Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 462

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, шүүгч Г.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй,

            Нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

            Улсын яллагч Б.Дэлгэрдалай,

            Иргэдийн төлөөлөгч Г.Гэрэл

            Хохирогчийн төлөөлөгч Д.Базарсад, түүний өмгөөлөгч Л.Цэндоо,

            Хохирогч Д.Нгийн өмгөөлөгч Ч.Даваасүрэн,

            Шүүгдэгч Э.Э, түүний өмгөөлөгч Т.Баасанжаргал, С.Оюунцэцэг,

Шүүгдэгч Л.А, түүний өмгөөлөгч Б.Тэнгис,

Шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Ч.Болдбаатар нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйллийн 2 дахь хэсэг, 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалт, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Эд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Ад, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ж.Б нарт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 2601 2167 дугаартай хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.    

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:    

            Монгол Улсын иргэн, 1990 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “...” хүүхдийн их дэлгүүрт худалдааны зөвлөхөөр ажиллаж байсан, ам бүл-9, эцэг, эх, ах, дүү, эхнэр, хүүдийн хамтаар Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо ... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Шинэчүүд овогт Эын Э, РД:...,   

            Монгол Улсын иргэн, 1990 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл-6, эмээ, эцэг, эгч, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, ... тоотод оршин суух хаягтай, урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 192 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, оногдуулсан хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Лын А, РД:...,

            Монгол Улсын иргэн, 1989 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, өрөмдөгч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эхнэр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо ... тоотод оршин суух хаягтай, урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 159 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан, хэрэг хариуцах чадвартай, Тайж овогт Жын Б, РД:...,

Үйлдсэн хэргийн талаар: 

Шүүгдэгч Э.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Л.Атэй бүлэглэн 2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 17 цаг 50 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ц” төвийн орчим шалтгаангүйгээр Б.Дг нүүр болон толгой руу нь гараараа цохиж зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,  

            мөн 2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 17 цаг 50 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ц” төвийн орчим Б.Дг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, шалтгаангүйгээр Б.Дгийн толгой болон нүүрэн тус газар нь хөлөөрөө өшиглөх, гараараа цохих зэргээр зодож, гавал тархины гэмтэл учруулан хүнийг алсан,

            мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нийтийн хэв журмыг Л.А, Ж.Б нартай бүлэглэн зөрчиж 2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 17 цаг 50 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ц” төвийн орчим шалтгаангүйгээр Б.Д нарт хүч хэрэглэж олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан,

            Шүүгдэгч Л.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Э.Этай бүлэглэж 2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 17 цаг 50 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ц” төвийн орчим шалтгаангүйгээр Б.Дг зодож нүүр болон толгой руу нь гараараа цохиж, зодон түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж улмаар Ж.Бтой бүлэглэн Б.Дтэй хамт явсан Д.Нг шалтгаангүйгээр зодож нүүр болон толгой руу нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөн зодож хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

            мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нийтийн хэв журмыг Э.Э, Ж.Б нартай бүлэглэн зөрчиж 2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 17 цаг 50 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ц” төвийн орчим шалтгаангүйгээр Д.Н, Б.Д нарт хүч хэрэглэж олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан,   

            Шүүгдэгч Ж.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нийтийн хэв журмыг Л.А, Э.Э нартай бүлэглэн зөрчиж 2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 17 цаг 50 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ц” төвийн орчим шалтгаангүйгээр Д.Нд хүч хэрэглэж, өдөөн турхирч олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан,       

Мөн согтууруулах унадаан зүйл хэрэглэсэн үедээ Л.Атэй бүлэглэн 2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 17 цаг 50 минутын үед Сонгино хайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ц” төвийн орчим Дтэй хамт явсан Д.Нгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.   

                                                              ТОДОРХОЙЛОХ нь:           

 

           Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд :         

- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  И.Солонгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 20 цагийн үед талийгаач нөхөр маань ажлаа тараад гэртээ ирсэн бөгөөд “маргааш өглөө манай компани Иран луу мах ачина гэнээ, өглөө 10-аас ажилтай гэж хэлж байсан. Тэгээд маргааш нь буюу 2016 оны 09 дүгээр сарын 10-ны хагас сайн өдөр талийгаач өглөө 09 цагийн үед ажилдаа явсан бөгөөд тэр өдрөө гэртээ ирээгүй.би тэр өдөр талийгаачийн ... дугаарын утас руу нь 12-23 цаг хүртэл нилээд хэдэн удаа залгасан боловч дуудаад авахгүй байсан. 2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 09 цагт босоод дахиад залгахад аваагүй бөгөөд 11 цагийн үед залгахад ажлынх нь газрын Б утсыг нь аваад “Д куртикээ ажил дээр үлдээчихээд явчихсан байна, утас нь дуугараад байхаар нь би авлаа, Д ажил дээрээ ирээгүй байна” гэж хэлсэн. Мастер Б руу ярихад “харин өнөөдөр ажил дээрээ ирээгүй байна, асууж сураглаад яръя” гэсэн. 5 шарын цагдаагийн хэсэг дээр очиж нөхрөө эрүүлжүүлэгдсэн эсэхийг асуухад “үгүй” гэсэн тул ... тоотод байдаг талийгаачийн ээжийнд очоод “урьд шөнө гэртээ ирж хоносонгүй, би хайгаад олсонгүй” гэж хэлээд гэртээ очиход цагдаа нар ирээд “намайг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэс дээр ир” гэж хэлэхээр нь очоод талийгаачийг нас барсныг нь мэдсэн гэх мэдүүлэг /1х, х-22-25/.....талийгаачийг оршуулахад нийт 4.701.409 төгрөгийн зардал гарсан бөгөөд уг зардлаас гадна талийгаачийн 36 сарын цалинтай тэнцэх 25.200.000 төгрөгийг нэхэмжилж байна. Талийгаач маань амьд байсан бол хүүхдүүдийнхээ 18 нас хүртэл тэжээн тэтгэх байсан гэж бодож байна. Тийм болохоор хүүхдүүдийнхээ 18 нас хүртэлх хугацаанд гарах зардлыг мөн нэхэмжилнэ. Хэрэгт холбогдсон хүмүүсийн ар гэрийнхэн бидэнд одоогоор нэг ч төгрөг өгөөгүй бөгөөд маш их гомдолтой байна...гэх мэдүүлэг /1х, хх-218/,....нарантуул зах, барс 2 захаас авсан баримтууд байгаа, уг баримтууд дээр зарж байгаа газар нь худалдан авсан эд зүйлийн нэр үнийн дүнг бичиж өгсөн. Би 4.700.000 төгрөг нэхэмжилж байгаа. Хохирол бүгд баримттай...гэх мэдүүлэг /3х, хх-16/,

            - хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Базарсад шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:...хохиролд Эгаас 1.600.000 төгрөг, Аээс 2.300.000 төгрөг авсан. Б юу ч өгөөгүй. Оршуулганд 4.700.000 төгрөгийн зардал гарсан. Үүнээс 3.950.000 төгрөгийг авсан. Үлдэгдэл мөнгө болон 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгө буюу 25.000.000 төгрөг, хүүхдийн гэм хорын хохирлын мөнгийг нэхэмжилж байна гэв.      

- хохирогч Д.Нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр би өглөө 09 цагийн үед ажил дээрээ очсон бөгөөд тэр өдөр мах ачих ёстой байсан машин нь ирээгүй учраас ямар нэгэн юм ачаагүй юм. Тэгээд би ажил дээрээ байж байгаад өдөр 13 цагийн үед талийгаач Дгийн хамтаар ажлаасаа гарч Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороонд байрлах хүнсний дэлгүүрээс 1 шил 0.5 литрийн Хараа архи аваад 62 дугаар сургуулийн хойд талын сагсны талбайд хувааж уусан бөгөөд архиа дууссаны дараа талийгаач бид 2 дахиж архи уухаар болж надад байсан мөнгөөр 0.33 литрийн Хараа архи авч 62 дугаар сургуулийн ар талын байрны гадаа уусан юм. Архи дууссаны дараа бид 2 нилээн согтсон бөгөөд 17 цаг өнгөрөөгөөд харих санаатай Ц худалдааны төвийн хажуугаар өнгөрч явтал араас 3 залуу ирээд нэг нь намайг шууд цохиж унагаагаад дээрээс өшиглөөд байсан. Би тухайн үед нилээн согтчихсон бас цохиулаад ухаан балартсан байсан тул тэр залуу намайг яг яаж зодсоныг нь сайн санахгүй байна. Нэг мэдсэн нөгөө 3 залуу явчихсан байхаар нь би босоод талийгаач дээр очоод татаж үзэхэд хөдлөхгүй байхаар нь би тэр хавиар явж байсан хүмүүсээс “цагдаа дуудаач” гэж гуйсан бөгөөд удалгүй цагдаа болон түргэн ирээд түргэний эмч нь талийгаачийг үзээд нас барчихсан байна гэж хэлсэн.../1х, х-18-20/,...би гомдолтой, эмчилгээнд гарсан зардлаа баримтаар гаргаж өгч нэхэмжилнэ.../1х, хх-219/...би А-II бүлгийн цустай. 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Гэгээн манал эмнэлэгт цусны бүлгээ тодорхойлуулсан...гэх мэдүүлэг /3х, хх-17/,

- 2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1х, х-5-7, 8-11/,  

            - 2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1х, хх-46-51/,

- 2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр согтуурал багажаар үлээлгэсэн тэмдэглэл, Э.Э 0.66%, Л.А 0.33%, Ж.Б 0.83% /1х, х-141-143/,

- хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1х, хх-129-136/,

- 2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч О.Батнямын илтгэх хуудас /1х, х-208/,  

- мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3х, хх-9-14/,

             - 2016 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд:...2016 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 16:50:24-т амь хохирогч Б.Д, Д.Н нарыг хойд зүгт чиглэн явж байхад тэдний хойноос хөх өнгийн ноосон цамцтай саарал өнгийн биеийн тамирын өмдтэй, цагаан эрээн өнгийн пүүзтэй сэжигтэн Л.А, цагаан өнгийн өмдтэй, түүнээсээ шилбээ гартал дээш шуусан, бараан өнгийн хүрэмтэй, хар цагаан өнгө хосолсон пүүзтэй сэжигтэн Э.Э нар явж байгаа дүрс байна. Сэжигтэн Л.А Д.Нг дуудаж байгаа бололтой, Д.Н эргэн харж зогсов. Сэжигтэн Л.А, Э.Э нартай хамт дэлгэцэнд гарч ирсэн саарал өнгийн цамцтай үл таних насанд хүрээгүй иргэн хойд зүгт чиглэж явав. 16:50:32-т сэжигтэн Л.А Д.Н рүү дөхөж очин урд нь гарч баруун гараараа түүний толгой зүүн хэсэг рүү цохиж , нэгэн зэрэг зүүн хөлөөрөө хавирч унагааж, сэжигтэн Л.А, Э.Э нарын ирсэн зүгээс дээгүүрээ ногоон эрээн өнгийн, ар нуруу хэсэгтээ WHITE гэсэн бичиглэл бүхий хүрэмтэй, хөх өнгийн жинсэн өмдтэй сэжигтэн Ж.Б ирж байгаа бичлэг байна. Бичлэгийн цагийн үзүүлэлт 16:50:36-т сэжигтэн Л.А амь хохирогч Б.Д дээр очиж зүүн гараараа нүүрнийх нь баруун хэсэг рүү цохиж, нэгэн зэрэг баруун хөлөөрөө хавирсан боловч амь хохирогч Б.Д унаагүй тогтож үлдэв. 16:50:38-т сэжигтэн Л.А нь амь хохирогч Б.Дг унагаах гэж оролдоход толгой дээрээс дахин дарж унагаах гэсэн оролдлого хийхэд Б.Д хойшоогоо алхаж зайлах гэхэд сэжигтэн Э.Э, Ж.Б нар харж зогсож, Д.Н газраас гараа тулж босч байгаа дүрс харагдана. 16:50:41-т амь хохирогч Б.Д нь сэжигтэн Л.Ад цохиулаад нүрээ дараад хойш ухарч, Ц төвийн зүүн ханыг тулж хагас тонгойход сэжигтэн Л.А түүний нүүр хэсэг рүү баруун гараараа доороос дааш чиглэлтэй дахин нэг удаа цохиж байгааг бичлэг байх бөгөөд түүнийг сэжигтэн Э.Э, Ж.Б, иргэн Д.Н нар харж зогсоно. Энэ үед Ц төвийн зүүн талын замаар урагш чиглэж цагаан өнгийн ... улсын дугаартай Портер маркийн автомашин зөрж өнгөрч байна. 16:50:55-д иргэн Д.Н сэжигтэн Л.Аийн баруун гар талд очиж газраас ямар нэгэн зүйл авахад сэжигтэн Л.А түүн рүү дөхөх гэхэд ухарч явж байгаа, сэжигтэн Ж.Б Тояа хүүхэд хөгжлийн академи байрлаж байгаа хэсэг барилгын баруун хана дагаж гүйгээд алга болов. Энэ үед сэжигтэн Э.Э амь хохирогч Б.Дгийн толгойн зүүн хэсэгт баруун гараараа нэг удаа цохиж байна. 16:50:57-д сэжигтэн Э.Э амь хохирогч Д.Дгийн толгойн зүүн хэсэг рүү дахин баруун гараараа 2 дахь удаагаа цохив. Цаанаа нь сэжигтэн Л.А нь 2 гараараа Д.Нгийн хүрэмний захаар түүнийг заамдан авч байгаа бичлэг байх бөгөөд Нгийн араас сэжигтэн Б дөхөж очиж байна. 16:51:06-д иргэн Нг сэжигтэн А унагаах гэж оролдсон боловч Н унагаагүй ба энэ үед Н ямар нэгэн зүйлээр сэжигтэн А рүү далайхад сэжигтэн Б гүйн ирж түүний баруун гараас ямар нэгэн зүйл салгаж баруун зүгт шидэж баруун гарыг нь барив. Сэжигтэн А Д.Нгийн зүүн гарыг нь барьж хүрэмний захны ар хэсгээс барив. Сэжигтэн Э.Э амь хохирогч Дгийн толгойн зүүн хэсэг рүү баруун гараараа дахин 3 дахь удаагаа цохиж байна. Энэ үед хяналтын камерын хамрах хэсэг газраар тортой зүйл барьсан эмэгтэй, цагаан өнгийн подволк өмссөн бага насны хүүхэд явж байгаа харагдана. 16.51.11-д сэжигтэн А иргэн Нг баруун хөлөөрөө дэгээдэж унагааж байгаа бичлэг байгаа бөгөөд амь хохирогч Д доош явгарч суув. 16:51:17-д сэжигтэн А иргэн Д.Нгийн толгойн тус газар нэг удаа өшиглөж байна. 16.:51:22-д сэжигтэн А нь иргэн Д.Нг тойрч нөгөө талд нь гарч дахин 2 дахь удаагаа нүүр лүү хөлөөрөө цохиж байна. Сэжигтэн Ж.Б сэжигтэн Э.Э, амь хохирогч Б.Д нар луу дөхнө, энэ бүгдийг зураг 10 дээр гарсан бага насны хүүхэд харж, тэдний хажуугаар замаар тортой эд зүйл барьсан хижээл насны эрэгтэй хүн зөрж өнгөрч байна. 16:51:33-т сэжигтэн Ж.Б Ц төвийн зүүн урд булан руу явж байна, сэжигтэн Э.Э, амь хохирогч Б.Дтэй ямар нэгэн зүйлийн тухайн ярилцаж байна, сэжигтэн Л.А иргэн Д.Нг гараа тулж өндийх гэхэд нь татаж унагааж байна. 16:52:15-д дэлгэцэн дээрх хэсэг газраар хүмүүс нааш цааш холхилно, сэжигтэн Л.А иргэн Д.Нг босох гэхэд нь түүний нүүрэн тус газар дахин 3 дах удаагаа хөлөөрөө цохиж унагаав, сэжигтэн Ж.Б Ц төвийн зүүн урд буланд зогсож, болж буй үйл явдыг ажиглаж байна. Сэжигтэн Э.Э амь хохирогч Б.Дтэй ямар нэгэн зүйлийн тухай ярилцаж байна. 15:52:20-д сэжигтэн Л.А иргэн Д.Нг дахин босох гэхэд нь хөлөөрөө түлхэж унагааж байна. 15:52:44-т сэжигтэн Э.Э нь амь хохирогч Б.Дгийн толгойн баруун тал руу зүүн гараараа цохиж байна. Сэжигтэн Л.А, иргэн Д.Нтэй зууралдаж, тэд  нэр луу сэжигтэн Ж.Б дөхөж очиж байна. 16:52:45-т буюу сэжигтэн Э.Э нь амь хохирогч Б.Дгийн толгойн баруун тал руу зүүн гараараа дахин нэг цохьсны дараа баруун гараараа амь хохирогч Б.Дгийн зүүн тал руу баруун гараараа дахин буюу нийт 5 дах удаагаа цохиж байгаа бичлэг байна. 16:52:45-д сэжигтэн Э.Э амь хохирогч Б.Дгийн нүүр хэсэг рүү дахин /6 дахь удаагаа/баруун гараараа цохиж байна. 16:52:46-д сэжигтэн Э.Э амь хохирогч Б.Дгийн толгой хэсэг рүү дахин зүүн гараараа /7 дахь удаагаа/ цохиж байна. 16:5:47-д сэжигтэн Э.Э амь хохирогч Б.Д нүүрээ дарж доош тонгойход цамцных нь захны ар хэсгээс татаж чангааж байна. Энэ үед сэжигтэн Л.А иргэн Д.Нгийн ар талаас газар суусан байхад нь толгойн баруун хэсэг рүү нь дахин нэг удаа буюу нийт 4 дэх удаагаа өшиглөж байна. 16:52:51-д сэжигтэн Л.А, Ж.Б нар урагш чиглэж алхаж байна. Энэ үед сэжигтэн Э.Э амь хохирогч Б.Дг явах гэхэд нь цамцны захын ар хэсгээс зүүн гараараа татаж, доош даран толгойн тус газар баруун гараараа дахин /8 дахь удаагаа/ цохив. 16:52:55-д сэжигтэн Э.Э нь амь хохирогч Б.Дг доош дарахад амь хохирогч бөгсөөрөө тонгойн суусан ба энэ үед сэжигтэн Э.Э түүний нүүр хэсэг рүү зүүн хөлөөрөө нэг удаа өшиглөв. Энэхүү үйл явдлыг Л.А Ж.Б нар харж байна. 16:53:10-т амь хохирогч Б.Д нь сэжигтэн Э.Эд толгойн тус газраа нэг удаа өшиглүүлээд хойш савж буцаад доош тонгойж 2 гараа нүүрнийхээ урд хамгаалан суухад сэжигтэн Э.Э сэжигтэн Л.А, У.Б нарын араас эргээд алхаж явна. Амь хохирогч Б.Дгийн толгой хэсэг рүү сэжигтэн Э.Э өшиглөснөөс 11 секундын дараа амь хохирогч Б.Д сууж буй газар дээрээ баруун атийж унаж байгаа бичлэг байх бөгөөд энэ үед Д.Н газраас өндийж ирж байна. Уг хэсэг газраар цагаан өнгийн цамцтай нас царай тодорхойгүй эмэгтэй хүн хойд зүгт алхаж байна. 16.53.42-т Д.Н босч ирэн амь хохирогч Б.Дгийн цамцны зүүн мөр хэсгээс татаж өндийлгөх гэтэл амь хохирогч Б.Д ямар нэгэн хөдөлгөөн хийгээгүй. Амь хохирогч Б.Дг Д.Н татахад, Б.Д дээш харсан байдалтай болов. Тэдний зүүн талаар саарал өнгийн 0406 сери тодорхойгүй Ниссан маркийн автомашин урд зүгт явж байна. /1х, хх-111-124/,

- 2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1х, хх-46-51/,

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1686 дугаартай шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн:...

1. Гавал тархины битүү гэмтэл, тархины 2 талын зулай чамархай хэсэг, тархины суурийн хэсэг бага тархи, уртавтар тархины зөөлөн бүрхүүл доорх тархмал цусан хураа, тархины баруун зулайн хэсгийн тархины эдийн голомтлог няцрал,

2. тархи уушигны хаван

3. нүүр, хүзүү, мөчдийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт.

Дүгнэлт: Талийгаач Б.Дгийн биед гавал тархины битүү гэмтэл, тархины 2 талын зулай чамархай хэсэг, тархины суурийн хэсэг бага тархи, уртавтар  тархины зөөлөн бүрхүүл доорх тархмал цусан хураа, тархины баруун зулай хэсгийн голомтлог няцрал, нүүр, хүзүү, цээж, нуруу мөчдийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаач нь нас барах үедээ хүчтэй зэргийн согтолттой байжээ. Талийгаач нь О/I/ бүлгийн харъяалалын цустай байна. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин илрээгүй болно...гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1х, х-41-43/,

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1686 дугаартай шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн:...задлан шинжилгээний онош: 1. Гавал тархины битүү гэмтэл, тархины 2 талын зулай чамархай хэсэг, тархины суурийн хэсэг бага тархи, уртавтар тархины зөөлөн бүрхүүл доорхи тархмал цусан хураа, тархины баруун зулайн хэсгийн тархины эдийн голомтлог няцрал, 2. Тархи уушигны хаван, 3. Нүүр, нүзүү, нуруу, мөчдийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, Дүгнэлт: 1. Талийгаач Б.Дгийн биед гавал тархины битүү гэмтэл, тархины 2 талын зулай чамархай хэсэг, тархины суурийн хэсэг бага тархи, уртавтар тархины зөөлөн бүрхүүл доорхи тархмал цусан хураа, тархины баруун зулай хэсгийн тархины эдийн голомтлог няцрал, нүүр, хүзүү, цээж, нуруу мөчдийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ. 4. Талийгаач нь нас барах үедээ хүчтэй зэргийн согтолттой байжээ. 5. Талийгаач нь O/I/ бүлгийн харъялалын цустай байна. 6. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин илрээгүй болно...гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1х, хх-41-43/, 

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 635 дугаартай хэргийн материалаар хийгдсэн шинжээчийн:...1686 тоот дүгнэлтийн 4-р хариултаас бусад хариулттай санал нэг байна. Цусан дахь 3.2 промилли спиртийн илрэл нь согтолтын хүнд зэргийн үзүүлэлт болно. Талийгаач нь тархины баруун, зүүн тал бөмбөлөгийн дух, зулай, чамархай хэсэг, тархины суурь, бага тархи, уртавтар тархины зөөлөн бүрхүүл доорхи тархмал цусан харвалт бүхий гэмтлийн улмаас нас баржээ. Дээрх үхэлд хүргэсэн гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байх тул тухайн гэмтэлд эхлэл ба төгсгөл гэж үгүй болно. Хавтаст хэргийн материалд авагдсан CD-ны бичлэгийг харахад хар бараан өнгийн хүрэмтэй, цагаан өнгийн өмдтэй, хар цагаан өнгө хосолсон пүүзтэй хүний үйлдлээс үүссэн байх боломжтой. Дээрх гавал тархины гэмтэл авсан хүн идэвхитэй үйлдэл хөдөлгөөн хийх, орчинтойгоо харьцах боломжгүй. Идэвхитэй үйлдэл гэдэг нь бусадтай харилцан ярилцах, ухамсарт үйлдэл хөдөлгөөн хийх зэрэг орно. Дээрх гэмтлийг авсан хүнд яаралтай эмнэлгийн тусламж үзүүлсэн тохиолдолд амь нас аврах боломжгүй болно. Талийгаачид учирсан нүүр хүзүү цээж, нуруу мөчдийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаачид учирсан дух, хамрын нуруу, хүзүү, цээж, баруун гарын 3-р хуруу, баруун зүүн өвдөг, баруун далны зулгаралт, доод уруулын салстын цус хуралт бүхий гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уг гэмтлүүд нь гараар цохих, өшиглөх үед үүсэх боломжтой...гэх дүгнэлт /3х, хх-174-175/,

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 7927 дугаартай:...Э.Эгийн цагаан өнгийн бэлтгэлийн өмдөн дээр цус илэрсэн. Уг цус нь O/I/ бүлгийн харъяалалтай байна...гэх дүгнэлт /2х, хх-102/,

- шинжээч эмч Б.Ундармааг байцаасан:...2.5-3.0 промилли хүчтэй зэргийн согтолттой гэж үзнэ. 3.0-аас дээш промилли байгаа тохиолдолд хүнд зэргийн согтолттой гэж үзнэ. Урьд эмч нь яагаад хүчтэй зэргийн дүгнэлт гаргасан талаар мэдээгүй. Андуурч гаргасан байж болно. Хүнд зэргийн согтолттой хүн биеэ хамгаалах чадвар муу гэж үздэг. Зарим тохиолдолд хүний биеийн онцлог, архи даах чадвар зэргээс хамаараад биеэ хамгаалах чадвартай байдаг. Бичлэгээс харахад цэнхэр цамцтай, саарал ноосон өмдтэй залуугийн үйлдлээс цус хуралт гэмтэл тогтоогдсон гэж болохгүй, хар бараан өнгийн хүрэмтэй, цагаан өнгийн өмдтэй, хар цагаан өнгө хосолсон пүүзтэй хүний үйлдэл амь хохирогчийн нүүрэн тус газар хэд хэдэн удаа цохиж байгаа үйлдлээс ч үүсэж болно. Нарийвчлан яг хэн үхэлд хүргэх гэмтэл учруулсыг тогтоох боломжгүй. Өшиглүүлсний дараа талийгаач тухайн газар дээрээ унаж хөдөлгөөн огт хийхгүй байтал нь бичлэгт харагдаж байна. Тийм учраас талийгаачийн үхэлд хүргэсэн гэмтэл нь дээрх хүний өшиглөлтөөс үүссэн байна гэж үзсэн...гэх мэдүүлэг /3х, хх176-177/

            - шинжээч эмч А.Амгаланболдын:...дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Камерын бичлэгээс харахад талийгаачийг үхэлд хүргэсэн гэмтэл болох гавал тархины битүү гэмтэл, тархины 2 талын зулай чамархай хэсэг, тархины суурийн хэсэг бага тархи, уртавтар тархины зөөлөн бүрхүүл доорх тархмал цусан хураа, тархины баруун зулай хэсгийн тархины эдийн голомтлог няцрал гэмтэл нь түүний нүүрэн тус газар хамгийн сүүлд өшиглөсөн цохилтын улмаас үүсгэгдсэн байна. Уг гэмтэл нь 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд ийм гэмтэл авсан хүн ямар нэгэн үйлдэл хийх боломжгүй, гэмтэл авсан даруйдаа нас бардаг. Нас барагч Дгийн биед учирсан нүүр, хүзүү, цээж, нуруу, мөчдийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд түүнийг цохисон 2 залуугийн аль алиных нь цохилтын улмаас үүсэх боломжтой. Хүчтэй зэргийн согтолт нь хүнд зэргийн согтолтын өмнөх зэргийн согтолт бөгөөд хүчтэй согтолттой хүн өөрийн үйлдэл, үг яриаг удирдан жолоодох чадвартай, биеэ хамгаалах чадвартай байдаг. Шинжээч томилсон тогтоолын 1, 2 дугаар асуултанд “нас барагчийн биед гэмтэл учирсан бол ямар хүчин зүйлийн хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн эсэх” гэсэн утга агуулгын хувьд нэг асуулт байсан тул хариултыг дэлгэрэнгүйгээр нэгтгэн бичсэн. Дүгнэлтийн протоколын хэсэгт дурдсан дээрх хэсэг нь “архины хүчтэй зэргийн согтолтын улмаас нойр булчирхай нь цус харвасан байсан. Энэ нь гэмтэл биш, гэмтэлтэй ямар ч холбоогүй учир дүгнэлт гаргаагүй...гэх дүгнэлт /2х, хх-145-146, 3х, хх-22/,   

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 12609 дугаартай шинжээчийн:...1.Д.Нгийн биед хамар, баруун тохойд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...гэх дүгнэлт /1х, хх-55/,

- 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 7971 дугаартай шинжээчийн:...хэргийн газрын үзлэгээр талийгаач Б.Дгийн зүүн гарнаас бэхжүүлж авсан гэх хөвөнтэй мод дээр цус илэрсэн. Уг цус нь А/II/ бүлгийн харъяалалтай байна...гэх дүгнэлт /2х, хх-26/,

- гэрч Л.Нарантуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 18 цагийн орчимд би Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 8в байрны хойно байх сандал дээр манай байрны оршин суугч нэг өвгөнтэй хамт сууж байсан. Тэгсэн “...” караокеноос 2 залуу гарч ирээд биллъярднаас гарч ирсэн 3 залуутай маргалдаж байгаад нөгөө биллъярднаас гарч ирсэн 3 залуу нь цааш явсан. Тэгээд нөгөө караокенээс гарч ирсэн 2 надтай сууж байсан өвгөн бид 2-ын урдуур гараад явсан. Тэгсэн араас нь “...” караокенээс ногоон эрээн дессант пудволктой залуу гарч ирээд өвгөн бид 2-ын хажуугаар гарч явсан 2 залууг дуудаад нөгөө 2 нь буцаад нөгөө десант хувцастай залуу дээр очоод тэнд явж байсан нэг нь дээгүүрээ хар хувцастай саравчтай малгайтай 40 орчим насны эрэгтэй, нөгөө нь дээгүүрээ цайвар ханцуйгүй пудволктой, хөх жийнсэн өмдтэй, 30 орчим насны 2 залууг нийлээд үгийн зөрүүгүй зодсон. Тэгээд тэр 2-ыг нөгөө караокеноос гарч ирдэг 3 залуу зодчихоод тэр чигээрээ 21-ын автобусны буудал тийш явсан. Тэгсэн хар хувцастай залуу нь манай найзыг авраач манай найз хөдлөхгүй байна гээд орилсон. Цагдаа, түргэн дуудсан...Хамгийн эхлээд цэнхэр пудволктой залуу нас бардаг залууг гараараа цохиод хөлөөрөө өшиглөж зодоод байсан. Хамт явсан 2 нь ч бас тэр 2 зодуулдаг залууг нийлээд зодоод байсан. Би холоос харж байсан болохоор яг яаж цохиж зодсоныг нь хараагүй...гэх мэдүүлэг /1х, х-26-28/,

- гэрч М.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...би 2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр ах Эрдэнбатын эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах биллъярданд ажиллаж байсан. Өдөр 16 цаг 10 минутын үед 4 залуу орж ирээд 3 дугаар ширээн дээр биллъярд тоглохоор цаг авсан бөгөөд тоглож байхдаа архи уух гээд байсан. Тэгэхээр нь “энд архи ууж болдоггүй юм” гэж хэлсэн. Тэгтэл 4 залуу гарахдаа архиа аваад гаръя” гэсэн. Тоглож байгаад 17 цаг 20 минутанд бүгдээрээ хамт гарч явсан. Тэр 4 залуу гэмт хэрэг үйлдсэн эсэхийг би мэдэхгүй. Сүүлд үзлэг хийж байхад 4 залуу 0.75 гр “Сархад” нэртэй архи уусан байсан...гэх мэдүүлэг /1х, х-29-30/,

- гэрч П.Бат-Оргилын мөрдөн байцаалтан шатанд өгсөн:...2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр гэртээ амарч байгаад 16 цагийн орчим гэрээсээ гарч Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” төвийн баруун талд хэрэг болсон гэх газрын ертөнцийн зүгээр урд талд нь байх ломбарднаас өөрийн эзэмшлийн утсаа аваад гэртээ цэнэглэж орхиод Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...”-өөс гурил аваад гэртээ орж үлдээгээд “Ц” төвийн доор байрлах “Ш” хүнсний дэлгүүрээс ундаа авч уусан. Худалдагч нь намайг “...”-рүү бичиг хүргэж өгчихөөд ир гэсэн. Тэгээд би хүргэж өгчихөөд 5 кг гурил аваад буцаад явж байтал “...” төвийн баруун талд хүмүүс хоорондоо маргалдаж байсан. Би цагдаа дуудах гэтэл утасгүй болохоор хажуугаар нь гараад явж байтал орцны жижүүр эгч “болиоч, зүгээр явж байгаа хүн битгий зодоод бай, цагдаа дуудлаа шүү” гээд орилж байсан. Би дэлгүүрийн худалдагчид бичгийг нь хүргээд өгчихлөө гэж хэлчихээд гэртээ орсон...намайг ... төвийн хажуугаар явж байхад 5 хүн зодолдож байсан ба 3 залуу нь 2 залуугаа зодож байсан...гэх мэдүүлэг /1х, хх-31-32/,  

- насанд хүрээгүй гэрч М.Мишээлмаагийн:...манайх Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд “Ц төв” гэдэг зочид буудал ажиллуулдаг. Тэгээд би ээжийн ажил дээр буюу “Ц төв” зочид буудалд 2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 15 цагийн орчим очоод байж байтал 16 цаг өнгөрч байхад манай урд талын 8-ын В байрны жижүүр эгч орилоод байхаар нь ... тоот өрөөний цонхоор хартал “...” караокены ертөнцийн зүгээр баруун талд манай “Ц төв” зочид буудлын зүүн талд 3 залуу 2 залууг зодож байсан. Зодож байсан 3 залуугийн нэг болох ногоон дессант хувцастай сүүлд бичлэг үзэж нэрийг нь мэдсэн Б гэх залуу хажууд хараад зогсож байсан. Нөгөө нэг цагаан өмдтэй сүүлд бичлэг үзэж нэрийг нь мэдсэн Э гэх залуу нь нас бардаг залууг газар суулгасан 5000, 10000, 15000 гэж тоолоод 30000 хүртэл гараараа 6 удаа цохисон. Тэр зодуулж байсан сүүлд нэрийг нь мэдсэн Б.Д гэх хүн ухаангүй манараад байж байсан чинь тоолж цохидог Э гэх залуу нүүр лүү нь хөлөөрөө хүчтэй өшиглөсөн. Тэгээд нөгөө зодуулдаг Д гэх хүн ухаангүй болоод босч ирээгүй ба дахиж хөдөлж харагдаагүй. Нөгөө зоддог 3 залуугийн нөгөө нэг нь сүүлд нэрийг нь мэдсэн А гэх энгэр хэсэгтээ шоон хээтэй ноолууран цамц өмссөн залуу нь Д гэх хүнтэй хамт явж байсан хар хувцастай сүүлд нэрийг нь мэдсэн Н гэх хүнийг газар дэгээдэж унагаагаад дэвсээд байсан. 8В байрны жижүүр эгч утсаар цагдаа дуудаж байсан. Энгэр хэсэгтэй шоон хээтэй цэнхэр цамцтай Б гэх хүн зодоон эхэлж байхад нас бардаг Д гэх хүнийг гараараа нүүрэнд нь нэг удаа цохиж байсан. Э гэх залуу тэр нас бардаг Д гэх хүнийг маш хүчтэй цохиод байсан. Газар суулгаж байгаад цохиод байсан. Цохих болгонд нь толгой нь хананд саваж цохигдоод байсан. Миний мэдэхийн нас бардаг хүний нүүрэнд нь Э гэх хүн гараараа 10 гаран удаа цохисон. Сүүлд хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Өөрөөр тэр нас бардаг хүнийг цохисон хүн харагдаагүй...зодсон хүмүүс гартаа ямар нэгэн юм бариагүй байсан.. Нэгдэх нь буюу А нь энгэр хэсэгтэй шоон хээтэй цэнхэр цамцтай, хар өнгийн ногоон ултай пүүз, саарал өнгийн бэлтгэлийн өмдтэй, баруун гартаа цулгуй мөнгөн бугуйвчтай, спорт засалттай халимаган хар үстэй, малгайгүй, махлагдуу биетэй, боровтор царайтай, 30 гаран насны эрэгтэй хүн байсан. Хоёр дох нь буюу Э нь цагаан өмдтэй, дээгүүрээ хар цувархуу гэмээр богино куртиктэй, малгайгүй, дотуураа хар бараан өнгийн пудволктой биеийн тамирын цагаан өмдтэй, өмднийхөө шуумгийг дээш нь шууж өмссөн, бүлтгэрдүү нүдтэй, богино хар халимаг үстэй, нэг чихэндээ мөнгөлөг өнгөтэй ээмэг зүүсэн, 2 талаараа улаан оруулгатай хар өнгийн пүүзтэй, 175 см орчим өндөртэй, 27 орчим насны баруун гартаа бүдүүн оосортой хар өнгийн бугуйн цаг зүүсэн эрэгтэй хүн байсан. Гурав дахь нь буюу харж зогсож байсан Б нь десант ногоон эрээн хувцастай цамцныхаа ард white гэсэн цагаан бичигтэй байсан. Хар барзгар нүүртэй, 26 орчим насны, 176 см өндөртэй, дундаж махтай, эрэгтэй хүн байсан....хар бараан хувцастай Н гэх хүнийг шоотой цамцтай А гэх залуу дэгээдэж унагаагаад хөлөөрөө өшиглөөд байсан. Атэй хамт явсан нөгөө 2 нь цохиж, зодож харагдаагүй. Тэр эрээн десант хувцастай Б нь нэг удаа гараас нь барьж байгаад энгэр хэсгээрээ шоон хээтэй цамцтай А гэх хүнээр нэг цохиулаад нэг их удалгүй тавьчихсан. Зодоон 17 цаг 50 минутын үед эхлээд 3 минут орчим үргэлжлээд дууссан гэх мэдүүлэг /1х, хх-33-35/,

- 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр насанд хүрээгүй гэрч М.Мишээлмаагийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3х, хх-9-14/,

- гэрч Л.Отгонжаргалын:...2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр би 17 цаг өнгөрөөгөөд Ц төвийн эсрэг талд байдаг Star интернэт кафе руу орчихоод 18 цагийн үед тэндээс гартал гадаа хүмүүс “хөөе болиоч ээ, хүн аллаа ш дээ” гээд хашгирахаар нь би эргээд хартал өөдөөс 3 залуу ирж байсан бөгөөд нэг нь буюу white гэсэн бичигтэй ногоон өнгийн хүрэмтэй залуу буюу сүүлд нь нэрийг нь мэдэхэд Б гэдэг залуу тэр хавьд байсан хүмүүс рүү “та нар дуугүй байгаарай, араа мэдэж яваарай” гэж хэлчихээд тэр 3 залуу ертөнцийн зүгээр зүүн урагшаа явцгаасан. Түүнтэй цуг явсан 2 залуу нь юу ч хэлээгүй. Миний анзаарснаар дунд зэргийн согтолттой байсан...гэх мэдүүлэг /1х, хх-220-221/,  

- гэрч Д.Ганбатын:...2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр би байрныхаа гадна салхилаад орцны жижүүр Нарантуяагийн хамт сууж байхад үл таних 3 залуу буюу сүүлд нэрийг нь мэдэхэд А, Э, Б гэх залуучууд Ц төвийн биллъярднаас гарч ирсэн. Тухайн үед цаг хэд болж байсныг би анзаараагүй. Ойролцоогоор 18 цаг болж байсан байх. Тэгтэл тэр 3-ын урдуур үл таних 2 залуу буюу талийгаач Д, хохирогч Д.Н гэх залуучууд өнгөрөхөд нь нөгөө 3 залуугийн махлаг нь буюу А хойноос нь “хөөе нааш ир” гээд нөгөө 2 залууг эргэж хараад Ц төвийн зүүн талаар хойшоо явсан. Тэгэхэд нь нөгөө 3 залуу дахиж дуудаад хойноос нь очоод үгийн зөрүүгүй А нь Н гэдэг хүнийг шууд цохисон. Тэгээд А Нг хэд цохичихоод дараа нь талийгаач Дгийн рүү мөн хэд хэдэн удаа цохисон бөгөөд үргэлжлүүлээд Нг Ц төвийн хойно аваачиж газар унагаагаад дээрээс нь дэвсэж, өшиглөөд зодоод байсан. Тэр хооронд цагаан өмдтэй Э залуутай юм яриад зогсоод байсан ба тэр үед би тэр 2-оос зайтай байсан учраас хоорондоо юу гэж ярьсныг нь сонсоогүй. Тэгснээ гэнэт Э нь талийгаачийг зодоод нүүр рүү нь хэд хэдэн удаа цохиод газар суухад нь нүүр рүү нь өшиглөсөн бөгөөд талийгаач хажуу тийшээ унаад хөдлөхгүй байсан. Тэр үед Б нь нөгөө 2-ынхоо хажууд хараад зогсож байсан бөгөөд Б гэдэг залуу нь Н, талийгаач Д нарт гар хүрээгүй. Тэгээд Э, А, Б нар миний өмнүүр гараад урагш явахад би “та нарын зодсон залуу хөдлөхгүй удаж байна, аягүй бол үхчихсэн байлгүй” гэж хэлэхэд Б гэдэг залуу нь “хөгшин зөнөг амаа мэдэж яваарай, чамд ямар ч хамаагүй” гэж хэлсэн...гэх мэдүүлэг /1х, хх-222-224/,...камерын бичлэг дээр зааж харуулсан ногоон десант цэргийн эрээн цамцтай, нуруун дээрээ цагаан бичигтэй залуу зодоонд оролцоогүй, амь хохирогч Д болон хохирогч Н нарыг цохиж байсныг би хараагүй. Уг камерын бичлэгт бичигдсэн үйл явдлыг би харсан. Өөр харсан мэдсэн зүйл байхгүй. Би байрныхаа орцны үүдэнд салхилаад сууж байсан. Болсон явдлыг би 50 метрийн зайд хараад байж байсан...гэх мэдүүлэг /3х, хх-21/, 

            - гэрч С.Баясгалангаас мөрдөн байцаалтад өгсөн:...би Эгийн биед хөндлөнгийн гэрч нарыг байлцуулан үзлэг хийж тухайн үед өмсөж байсан цус мэт зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн даавуун өмдийг шинжилгээнд хүргүүлэх зорилгоор хураан авсан. Манайд тухайн үед ажиллаж байсан ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Т.Эрхэмбаатар ач холбогдол бүхий эд зүйлс хураан аваарай гэсний дагуу би өмдийг нь бохирлогдсон байсан тул хураан авсан. Тэгээд үзлэг хийж дуусгаад хүнээ мөрдөн байцаагч, дэслэгч Т.Цэцэгсүрэнд хүлээлгэн өгсөн байгаа. Би өмднөөс өөр эд зүйл хураан аваагүй, ямар фодволктой байсан талаар санахгүй байна. Гэхдээ фодволк дээр ямар нэгэн ач холбогдол бүхий ул мөр байсан бол хураан авах байсан. Байгаагүй учраас аваагүй болов уу гэж бодож байна...гэх мэдүүлэг /4х, хх-60-61/,

            - шүүгдэгч Э.Эгийн мөрдөн байцаалтан шатанд өгсөн:...2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Б, А нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байдаг Ц гэдэг төвийн биллярданд орж тоглоод, тоглож байхдаа 1 шил 0.75 литрийн Улаанбаатар архи авч 3-уулаа хувааж уусан. Тэгээд цаг дуусаад тэндээсээ гараад явж байтал А хойшоо хараад гэнэт ардаас чулуу шидээд байна гэж хэлээд хойно явж байсан 2 хүн дээр очсон. Тэгээд А тэр 2 хүн дээр очоод шууд маргалдаад талийгаачийг 2 удаа цохиод авах шиг болсон. Тэгэхээр нь би ардаас нь очоод салгах санаатай очсон. Тэгээд очоод боль гээд юу болсон талаар асуугаад байж байтал талийгаач надтай хэрэлдээд намайг пизда минь, хуцаад бай гээд надтай хэрэлдээд байсан, тэгснээ миний нүүр лүү нулимчихсан. Тэгэхээр нь би зүүн гараараа баруун шанаа руу нь 2 удаа цохисон. Энэ үед талийгаачийн амнаас цус гарсан байсан, энэ нь Ад цохиулсны улмаас амнаас нь цус гарсан. Талийгаачтай өмнө нь бас 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хорооллын Кастел бааранд таараад маргалдах төдий зүйл болоод салж байснаа би санаад таньсан. Тэр үед надтай хамт явж байсан хүүхнийг өдөөд авч явна гэж маргаан болж байсан. Тэгээд би 2 удаа цохисны дараа дахиад хэрэлдэж байгаад дахиад 2 удаа хальт цохисон. Өөрөөр тэр ахыг дахиж цохиогүй. Тэгээд би Аийг дуудаад явъя гээд бид 3 явсан. Талийгаач ард алнаа гээд орилоод үлдсэн. А талийгаачийн зүүн шанаа руу баруун гараараа 2 удаа хүчтэй цохисон. Өөр яаж цохиж зодсон талаар нь би сайн мэдэхгүй байна, Б талийгаачид ерөөсөө гар хүрээгүй. Хараад зогсож байсан...гэх мэдүүлэг /1х, хх-96/,...А, Б бид 3 биллъярднаас гараад явж байхад А “араас чулуу шидчихлээ” гээд талийгаачийг заагаад хойноос нь очоод эхлээд түүнийг зодсон. Тэгээд би талийгаач руу очоод “яагаад чулуу шидээд байгаа юм” гэж хэлэхэд “би шидээгүй ээ, та нар хүн андуураад байна пизда минь” гээд өөдөөс хараагаад байсан. А түүнийг зодсоны дараа намайг очиход талийгаачийн амнаас цус гарчихсан байсан. Тэгээд талийгаач амнаасаа гарсан цустай шүлсээ миний хувцас руу нулимчихаар нь би уурандаа түүний нүүр лүү нь 3-4 удаа цохиод, дараа нь нүүр лүү нь 1 удаа өшиглөсөн  бөгөөд Быг “явъя” гэхээр нь талийгаачийг орхичихоод явсан. Намайг явахад талийгаач газар суучихсан байдалтай үлдсэн бөгөөд араас “ална аа та нарыг” гээд орилоод үлсдэн. Би тэр үед өөрийн үйлдэл үг яриаг удирдан жолоодож хянах чадвартай буюу бага зэргийн согтолттой байсан. А талийгаачийг эхлээд нүүр лүү нь 2-3 удаа цохисон бөгөөд Аийг цохиход нь талийгаач дагзаараа тоосгон хана мөргөсөн. Тэгээд намайг талийгаач руу очиход талийгаачийн амнаас нь цус гарчихсан байсан...гэх мэдүүлэг /2х, хх-166/,...Сонсгосон ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад зөвшөөрөхгүй байна гэхээр Атэй бүлэглэж танхайрах гэмт хэрэг үйлдээгүй, тухайн үед би А талийгаачийг зодоод байхаар нь салгах гэж очтол өөдөөс цустай шүлсээр нулимж элдэв үгээр хараасан болохоор, ийм асуудал болсон. Үүнийг би Атэй бүлэглэж догшин авирлаж танхайрсан хэрэг гэж үзэхгүй байна. Би танхайн сэдэлтээр хүнийг санаатай алсан гэх зүйл хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь амь хохирогч өөрөө над руу түрүүлж цустай шүлсээрээ миний хувцас руу нулимснаас болж дээрх үйл явдал болсон...би урд өгсөн мэдүүлэгтээ үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж хэлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /3х, хх-30/,....Би талийгаачийг нас барсан талаар нь мэдээгүй, талийгаач тухайн үед нилээн их хэмжээний согтолттой байсан болохоор түүнийг согтуудаа л газар суучихсан байгаа юм байна л гэж бодсон. Би тэр үед эхнэртэйгээ утсаар ярьж байсан болохоор хүмүүс рүү ямар нэгэн зүйл хэлээгүй...гэх мэдүүлэг /2х, хх-165/,...надад уьд сонсгосон ялыг өөрчилсөн тогтоолтой танилцлаа. Сонсгож буй ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би сонсгож буй зүйл ангид таарч тохирсон үйлдэл хийгээгүй. Би урд өгсөн мэдүүлэгтээ үнэн зөв мэдүүлэг өгсөн, одоо нэмж хэлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /3х, хх-32/,...би эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэг, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар яллагдах болсноо ойлголоо. Тэр өдөр анх баригдаж ирээд орой нь миний биед үзлэг хийсэн байцаагч хурааж авсан...гэх мэдүүлэг /4х, хх-75-76/,  

- шүүгдэгч А.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 10 цагийн үед манай гэрт манай найзууд болох Г, Б, Б, Н.А нар ирсэн. Тэр өдөр бид нар 09 сарын эхээр хийсэн ажлынхаа цалинг авах ёстой байсан бөгөөд би тэд нартай цаг гараад манай гэрийн арын гудамжинд байдаг “Согоо нуур” дэлгүүрийн гадаа очиж тэр хавьд амьдардаг үсчин Ө гэдэг залууг дуудаж гаргаж ирээд хамтдаа юм ярьж зогссон. Тэр үед Г, Н.А 2 картнаасаа мөнгө авахаар явсан бөгөөд удалгүй мөнгөө авчихаад ирэхээр нь бид нар 21-р хорооллын Орчлон хорооллын урд талын байранд байдаг үсчин дээр очиж Өаар бүгдээрээ үсээ засуулсан. Үсээ засуучихаад гар утсаа засварт өгчихөөд буцаад ирэхэд Э ирчихсэн байсан. Тэндээс гараад Бын гэрт очсон бөгөөд хөзөр тоглонгоо 1 шил 0.75 литрийн Сархад архи уусан. 15 цагийн үед би Э, Г нарын хамтаар гар утсаа авах гээд 21-р хорооллын автобусны буудлын засварчин дээр очиход засаж чадаагүй байхаар нь тэр хавьд байдаг өөр засварчин орж янзлуулсан. Э луу Б яриад “хаана байгаан яваад очье” гээд 15 минутын дараа ирсэн. Миний утсыг янзлуулчихаад 16 цагийн үед “Ц” төвийн 1 давхарт биллярдны газар очиж тоглосон бөгөөд тоглож байхдаа 1 шил 0.75 литрийн Сархад архи ууцгаасан. 17 цагийн үед нилээн согтчихоод “харьлаа” гээд явсан бөгөөд Э, Б бид 3 архиа ууж дуусаад биллъярднаас гарсан. Би тооцоогоо хийчихээд Э, Б нарын дараа гарсан бөгөөд тэр 2-ын хойноос нь гүйгээд гүйцээд очтол араас 2 хүн хараалын үг хэлээд дуудаад байхаар нь бид 3 тэр 2 залуу дээр очоод “юу гээд байгаа юм бэ” гэж асуухад тэр 2-ын арай настай нь буюу сүүлд нэрийг нь мэдэхэд Н гэдэг хүн нь гартаа чулуу барьчихсан намайг цохих гээд далайхаар нь би зөрүүлж заамдаад хэд хэдэн удаа сэгсрээд тэр ахтай барилцаад зогсож байтал хажуунаас Б ирээд Нгийн гарнаас чулууг нь авч тавиулаад бид 2-ыг салгасан. Тэгээд Б бид 2 эргээд явахад Э нөгөө залуутай нь буюу сүүлд нь нэрийг мэдэхэд Д гэдэг залуутай маргалдаж байснаа болиод бид 2 дээр ирээд бид 3 цугтаа Содон хороолол руу явж тэндээс Эгийн машиныг авч Драгон луу очиж Төөгөө пабад орсон. Би талийгаач Дд огт гар хүрээгүй. Харин нөгөө Н гэдэг хүнтэй бол заамдалцсан. Гэхдээ тэр Н гэдэг хүнийг бол зодож цохиогүй...гэх мэдүүлэг /1х, хх-93-94/...би камерын бичлэгийг үзлээ...би урьд нь талийгаачид гар хүрээгүй гэж бодож байсан чинь сая камерын бичлэгийг үзээд талийгаачийн зүүн мөр лүү нь 1 удаа цохиж хөл рүү нь 1 удаа өшиглөсөн байсан. Би үүнийгээ хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /2х, хх-167/...надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна, миний үйлдсэн гэмт хэрэгтэй таарч тохирч байна...би урьд өмнө хэргийнхээ талаар мэдүүлсэн байгаа, түүн дээр нэмж мэдүүлэх зүйл байхгүй.../3х, хх-28/,

- шүүгдэгч Ж.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 09-ний өдрийн хооронд найзууд болох Б, А, Г нарын хамтаар Ар гүнтэд айлын зуслангийн байшингийн суурь цутгаж өгөөд цалингийнхаа талыг авсан бөгөөд 10-ны өдөр авахаар болсон. 2016 оны 09 дүгээр сарын 10-ны өглөө 10 цагийн үед Б, Г нар ирсэн бөгөөд түүнийг 11 цагийн үед Аийн гэрт очиж уулзсан бөгөөд дэлгүүрээс 0.5 литрийн Tiger пиво 2 шилийг авсан бөгөөд түүнийг Г, Б нар уусан. 12 цагийн үед Аийн ойролцоо үсчинд орж бүгдээрээ үсээ засуулсан. 15 цагийн үед бүгдээрээ манай хүүхдийг Их наранд манай хадмынд хүргэж өгөөд замдаа дэлгүүрээс 1 шил 0.75 литрийн Сархад архи авч манай гэрт очиж ууцгаасан. 16 цагийн үед А, Э, Г 3 утсаа янзлуулна гээд 21-р хороолол руу явсан. Удалгүй Б, Ө нар гэр лүүгээ харихаар явсны дараа би Этай утсаар ярихад 21-р хорооллын автобусны буудал дээр байна” гэхээр нь би ганцаараа очсон. Тэгээд бид нар Ц төвийн 1 давхарт байдаг биллъяарданд орж тоглосон ба тоглож байхдаа А, Э, Г бид нар 1 шил 0.75 литрийн Сархад архи хувааж уусан. Архи дууссаны дараа Г “харилаа” гээд түрүүлээд гарсан. Гыг гарнаас хойш 15 минутын дараа бид 3 биллъярднаас гарсан бөгөөд би түрүүлж гарч А тооцоогоо хийчихээд Этай цуг араас гарч ирсэн. Намайг тэр 2-ын урд алхаж явахад ард А, Э 2 хүнтэй маргалдах шиг болохоор нь би эргээд хартал тэр 2 танихгүй 2 залуутай маргалдаад хойноос нь очоод нэг нэгээр нь бариад авчихсан байсан. Тэр үед Атэй маргалдаж байсан залуу нь гартаа чулуу барьчихсан байхаар нь би очиж чулууг нь гарнаас салгаж авч хаячихаад эргээд Э дээр очиход Этай маргалдаж байсан залуугийн хамраас нь цус гарчихсан бөгсөөрөө газар суучихсан байсан. Тэгэхээр нь би Эгийн араас нь татаад авч явсан бөгөөд А рүү “явъя хөгшөөн” гэж хэлсэн чинь А хойноос хүрээд ирсэн. Тэгээд бид нар тэндээсээ шууд Драгон луу очиж Төөгөө пабад орсон. Би Э, А 2-ыг тэр 2 хүнийг яг яаж цохиж зодохыг нь хараагүй. Бид нар дунд зэргийн согтолттой байсан...гэх мэдүүлэг /1х, хх-108-110/,...холбогдсон хэрэгтээ их харамсаж гэмшиж байна, нэмж мэдүүлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /4х, хх-67-68/

- шүүх сэтгэц эмгэг судлалын 1065 дугаартай:...А.А нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. А.А нь хэрэг хариуцах чадвартай байна...гэх дүгнэлт /2х, х-10-11/,

- шүүх сэтгэц эмгэг судлалын 1064 дугаартай:...Ж.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Ж.Б нь хэрэг хариуцах чадвартай байна...гэх дүгнэлт /2х, хх-4-5/,

- шүүх сэтгэц эмгэг судлалын 1066 дугаартай:...Э.Э нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Э.Э нь хэрэг хариуцах чадвартай байна...гэх дүгнэлт /1х, х-248-249/, 

- яллагдагчид холбогдох зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох тухай 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн №26 дугаартай прокурорын тогтоол /3х, хх-65-66/,

- ял шалгах хуудас /1х, хх-159, 167, 183/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Э.Э, Л.А, Ж.Б нар 2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 17 цаг 50 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ц” төвийн орчим нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж иргэн Б.Д, Д.Н нарт хүч хэрэглэн, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь...

- 2016 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн:...2016 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 16:50:24-т Б.Д, Д.Н нар хойд зүгт чиглэн явж байв...Д.Н эргэн харж зогсов...Л.А нь Д.Н, Б.Д нар дээр удаа дараалан очиж хүч хэрэглэн зодоход  Э.Э, Ж.Б нар харж зогсож байв...Л.А иргэн Д.Нг босох гэхэд нь түүний нүүрэн тус газар дахин 3 дах удаагаа хөлөөрөө цохиж унагаав, сэжигтэн Ж.Б Ц төвийн зүүн урд буланд зогсож, болж буй үйл явдыг ажиглаж байна...Н ямар нэгэн зүйлээр сэжигтэн А рүү далайхад Б гүйн ирж түүний баруун гараас ямар нэгэн зүйл салгаж баруун зүгт шидсэн /харин Аийн хүч хэрэглэж буй үйлдлийг салгаагүй/...Ж.Б сэжигтэн Э.Э, амь хохирогч Б.Д нар луу дөхөж очив...Э.Э нь амь хохирогч Б.Дгийн толгойн баруун тал руу зүүн гараараа цохиж байна. Э нийт зодох 8 удаагийн цохих үйлдэл хийсэн, өшиглөсөн...Энэхүү үйл явдлыг Л.А Ж.Б нар харж байна...Дэлгэцэн дээрх  тухайн хэсэг газраар хүмүүс нааш цааш холхилно...бага насны ба насанд хүрсэн хүмүүс харж, тэдний хажуугийн замаар олон тооны хүмүүс, автомашин зөрөн өнгөрч байгаа тухай тэмдэглэл /1х, хх-111-124/,  

- гэрч Д.Ганбатын:...2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр би байрныхаа гадна салхилаад орцны жижүүр Нарантуяагийн хамт сууж байхад үл таних 3 залуу /сүүлд нэрийг нь мэдэхэд А, Э, Б гэх залуучууд/ Ц төвийн биллъярднаас гарч ирсэн. Ойролцоогоор 18 цаг болж байсан байх. Тэр 3-ын урдуур үл таних 2 залуу буюу талийгаач Д, хохирогч Д.Н гэх залуучууд өнгөрөхөд нь нөгөө 3 залуугийн махлаг нь буюу А хойноос нь “хөөе нааш ир” гээд нөгөө 2 залууг эргэж хараад Ц төвийн зүүн талаар хойшоо явсан. Тэгэхэд нь нөгөө 3 залуу дахиж дуудаад хойноос нь очоод үгийн зөрүүгүй А нь Н гэдэг хүнийг шууд цохисон. Тэгээд А Нг хэд цохичихоод дараа нь талийгаач Дг мөн хэд хэдэн удаа цохисон бөгөөд үргэлжлүүлээд Нг Ц төвийн хойно аваачиж газар унагаагаад дээрээс нь дэвсэж, өшиглөөд зодоод байсан. Тэр хооронд цагаан өмдтэй Э залуутай юм яриад зогсоод байсан ба тэр үед би тэр 2-оос зайтай байсан учраас хоорондоо юу гэж ярьсныг нь сонсоогүй. Тэгснээ гэнэт Э нь талийгаачийг зодоод нүүр рүү нь хэд хэдэн удаа цохиод газар суухад нь нүүр рүү нь өшиглөсөн бөгөөд талийгаач хажуу тийшээ унаад хөдлөхгүй байсан. Тэр үед Б нь нөгөө 2-ынхоо хажууд хараад зогсож байсан...Э, А, Б нар миний өмнүүр гараад урагш явахад би “та нарын зодсон залуу хөдлөхгүй удаж байна, аягүй бол үхчихсэн байлгүй” гэж хэлэхэд Б гэдэг залуу нь “хөгшин зөнөг амаа мэдэж яваарай, чамд ямар ч хамаагүй” гэж хэлсэн...гэх мэдүүлэг /1х, х-222-224/...Би байрныхаа орцны үүдэнд салхилаад сууж байсан. Болсон явдлыг би 50 метрийн зайд хараад байж байсан...гэх мэдүүлэг /3х, хх-21/, 

- гэрч Л.Отгонжаргалын:...2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр би 17 цаг өнгөрөөгөөд Ц төвийн эсрэг талд байдаг Star интернэт кафе руу орчихоод 18 цагийн үед тэндээс гартал гадаа хүмүүс “хөөе болиоч ээ, хүн аллаа ш дээ” гээд хашгирахаар нь би эргээд хартал өөдөөс 3 залуу ирж байсан бөгөөд нэг нь буюу white гэсэн бичигтэй ногоон өнгийн хүрэмтэй залуу буюу сүүлд нь нэрийг нь мэдэхэд Б гэдэг залуу тэр хавьд байсан хүмүүс рүү “та нар дуугүй байгаарай, араа мэдэж яваарай” гэж хэлчихээд тэр 3 залуу ертөнцийн зүгээр зүүн урагшаа явцгаасан...гэх мэдүүлэг /1х, хх-220-221/, 

- гэрч П.Бат-Оргилын мөрдөн байцаалтан шатанд өгсөн:...2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр орой “Ц” төвийн доор байрлах...“...”-рүү бичиг хүргэж өгчихөөд буцаж явтал “...” төвийн баруун талд хүмүүс хоорондоо маргалдаж байсан...хажуугаар нь явтал орцны жижүүр эгч “болиоч, зүгээр явж байгаа хүн битгий зодоод бай, цагдаа дуудлаа шүү” гээд орилж байсан...гэх мэдүүлэг /1х, хх-31-32/,   

- зодоон болсон үйл явдлын талаар харсан, мэдсэн зүйлээ мэдүүлсэн насанд хүрээгүй гэрч М.Мишээлмаагийн мэдүүлэг /1х, хх-33-35, 3х, хх-9-14/ зэрэг нотлох баримтуудаар,

 

Шүүгдэгч Э.Э 2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 17 цаг 50 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ц” төвийн орчим Б.Дг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж Б.Дгийн толгой болон нүүрэн тус газар нь хөлөөрөө өшиглөх, гараараа цохих зэргээр зодож, гавал тархины гэмтэл учруулан хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь...

- 2016 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн :...Б.Д нь Ад нүүр хэсэгт 2 удаа гараар цохиулаад нүрээ дараад хойш ухарч, Ц төвийн зүүн ханыг тулж хагас тонгойсон байхад Э.Э зогсоо, Б.Д суугаа байдалтайгаар хоорондоо ямар нэгэн зүйлийн тухайн ярилцав.  Э.Э нь 2 гараар ээлжлэн Б.Дгийн толгойн зүүн хэсэгт 3 удаа, толгойн баруун хэсэгт 2 удаа, нүүр хэсэгт 1 удаа, толгой хэсэг рүү 1 удаа нийт 8 удаа цохиж байна. Б.Дг явах гэхэд цамцны захын ар хэсгээс зүүн гараараа татаж, доош дарахад бөгсөөрөө тонгойн суусан ба энэ үед Э.Э түүний нүүр хэсэг рүү зүүн хөлөөрөө нэг удаа өшиглөв. Б.Д толгойн тус газраа нэг удаа өшиглүүлээд хойш савж, буцаад доош тонгойж 2 гараа нүүрнийхээ урд хамгаалан 11 секундын дараа сууж буй газар дээрээ баруун атийж унасан. Д.Н босч ирэн Б.Дгийн цамцны зүүн мөр хэсгээс татаж өндийлгөх гэтэл Б.Д ямар нэгэн хөдөлгөөн хийгээгүй...тухай тэмдэглэл /1х, хх-111-124/,  

-  хохирогч Д.Нгийн...нэг мэдсэн нөгөө 3 залуу явчихсан байхаар нь би босч талийгаач дээр очоод татаж үзэхэд хөдлөхгүй байсан...цагдаа болон түргэн ирээд түргэний эмч нь нас барчихсан байна гэж хэлсэн...гэх мэдүүлэг /1х, х-18-20/,

-  2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1х, хх-46-51/,  

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн...талийгаач нь гавал тархины гэмтлийн (тархины битүү гэмтэл, тархины 2 талын зулай чамархай хэсэг, тархины суурийн хэсэг бага тархи, уртавтар  тархины зөөлөн бүрхүүл доорх тархмал цусан хураа) улмаас нас баржээ. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин илрээгүй болно...гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1х, х-41-43/,  

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн:...1686 тоот дүгнэлтийн 4-р хариултаас бусад хариулттай санал нэг байна. Цусан дахь 3.2 промилли спиртийн илрэл нь согтолтын хүнд зэргийн үзүүлэлт болно. Талийгаач нь тархины баруун, зүүн тал бөмбөлөгийн дух, зулай, чамархай хэсэг, тархины суурь, бага тархи, уртавтар тархины зөөлөн бүрхүүл доорхи тархмал цусан харвалт бүхий гэмтлийн улмаас нас баржээ. Гавал тархины гэмтэл авсан хүн идэвхитэй үйлдэл хөдөлгөөн хийх, орчинтойгоо харьцах боломжгүй. Дээрх гэмтлийг авсан хүнд яаралтай эмнэлгийн тусламж үзүүлсэн тохиолдолд амь нас аврах боломжгүй гэх дүгнэлт /3х, хх-174-175/

- шинжээч эмч А.Амгаланболдын:...Камерын бичлэгээс харахад талийгаачийг үхэлд хүргэсэн гэмтэл нь түүний нүүрэн тус газар хамгийн сүүлд өшиглөсөн цохилтын улмаас үүсгэгдсэн байна, ийм гэмтэл авсан хүн ямар нэгэн үйлдэл хийх боломжгүй, гэмтэл авсан даруйдаа нас бардаг...гэх дүгнэлт /2х, хх-145-146, 3х, хх-22/,

- шинжээч эмч Б.Ундармаагийн :...3.0-аас дээш промилли байгаа тохиолдолд хүнд зэргийн согтолттой гэж үзнэ. Хүнд зэргийн согтолттой хүн биеэ хамгаалах чадвар муу гэж үздэг...Өшиглүүлсний дараа талийгаач тухайн газар дээрээ унаж хөдөлгөөн огт хийхгүй байтал нь бичлэгт харагдаж байна. Тийм учраас талийгаачийн үхэлд хүргэсэн гэмтэл нь дээрх хүний өшиглөлтөөс үүссэн байна гэж үзсэн...гэх мэдүүлэг /3х, х-176-177/,

-  гэрч Д.Ганбатын:... тэр үед Э нь тэр залуутай юм яриад зогсоод байснаа гэнэт талийгаачийг зодоод нүүр рүү нь хэд хэдэн удаа цохиод газар суухад нь нүүр рүү нь өшиглөсөн бөгөөд талийгаач хажуу тийшээ унаад хөдлөхгүй байсан...Болсон явдлыг би 50 метрийн зайд харсан...гэх мэдүүлэг / гэх мэдүүлэг /1х, х-222-224, 3х, х-21/,   

- зодоон болсон үйл явдлын талаар харсан, мэдсэн зүйлээ мэдүүлсэн насанд хүрээгүй гэрч М.Мишээлмаагийн мэдүүлэг /1х, хх-33-35/,

- шүүгдэгч Э.Эгийн...талийгаач тухайн үед нилээн их хэмжээний согтолттой байсан болохоор түүнийг согтуудаа л газар суучихсан байгаа юм байна л гэж бодсон.../2х, х-165/ гэх болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн...хүний амь нас хохирооход хүргэсэн үйлдлээ зөвшөөрсөн тухай мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар,

 

Шүүгдэгч Л.А нь 2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 17 цаг 50 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ц” төвийн орчим Б.Дг нүүр болон толгой руу нь гараараа цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, мөн Д.Нг нүүр болон толгой руу нь гараараа цохих, өшиглөх зэргээр зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь...

- 2016 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн :...Л.А нь Д.Нг баруун гараараа түүний толгой зүүн хэсэг рүү цохиж, зүүн хөлөөрөө хавирч унагаасан...мөн Б.Д дээр очиж зүүн гараараа нүүрнийх нь баруун хэсэг рүү цохиж, нэгэн зэрэг баруун хөлөөрөө хавирсан, Б.Дг унагаах гэж дахин дахин оролдсон...Б.Д нь Л.Ад цохиулаад нүүрээ дараад хойш ухарч, Ц төвийн зүүн ханыг тулж хагас тонгойход Л.А түүний нүүр хэсэг рүү баруун гараараа доороос дээш чиглэлтэй дахин нэг удаа цохисон...дараа нь Л.А нь Д.Нгийн хүрэмний захаар түүнийг заамдан, дэгээдэж унагаасан, толгойн тус газар 1 удаа, тойрч нөгөө талд нь гарч дахин 2 дахь удаагаа нүүр лүү хөлөөрөө цохиж байна. Мөн Д.Нг өндийх гэхэд нь татаж унагааж түүний нүүрэн тус газар дахин хөлөөрөө цохиж унагаасан,  Д.Нгийн ар талаас газар суусан байхад нь толгойн баруун хэсэг рүү нь дахин нэг удаа буюу нийт 4 дэх удаагаа өшиглөж байгаа тухай тэмдэглэл /1х, хх-111-124/,

- шинжээчийн:...Д.Нгийн биед үүссэн хамар, баруун тохойд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр үүсгэгдсэн байх боломжтой, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /1х, хх-55/,

-  талийгаачид учирсан нүүр, хүзүү, мөчдийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэх дүгнэлт /1х, х-41-42/, талийгаачид учирсан дух, хамрын нуруу, доод уруулын салстын цус хуралт бүхий гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уг гэмтлүүд нь гараар цохих үед үүсэх боломжтой...гэх дүгнэлт /3х, хх-174-175/,

- гэрч Д.Ганбатын:...3 залуугийн махлаг нь буюу А нь үгийн зөрүүгүй Н гэдэг хүнийг хэд цохичихоод дараа нь талийгаач Д рүү очин мөн хэд хэдэн удаа цохисон бөгөөд үргэлжлүүлээд Нг Ц төвийн хойно аваачиж газар унагаагаад дээрээс нь дэвсэж, өшиглөөд зодоод байсан... Болсон явдлыг 50 метрийн зайд харсан гэх мэдүүлэг /1х, х-222-224, 3х, хх-21/, 

- зодоон болсон үйл явдлын талаар харсан, мэдсэн зүйлээ мэдүүлсэн насанд хүрээгүй гэрч М.Мишээлмаагийн мэдүүлэг /1х, хх-33-35/,

- шүүгдэгч Л.Аийн...надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна, миний үйлдсэн гэмт хэрэгтэй таарч тохирч байна....гэх мөрдөн байцаалт /3х, хх-28/, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон байна.

 

Иймд шүүгдэгч Э.Эг хүнийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алсан,

шүүгдэгч Л.Аийг 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

шүүгдэгч Э.Э, Л.А, Ж.Б нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэн, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.       

Гэмт хэргийн зүйлчлэл, талууд, оролцогчийн зарим дүгнэлт, саналд хийсэн хууль зүйн дүгнэлт:    

Шүүгдэгч нарт холбогдох гэмт хэргийг тус тус нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан, мэдүүлсэн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдсонгүй.   

Шүүгдэгч Э.Э, Л.А, Ж.Б нар бүлэглэн үйлдсэн танхайрах буюу олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан гэмт хэргийн тухайд тэд хохирогч нарыг зүгээр явж байхад нь онцлох шалтгаангүйгээр өдөөн хоргоож, халдашгүй, чөлөөтэй байх эрхийг нь зөрчиж улмаар хүч хэрэглэсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлсэн, ингэхдээ хүмүүсийн хөл хөдөлгөөн ихтэй зам талбай, олон нийтийн газар, тухайн газраар явж буй иргэдийг илтэд үл хүндэтгэн бүдүүлэг, ичгүүргүй, догшин авирлах замаар өөрсдийгөө бусдын эсрэг тавьж, бусдад өөрсдийн хүч, зоригийг үзүүлэх, айлган түгшээх гэмт санааны агуулга, чиглэл, үйлдэл хэрэгжсэн нөхцлөөрөө “нийгмийн хэв журмыг зөрчсөн, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан” гэж үзэх үндэслэл бүхий нотлох баримт хэрэгт цугларсан байх тул тухайн гэмт хэргийг  бүлэглэн үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

 Шүүгдэгч Э.Э, Л.А, Ж.Б нарын хэн аль нь өөрсдийн “нийгмийн хэв журмыг зөрчсөн, бусдад хүч хэрэглэсэн, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан”-д хамаарах үйлдлийг таслан зогсоох, болиулахад чиглэгдсэн үйлдэл огт хийгээгүй, эсрэгээр зөрж хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, бусдынхаа хууль бус гэмт үйлдлийг нь дэмжих буюу өөрийгөө хамгаалах гэсэн хохирогчийн үйлдлийг зогсоох, түүнчлэн гэмт үйлдлээ зогсоохыг шаардсан хөндлөнгийн иргэдийн үгийг үл тоох, эсэргүүцэн элдвээр хэлэх зэргээр “гэмт санаа”-ны хувьд санаатай нэгдсэн байх тул “олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэргийн бүлэглэн гүйцэтгэгчид гэж үзнэ.             

Шүүгдэгч нар бүлэглэн олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан гэмт хэргийн явцад шүүгдэгч Э.Э нь хүнийг алах, шүүгдэгч Л.А нь 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг тус тус зөрчиж гүйцэтгэж үйлдсэн болох нь тогтоогдсон, харин шүүгдэгч Э.Эгийн үйлдсэн хүнийг алах гэмт хэрэгт Л.А, Ж.Б нар, шүүгдэгч Л.Аийн үйлдсэн 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт Э.Э, Ж.Б нар тус тус хамтран оролцсон гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй, мөн шүүгдэгч Э.Э хүнийг алсан буюу эрүүл мэндэд учруулсан хүнд хор уршгаар зүйлчлэгдэж буй тухайн тохиолдолд бусад хөнгөн хор уршгийг тусад нь ялгах шаардлагагүй тул шүүгдэгч Э.Э, Ж.Б нарт холбогдох 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг заасан гэмт хэргийг, шүүгдэгч З.Ад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн хүндрүүлэх бүрэлдэхүүний “бүлэглэн” гэснийг тус тус хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.   

Шүүгдэгч Э.Эгийн хүнийг биеэ хамгаалах чадваргүйг мэдсээр байж алах гэмт хэргийн гэм буруугийн санаатай хэлбэр буюу хүч чадлаа дайчилсан хүсэл зориг нь, идэвхтэй үйлдэл ба хор уршгийн хоорондын шалтгаант холбоо нотлох баримтын хууль ёсны эх сурвалжаар тогтоогдсон, шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч  Б.Д хүнд зэргийн согтолттой буюу биеэ хамгаалах чадвар сул байсан, хяналтын камерын бичлэгээс үзэхэд амь хохирогч Б.Д анх хагас тонгойсон байдалтай дараа нь хагас суугаа байсаар Б.Эд зодуулсан, тус шүүгдэгчийн нийт 8 удаагийн цохилтыг хохирогч эсэргүүцсэн идэвхтэй үйлдэл хийгээгүй, шүүгдэгч Б.Э нь хохирогч миний өөдөөс нулимсан гэх боловч энэ нь бичлэгт байхгүйгээс гадна хохирогчийг биеэ хамгаалах чадвартай байсан гэж үзэх үндэслэл болохгүй төдийгүй тус хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болно.    

2015 оны Эрүүгийн хуулийн буцаан хэрэглэх талаар:   

2015 оны Эрүүгийн хуулиар “хүнийг санаатай алах” гэмт хэрэгт “танхайн сэдэлт”-ээр гэх гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн хасагдсан, хорих ялын доод хэмжээ багассан, мөн танхайрах буюу олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийн хувьд хорих ялын доод хэмжээ багассан нь, мөн шүүгдэгч Л.Аийн үйлдсэн хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2-т заасан тухайн гэмт хэргийн “давтан” гэх хүндрүүлэх бүрэлдэхүүний утга агуулгатай зөрчилдөхгүйгээс гадна 2015 оны Эрүүгийн хуулиар тухайн гэмт хэрэгт тооцох хөөн хэлэлцэх хугацаа багассан нь тус тус тэдний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байх тул 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэсэн нь зөв болно.       

2015 оны Эрүүгийн хуульд заасан зорчих эрхийн хязгаарлах ял оногдуулахыг түдгэлзүүлсэн хэдий ч энэ нь гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тооцоход хамааралгүй тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан тухайн үндэслэлээр шүүгдэгч Л.Аийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, хэргийг хэрэгсэхгүй болгов.  

Дээр дурдсан нотлох баримтын эх сурвалж, үндэслэлийн хүрээнд:    

шүүгдэгч Б.Эгийн өмгөөлөгч Т.Баасанжаргал, С.Оюунцэцэг нарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7-д заасан “хохирогчийн биеэ хамгаалах чадваргүй болохыг мэдсээр байж” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх тухай дүгнэлт, саналыг,   

шүүгдэгч Ж.Бын өмгөөлөгч Ч.Болдбаатарын...шүүгдэгч Ж.Б Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл хийгээгүй, нөгөө этгээдийн үйлдлийн төлөө тусламж дэмжлэг үзүүлээгүйн төлөө хариуцлага хүлээх ёсгүй. Улсын яллагчийн уншсан гэрчийн мэдүүлгүүд нь гэмт хэрэг дууссаны дараах үйлдлийг ярьж байна. Иргэний ёс зүй ярих гэж байгаа бол энэ нь зөрчилд хамаарах тул үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж болохгүй гэх дүгнэлт, саналыг тус тус хүлээж авах боломжгүй гэж үзэв.   

            Хохирол төлбөрийн тухайд:   

Хохирогчийн төлөөлөгч Д.Базарсад нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын 4.701.409 төгрөг /1х, хх-195-202/-ийг шүүгдэгч Э.Э нийт 3.702.000 төгрөг /3х, х-194, шүүх хуралдааны тэмдэглэл/, шүүгдэгч Л.А 1.350.000 төгрөг /4х, х-4/ тус тус төлж барагдуулсан.  

Хохирогчийн төлөөлөгчөөс талийгаачийн 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийн 25.200.000 төгрөг /2х, х-222/ нэхэмжилсэн боловч хууль зүйн үндэслэл, баримт тодорхой бус, мөн талийгаачийн 10 настай хүүхдэд гэм хор учруулсны төлбөр нэхэмжилсэн /1х, хх-188, 218/ боловч хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн болон холбогдох бусад баримтыг бүрдүүлээгүй байх тул тус тус хангах боломжгүй, харин хохирогчийн төлөөлөгч нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Б.Эгаас нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.        

Хохирогч Д.Нгийн хохиролд шүүгдэгч Л.А 1.564.000 төгрөг /3х, х-219 ар тал/ төлж, хохирлыг барагдуулсан байна.       

Шүүгдэгч нар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Б.Э, Л.А нар хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, Ж.Б бусдад төлөх төлбөргүй нь тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.    

Шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, тэдний хувийн байдал зэргийг харгалзан тус тус хорих ял оногдуулав.

Шүүгдэгч Б.Эд оногдуулсан хорих ялын нийт хэмжээг 15 жилээс хэтрүүлэх нь 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэсэн үндэслэлд нийцэхгүй тул тийнхүү хэтрүүлээгүй болохыг тэмдэглэв.     

Шүүгдэгч Л.А нийлмэл буюу 2 гэмт хэргийг санаатай үйлдсэн,  Ж.Б гэм буруугийн хувьд маргаантай байх тул тэдгээрт Эрүүгийн хуульд  заасан “тэнсэх” зохицуулалтыг хэрэглэх боломжгүйг дурдах нь зүйтэй.      

Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан:    

- 2 ширхэг “Сиди”-г хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээж,

- цагаан өнгийн өмдийг шүүгдэгч Э.Эд,

- энгэртээ шоон хээтэй ноосон бамц, хар өнгийн майк, хар өнгийн юүдэнтэй цамц, саарал өнгийн өмд, саарал өнгийн дотоож, хар өнгийн пүүз нэг хос зэргийг шүүгдэгч Л.Ад тус тус буцаан олгож,  

- талийгаач Б.Дгийн өмсөж явсан хар цагаан саарал өнгийн судалтай ноосон цамц, саарал өнгийн фудволк, цэнхэр өнгийн жинсэн өмд, бор өнгийн суран тэлээ, саарал өнгийн дотоож, хар өнгийн оймс 1 хос, цагаан өнгийн пүүз,

- хохирогч Д.Нгийн шар өнгийн фудволк, хөх өнгийн саравчтай малгай, энгэртээ цагаан өнгийн хөндлөн судалтай хар өнгийн биеийн тамирын цамц, цэнхэр өнгийн жинсэн өмд, цагаан өнгийн оймс 1 хос, цагаан өнгийн пүүз 1 хос зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмынх нь дагуу устгуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.Э нь 2016.09.11-с /1х, хх-66-67/ эхлэн 2017.11.09-ний өдрийн байдлаар 424 хоног, шүүгдэгч Л.А нь 2016.09.11-с /1х, хх-74/ 2017.01.24-ний /3х, хх-56/ өдрийн байдлаар 135 хоног, шүүгдэгч Ж.Б нь 2016.09.11-с /1х, хх-82/ 2016.10.24-ний /2х, хх-153/ өдрийн байдлаар 43 хоног цагдан хоригдсон байна.     

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19, 36.2, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон    

 

ТОГТООХ нь:        

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э, Ж.Б нарт холбогдох 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг, шүүгдэгч З.Ад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн хүндрүүлэх бүрэлдэхүүний “бүлэглэн” гэснийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.   

2. Шүүгдэгч Э.Эг хүнийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алсан,

шүүгдэгч Л.Аийг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Э.Э, Л.А, Ж.Б нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр шүүгдэгч Л.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, түүнд холбогдох тухайн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.       

 4. Шүүгдэгч Э.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар 14 жил хорих ялаар, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил хорих ялаар,   

Шүүгдэгч Л.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 02 сар хорих ялаар,

Шүүгдэгч Ж.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 01 сар хорих ялаар тус тус шийтгэсүгэй. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Э.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар оногдуулсан 14 жил хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 15 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.   

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Э.Эгийн эдлэх 15 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад, шүүгдэгч Л.Аийн эдлэх 01 жил 02 сар хорих ял, Ж.Бын эдлэх 01 жил 01 сар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

7. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.Эгийн цагдан хоригдсон 424 хоног, шүүгдэгч Л.Аийн цагдан хоригдсон 135 хоног, шүүгдэгч Ж.Бын цагдан хоригдсон 43 хоногийг тэдний эдлэх ялд тус тус оруулан тооцсугай.   

 8. Хохирогчийн төлөөлөгч Д.Базарсадад гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Э.Эгаас нэхэмжлэх эрхтэйг болон уг хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.      

9. Уг тогтоол хүчин төгөлдөр болмогц тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан:  

- 2 ширхэг “Сиди”-г хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал нь үлдээж, 

- цагаан өнгийн өмдийг шүүгдэгч Э.Эд,

- энгэртээ шоон хээтэй ноосон бамц, хар өнгийн майк, хар өнгийн юүдэнтэй цамц, саарал өнгийн өмд, саарал өнгийн дотоож, хар өнгийн пүүз нэг хос зэргийг шүүгдэгч Л.Ад тус тус буцаан олгож,

- хохирогч Д.Нгийн шар өнгийн фудволк, хөх өнгийн саравчтай малгай, энгэртээ цагаан өнгийн хөндлөн судалтай хар өнгийн биеийн тамирын цамц, цэнхэр өнгийн жинсэн өмд, цагаан өнгийн оймс 1 хос, цагаан өнгийн пүүз 1 хос,

 - талийгаач Б.Дгийн өмсөж явсан хар цагаан саарал өнгийн судалтай ноосон цамц, саарал өнгийн фудволк, цэнхэр өнгийн жинсэн өмд, бор өнгийн суран тэлээ, саарал өнгийн дотоож, хар өнгийн оймс 1 хос, цагаан өнгийн пүүз, зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмынх нь дагуу устгасугай.  

 10.  Шүүгдэгч Э.Э, Л.А, Ж.Б нарыг цагдан хорьж, тэдний эдлэх ялыг 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн тооцсугай.     

 11. Уг тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

 12. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 13. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Э.Э, Л.А, Ж.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.        

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Г.ГАНБААТАР

 

                                                 ШҮҮГЧ                                 Г.АЛТАНЦЭЦЭГ

 

                                                                                              Г.МӨНХЗУЛ