгээд би ажлаа тараад орой 20 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд манай монгол гэрийн хаалганы цоожийг эвдсэн байсан. Би гэртээ ороход манай гэрээс зурагт алга болсон байсан. Манай гэрээс 2013 оны 7 дугаар сард 400.000 төгрөгөөр худалдаж авсан “КONКА” брэндийн 32 инчийн LED зурагт алга болсон байна. Өөр эд зүйл алга болоогүй... би тухайн үед цагдаад хандаж тэмдэглүүлээгүй...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 96),
...Миний зурагтыг 200.000 төгрөгөөр үнэлсэнд маргах зүйл байхгүй, үнэлгээг хүлээн зөвшөөрч байна... би зурагтныхаа хохирлыг барагдуулж авмаар байна. Өөр нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй ...” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн16),
3.2 Хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээ (2 хавтаст хэргийн 98),
3.3 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл (2 хавтаст хэргийн 74),
- Мэдүүлэг газар дээр нь шалгасан ажиллагаа, гэрэл зургийн үзүүлэлт (2 хавтаст хэргийн 216, 222),
4. Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, ... тоотод, 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр, нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шууд санаатай үйлдлээр, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, эд зүйл хулгайлан иргэн Т.Мд 700.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
4.1 Хохирогч Т.Мийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, ... тоот хашаанд гэр барин эхнэр, эхийн хамт амьдардаг юм. 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр... эхнэрийн хамт 3, 4-р хорооллын орчим явж байхад манай хажуу айлын залуу над руу залгаад танай гэрт хулгай орсон байна гэсэн тул би эхнэрийн хамт ирэхэд цагдаа нар ирээд манай гэрт үзлэг хийгээд явсан байсан ба хулгайч манай гэрийн зүүдэг цоожийг эвдээд гэрт орж гэрийн баруун талд байсан хар өнгийн, “Sony” брэндийн 32 инчийн LED зурагт, зурагтын дэргэд байсан улаан өнгийн “Gateway” маркийн зөөврийн компьютер зэргийг авч явсан байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 104),
...Манай хажуу айлын залуу манай гэрт орсон хулгайч нарын унаж явсан машины улсын дугаарыг харсан байсан. Зурагт, нөүтбүүкээ тухайн үед олоод авсан учраас одоо ямар нэг гомдол санал байхгүй... 700.000 төгрөгөөр дүүргийн эд зүйлийн үнэлгээний комиссоос үнэлсэн байсан... Үнэлгээг хүлээн зөвшөөрч байна, санал хүсэлт байхгүй... нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 158),
4.2. Гэрч Д.Бат-Өлзийгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2015 оны 11 дүгээр сарын 11-ний өглөө 11 цаг өнгөрч байхад би Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, ... тоот гэртээ байхдаа 2 дугаар давхартаа гараад цонхоор гадагш харахад манай хашааны гадаа ... УНА улсын дугаартай саарал өнгийн “Sonata-5” маркийн автомашин зогсож байсан. Гэтэл манай хойд талын хашааны зүс таних айлын гэрээс өмнө огт харж байгаагүй 20-30 орчим насны хар куртик, хөх жинсэн өмдтэй, 160см орчим өндөр нуруутай эрэгтэй, хар өнгийн LED зурагт, хар өнгийн зөөврийн компьютер зэргийг тэвэрч гарч ирээд манай хашааны гадаа зогсож байсан машинд сууж байхыг харсан. ...Зурагт тэврээд нэг залуу гарч ирсэн машины бүх цонх хар тентэй байсан болохоор дотор нь хэдэн хүн байсан гэдгийг мэдэхгүй. Намайг харж байхад зурагт тэвэрсэн залуу уг машины ард суугаад машин хөдлөөд явсан ба би тэр машиныг ухарч байхад нь дугаарыг нь харсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 108),
4.3. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 80),
4.4. Хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээ (1 хавтаст хэргийн 99),
4.5. Эд зүйл хураан авсан тогтоол, тэмдэглэл (1 хавтаст хэргийн 100, 101),
4.6. Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (1 хавтаст хэргийн 102),
4.7. Д.Батболдын мөрдөн байцаалтад өгсөн: “...2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 11 цагийн үед... хуурай дүү Таагийтай хамт өөрийн эзэмшлийн ... УНА улсын дугаартай “Sonata-5” маркийн тээврийн хэрэгсэлтэй таксийнд явж байхад... үл таних нэг ах гар өргөөд машинд суучихаад... Баруун салаа оръё гээд Баруун салаанд нэг мухар гудамжинд зогсоочихоод... бид хоёрыг түр хүлээж байгаарай гэж хэлчихээд цаашаа яваад удаагүй буцаж ирээд энэ гудамж өгсөөд дээшээ явчих гэхээр нь би машинаа асаагаад явсан чинь цэнхэр өнгийн гүйдэг төмөр хаалгатай хашааны гадаа очиж зогсоод хүлээж байгаарай гэж хэлээд хашаа руу орсон. Тэр ах ойролцоогоор 5 орчим минут болоод гарч ирэхдээ хар өнгийн зурагт, улаан өнгийн зөөврийн компьютер зэргийг тэвэрч гарч ирээд миний машины хойд талын суудал дээр суугаад... явсаар байгаад Теди худалдааны төв дээр ирсэн. Теди дээр ирээд тэр ах зөөврийн компьютерээ зарна гээд худалдааны төв рүү орсон. Дараа нь...Шар хад орно гээд явсан ба шар хадны ямар буудал дээр очсон гэдгийг мэдэхгүй байна. ...Автобусны буудал дээр нөгөө ах машинаас буугаад замын хажуу талд хүнтэй уулзаж байгаад...шар хаданд байрлах гэр хороолол дунд байх нэг айлын гадна очоод манай эгчийнх байгаа юм гээд зурагтаа ганцаараа тэврээд орсон...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 95-96),
4.8. Э.Баяржаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “...2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 13 цагийн үед Теди төвийн лангуун дээр сууж байхад 25-30 орчим насны бор царайтай шаргал куртиктай 175-180 см өндөр залуу зөөврийн компьютер худалдаж авах уу гээд над дээр ирсэн. Би уг зөөврийн компьютерыг нь нээж үзтэл дэлгэц дээр нь манай дүү Мийн зураг байсан. Тэгэхээр нь би уг залууд энэ Мийн зөөврийн компьютер байна гэж хэлсэн. Гэтэл тэр залуу М гадаа машинд сууж байгаа оруулаад ирье гээд гарсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 97--98),
4.9 Иргэний нэхэмжлэгч Э.Алтаншагайгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2015 оны 11 дүгээр сарын 11-нд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шар хадны цайз 16-гийн замын урд талд байрлах ломбарданд зурагт авах гээд зогсож байхад нэг залуу орж ирээд ...зурагт авах уу гэж надаас асуусан. 200.000 төгрөгөөр 32 инчийн “Sony” брэндийн хар өнгийн зурагт зарна гэхээр нь би шалгаж үзээд авъя гэж хэлээд ломбарднаас гараад Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны 49-726 тоотод оршин суух хадам эгч Пүрэвжаргалынд очиж шалгаж үзээд 200.000 төгрөгөөр худалдаж авсан. Худалдаж авсан зурагтаа хадам эгчийндээ үлдээгээд Сэлэнгэ аймгийн Мандал сум руу явсан. 2015 оны 11 дүгээр сарын 12-ны орой гэртээ байхад хадам эгч Пүрэвжаргал над руу залгаад чиний худалдаж авсан зурагт чинь хулгайн зурагт байна, цагдаа нар ирээд аваад явах гэж байна гэж надад хэлсэн. Би манай хадам эгчийн гэрт ирсэн цагдаатай утсаар ярихад намайг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст ирж уулзаарай гэхээр нь би цагдаа дээр ирсэн... уг зурагтыг 200.000 төгрөгөөр худалдаж авсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 107),
4.10 Шүүгдэгч Ч.Өийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 11-12 цагийн орчим байх би сайн санахгүй байна, зурагтын эцсээс гар өргөхөд хар өнгийн копудтай саарал өнгийн “Sonata-5” маркийн машин ирж зогссон. Машинд жолооч болон хажуу талд 20 орчим насны 2 залуу явж байсан. Уг таксийг бариад Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны баруун салаанд гэртэй очих гэж байна гээд дагуулаад Баруун салааны уулын энгэрт нэг айлын гадаа очиж ах нь гэртэй орох гэсэн юм, та нар байж бай гэж хэлээд уг айлын хашаанд ороход цоожтой монгол гэр байхаар нь цоожийг нь эвдэж ороод гэрт нь байсан 32 инчийн зурагт, нөүтбүүкийн хамтаар аваад гарсан. Тэгээд уг таксийгаар шууд Теди гар утас худалдааны төв рүү очоод нөүтбүүкээ зарах гэтэл нэг залуу асааж үзээд нэг зураг хараад энэ манай найзын зураг байна. Энэ тэрний нөүтбүүк байна, найзыгаа дуудна гээд цаашаа явахаар нь би зөөврийн компьютерээ хаяад гараад зугтаасан. Тэгээд нөгөө таксийндаа суугаад цайз 16 автобусны буудлын орчим байдаг ломбарданд уг зурагтаа тавих гэж байтал нэг эрэгтэй хүн зурагтаа зарах уу гэхээр нь зарсан ч яахав гэтэл үзэж байгаад худалдаж авъя гээд Шар хад руу дагуулаад явсан. Тэгээд нэг хамаатных гэх айл руу ороод уг зурагтыг шалгаж үзээд авъя гэхээр нь 200.000 төгрөгөөр зарчихаад явсан...” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 207),
4.11 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр мэдүүлэг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл (2 хавтаст хэргийн 74),
- Мэдүүлэг газар дээр нь шалгасан ажиллагаа, гэрэл зургийн үзүүлэлт (2 хавтаст хэргийн 216 дахь талын ар, 224),
5. Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансарын 9 дүгээр гудамжны 05 тоотод, 2015 оны 12 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө, нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шууд санаатай үйлдлээр, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, эд зүйл хулгайлан иргэн Н.Лд 1.565.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
5.1 Хохирогч Н.Лгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансарын 9 дүгээр гудамж 5 тоот хашаанд монгол гэрт эхнэрийн хамт амьдардаг. Манай хашаанд манайхаас өөр айл байдаггүй. 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 17 цаг 49 минутын орчимд гэртээ ирсэн чинь хашааны хаалга онгорхой байсан ба гэрийн хаалга хаалттай хэрнээ цоожгүй байсан. Цоожийг нь аваад явчихсан байсан. Манай гэрээс тухайн үед 2014 онд 1.000.000 төгрөгөөр авсан Тoshiba брэндийн 41 инчийн зурагт, 2014 онд бэлгэнд авч байсан марк үйлдвэрийг нь мэдэхгүй, саарал өнгийн шарах шүүгээ, 30 орчим кг хонины мах, 3 литр ургамлын тос, шинэ эмэгтэй саарал гутал, эрэгтэй хагас түрийтэй нэхий дотортой гутал, том хүний памперс, жолооны үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтэр, жирэмсний халамжийн дэвтэр, коллеж төгссөн мэргэжлийн үнэмлэх, хүүхдийн үзлэгийн хяналтын дэвтэр, “Хас” банкны хугацаатай хадгаламжийн дэвтэр, сургуулийн гэрчилгээ зэрэг эд зүйл алга болсон байсан...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 17),
