Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2020/0705

 

 

2020 оны 10 сарын 30 өдөр

Дугаар

Улаанбаатар хот

128/ШШ2020/0705

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би, К ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Төрийн Худалдан авах ажиллагааны газраас 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр зарлагдсан ХVII.1.63 Эрүүл мэндийн төвийн барилга, 5 ор /Баян-Өлгий, Ногооннуур сум, Ховд баг/ төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Тендерийн Үнэлгээний хороонд холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч К ХХК-ийн захирал А.Е 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ... Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 7775 дугаар захирамжид нэмэлт, өөрчлөлт оруулж, ХVII.1.63 Эрүүл мэндийн төвийн барилга, 5 ор /Баян-Өлгий, Ногооннуур сум, Ховд баг/ төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах цахим тендер шалгаруулалтыг 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр зарласан шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэхээр шийдвэрлүүлэх гомдлыг танай шүүхэд гаргасан. Уг гомдлоосоо татгалзаж байгаа тул гомдлоосоо татгалзсанд тооцсон захирамж гаргаж өгнө үү гэжээ.

Шүүхэд гаргасан дараах нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна. Үүнд: Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2020 оны 08 сарын 11-ний өдрийн А-1669 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгуулах, 2020 оны 05 сарын 26-ны өдөр зарлагдсан, ХVII.1.63 Эрүүл мэндийн төвийн барилга, 5 ор /Баян-Өлгий, Ногооннуур сум, Ховд баг/ төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны дүгнэлтийг хүчингүй болгуулах, 2020 оны 05 сарын 26-ны өдөр зарлагдсан , ХVII.1.63 Эрүүл мэндийн төвийн барилга, 5 ор /Баян-Өлгий, Ногооннуур сум, Ховд баг/ төсөл арга хэмжээний гүйцэтгэгчээр манай компанитай гэрээ байгуулахыг Төрийн худалдан авах ажиллагааны газарт даалгах, ХVII.1.63 Эрүүл мэндийн төвийн барилга, 5 ор /Баян-Өлгий, Ногооннуур сум, Ховд баг/ төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах цахим тендер шалгаруулалтыг 2020 оны 09 сарын 08-ны өдөр зарласан шийдвэрийг хүчингүй болгуулах, Иймд нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байгаа тул нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Төрийн Худалдан авах ажиллагааны газраас 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... Төрийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2020 оны А/161 дүгээр тушаалаар ХVII.1.63 Эрүүл мэндийн төвийн барилга, 5 ор /Баян-Өлгий, Ногооннуур сум, Ховд баг/ төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий үнэлгээний хороо байгуулагдаж, тендерийн урилгыг цахим систем /www.tender.gov.mn/-ээр зарлаж, 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр тендерийг нээхэд 8 компани тендерт орцсон бөгөөд хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчоор М ХХК-г шалгаруулж гэрээ байгуулах эрх олгох тухай зөвлөмжийг захиалагчид хүргүүлсэн.

К ХХК-ийн ирүүлсэн тендер нь тендерийн баримт бичгийн тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны шаардалгыг хангаагүй тул үнэлгээний хорооны гишүүдийн 100 хувийн саналаар уг тендерээс татгалзсан байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч К ХХК-ийн зүгээс Төрийн худалдан авах ажиллагааны газарт холбогдуулан гаргасан Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 12-ны өдрийн 7775 дугаар захирамжид нэмэлт, өөрчлөлт оруулж, ХVII.1.63 Эрүүл мэндийн төвийн барилга, 5 ор /Баян-Өлгий, Ногооннуур сум, Ховд баг/ төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах цахим тендер шалгаруулалтыг 2020 оны 09 сарын 08-ны өдөр зарласан шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэхээр шийдвэрлүүлэх тухай гомдол, Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2020 оны 08 сарын 11-ний өдрийн А-1669 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгуулах, 2020 оны 05 сарын 26-ны өдөр зарлагдсан, ХVII.1.63 Эрүүл мэндийн төвийн барилга, 5 ор /Баян-Өлгий, Ногооннуур сум, Ховд баг/ төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны дүгнэлтийг хүчингүй болгуулах, 2020 оны 05 сарын 26-ны өдөр зарлагдсан, ХVII.1.63 Эрүүл мэндийн төвийн барилга, 5 ор /Баян-Өлгий, Ногооннуур сум, Ховд баг/ төсөл арга хэмжээний гүйцэтгэгчээр манай компанитай гэрээ байгуулахыг Төрийн худалдан авах ажиллагааны газарт даалгах, ХVII.1.63 Эрүүл мэндийн төвийн барилга, 5 ор /Баян-Өлгий, Ногооннуур сум, Ховд баг/ төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах цахим тендер шалгаруулалтыг 2020 оны 09 сарын 08-ны өдөр зарласан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч

хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-т ...Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэхчлэн зохицуулж өгчээ. Энэхүү хуулийн заалтын агуулгын хүрээнд нэхэмжлэгч К ХХК-ийг нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлсэн, нэхэмжлэлээсээ татгалзах эрхээ хэрэгжүүлэхээр шүүхэд хандсан байна.

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд шүүгч захирамж гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг мөн адил шийдвэрлэхээр хуульд зохицуулсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д зааснаар К ХХК-ийн зүгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

Мөн нэхэмжлэгч К ХХК-д Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар ...хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлаж буюу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч К ХХК-ийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 12-ны өдрийн 7775 дугаар захирамжид нэмэлт, өөрчлөлт оруулж , ХVII.1.63 Эрүүл мэндийн төвийн барилга, 5 ор /Баян-Өлгий, Ногооннуур сум, Ховд баг/ төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах цахим тендер шалгаруулалтыг 2020 оны 09 сарын 08-ны өдөр зарласан шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэхээр шийдвэрлүүлэх тухай гомдол, Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2020 оны 08 сарын 11-ний өдрийн А-1669 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгуулах, 2020 оны 05 сарын 26-ны өдөр зарлагдсан , ХVII.1.63 Эрүүл мэндийн төвийн барилга, 5 ор /Баян-Өлгий, Ногооннуур сум, Ховд баг/ төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны дүгнэлтийг хүчингүй болгуулах, 2020 оны 05 сарын 26-ны өдөр зарлагдсан , ХVII.1.63 Эрүүл мэндийн төвийн барилга, 5 ор /Баян-Өлгий, Ногооннуур сум, Ховд баг/ төсөл арга хэмжээний гүйцэтгэгчээр манай компанитай гэрээ байгуулахыг Төрийн худалдан авах ажиллагааны газарт даалгах, ХVII.1.63 Эрүүл мэндийн төвийн барилга, 5 ор /Баян-Өлгий, Ногооннуур сум, Ховд баг/ төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах цахим тендер шалгаруулалтыг 2020 оны 09 сарын 08-ны өдөр зарласан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, К ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Төрийн Худалдан авах ажиллагааны газраас 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр зарлагдсан ХVII.1.63 Эрүүл мэндийн төвийн барилга, 5 ор /Баян-Өлгий, Ногооннуур сум, Ховд баг/ төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Тендерийн Үнэлгээний хороонд холбогдох /128/2019/0773/3 индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч К ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН