Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 130/ШШ2024/00437

 

 

 

 

        2024           04            29     

                           130/ШШ2024/00437

 

    

 

                               Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                               хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                                            хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Б би,

Нэхэмжлэгч: Б аймгийн Б сумын Засаг даргын орлогч /К.Е/

Хариуцагч: Б аймгийн Б сумын 4 дүгээр багт оршин суух, Б шаку овогт С

Нэхэмжлэлийн шаардлага: Хоршоо хөгжүүлэх сангаас авсан зээлийн үүрэгт 5,532,400 /таван сая таван зуун гучин хоёр мянга дөрвөн зуун/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Нэхэмжлэгч Б аймгийн Б сумын Засаг даргын орлогч /К./ нь С.Т-д холбогдуулан Хоршоо хөгжүүлэх сангаас авсан зээлийн үүрэгт 5,532,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Иргэн С.Т нь 2014 онд Б сумын Хоршоо хөгжүүлэх сангаас 3 жилийн хугацаатай жилийн 3 хувийн хүүтэй 5,000,000 төгрөгийн зээлийг “Гэр ахуйн цех байгуулах” чиглэлээр авч, мөн 2017 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүүгийн хамтаар 5,532,400 төгрөг төлөхөөр гэрээ хийсэн боловч үлдэгдэл 5,532,400 төгрөгийг одоо хүртэл төлөөгүй.

1.2. Иймд С.Т-с Хоршоо хөгжүүлэх сангаас авсан зээлийн үүрэгт 5,532,400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч С.Т хариу тайлбартаа “Миний бие С.Т нь Б сумын Засаг даргын орлогчийн надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Би Б сумын Хоршоо хөгжүүлэх сангаас авсан зэлийн үлдэгдэл 5,532,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөөр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

3. Нэхэмжлэгч Б аймгийн Б сумын Засаг даргын орлогч /К.Е/ нь С.Т-д холбогдуулан гаргасан Хоршоо хөгжүүлэх сангаас авсан зээлийн үүрэгт 5,532,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Т нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч Хоршоо хөгжүүлэх сангаас авсан зээлийн үүрэгт 5,532,400 төгрөгийг төлж өгөхөөр болж, тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

4. Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

5. Нэхэмжлэгч Б аймгийн Б сумын Засаг даргын орлогч /К.Е/ нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 5,532,400 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 103,468 төгрөгийн тал болох 51,734 төгрөгийг хариуцагч С.Т-с гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.

6. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 

1.Хариуцагч Б  овогт  Т нь Хоршоо хөгжүүлэх сангаас авсан зээлийн үүрэгт 5,532,400 /таван сая таван зуун гучин хоёр мянга дөрвөн зуун/ төгрөгийг төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Б аймгийн Б сумын Засаг даргын орлогч /К.Е/ нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч С.Т-ээс 51,734 /тавин нэгэн мянга долоо зуун гучин дөрвөн/ төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                           К.Б