Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 130/ШШ2024/00562

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Н сумын 05 дугаар багт оршин суудаг, утас *******, C овогт Тгийн Н,

Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Н сумын 05 дугаар багт оршин суудаг, Жадик овогт Баделханы Ж,

Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 01 дүгээр багт оршин суудаг, C овогт Ны А,

Хүсэлтийн шаардлага: Т овогтой Аыг Т овогтой Нд үрчлүүлсэн Баян-Өлгий аймгийн Н сумын Засаг даргын 2009 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 65 дугаартай Хүүхэд үрчлүүлэх тухай захирамжийг хүчингүй болгож, охин Аыг төрүүлсэн эцэг, эх Н.Т, А.Ж нарын асрамжид буцаахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Т.Н, Б.Ж нар (Н сумаас цахимаар),

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ердос

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Т.Н, Б.Ж, Н.А нар нь Т овогтой Аыг Т овогтой Нд үрчлүүлсэн Баян-Өлгий аймгийн Н сумын Засаг даргын 2009 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 65 дугаартай Хүүхэд үрчлүүлэх тухай захирамжийг хүчингүй болгож, охин Аыг төрүүлсэн эцэг, эх Н.Т, А.Ж нарт буцаахыг хүсэж шүүхэд хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагч Т.Н, Б.Ж, Н.А нар нь хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

1.1.Бид том хүү болох Н.Т, бэр А.Ж нарын анхны хүүхэд нь болох охин Аыг Баян-Өлгий аймгийн Н сумын Засаг даргын 2009 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 65 дугаартай захирамжаар үрчлэн авсан. Үрчлэн авах болсон шалтгаан бол казах үндэсний бичигдээгүй хууль буюу зан заншлын хувьд анхны ач болох охин Аыг үрчилж авсан.

1.2.Үрчлэлт нь хууль тогтоомжийн дагуу хийгдсэн боловч үрчилж авсан охин А нь өөрийнхөө төрсөн эцэг эхийн хамт амьдардаг, Бид 6 хүүхдийг хүмүүжүүлж өсгөсөн айл өрх бөгөөд эхнэр Б.Ж миний бие алдарт эхийн 1 болон 2 одонтой. Үрчилж авсан А нь бидний 7 дахь хүүхэд бөгөөд ямар нэгэн мөнгө төгрөгийн ашиг сонирхол байхгүй болно.

1.3.Одоогийн охин А нь 16 нас хүрч Монгол Улсын Иргэний үнэмлэх авахдаа өөрийн төрсөн эцэг эхээр авах хүсэлттэй байна. Миний бие Т.Н нь зүрх томорсон хүнд өвчтэй бөгөөд бид хүүхэд асарч хамгаалах байтугай өөрсдийгөө асран хамгаалах хүн шаардлагатай байгаа тул эсэн мэнд байхад үрчилж авсан хин Аыг төрүүлсэн эцэх эхэд нь буцааж өгөх хүсэлттэй байна.

1.4.Миний бие Н.А 2008 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Н.Т, А.Ж нарын анхны хүүхэд болж мэндэлсэн. Гэтэл намайг 2 настай байх үед өвөө, эмээ дээр үрчлүүлсэн байна. Намайг өвөө, эмээ дээр үрчлүүлсэн болохоос биш өөрийнхөө төрсөн эцэг эхийн асрамжид байж, төрсөн дүү нарынхаа хамт амьдардаг. Миний бие 2024 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 16 нас хүрч Монгол Улсын Иргэний үнэмлэх авах бөгөөд ийнхүү иргэний үнэмлэхээ өөрийнхөө төрсөн эцэг Н.Таар овоглох хүсэлттэй байна.

1.4.Иймд шүүхээс хүсэх нь Баян-Өлгий аймгийн Н сумын Засаг даргын 2009 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 65 дугаартай захирамжаар Т овогтой Нд Т овогтой Аыг үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд болгож, үрчлэгдсэн хүүхэд Аыг эцэг, эхийн асрамжид буцааж өгөхийг хүсье гэсэн байна.

2.Хүсэлт гаргагчаас Т.Н, Б.Ж нарын Монгол Улсын Иргэний үнэмлэхийн хуулбар, Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр олгосон 611 дугаартай Үрчилсний бүртгэлийн лавлагаа, Баян-Өлгий аймгийн Н сумын Засаг даргын 2009 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 65 дугаартай Хүүхэд үрчлүүлэх тухай захирамж, Н.Т, бэр А.Ж нарын нотариатаар гэрчлүүлсэн хүсэлт, 2008 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр олгосон №0254518/04 дугаартай Үрчлэлтийн гэрчилгээ, Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон ********дугаартай Төрснийг бүртгэлийн лавлагаа зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

3.Шүүхийн санаачилгаар Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 637 дугаартай албан бичгээр хүргүүлсэн Т.Н, Б.Ж, А.Ж, Н.А нарын ХААТР маягтууд хэрэгт авсан болно.

ҮНДЭСЛЭЛ нь:

4.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлт хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж, дүгнээд хүсэлт гаргагч нарын хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

5.Хүсэлт гаргагч Т.Н, Б.Ж, Н.А нар дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Бид зургаан хүүхэдтэй ба айлын том хүү Н.Тын анхны хүүхдийг ач охиноо казах ёс заншлаар үрчилж авсан. Баян-Өлгий аймгийн Н сумын Засаг даргын 2009 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 65 дугаартай захирамж гарсан. Одоо бид хоёр өндөр настай, эрүүл мэндийн шалтгаанаар үрчлэн авсан охин Аы цаашид асран хамгаалж , өсгөн хүмүүжүүлж, сургах чадахгүй болсон тул охин Аыг төрүүлсэн эцэг эхийн асрамжид өгөхийг, мөн хүсэлт гаргагч Н.А нь одоо төрүүлсэн эцэг эхтэй хамт амьдардаг, тэдний халамжид байгаа цаашид төрсөн эцгээр овоглох хүсэлттэй байна. Мөн төрүүлсэн эцэг эх нь охин Аыг цаашид сургах нөхцөл байдлыг төрсөн эцэг, эхийн хувьд үүргийг биелүүлэх хүсэлттэй гэсэн байна. Иймээс Баян-Өлгий аймгийн Н сумын Засаг даргын 2009 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 65 дугаартай Хүүхэд үрчлүүлэх тухай захирамжийг хүчингүй болгож, охин Аыг төрүүлсэн эцэг эхэд буцаахыг хүссэн байна.

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

6.1. Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 637 дугаартай албан бичгээр хүргүүлсэн Гэрлэснийг бүртгэх анкет №250 буюу ХААТР-15(А) маягтаар C овогт Ны Т, Х овогт Аын Ж нар нь 2007 оны 06 дугаар сарын 10-ны өдөр гэрлэсэн, 2007 оны 08 дугаар сарын 27-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн хууль ёсны эхнэр нөхөр мөн болох нь нотлогдож байна.

6.2.Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон ********дугаартай Төрснийг бүртгэлийн лавлагаа-аар C овогт Тын А 2008 оны 07 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, эцэг нь C овогт Ны Т, эх нь Х овогт Аын Ж нар нь мөн болох нь нотлогдож байна.

6.3.Баян-Өлгий аймгийн Н сумын Засаг даргын 2009 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 65 дугаартай Хүүхэд үрчлүүлэх тухай захирамжаар Т овогтой Нд Т овогтой Аыг үрчлүүлсэн байна.

Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 637 дугаартай албан бичгээр хүргүүлсэн Гэрлэснийг бүртгэх анкет №13 буюу ХААТР-15(А) маягтаар C овогт Тгийн Н нь Жадик овогт Баделханы Жтай 1980 оны 07 дугаар сарын 12-ны өдөр гэрлэсэн гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн хууль ёсны эхнэр нөхөр мөн болох нь нотлогдож байна.

6.4.2009 оны 8 дугаар сарын 06-ны өдөр бүртгэсэн Хүүхэд үрчилснийг мэдэгдэх хуудас №10 буюу ХААТР-12(Б) маягтын 3, 4-д:шинэ овог, эцгийн нэр, нэр гэдэгт: C овогт Ны А, 5-д:үрчлэгдэхийн өмнөх овог, эцгийн нэр, нэр гэдэгт: C овогт Ты А, 9-д төрүүлсэн эцгийн овог, эцгийн нэр, нэр гэдэгт: C овогт Н Т, 11-д төрүүлсэн эхийн овог, эцгийн нэр, нэр гэдэгт: Х овогт Аын Ж,14-д үрчилж авсан эцгийн овог, эцгийн нэр, нэр гэдэгт: C овогт Тгийн Н, 21-д үрчилж авсан эхийн овог, эцгийн нэр, нэр гэдэгт: Жадик овогт Баделханы Ж гэж бичигдсэн байна.

6.5.2008 оны 07 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин Аыг төрүүлсэн эцэг эх Н.Т, бэр А.Ж нар шүүхэд бичгээр гаргасан хүсэлтэд: Бид хоёр 2007 оны 6 дугаар сарын 10-ны өдөр гэр бүл болж, 2008 оны 7 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин А төрсөн. Миний бие Н.Т нь эцэг эхээс зургуулаа ба айлын том хүү нь учраас эцэг, эх маань анхны ач охиноо казах ёс заншлаар үрчилж авна гэж хүсэлт гаргаснаар эхнэр бид хоёр тухайн үед зөвшөөрч үрчлүүлсэн. Охин Аыг эцэг Т.Нд үрчлүүлсэн Баян-Өлгий аймгийн Н сумын Засаг даргын 2009 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 65 дугаартай захирамж гарсан. Гэтэл үрчлүүлсэн охин А нь одоо бидэнтэй хамт амьдардаг бөгөөд үрчилж авсан эцэг, эх маань одоо өндөр настан, эцэг маань зүрхний өвчтэй, манай охиныг асрах хамгаалах байтугай, өөрсдийгөө арай гэж авч явж байна. Охин А нь энэ жил 10 дугаар ангид сурдаг бөгөөд түүнийг цаашид сургах нөхцөл байдлыг төрсөн эцэг, эхийн хувьд үүргийг биелүүлэх хүсэлттэй байна. Иймд Баян-Өлгий аймгийн Н сумын Засаг даргын 2009 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 65 дугаартай Хүүхэд үрчлүүлэх тухай захирамжийг хүчингүй болгож, охин Аыг бидний асрамжид буцааж өгнө үү гэсэн байна.

6.6.Үрчлэгдсэн 2008 оны 07 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин C овогт Ны А шүүхэд бичгээр гаргасан хүсэлтэд:

7.Хүсэлт гаргагч Т.Н, Б.Ж, Н.А нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулахаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй болно.

Дээрх нотлох баримтуудаар хүсэлт гаргагч Н.Аыг үрчлэн авагч өвөө, эмээ Т.Н, Б.Ж нар нь өндөр настай, эрүүл мэндийн шалтгаанаар хүүхэд асран хамгаалах, халамжлан өсгөн хүмүүжүүлэх чадваргүй болсон, мөн Н.А нь төрүүлсэн эцэг эхийн хамт амьдардаг, тэд асран халамжилж, өсгөн хүмүүжүүлж байгаа зэрэг нь нотлогдож байна.

Иймд хүсэлт гаргагч Т.Н, Б.Ж, Н.А нарын хүсэлтийг хангаж, Т овогтой Аыг Т овогтой Нд үрчлүүлсэн Баян-Өлгий аймгийн Н сумын Засаг даргын 2009 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 65 дугаартай Хүүхэд үрчлүүлэх тухай захирамжийг хүчингүй болгож, охин Аыг төрүүлсэн эцэг, эх Н.Т, А.Ж нарын асрамжид буцаах нь зүйтэй байна.

8.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6, Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-ыг тус тус баримтлан Т овогтой Аыг Т овогтой Нд үрчлүүлсэн Баян-Өлгий аймгийн Н сумын Засаг даргын 2009 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 65 дугаартай Хүүхэд үрчлүүлэх тухай захирамжийг хүчингүй болгосугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-ийг баримтлан 2008 оны 07 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин C овогт Т овогтой Аыг төрүүлсэн эцэг, эх C овогт Ны Т, Х овогт Аын Ж нарын асрамжид буцаасугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар хүсэлт гаргагч Т.Ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5.Энэ шийдвэрийг хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК