Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2020/0660

 

 

 

2020 оны 10 сарын 16 өдөр

 

 

Дугаар 128/ШШ2020/0660

 

Улаанбаатар хот

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би, А  ХХК-ийн нэхэмжлэлтэй, Э ХК-д холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Манай үйлдвэр нь Э ХК-иас зарласан ЭТТ/200201062 дугаартай Хөдөлмөр хамгаалалын өвөл, зуны гутал, хувцас, хэрэгсэл, бээлий нийлүүлэгчийн сонгох нээлттэй тендерт оролцож 3, 4, 11, 15, 16 дугаар багцуудад хамгийн сайн үнэлэгдэж шалгарсан тул гэрээ байгуулах эрх олгосныг тус компанийн 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 07/1513 дугаар албан бичгээр мэдэгдсэн.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна гэж заасан хугацаа хэтэрч өнөөдрийг хүртэл гэрээ байгуулаагүй нь тус байгууллагын ажлын хариуцлагагүй байдлаас шалтгаалсан.

Хариуцагч талын 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 12/1822 тоотод зааснаар гэрээ байгуулах үйл ажиллагаа нь захиалга гаргасан дотоод үйл ажиллагаанаас шалтгаалан тендерийн хүчинтэй хугацаанд багтаан батлагдах боломжгүй болсон тул тендер шалгаруулалтыг дахин зохион байгуулах болсон.

Хариуцагч талын 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр цахим худалдан авах системд байршуулсан 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 11 цаг 00 минутад нээгдэх тус тендерийг яаралтай зогсоож, хүчингүй болгуулах.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлд зааснаар гэрээ байгуулах эрх олгосон тухай гомдлыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болох Сангийн яаманд гомдол гаргасан боловч хариу өгөөгүй.

Бид гэрээ байгуулах эрх олгосон тухай албан бичиг авсан учраас эргэлзэх зүйлгүйгээр түүхий эд материалыг татан авч ажил эхлүүлэх бэлтгэлийг хангасан.

Мөн дээрх тендерийн болон гүйлгээний баталгаа 15.100.500 төгрөгийг банканд байршуулж удаан хугацаагаар хүлээснээр тухайн мөнгөний эргэлтээс орж ирэх байсан ашиг буюу алдагдсан боломж, тендерт зориулж загвар оёх болон худалдан авахтай холбоотой материал, цалин механизмын зардал гэх мэтээр хохирол үүсээд байна.

Үйлдвэрлэгч баялаг бүтээгч байгууллагуудыг үл тоосон, хүндрэл учруулсан ажилдаа хайнга хандсан Э ХК-д гэрээ байгуулах боломжгүй болсон тухай мэдэгдлийг хүчингүй болгож 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр дахин зарласан тендерийг хүчингүй болгож, хуулийн дагуу нэхэмжлэгч буюу манай талтай нөхөн гэрээ байгуулах шаардлагыг хүргүүлж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Э ХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн A/83 тоот тушаалаар Э ХК-д Хөдөлмер хамгааллын өвөл зуны гутал, хувцас, бээлий, хэрэгсэл нийлүүлэгчийг сонгох ЭТТ/202001062 дугаартай тендер шалгаруулалтын үнэлгээний хороог байгуулсан. Тендерийн урилгыг 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Өнөөдөр, 3ууны мэдээ сонинд тус тус нийтэлснээс гадна төрийн худалдан авах ажиллагааны цахим систем болох www.tender.gov.mn хаягаар нээлттэй зарласан. Тендер хүлээн авах хугацаа 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 11 цаг 00 минутад тендер хүлээн авч, мөн өдрийн 11 цаг 30 минутад нээсэн.

Дээжийг 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 11 цаг 00 минут хүртэл хүлээн авсан болно. Ингэхэд нийт 26 компани тус хугацаанд багтаан дээж хүлээлгэн өгсөн. Тендер шалгаруулалтыг дараах багцтайгаар нээлттэй тендер шалгаруулалтын apraap зохион байгуулсан.

