Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2024/04671

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2024/04671

Улаанбаатар хот

 

 

  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг *дүгээр хороо * байранд байрлах, * ХК

Хариуцагч: Баянгол дүүрэг * дугаар хороо * дугаар хороолол * дүгээр байр * тоотод оршин суух *

1,851,355.07 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. * ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 1,851,355.07 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагч *ын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 44,571.70 төгрөг төлснийг дурдаж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн данснаас 22,285.85 төгрөг, хариуцагч *аас 22,285.85 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч* ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ  Ж.КУЛЬДАНА