| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 183/2024/03898/И |
| Дугаар | 183/ШШ2024/03356 |
| Огноо | 2024-08-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 183/ШШ2024/03356
2024 оны 08 сарын 21 өдөр Дугаар 183/ШШ2024/03356 Улаанбаатар хот
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ би,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч М.Б ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 248,000,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хариуцагч М.Б бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч М.Б миний бие нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 248,000,000 төгрөгөөс хүү болох 20,000,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 228,000,000 төгрөгийг хариуцагч нь дараах байдлаар төлөхөөр харилцан тохиролцов. Үүнд:
1.2024 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 50,000,000 төгрөг,
2.2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 50,000,000 төгрөг ,
3.2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр үлдэх 128,000,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцов.
Хариуцагч М.Б нь заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд үл аргах журмаар Хан-Уул дүүргийн ***-р хороо, Хүннү 2222, Их монгол улс гудамж, **-р байр, ***** тоот, Ү-2******8 дугаартай 117.83 м.кв үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч М.Б ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,468,150 төгрөгөөс 734,075 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Хан-Уул дүүргийн Төрийн сангийн 100****** тоот данснаас 734,075 төгрөгийг, хариуцагч М.Б ос 7 34,075 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М.Б т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч С.У нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.
ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