Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 119/ШШ2024/0023

 

 

      Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

     хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Ууганцэцэг би  ОА-ын ПГ-ын АП Л.О-ийн Орхон аймгийн Нийгмийн даатгалын газрын нийгмийн даатгалын хяналт шалгалтын улсын байцаагч Б.Дарханбаярт холбогдуулан гаргасан “Нийгмийн даатгалын хяналт, шалгалтын улсын байцаагч Б.Дарханбаярын 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 0010647 дугаартай шийтгэлийн хуудсаар Л.П-д Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийтгэлийг хүчингүй болгуулах” прокурорын дүгнэлттэй захиргааны хэрэгт хариуцагчийн гаргасан тайлбарыг 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

ОА-ийн ПГ-ын АП Л.О шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “ОА-ийн ПГ-ын АП Л.О би тус аймгийн Нийгмийн даатгалын газрын улсын байцаагч Б.Дарханбаяр нь “БОЭТ-ийн нягтлан бодогч Л.П нь 2023 оны 08 дугаар сараас 11 сар хүртэл нэр бүхий ажилчдын нийгмийн даатгалын шимтгэлийг эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй орхигдуулсан” гэх үйлдэлд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж Л.П-д 2024 оны 01 сарын 05-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдөр шалгалтаар бүхэлд нь хянав.

1. Тус аймгийн Нийгмийн даатгалын улсын байцаагч Б.Дарханбаяр нь Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэсэн байна.

Холбогдогч Л.П нь БОЭТ-ийн нягтлан бодогчоор ажилладаг төрийн албан хаагч бөгөөд хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа зөрчил үйлдсэн нь холбогдогчийн мэдүүлэг, БОЭТ-ийн 2024 оны 01 сарын 05-ны өдрийн 17 дугаартай албан бичиг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, бусад нотлох баримтаар нотлогдож байна.

Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-д зааснаар "төрийн албан хаагч" гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг;

Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 4-д зааснаар “Төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуульд заасан зөрчлийн шинжтэй бол түүнд холбогдох хууль тогтоомжид заасан сахилгын шийтгэл хүлээлгэнэ11 гэсэн заалтыг,

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн б. 12 дугаар зүйлийн 10-д зааснаар “Төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн албаны чиг үүрэгтэй холбоотой хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдэхүй нь зөрчлийн шинжтэй бол түүнд холбогдох хариуцлагыг хүлээлгэх талаар харьяалах байгууллагын удирдлагад албан бичгээр, гэмт хэргийн шинжтэй бол энэ хуулийн 4.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу прокурорт даруй мэдэгдэнэ” гэсэн заалтыг тус тус зөрчсөн нь хууль буруу хэрэглэсэн гэх үндэслэл болж байна.

Прокурор нь Зөрчлийн тухай хууль буруу хэрэглэсэн, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчлийг хяналт, шалгалтаар илрүүлж, өөрчлөлт оруулах, хүчингүй болгуулахаар дүгнэлт бичиж хуулийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах үүрэгтэй. Энэ эрх үүргийг хэрэгжүүлэх эрх зүйн үндэс нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2, 6.6 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар Захиргааны хэргийн шүүхэд дүгнэлт бичих ажиллагаа юм.

Иймд Монгол улсын зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус удирдлага болгон Орхон аймгийн нийгмийн даатгалын газрын улсын байцаагч Б.Дарханбаярын 2024 оны 01 дүгээр сарын 05- ны өдөр 0010647 дугаартай шийтгэлийн хуудсаар Л.П-д Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийтгэлийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

Хариуцагч  Орхон аймгийн Нийгмийн даатгалын газрын нийгмийн даатгалын хяналт шалгалтын улсын байцаагч Б.Дарханбаяр шүүхэд гаргасан тайлбартаа“ПГ-ын АП, ХЦИЗ Л.О-ийн эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай 2024 оны 04 сарын 04-ний өдрийн дугаар 08 тоот дүгнэлттэй уншиж танилцлаа.

Прокурорын захиргааны хэргийн шүүхэд гаргасан дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.

Зөрчлийн тухай хуулийн 3.5 дах заалтын торгох шийтгэлийн хэмжээг хөнгөрүүлэх, нэмэгдүүлэх үндэслэл 1 дэх заалтын дагуу 500 нэгжийг 50% хөнгөрүүлэн 250000 (хоёр зуун тавин) мянган төгрөгний торгуулийг төлүүлсэн. Иймд шүүгчийн захирамжиндаа 500000 төгрөгөөр биш 250000 төгрөгний торгуулийн шийтгэлийг хүчингүй болгуулж өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

ОА-ийн ПГ-ын АП Л.О Орхон аймгийн Нийгмийн даатгалын газрын нийгмийн даатгалын хяналт шалгалтын улсын байцаагч Б.Дарханбаярт холбогдуулан “Нийгмийн даатгалын хяналт, шалгалтын улсын байцаагч Б.Дарханбаярын 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 0010647 дугаартай шийтгэлийн хуудсаар Л.П-д Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийтгэлийг хүчингүй болгуулах” дүгнэлтийг тус шүүхэд гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа бичгээр илэрхийлсэн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх заалтыг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх заалтыг баримтлан ОА-ын ПГ-ын АП Л.О-ийн  Орхон аймгийн Нийгмийн даатгалын газрын нийгмийн даатгалын хяналт шалгалтын улсын байцаагч Б.Дарханбаярт холбогдуулан гаргасан “Нийгмийн даатгалын хяналт, шалгалтын улсын байцаагч Б.Дарханбаярын 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 0010647 дугаартай шийтгэлийн хуудсаар Л.П-д Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийтгэлийг хүчингүй болгуулах” тухай 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 08 дугаартай дүгнэлтийг хариуцагч зөвшөөрснийг баталж, уг дүгнэлтэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захирамжийг хэргийн оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслах Д.Сэржмядагт даалгасугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч болон түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх бөгөөд захирамжид гомдол гаргах эрхгүй болно.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  П.УУГАНЦЭЦЭГ