Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн

2024 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 145/ШЗ2024/01784

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 145/ШЗ2024/01784

Арвайхээр сум

 

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа би

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн ……………..сумын ………….. дүгээр баг, ………….. тоотод оршин суух, Т………… овгийн О………..ын Л…………….ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Өвөрхангай аймгийн …………. сумын ............ дугаар баг, .............. тоотод оршин суух, Ө............ын З.................д холбогдох,

“4,330,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг  2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.Л шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ө.З.................с 4,330,000 төгрөгний сэлбэг, тос, масло зээлдүүлсэн Ө.З...........с  гаргуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

             Шүүх О.Л…………….ын нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн, Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 632 дугаартай захирамжаар хариуцагч Ө.З..............г эрэн сурвалжлуулахаар Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт даалгасан боловч шүүгчийн захирамжинд заасан хугацаанд хариуцагч Ө.Зэвгийн хаягийг нь олж тогтоогоогүй ба хариуцагч Ө.З нь тус багт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багийн Засаг даргын 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 518 тоот тодорхойлолтоор тогтоогдож байна.

 

                    Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 65.1.9-д заасан хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш тогтоогдвол”, мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн шалтгаан шүүгчийн заасан хугацаанд арилаагүй бол шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, хэргийг хэрэгсэхгүй болгох захирамж гаргана” гэж заасныг баримтлан О.Л…………….ын нэхэмжлэлтэй Ө.З....д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар О.Л……ын нэхэмжлэлтэй Ө.З…………..д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар О.Л…………….ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84,230 төгрөгийг аймгийн төсвийн 100100000941 тоот данснаас гаргуулж, О.Л……т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                              А.ҮҮРИЙНТУЯА