Ирүүлсэн тендерүүдийг хянан үзэхэд А XXК нь дараах багцуудад шаардлага хангаж, тендерт шалгарсан. Үүнд: Ажлын өвлийн хувцас /өвлийн хүрэм ноосон цамц, өвлийн өмд, өвлийн хантааз/, Арьсан бээлий, Комбинзон /зуны/ нэг удаагийн /өвлийн/, Тусгай хувцас хэрэглэл, Цацруулагчтай хантааз Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29.2-т "Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-aaс доошгүй хоногийн дараа, тендер хучинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна гэж заасны дагуу Үнэлгээний хороо зөвлөмжөө 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр батлан гаргасан бөгөөд Э ХК-иас 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 07/1515 дугаар Гэрээ байгуулах эрх олгох тухай албан бичгийг А XXK-д хүлээлгэн өгсөн.

Тендерийн хүчинтэй хугацаа 2020 оны 6 дугаар сарын 21-ний өдер дуусах байсан бегөөд үнэлгээний хороо хуулийн хучинтэй хугацаанд багтаан баталгаажуулан гаргасан болно. Хуулийн 29.2-т заасан хугацаанд тендерт оролцогч бусад этгээдүүдээс тендер шалгаруулалттай холбоотой гомдлыг захиалагч болон Сангийн яаманд гаргаагүй.

Тендерт шалгарсан компанитай гэрээ байгуулах, гэрээний төсөл боловсруулах, хянуулах ажлыг Э ХК-ийн Уул уурхай, төлөвлөлтийн хэлтэс хариуцан ажилласан. Тендерийн хүчинтэй хугацаанд багтаан гэрээ баталгаажих боломжгүй болсон тул Монгол Улсын Сангийн яаманд хандан 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 10/1577 дугаар албан бичгээр тендерийн хучинтэй хугацааг сунгуулах тухай хусэлт тавьсан ч 2020 оны 6 дугаар сарын 30-ны едрийн 6-1/4463 дугаартай хариу хургуулэх тухай албан бичгээр ...дээрх тендер шалгаруулалтыг зохион байгуулахад захиалагчаас үл хамаарах шалтгаанаар хуульд заасан нөхцөл үүсээгүй байна. Иймд дээрх тендер шалгаруулалтын хучинтэй байх хугацааг сунгах зөвшөөрөл олгох боломжгүй байна гэх хариу ируүлсэн. Иймд 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 12/1822 дугаартай Гэрээ байгуулах боломжгүй болсон тухай" албан бичгийг А XXК-д хүргүүлсэн. Тендер шалгаруулалтыг дахин зарласан бөгөөд 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр нээх байсан ч шүүхийн маргаан гарсан тул шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр тендер шалгаруулалтыг түдгэлзүүлэх эсэх шийдвэр гартал хугацаанд тендерийг нээлгүй хойшлуулсан болно гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А, Б.О нараас 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ... А ХХК нь Э ХК-аас зарласан Хөдөлмөр хамгааллын өвөл, зуны хувцас, бээлий хэрэгсэл нийлүүлэгчийг сонгох ЭТТ/202001062 дугаар 17 багц тендер шалгаруулалтад оролцож №3-Ажлын өвлийн хувцас, №4-Арьсан бээлий, №11-Комбинзон, №15- Тусгай хувцас хэрэглэл, №16-Цацруулагчтай хантааз зэрэг нийт 5 багцад шалгарсан.

Дээрх тендер сонгон шалгаруулалтад нийт 26 компанийн 80 гаруй тендерийн материалыг хүлээн авч захиалагчийн зүгээс сонгон шалгаруулалтыг хийсэн бөгөөд энэхүү тендер шалгаруулалтад ихээхэн цаг хугацаа шаардсанаас улбаалан тендерт шалгарсан аж ахуй нэгжүүдтэй хуульд заасан тендерийн хүчинтэй байх хугацаанд гэрээ байгуулах боломжгүй нөхцөл байдалд хүрсэн.

Э ХК-ийн Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт байрлах уурхайн ажилчид нь өвлийн хувцас хэрэглэл дууссан, хүрэлцээгүйн улмаас эрүүл мэнд, хэвийн ажиллах нөхцөл байдалд сөргөөр нөлөөлөх байдалд хүрээд байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасныг үндэслэн хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч А ХХК-иас гаргасан Э ХК-аас 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр ирүүлсэн 12/1822 дугаар гэрээ байгуулах боломжгүй болсон тухай мэдэгдэлийг хүчингүй болгуулах, гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А  ХХК нь Э ХК-аас 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр ирүүлсэн 12/1822 дугаар гэрээ байгуулах боломжгүй болсон тухай мэдэгдэлийг хүчингүй болгуулах, гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Уг захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэгч А ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд бичгээр ханджээ.

Хариуцагч Э ХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 01/2474 дүгээр албан бичгээр тус газрын Уул уурхайн газрын дарга Ц.А, Худалдан авах ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.О нарт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг бүхэлд нь олгосон байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд байна гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т: Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т: Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж зохицуулсан байна.

Иймд хариуцагч Э ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Уул уурхайн газрын дарга Ц.А, Худалдан авах ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.О нар нэхэмжлэгч А ХХК-ийн нэхэмжлэлийг бүрэн хүлээн зөвшөөрснөө тус шүүхэд бичгээр гаргаж, хүлээн зөвшөөрснөөс үүсэх үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн түүнчлэн ийнхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа нь хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд шүүгч захирамж гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг мөн адил шийдвэрлэхээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зохицуулсан ба мөн зүйлд ... улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуулийн 47, 48 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэнэ гэсний дагуу нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлбөрийг төсвийн орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгохоор зааж шийдвэрлэв.

Тэмдэглэхэд, нэхэмжлэгчийн зүгээс Э ХК-аас 8 дугаар сарын 20-ны өдрийн ЭТТ/202001062 дугаартай тендерийг дахин зарласан захиалагчийн шийдвэрийн 3, 4, 11, 15, 16 дугаар багцуудад холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн ба шүүхээс уг нэмэгдүүлсэн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.1.3-д зааснаар хүлээн авахаас татгалзаж, 2020 оны 10 дугаар сарын 05-нд шийдвэрлэсэн байна. Ийнхүү шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр давж заалдах гомдлыг нэхэмжлэгчийн өмгөөлөгч гаргасан байх ба Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэхээр шийдвэрлэх хугацаанд, хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн, ийнхүү нэмэгдүүлсэн шаардлагаар тодорхойлсон шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүчингүй болгосон, дахин зарласан маргаан бүхий багцуудад нэхэмжлэгч А хайрхан ХХК-тай гэрээ байгуулахаар болсон талаар шүүхэд тайлбарласан болох нь шүүгчийн туслахын утсаар ярьсан тэмдэглэлээр нотлогдож байна.

Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагад хамаарах ЭТТ/202001062 дугаартай тендер шалгаруулалтын багц №03-Ажлын өвлийн хувцас, багц №04-Арьсан бээлий, багц №11-Комбинзон, багц №15-Тусгай хувцас хэрэгсэл, багц №16-Цацруулагчтай хантааз гэх нийт таван /5/ багцад нийлүүлэх тендерт хамаарах гэрээ байгуулах талаар хариуцагч нь хүлээн зөвшөөрч байх тул шүүхийн зүгээс маргаан бүхий энэ тохиолдолд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр байхгүй гэж дүгнэж, түүнчлэн бусдын эрх, хууль ёсны ашиг хөндөгдөөгүй гэж үзэж энэхүү шийдвэрийг гаргасан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгох ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг баримтлан А  ХХК-аас гаргасан ... Э ХК-аас 7 дугаар сарын 29-ний өдөр ирүүлсэн 12/1822 дугаар гэрээ байгуулах боломжгүй болсон тухай мэдэгдэлийг хүчингүй болгуулах, гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагч Э ХК бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, А ХХК-ийн нэхэмжлэлээр Э ХК-д холбогдуулан үүсгэсэн 128/2020/01696/з индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН