| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2024/05991/И |
| Дугаар | 102/ШШ2024/04643 |
| Огноо | 2024-10-03 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 102/ШШ2024/04643
| 2024 оны 10 сарын 03 өдөр | Дугаар 102/ШШ2024/04643 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг * дүгээр хороо *давхарт байрлах, Инвескор ББСБ ХК
Хариуцагч: Баянгол дүүрэг *дугаар хороо * дүгээр орц* давхар * тоотод оршин суух, *
Зээлийн гэрээний үүрэгт 151,465,878.19 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. * ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 151,465,878.19 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн хариуцагч *ын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 985,480 төгрөг төлснийг дурдаж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн данснаас 492,740 төгрөг, хариуцагч *аас 492,740 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА