Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 156/ШШ2024/00457

 

2024 10 03 156/ШШ2024/00457

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай    

156/2024/00456/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина би,

Нэхэмжлэгч: *******аймгийн **********сумын *******дугаар баг **************** тоотод оршин суух *********

Хариуцагч: ****** ***** ********* тоотод оршин суух, **********************,

Нэхэмжлэлийн шаардлага: 3,350,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь:  

1. Нэхэмжлэгч Э.**********нь хариуцагч Н.*******д холбогдуулан 3,350,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Нэхэмжлэгч Э.**********нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *********************нь надаас цайны газартаа хэрэглэх мах буюу 1 тооны үхэр, 20 тооны хонь, ямааг бөөний үнээр тооцож авсан бөгөөд төлбөрийг 2021 оны 1 сарын 25-наас 2021 оны 4-р сарын 20-ны дотор багтааж өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл дээрх төлбөр тооцоог барагдуулаагүй байх тул Н.************махны үнэ 3.350.000 төгрөг гаргуулж өгнө үү. Н.************нь 2021 оны 1 сарын 25-ны өдөр махны төлбөр 3.350.000 төгрөгийг төлөх хугацааг тохиролцон гэрээг байгуулсан болно гэжээ.

3. Хариуцагч Н.*********нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч Н.***********миний бие нэхэмжлэлийн шаардлага 3,350,000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Энэ мөнгийг 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 559,000 төгрөгийг, 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 559,000 төгрөгийг, 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 559,000 төгрөгийг, 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 559,000 төгрөгийг, 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 559,000 төгрөгийг, 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 559,000 төгрөгийг тус тус төлнө. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

4. Нэхэмжлэгч Э.************нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Н.*******ын тайлбартай танилцлаа. Зээлийг 6 хувааж төлж барагдуулах хуваарийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:  

1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн шүүхэд хандан гаргасан 3,350,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.*************нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

3. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

4. Хариуцагч Н.***************нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Э.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.*******аас улсын тэмдэгтийн хураамж 68,550 төгрөгийн тал хувь 34,275 төгрөгийг, улсын орлогоос 34,275 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч Э.*******т олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Э.*******ийн нэхэмжилсэн 3,350,000 /гурван сая гурван зуун тавин мянга/ төгрөгийг, үүнээс 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 559,000 төгрөгийг, 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 559,000 төгрөгийг, 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 559,000 төгрөгийг, 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 559,000 төгрөгийг, 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 559,000 төгрөгийг, 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 559,000 төгрөгийг тус тус хариуцагч Н.******* нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Э.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68,550 /жаран найман мянга таван зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.*************улсын тэмдэгтийн хураамж 68,550 төгрөгийн тал хувь 34,275 /гучин дөрвөн мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг, улсын орлогоос 34,275 /гучин дөрвөн мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч Э.*************олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Н.*************нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.МАРИНА