...Би үнэлгээг хүлээн зөвшөөрч байгаа, ямар нэгэн маргаан байхгүй...” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 155),
5.2 Гэрч Г.Гантуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2015 оны 12 дугаар сарын 10-ны 11 цаг гээд гэрээсээ гарч явсан ба гэрээ хятад жижиг цоожоор цоожлоод явсан юм. 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 17 цаг 49 минутын орчимд гэртээ ирсэн чинь гэрийн цоож байхгүй, гэрт хулгай орсон байсан учир цагдаагийн байгууллагад хандсан ба манай гэрээс зурагт, шарах шүүгээ, мах, тос, гутал, том хүний памперс, бичиг баримт зэрэг эд зүйлс алга болсон байсан юм...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 19),
5.3 Хэргийн газрын үзлэг, гэрэл зургийн үзүүлэлт (2 хавтаст хэргийн 2-7),
5.4 Хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээ (2 хавтаст хэргийн 31, 32),
5.5 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр мэдүүлэг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл (2 хавтаст хэргийн 74)
- Мэдүүлэг газар дээр нь шалгасан ажиллагаа, гэрэл зургийн үзүүлэлт (2 хавтаст хэргийн 217, 226),
6. Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 2 дугаар гудамжны 09 тоотод, 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр, нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шууд санаатай үйлдлээр, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, эд зүйл хулгайлан иргэн Ч.Нд 350.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
6.1 Хохирогч Ч.Нгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, ... тоот хашаанд байрлах монгол гэртээ байж байгаад өдөр 15 цагийн үед найз нартайгаа уулзах гээд монгол гэрээ цоожлоод гарсан. Тэгээд гадуур явж байгаад орой 17 цаг 10 минутын үед гэртээ ирэхэд манай гэрийн хаалганы цоожийг эвдсэн байхаар нь би гэртээ ороход хойморт байсан зурагт алга байсан. 2013 онд манай гэрийн найр болоход хамаатны хүмүүс бэлэглэж байсан “Samsung” брэндийн 32 инчийн LCD зурагт алга болсон байсан. Би тухайн үед цагдаад хандаагүй. Одоо зурагтаа 350.000 төгрөгөөр үнэлж байна. Өөр эд зүйл алга болоогүй...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 117, 118),
...Самсунг маркийн зурагтыг 350.000 төгрөгөөр үнэлсэнд маргахгүй...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 117, 4 хавтаст хэргийн 16),
6.2 Хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээ (2 хавтаст хэргийн 114),
6.3 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр мэдүүлэг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл (2 хавтаст хэргийн 74)
- Мэдүүлэг газар дээр нь шалгасан ажиллагаа, гэрэл зургийн үзүүлэлт (2 хавтаст хэргийн 216, 222),
7. Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Нуурын 9 дүгээр гудамжны 1а тоотод, 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр, нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шууд санаатай үйлдлээр, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, эд зүйл хулгайлан иргэн А.Нд 200.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
7.1 Хохирогч А.Нгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр өөрийн оршин суудаг Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, ... тоот хашаанд байрлах монгол гэртээ байж байгаад өдөр 12 цагийн үед гэрээ цоожилчихоод гарсан. ...14 цаг өнгөрч байхад гэртээ буцаад очиход манай монгол гэрийн хаалганы цоожийг эвдсэн байсан. Цагдаад мэдэгдэх талаар би бодоогүй. Гэртээ ороход зурагт алга болсон байсан. 2012 онд 200.000 төгрөгөөр худалдаж авч байсан...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 125, 126),
“...17 инчийн зурагтаа би 200.000 төгрөгөөр үнэлж байна. Зурагтыг 200.000 төгрөгөөр үнэлсэнд маргах зүйлгүй..." гэх мэдүүлэг (4 хавтаст хэргийн 14),
7.2 Хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээ (2 хавтаст хэргийн 127),
7.3 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр мэдүүлэг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл (2 хавтаст хэргийн 74),
- Мэдүүлэг газар дээр нь шалгасан ажиллагаа, гэрэл зургийн үзүүлэлт (2 хавтаст хэргийн 216 дахь талын ар, 224),
8. Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Мон-Лаагийн ... тоотод, 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр, нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шууд санаатай үйлдлээр, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, эд зүйл хулгайлан иргэн М.Гд 950.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
8.1 Хохирогч М.Ггийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 01 дүгээр сарын 21-нд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, ... тоот хашаанд байрлах монгол гэрээ цоожлоод гадагш гарсан. Тэгээд би 19 цагийн үед гэртээ ирэхэд манай ээж Гантөмөр гэртээ ирчихсэн хулгай орчихсон байна гэж хэлсэн. Тухайн үед манай монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж иж бүрэн компьютер алга болсон байсан. 2013 онд “Компьютер Ланд” төвөөс 950.000 төгрөгөөр авч байсан “Асег” маркийн иж бүрэн компьютер алдагдсан байсан... Тухайн үед цагдаад хандаагүй...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 105, 106),
8.2 Хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээ (2 хавтаст хэргийн 107),
8.3 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр мэдүүлэг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл (2 хавтаст хэргийн 74),
- Мэдүүлэг газар дээр нь шалгасан ажиллагаа, гэрэл зургийн үзүүлэлт (2 хавтаст хэргийн 216, 223),
9. Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Мон-Лаагийн 15 дугаар гудамжны 19 тоотод, 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр, нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шууд санаатай үйлдлээр, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, эд зүйл хулгайлан иргэн Д.Год 380.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
9.1 Хохирогч Д.Гын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 02 дугаар сарын 02-ны өглөө 08 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, ... тоот хашаанд байрлах монгол гэрээ цоожилчихоод хотын төв рүү явсан. Тэгээд охиныдоо байж байгаад орой 22 цаг 30 минутын үед гэртээ ирэхэд үүдний амбаарын хаалга онгорхой байсан. Гэртээ ороход гэрийн эд зүйлс эмх цэгцтэй, тавиур дээр байсан “TCL” брэндийн 21 инчийн LCD зурагт урагт, БНХАУ-д үйлдвэрлэсэн батарейгаар цэнэглэдэг сахлын машин хоёр алга болсон байсан. Би зурагтаа 2014 онд 380.000 төгрөгөөр авч байсан. Тухайн үед шөнө болчихсон байсан учраас цагдаад хандаагүй...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 88),
...миний зурагтыг 380.000 төгрөгөөр үнэлсэнд маргах зүйл байхгүй, үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Сахлын машиныг үнэлгээ хийлгэх шаардлагагүй” гэх мэдүүлэг (4 хавтаст хэргийн 13),
9.2 Хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээ (2 хавтаст хэргийн 89),
10. Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансарын ... тоотод, 2016 оны 02 дугаар сарын 11-ны өдөр, нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шууд санаатай үйлдлээр, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, эд зүйл хулгайлан иргэн Л.Нд 550.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
10.1 Хохирогч Л.Нгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би нөхөр Эрдэнэбаяр болон хүүхдийн хамт 2016 оны 02 дугаар сарын 10-ны шөнө хөдөө...явсан. Түүнээс хойш гэрт хүнгүй байсан. Манай хашаанд манай төрсөн эгч Дуламсүрэн гэр бүлийн хамт амьдардаг. 2016 оны 02 сарын 11-ний өдөр манай эгч Дуламсүрэн гэрт чинь хулгай орсон байна гэж 2016 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хэлсэн. Манай гэрийн хаалганы цоожийг эвдэж хулгай орсон байсан ба гэрээс “ВSВ” брэндийн 40 инчийн 2014 онд авч байсан зурагт алга болсон байсан. Өөр алдагдсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 222),
...миний ВSВ брэндийн 40 инчийн LCD маркийн зурагтыг 550.000 төгрөгөөр үнэлсэнд маргах зүйл байхгүй, үнэлгээг хүлээн зөвшөөрч байна.... би зурагтынхаа хохирлыг барагдуулж авмаар байна, өөр нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 154),
10.2 Гэрч Б.Эрдэнэбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 02 дугаар сарын 10-ны өдөр би эхнэр хүүхдийн хамт хөдөө явсан юм. ...Тэгээд хөдөө сүлжээгүй газар байж байгаад 2016 оны 02 дугаар сарын 13-ны өдөр эхнэрийн эгч Дуламсүрэн рүү залгахад гэрт чинь 2016 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хулгай орсон байна, цагдаагийн байгууллагад мэдэгдсэн талаар хэлсэн. Манай гэрээс 40 инчийн ВSВ брэндийн зурагт алдагдсан байна...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 224),
10.3 Гэрч Х.Дуламсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 02 дугаар сарын 11-ний өдөр дүү Нгийн гэрийг тойрч харахад зүгээр байсан. Ингээд 12 цаг өнгөрч байхад гарч яваад 20 цаг 30 минут гээд орж иртэл хашааны хаалга онгорхой, Нн гэрийн цоож уначихсан байдалтай байхаар нь гэрт орж харахад зурагт нь байхгүй байсан. Ингээд би цагдаагийн байгууллагад хандсан юм...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 225),
10.4. Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 210-215)
10.5. Хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээ (1 хавтаст хэргийн 237),
10.6. 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр мэдүүлэг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл (2 хавтаст хэргийн 74),
- Мэдүүлэг газар дээр нь шалгасан ажиллагаа, гэрэл зургийн үзүүлэлт (2 хавтаст хэргийн 217, 225),
11. Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, ....тоотод, 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдөр, нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шууд санаатай үйлдлээр, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, эд зүйл хулгайлан иргэн Б.Эд 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
11.1 Хохирогч Б.Эгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, ....тоотод байх хашаанд гэрт амьдардаг юм. 2016 оны 3 дугаар сарын 04-ний өглөө 12 цаг өнгөрч байхад эхнэр Сугарсүрэнгийн хамт гэрээсээ гарсан ба хаалгаа цоожлоод гарсан. Орой 19 цагт бид хоёр гэртээ ирэхэд гэрийн гадна талын амбаарын цоожийг хөшөөд мултлаад хаячихсан, гэрийн хаалганы цоож байхгүй, гэртээ ороход манай зурагт байхгүй болсон байсан ба эд зүйл хөглөрөөд тараагаад хаячихсан байсан... манай гэрээс “LG” брэндийн 49 инчийн LED зурагт алдагдсан байсан... би зурагтаа 2.285.000 төгрөгөөр худалдаж авч байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 150, 151),
...манай гэрээс “LG” брэндийн зурагтнаас өөр эд зүйл алдаагүй. Миний зурагтыг 2.500.000 төгрөгөөр үнэлсэнд маргах зүйл байхгүй, үнэлгээг хүлээн зөвшөөрч байна... би зурагтныхаа хохирлыг барагдуулж авмаар байна, өөр нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” мэдүүлэг (3 хавтаст хэргийн 162),
11.2 Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 137-141),
11.3 Хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээ (1 хавтаст хэргийн 147),
12. Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хэсгийн 1 дүгээр гудамжны 155а тоотод, 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр, нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шууд санаатай үйлдлээр, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, эд зүйл хулгайлан иргэн Д.Тд 230.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
12.1 Хохирогч Д.Тын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр өөрийн амьдардаг Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хэсгийн 1-155-а тоотод байх гэртээ байж байгаад 15 цагийн үед гадуур явж байгаад эргээд 20 минутын дараа ирэхэд манай гэр, үүдний амбаарын цоожийг эвдэж хулгайч ороод манай гэрт байсан “Sony” брэндийн 32 инчийн зурагтыг аваад явсан байсан...” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 60),
“... миний зурагтыг 230.000 төгрөгөөр үнэлсэнд маргах зүйл байхгүй. Үнэлгээг хүлээн зөвшөөрч байна... би зурагтныхаа хохирлыг барагдуулж авмаар байна. Өөр нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 160),
12.2 Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (3 хавтаст хэргийн 43, 44, 51, 52)
12.3 Хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээ (3 хавтаст хэргийн 54),
12.4 Мэдүүлэг газар дээр нь шалгасан ажиллагаа, гэрэл зургийн үзүүлэлт (2 хавтаст хэргийн 243 дахь талын ар, 246),
13. Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 55 дугаар гудамжны 05 тоотод, 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр, нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шууд санаатай үйлдлээр, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, эд зүйл хулгайлан иргэн Б.Шт 350.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
13.1 Хохирогч Б.Шын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр гэрээсээ 11 цагийн үед гараад явсан юм. Гэрээсээ гарахдаа гэрийн хаалгаа түгжээд гарсан бөгөөд гэртээ 17 цаг өнгөрөөгөөд ирсэн юм. Тэгтэл гэрийн амбаарын хаалга онгорхой байхаар нь хулгай орсон байна гэж мэдээд шууд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн... Манай гэрээс “Sharp” брэндийн 37 инчийн LCD зурагт 2015 онд 800.000 төгрөгөөр худалдаж авч байсан зурагт алга болсон юм... өөр эд зүйл алдагдаагүй...” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 110, 111),
“... миний Sharp брэндийн 37 инчийн LCD зурагтыг 350.000 төгрөгөөр үнэлсэнд маргах зүйл байхгүй, үнэлгээг хүлээн зөвшөөрч байна... би зурагтынхаа хохирлыг барагдуулж авмаар байна, өөр нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй...“ гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 157),
13.2 Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (3 хавтаст хэргийн 95-99),
13.3 Хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээ (3 хавтаст хэргийн 125),
13.4. Мэдүүлэг газар дээр нь шалгасан ажиллагаа, гэрэл зургийн үзүүлэлт (2 хавтаст хэргийн 243, 245),
14. Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Улиастайн ... тоотод, 2017 оны 3 дугаар сарын 16-наас мөн оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд, нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шууд санаатай үйлдлээр, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, эд зүйл хулгайлан иргэн Ж.Ад 440.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
14.1 Хохирогч Ж.Аын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манайх Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр ... тоот хэсэгт манай аав болох Жамбалдорж нь амьдардаг юм. 2017 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр аав, эгч, хүргэний хамт идэш авахаар очиход манай аавын гэрийн хаалганы цоож нь эвдэрсэн өлгөгдсөн байхаар нь гэрт нь яваад орсон чинь гэрийн эд зүйлүүдийг эмх замбараагүй болгосон байсан. Тэгээд эд зүйлээ бүртгэж үзэхэд 2 хурган дотортой дээл, 1 булган малгай зэрэг эд зүйл алдагдсан байсан...” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 18),
“...Миний 2 ширхэг хурган дотортой дээл, булган малгайнаас 440.000 төгрөгөөр үнэлсэнд маргах зүйл байхгүй, үнэлгээг хүлээн зөвшөөрч байна... хохирлыг барагдуулж авмаар байна, өөр нэхэмжпэх зүйл гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 159),
14.2 Ч.Өийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Яг хэдний өдөр гэдгийг санахгүй байна. 2017 оны 4 дүгээр сарын эхээр Улиастайн эхэнд байдаг Төрмөнх гэж айлд очихоор явж байхад замд Улиастайн Цагаан даваан дээр айл гаднаасаа цоожтой харагдахаар нь хашаа руу нь ороод...монгол гэрийн хаалгыг хөшиж ороод авдар дотроос нь хурган дотортой 2 ширхэг дээл, булган малгай 1 ширхэг байхаар нь аваад тэр айлдаа нэлээн удаан сууж байгаад гарсан...” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 24),
14.3 Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (3 хавтаст хэргийн 7-11),
14.4 Хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээ (3 хавтаст хэргийн 16),
14.5 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр мэдүүлэг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл (3 хавтаст хэргийн 27),
- Мэдүүлэг газар дээр нь шалгасан ажиллагаа, гэрэл зургийн үзүүлэлт (2 хавтаст хэргийн 243 дахь талын ар, 249),
15. Мөрдөн байцаалтад гэрч Я.Төрмөнх (3 хавтаст хэргийн 19), О.Адилбишийн (3 хавтаст хэргийн 163), Ч.Буянтэгш (3 хавтаст хэргийн 165-166), Ч.Оюунтунгалаг (3 хавтаст хэргийн 167-168) нарын өгсөн мэдүүлэг,
16. Шүүгдэгч Ч.Өийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би уг зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Ахин цагдаагийн хэлтэс дээр очоогүй. 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Зүүн хараагийн Түнхэл тосгон луу вагонд суугаад самарт ганцаараа явсан. 2016 оны 10 дугаар сарын 01-нд ирээд зочид буудлаар 4 хоноод Шарга морьт руу самарт явсан. Улиастайн голын зүүн цагаан даваанд Баттогтох гэх хамаатны ахынд байж байгаад 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Нарантуул зах дээр тэрэг түрж байгаад 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр цагдаа нарт баригдсан... би оргон зайлахаас өмнө Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 10 хулгайн гэмт хэрэг хийгээд хэлж чадаагүй. Би дээрх 10 үйлдлээ өөрөө газар дээр нь зааж өгч чадна. Би хулгайн эд зүйлээ барьж гараад замын таксийнд суугаад аваад явдаг байсан. Хулгайлсан эд зүйлээ бүтээлэг зэрэгт боогоод замын таарсан хүнд хэлсэн үнээр нь зардаг байсан. Би ганцаараа хулгай хийдэг, өөр ямар нэг хүнтэй хамтарсан асуудал байхгүй...” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 200-206),
17. Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (3 хавтаст хэргийн 217), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (3 хавтаст хэргийн 220), цагдаагийн байгууллагын бүртгэл мэдээллийн санд бүртгэгдэж байсан эсэх талаар баримт (2 хавтаст хэргийн 181-191), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа, тодорхойлолт (2 хавтаст хэргийн 192, 193, 4 хавтаст хэргийн 104-110), шийтгэх тогтоолын хуулбар (4 хавтаст хэргийн 26, 27, 49-51), өршөөл үзүүлэх комиссын тогтоол, суллагдсан талаарх баримт (4 хавтаст хэргийн 67),
Эрүүгийн хэргийг үүсгэх тогтоол (1 хавтаст хэргийн 4, 72, 132, 206, 244), (2 хавтаст хэргийн 44, 79, 91, 100, 109, 120), (3 хавтаст хэргийн 4, 39, 90), Эрүүгийн хэргийг түдгэлзүүлэх прокурорын тогтоол (1 хавтаст хэргийн 68, 128, 167, 240), (2 хавтаст хэргийн 40, 164, 201), (3 хавтаст хэргийн 134), Түдгэлзүүлсэн хэргийг сэргээх прокурорын тогтоол (1 хавтаст хэргийн 70, 130, 169, 242), (2 хавтаст хэргийн 42, 166, 203), (3 хавтаст хэргийн 136), Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол (1 хавтаст хэргийн 71, 191, 205, 243), (2 хавтаст хэргийн 43, 78, 90, 99, 108, 119), (3 хавтаст хэргийн 3, 38, 89), Оргодол эрэн сурвалжилсан баримтууд (2 хавтаст хэргийн 155-162), Эрэн сурвалжлах ажиллагааг гүйцэтгүүлэх тухай прокурорын тогтоол (2 хавтаст хэргийн 165, 202) зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ч.Өт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шудрага ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд
I. Гэм буруугийн талаар.
Шүүгдэгч Ч.Ө нь Нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргүүдийн нутаг дэвсгэрт 2015 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд, нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шууд санаатай үйлдлээр, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд зүйлийг хулгайлан, иргэн Ц.А, Л.О, Л.Ц, Т.М, Н.Л, Ч.Н, А.Н, М.Г, Д.Г, Л.Н, Б.Э, Д.Т, Б.Ш, Ж.А нарт 9.441.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- Мөрдөн байцаалтад хохирогч Ц.А (2 хавтаст хэргийн 59-61), Л.О (1 хавтаст хэргийн 33-34), Л.Ц (2 хавтаст хэргийн 96), Т.М (1 хавтаст хэргийн 104), Н.Л (2 хавтаст хэргийн 17), Ч.Н (2 хавтаст хэргийн 117, 118), А.Н (2 хавтаст хэргийн 125, 126), М.Г (2 хавтаст хэргийн 105, 106), Д.Г (2 хавтаст хэргийн 88), Л.Н (1 хавтаст хэргийн 222), Б.Э (1 хавтаст хэргийн 150, 151), Д.Т (3 хавтаст хэргийн 160), Б.Ш (3 хавтаст хэргийн 110, 111), Ж.А (3 хавтаст хэргийн 18) нарын “...хулгайд эд зүйлээ хэзээ, хэрхэн яаж алдсан талаар мэдүүлсэн...” мэдүүлгүүд,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газрын схем зураг (2 хавтаст хэргийн 47-51), (1 хавтаст хэргийн 9-16), (2 хавтаст хэргийн 2-7), (1 хавтаст хэргийн 210-215), (1 хавтаст хэргийн 137-141), (3 хавтаст хэргийн 43, 44, 51, 52), (3 хавтаст хэргийн 95-99), (3 хавтаст хэргийн 7-11),
- Хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээ (2 хавтаст хэргийн 68), (1хавтаст хэргийн 54), (2 хавтаст хэргийн 98), (1 хавтаст хэргийн 99), (2 хавтаст хэргийн 31, 32), (2 хавтаст хэргийн 114), (2 хавтаст хэргийн 127), (2 хавтаст хэргийн 107), (2 хавтаст хэргийн 89), (1 хавтаст хэргийн 237), (1 хавтаст хэргийн 147), (3 хавтаст хэргийн 54), (3 хавтаст хэргийн 125), (3 хавтаст хэргийн 16),
- 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр мэдүүлэг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл (3 хавтаст хэргийн 27), 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр мэдүүлэг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл (2 хавтаст хэргийн 74), 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн мэдүүлэг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2 хавтаст хэргийн 216 дахь хуудасны ар, 225), (2 хавтаст хэргийн 217, 226), (2 хавтаст хэргийн 216, 222), (2 хавтаст хэргийн 216 дахь талын ар, 224), (2 хавтаст хэргийн 216, 223), (2 хавтаст хэргийн 217, 225), (2 хавтаст хэргийн 243 дахь талын ар, 246), (2 хавтаст хэргийн 243, 245) (2 хавтаст хэргийн 216, 222), (2 хавтаст хэргийн 216 дахь талын ар, 224) авагдсан баримтууд буюу шүүгдэгч Ч.Өийн хулгай хийсэн гэх газруудыг биечлэн зааж өгсөн нотлох баримт,
- Иргэний нэхэмжпэгч Э.Алтаншагай (1 хавтаст хэргийн 107)-гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг,
- Шүүгдэгч Ч.Ө (3 хавтаст хэргийн 24, 207, 200-206)-ийн мөрдөн байцаалтад хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтаар нотлогдон тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл Ч.Ө нь хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч 14 иргэнд 9.441.000 төгрөгийг хохирол учруулсан гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдож байна.
Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч Ч.Өийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэг, заалтад зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. Шүүгдэгчийн өмгөөлөгч, улсын яллагчаас гаргасан гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүйг тэмдэглэх нь зүйтэй байна.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
-Улсын яллагчаас Ч.Өийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,
-Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч Ч.Ө нь гэм буруугийн хувьд маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо 18 сарын хугацаанд нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан түүнд 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ч.Өт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд улсын яллагчаас Ч.Өт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлт гаргасныг хүлээн авах боломжтой байх хэдий ч Эрүүгийн хуулийн шудрага ёсны зарчмыг үндэслэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал буюу гэм буруу, эрүүгийн хариуцлагын талаар маргаагүйг болон гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо 18 сарын дотор нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан түүнд оногдуулахаар дүгнэлт гаргасан 3 жил 6 сарын хорих ялыг 3 (гурав) жил болгож өөрчлөх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
III. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар
Гэмт хэргийн улмаас хохирогч нарт нийт 9.441.000 төгрөгийн хохирол, хор уршиг учирсан нь хэрэгт цугларсан баримт, хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ зэргээр нотлогдож байх боловч шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хохирогч Б.Эд учирсан хохирол эргэлзээтэй байна. Тухайн хохирогчийн “LG” брэндийн 49 инчийн зурагтыг эд зүйлийн үнэлгээгээр 2.500.000 төгрөгөөр тогтоосон (1 хавтаст хэргийн 147), харин хохирогчийн мөрдөн байцаалтад гаргаж өгсөн баримтад зурагтыг “BSB” Мегастор дэлгүүрийн “BSB” Финанс ББСБ”-аас 2015 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр Барьцаат зээлийн гэрээ байгуулан худалдаж авсан байна (1 хавтаст хэргийн 161-164). Тус зээлийн гэрээнд зурагтны үнэ болох 1.599.900 төгрөгийг 30 хоногийн 3.7 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаагаар тогтоож зээл, зээлийн хүүд нийт 2.004.285 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон байна. Дээрх байдлаас үзвэл хохирогч Б.Эгийн эд хөрөнгийн хохирол эргэлзээтэй байх тул барьцаат зээлийн гэрээний үнийн дүнгээр хохирлыг тогтоож өгнө үү гэх дүгнэлтийг гаргав.
Хэрэгт цугларсан баримтаас үзвэл шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан дүгнэлт үндэслэлтэй байх тул хохирогч Б.Эд учирсан хохирлыг 2.004.285 төгрөгөөр тогтоох нь зүйтэй байна. Иймд шүүгдэгч Г.Өийг гэмт хэргийн улмаас хохирогч нарт нийт 8.945.285 төгрөгийн хохирол, хор уршиг учруулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол ихсэх, багасах нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болохыг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас бусдад нийт 8.945.285 төгрөгийн хохирол, хор уршиг учирснаас 8.745.285 төгрөгийн шууд хохирол, иргэний нэхэмжлэгчид 200.000 төгрөгийн хор уршиг учирсан байна. Дээрх хохирол, хор уршигаас хохирогч Т.Мд 700.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг буцаан өгснийг тэмдэглэж, бусад төлөгдөөгүй үлдэх 8.245.285 төгрөгийн төлбөрийг шүүгдэгчээс гаргуулж
-хохирогч Ц.Ат 400.000 (дөрвөн зуун мянга) төгрөг,
-хохирогч Л.Оад 426.000 (дөрвөн зуун хорин зургаан мянга) төгрөг,
-хохирогч Л.Цэцгээд 200.000 (хоёр зуун мянга) төгрөг,
-хохирогч Н.Лд 1.565.000 (нэг сая таван зуун жаран таван мянга) төгрөг,
-хохирогч Ч.Нд 350.000 (гурван зуун тавин мянга) төгрөг,
-хохирогч А.Нд 200.000 (хоёр зуун мянга) төгрөг,
-хохирогч М.Гд 950.000 (есөн зуун тавин мянга) төгрөг,
-хохирогч Д.Год 380.000 (гурван зуун наян мянга) төгрөг,
-хохирогч Л.Нд 550.000 (таван зуун тавин мянга) төгрөг,
-хохирогч Б.Эд 2.004.285 (хоёр сая дөрвөн мянга хоёр зуун наян тав) төгрөг,
-хохирогч Д.Тд 230.000 (хоёр зуун гучин мянга) төгрөг,
-хохирогч Б.Шт 350.000 (гурван зуун тавин мянга) төгрөг,
-хохирогч Ж.Ад 440.000 (дөрвөн зуун дөчин мянга) төгрөг,
-иргэний нэхэмжлэгч Э.Алтаншагайд 200.000 (хоёр зуун мянга) төгрөг тус тус олгохоор шийдвэрлэж, хохирлыг 18 сарын хугацаанд төлж барагдуулахыг тогтоов.
Харин хохирогч Ж.А нь өөрт учирсан бусад хохирлын зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдав.
IV. Бусад асуудлаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ч.Ө нь 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл нийт 202 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байгааг түүний эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Элжгэн овогт Чгийн Өийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ч.Өийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ч.Өт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ч.Өийн цагдан хоригдсон 202 (хоёр зуун хоёр) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Өаас 8.245.285 (найман сая хоёр зуун дөчин таван мянга хоёр зуун наян тав) төгрөг гаргуулж, хохирогч Ц.Ат 400.000 (дөрвөн зуун мянга) төгрөг, хохирогч Л.Оад 426.000 (дөрвөн зуун хорин зургаан мянга) төгрөг, хохирогч Л.Цэцгээд 200.000 (хоёр зуун мянга) төгрөг, хохирогч Н.Лд 1.565.000 (нэг сая таван зуун жаран таван мянга) төгрөг, хохирогч Ч.Нд 350.000 (гурван зуун тавин мянга) төгрөг, хохирогч А.Нд 200.000 (хоёр зуун мянга) төгрөг, хохирогч М.Гд 950.000 (есөн зуун тавин мянга) төгрөг, хохирогч Д.Год 380.000 (гурван зуун наян мянга) төгрөг, хохирогч Л.Нд 550.000 (таван зуун тавин мянга) төгрөг, хохирогч Б.Эд 2.004.285 (хоёр сая дөрвөн мянга хоёр зуун наян тав) төгрөг, хохирогч Д.Тд 230.000 (хоёр зуун гучин мянга) төгрөг, хохирогч Б.Шт 350.000 (гурван зуун тавин мянга) төгрөг, хохирогч Ж.Ад 440.000 (дөрвөн зуун дөчин мянга) төгрөг, иргэний нэхэмжлэгч Э.Алтаншагайд 200.000 (хоёр зуун мянга) төгрөг тус тус олгож хохирлыг 18 сарын хугацаанд төлж барагдуулахыг тогтоосугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, түүний эдлэх ялыг 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