| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 145/2024/00468/И |
| Дугаар | 145/ШШ2024/00436 |
| Огноо | 2024-10-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 145/ШШ2024/00436
| 2024 оны 10 сарын 03 өдөр | Дугаар 145/ШШ2024/00436 | Арвайхээр сум |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн …………… сумын …………. дүгээр баг, ………….. тоотоод оршин суух, З………. ..овгийн Н………..гийн Л…………ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн ……….. сумын …………. дугаар багт оршин суух, Ш.Б………….т холбогдох
“1200000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Батцагаан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Л шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ш.Б нь 2024 оны 01 дүгээр сарын 10-нд эмийн эргэлтийн сандаа эм татах гэсэн юм 7 хоногийн хугацаатай тэтгэвэрээ зээлээд өгөөч зээл авах гэж байгаа бүтэхээр нь аваад хүүтэй нь хамт хийе гээд гуйгаад байхаар нь хүүхдүүдээсээ нуугаад хугацаандаа өгөх юм бол тэг дээ гээд хэлтэл утсаар авчдаг юм та чадахгүй байх би аваад өгий гээд миний утсаар 2400000 төгрөгний зээл авсан. Ингээд өгнө гэсэн хугацаандаа өгөхгүй янз бүрийн шалтаг хэлээд өнөөдрийг хүрч байна. Цувуулж өгсөн мөнгө нь 1200000 болж байгаа өмнөөс нь би тэтгэвэр байхгүй хий дэмий хүү төлөөд хохирч байна. Иймд энэ хүнээс надаас зээлсэн 1200000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ш.Б шүүхэд гаргасан гаргасан тайлбартаа: Миний бие Н.Лх…………д 1,200,000 төгрөг өгөх байснаас 2024 оны 02 дугаар сарын 19-нд 150,000 төгрөг, 50,000 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 20-нд 50,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 04-нд 100,000 төгрөг, 08 дугаар сарын 04-нд 150,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 24-нд 338,000 төгрөг, бэлнээр 2 сард 60,000 төгрөг өгсөн. Нийт үндсэн зээлээс 220,000 төгрөг үлдсэн. Үүн дээр хүү 218,000 төгрөгийг нэмээд 400,000 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулна гэжээ.
Нэхэмжлэгч Н.Л шүүхэд гаргасан хүсэлтдээ: Ш.Б.........ийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан хариу тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Н.Л нь Ш.Б………….т холбогдуулж “1,200,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. /хх-ийн 1 дүгээр тал/
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Н.Л……….ийн нэхэмжлэлийн шаардлага болох “1,200,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ш.Б бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргасан тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
3. Нэхэмжлэгч Н.Л, хариуцагч Ш.Б нар “өөрийнхөө эзгүйд хэргийг шийдвэрлэх” тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нарын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ш.Б...........с 44,582 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Н.Л………….ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч Ш.Б нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ш.Б...........ээс 44,582 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Л……….д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 44,582 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА