Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2020/0693

 

2020 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2020/0693

Улаанбаатар хот

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би, Т ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төрийн худалдан авах ажиллагааны газарт холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б  шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар болон Үнэлгээний хороонд, Төрийн худалдан авах ажиллагааны газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж нэхэмжлэлийг татан авч байна.

Мөн нэмэгдүүлсэн шаардлагатай холбоотой Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс татгалзаж байна. ИЙмд хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т ХХК-ийн зүгээс Төрийн худалдан авах ажиллагааны газарт холбогдуулан гаргасан ...Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2019 оны 08 дугаар өдрийн 02/1426 тоот " Мэдэгдэл " болон Үнэлгээний хорооны тендерээс татгалзах тухай дүгнэлтийг , 2 / тус газраас 2018 оны 08 дугаар сарын 16 ны өдөр зарласан НХААГ - 19 / 064 дугаартай Баянгол дүүргийн 1 дүгээр хороо ашиглалтын шаардлага хангахгүй 17 , 18 , 20 дугаар байруудыг дахин барилгажуулах төслийн инженерийн дэд бүтцийн шугам сүлжээний барилга угсралтын ажлын тендер сонгон шалгаруулалтыг бүхэлд нь хүчингүй болгож , тендер сонгон шалгаруулалтыг хууль , журамд нийцүүлэн дахин зохион байгуулахыг даалгах тухай нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч

хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-т ...Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэхчлэн зохицуулж өгчээ. Энэхүү хуулийн заалтын агуулгын хүрээнд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баясгалан нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлсэн, нэхэмжлэлээсээ татгалзах эрхээ хэрэгжүүлэхээр шүүхэд хандсан байна.

Түүнчлэн Т ХХК-ийн захирал Б.У 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр С.Б Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан бүх бүрэн эрхийг олгосон ба ингэснээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3-т нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн, эсхүл хэсэгчлэн татгалзах эрх олгогдсон гэж үзэхээр байна.

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд шүүгч захирамж гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг мөн адил шийдвэрлэхээр хуульд зохицуулсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д зааснаар Т ХХК-ийн зүгээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар ...хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлаж буюу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б ...Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2019 оны 08 дугаар өдрийн 02/1426 тоот " Мэдэгдэл " болон Үнэлгээний хорооны тендерээс татгалзах тухай дүгнэлтийг , 2 / тус газраас 2018 оны 08 дугаар сарын 16 ны өдөр зарласан НХААГ - 19 / 064 дугаартай Баянгол дүүргийн 1 дүгээр хороо ашиглалтын шаардлага хангахгүй 17 , 18 , 20 дугаар байруудыг дахин барилгажуулах төслийн инженерийн дэд бүтцийн шугам сүлжээний барилга угсралтын ажлын тендер сонгон шалгаруулалтыг бүхэлд нь хүчингүй болгож , тендер сонгон шалгаруулалтыг хууль , журамд нийцүүлэн дахин зохион байгуулахыг даалгах нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Т ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төрийн худалдан авах ажиллагааны газарт холбогдох /128/2019/0802/3 индекстэй/ захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН