Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 145/ШШ2024/00433

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 145/ШШ2024/00433

Арвайхээр сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн …………сумын …….. дүгээр багт оршин суух, Ж………….. овгийн Ц………….ийн Х……………ын хүсэлттэй,

“Баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох” тухай хүсэлтийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ц.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Батцагаан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Ц.Х шүүх гаргасан хүсэлт  болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1992-2000, 2010-2012 хүртэл мал маллаж байсан. Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 4 дүгээр багийн 1992-2000, 2010-2012 оны мал тооллогын баримт дээрх  нэрийг минь Ц.Х……….. гэж буруу бичснээс тэтгэвэр тогтоолгож чадахгүй хохироход хүрч байна. Миний эхнэрийг Д..........ийн Д..... гэдэг, манайх 6 хүүхэдтэй, 1992 онд том хүүхэд, 1994, 1996, 1998 онуудад хүүхдүүд төрж байсан. Иймд намайг Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 4 дүгээр багийн 1992-2000, 2010-2012 оны мал тооллогын баримт дээрх Ц.Х……….. гэж бичигдсэнийг Ц…………ийн Х………. мөн болохыг тогтоож өгнө үү гэв

Үндэсний архивын сан хөмрөгийн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 03-06/4814 дугаартай архивын лавлагааны хуулбарт: 1989 оны Хүн амын тооллогын баримтад Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Хайрхандулаан баг, хөдөө, Цэ.............ийн Х..................,  тэргүүлэгч өөрөө, 19 настай эрэгтэй гэсэн,

 

Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 418 дугаартай лавлагаанд: Иргэн Ж……….. ургийн овгийн Ц……….ийн Х…………  /РД:……………./ нь ургийн овог, эцэг /эх/-ийн нэр өөрийн нэр өөрчилсний бүртгэл хийлгэж байгаагүй гэсэн,

 

 

Үндэсний архивын сан хөмрөгийн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 03-06/4815 дугаартай архивын лавлагааны хуулбарт: 2000 оны Хүн ам, орон сууцны тооллоыгн баримтад Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Нарт 2-р баг, Өрхийн тэргүүн Ц............ийн Х.......... 30 настай, эхнэр Д...............ийн Д... 26 настай,  Х………..ийн Б……… 6 настай, Х…………ийн Б…. 5 настай, Х…………ийн Л. 3 настай Х………..н М………1 настай гэсэн,

 

Үндэсний архивын сан хөмрөгийн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 03-06/4819 дугаартай архивын лавлагааны хуулбарт: Хүн ам, орон сууцны 2010 оны тооллогын  147 дугаар хуудсанд: Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Дэрсэн хонхор 4 дүгээр багийн оршин суугч: Өрхийн тэргүүн Ж…………. ургийн овогтой Ц………..ийн Х……….. 1969 онд төрсөн, 40 насай, эрэгтэй, эхнэр А……… ургийн овогтой Д………ийн Д………….. 1973 онд төрсөн, 37 настай, охин Х……….ын М………. 1999 онд төрсөн, 11 настай, хүү Х……….ын Д………. 2002 онд төрсөн, 8 насатй, хүү Х…………лын Э…. 2009 онд төрсөн, 1 настай гэж бүртгэгдсэн гэсэн,

 

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн Ерөнхий газар Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн CVL2462000001001140 дугаартай төрөл садангийн лавлагаанд: ......... овгийн Ж.........ийн Ц......... РД:........./ нь Ж.......... овгийн Ц............ийн Х........... /РД:............./ дүү гэсэн,

 

Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Засаг даргын Тамгын газрын архиваас Малчид-даатгуулагчид олгох 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 17 дугаартай архивын лавлагаанд: Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 4 дүгээр багийн малчин Ц…………..жийн Х…………. /РД:…………./-ын мал маллаж байсан хугацаа гээд 1992-2000, 2010-2019 онуудад мал тооллогын А дансанд бүртгэгдсэн малын тоо хүснэгтэд авагдсан,

 

Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 4 дүгээр багийн 1992 оны Мал тооллогын А дансны хуулбарт: Х.........., ам бүл-3 гэсэн

 

Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 4 дүгээр багийн 1993 оны Мал тооллогын А дансны хуулбарт: Ц.Х......., ам бүл-3 гэсэн 

 

Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 4 дүгээр багийн 1994 оны Мал тооллогын А дансны хуулбарт: Ц.Х.........., ам бүл-4 гэсэн 

 

Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 4 дүгээр багийн 1995 оны Мал тооллогын А дансны хуулбарт: Ц.Х......., ам бүл-4 гэсэн 

 

Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 4 дүгээр багийн 1996 оны Мал тооллогын А дансны хуулбарт: Ц.Х........., ам бүл-5 гэсэн 

 

Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 4 дүгээр багийн 1997 оны Мал тооллогын А дансны хуулбарт: Ц.Х........., ам бүл-5 гэсэн 

 

Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 4 дүгээр багийн 1998 оны Мал тооллогын А дансны хуулбарт: Ц.Х............. ам бүл-6 гэсэн 

 

Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 4 дүгээр багийн 1999 оны Мал тооллогын А дансны хуулбарт: Ц.Х........... гэсэн 

 

Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 4 дүгээр багийн 2000 оны Мал тооллогын А дансны хуулбарт: Ц.Х............, ам бүл-6 гэсэн 

Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 4 дүгээр багийн 2010 оны Мал тооллогын А дансны хуулбарт: Ц.Х..........,  регистрийн дугаар ............., 2010 онд тоологдсон малын тоо 263 гэсэн

                                                       

Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 4 дүгээр багийн 2011 оны Мал тооллогын А дансны хуулбарт: Ц.Х..........,  регистрийн дугаар ............., 2010 онд тоологдсон малын тоо 263, 2011 онд тоологдсон малын тоо 201 гэсэн

 

Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 4 дүгээр багийн 2012 оны Мал тооллогын А дансны хуулбарт: Ц..........ийн Х............,  регистрийн дугаар ............, 2011 онд тоологдсон малын тоо 201, 2012 онд тоологдсон малын тоо 308 гэсэн

 

Гэрч Т.Т..............  /РД:.........../ ын мэдүүлэгт: Ц.Х………… 1985 оноос одоог хүртэл Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 4 дүгээр багт мал маллаж байгаа  гэсэн,

 

Гэрч С.Р   /РД:.........//-гийн мэдүүлэгт: 8 дугаар ангиа төгсөөд одоог хүртэл Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 4 дүгээр багт мал маллаж байгаа  гэсэн,

 

            Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 82 дугаартай тодорхойлолтонд: Ц..........ийн Х........./........../ нь тус багийн үндсэн иргэн тус багт өөр Ц.Х............. гэдэг нэртэй хүн байхгүй гэсэн.

 

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн Ерөнхий газар Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн CVL2426000001001264 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаанд: Жуухай овгийн Х..........ын Б................ РД:................./, эцгийн нэр  нь ............ овгийн Ж...........гийн Ц........... РД:............/, эхийн нэр .......... овгийн Д...............ийн Д............... гэсэн,

 

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн Ерөнхий газар Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн CVL2426000001001265 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаанд: Ж............ овгийн Х...........ын Э........... /РД:.........../, эцгийн нэр  нь ............ овгийн Ж...........ийн Ц...........РД:.........../, эхийн нэр ........... овгийн Д..............ийн Д.......... гэсэн,

 

Хүсэлт гаргагч Ц.Х............ын эхнэр ........... овгийн Д...........ийн Д...........ын иргэний үнэмлэхийн хуулбар,

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Ц.Х нь Бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.

 

2. Хүсэлт гаргагч нь дээрх үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй, өндөр настны тэтгэвэр тогтоолгоход ажилласан байдлаа тогтоолгох, цэргийн батлахын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох зайлшгүй шаардлагатай байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт заасны дагуу түүний хүсэлтийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

3.Хүсэлт гаргагч Ц.Х...............ын шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.

 

4. Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 4 дүгээр багийн малчин Ц.Х……………гэсэн бичилттэй 1992-2000, 2010-2012 онуудын мал тооллогын А дансны жинхэнэ эзэмшигч нь Ж………. овгийн Ц………..ийн Х……. /РД:………./ мөн болох нь Үндэсний архивын сан хөмрөгийн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 03-06/4814 дугаартай архивын лавлагааны хуулбар,  Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 418 дугаартай лавлагаа, Үндэсний архивын сан хөмрөгийн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 03-06/4815 дугаартай архивын лавлагааны хуулбар, Үндэсний архивын сан хөмрөгийн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 03-06/4819 дугаартай архивын лавлагааны хуулбар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн Ерөнхий газар Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн CVL2462000001001140 дугаартай төрөл садангийн лавлагаа,  Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Засаг даргын Тамгын газрын архиваас Малчид-даатгуулагчид олгох 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 17 дугаартай архивын лавлагаа,  Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 1992-2000, 2010-2012 онуудын малын А дансны хуулбар, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 82 дугаартай тодорхойлолт, гэрч Т.Т  /РД:........../,  С.Р /РД:. нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж үзлээ.

 

5. Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 4 дүгээр багийн 1992-2000, 2010-2012 онуудын мал тооллогын А дансны бичилтүүд нь хэрэгт авагдсан 1989, 2000, 2010 онуудын Хүн ам, орон сууцны тооллогын баримтуудад бичигдсэн өрхийн ам бүлийн тоо болон хүсэлт гаргагчийн регистрийн дугаартай тохирч байгаа болохыг дурдах нь зүйтэй.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар Өвөрхангай аймгийн ........... сумын .............дүгээр багийн Ц.Х гэсэн бичилттэй 1992-2000, 2010-2012 онуудын мал тооллогын  А дансны жинхэнэ эзэмшигч нь хүсэлт гаргагч Ж………… овгийн Ц…………ийн Х….. /РД:………………/ мөн болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             А.ҮҮРИЙНТУЯА