Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2024/04670

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2024/04670

Улаанбаатар хот

 

 

  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг * дүгээр хороо бага тойруу * тоотод байрлах, *

Хариуцагч: Баянгол дүүрэг * дугаар хороо * дугаар бичил Хасбаатар гудамж * дугаар байр * тоотод оршин суух, *

5,740,412.39 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1 * ХХК -ийн нэхэмжлэлийн шаардлага 5,740,412.39 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагч *дын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 106,798 төгрөг төлсөнг дурдаж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн данснаас 53,399 төгрөг, хариуцагч *оос 53,399 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч * олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ  Ж.КУЛЬДАНА