Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 130/ШШ2024/00371

 

 

 

   2024             04            10     

                          130/ШШ2024/00371

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Б аймгийн О сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулах, Б аймгийн Цагдаагийн газар /дарга Ө./.

Хүсэлтийн шаардлага: Б аймгийн О сумын 8 дугаар багт оршин суух, Т овогт Д Х г захиргааны журмаар албадан эмчилгээнд явуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагч Б аймгийн Цагдаагийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н,

Хүсэлт гаргагч Х.Д

Албадан эмчлүүлэгч Д.Х

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Хүсэлт гаргагч Б аймгийн Цагдаагийн газар нь Б аймгийн О сумын 8 дугаар багт оршин суух, Т овогт Д захиргааны журмаар албадан эмчилгээнд явуулахыг хүсэж шүүхэд хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагчаас хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Б аймгийн О сумын 8 дугаар багийн иргэн цагдаагийн байгууллагад, миний хүү болох Д.Х нь удаа дараа архи согтууруулах ундаа хэрэглэж байна. Ийм учраас албадан эмчилгээнд хамруулах талаас хуулийн дагуу шалгаж өгнө үү гэсэн хүсэлтээ ирүүлсэн. Уг хүсэлтийн дагуу бид нар ажиллагаа хийхэд иргэн Д Х нь он удаан жил архи согтууруулах ундаа хэрэглэсэн, одоо архины хамааралтай өвчтэй болсон болох нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон. Бас бид нарын зүгээс хяналт тавьж шалгахад, согтууруулах ундааг өдөр бүр хэрэглэдэг нь ажиллагдсан. Энэ талаар согтолтын зэргийг шалгасан тэмдэглэл, гэрч нараас авсан мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. Тийм учраас Д.г албадан эмчлүүлэх шаардлагатай гэж үзээд байгаа. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн заасан нөхцөл байдал бий болжээ гэж үзээд цагдаагийн байгууллагаас шүүхэд хүсэлт гаргасан. Албадан эмчлүүлэгч нь одоо өндөр настай эцэг, эхийн хамт амьдардаг. Тэр дандаа архи согтууруулах ундаа хэрэглэж ирдэг. Тэгэхэд түүний өндөр настай эцэг, эхэд нь бас аюул учирч магадаггүй. Тийм учраас түүнээс урьдчилан сэргийлж, хүсэлтийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

2. Хүсэлт гаргагч Х.Д ний тайлбар: Миний хүү болох Д Х нь дээд боловсролтой, 2 их сургуулийг төгссөн хүн юм. Гэхдээ өмнө гэр бүлээсээ салснаас хойш шууд архинд донтсон. Өмнө нь ч гэсэн бага зэрэг архи уудаг байсан. Би цагдаагийн байгууллагад хүсэлт гаргах учир нь миний хүү байнга архи ууж, архины хамааралтай болсон. Би өөрөө амьд байх хугацаандаа хүү маань ийм байдалтай явж байхыг ерөөсөө харахыг хүсэхгүй байна. Тийм учраас албадан эмчилгээнд хамруулж өгөх тухай хүсэлтээ цагдаагийн байгууллагад хандсан. Өдөр шөнө гэлтгүй гэрээс гараад явж архи уудаг. Бид түүнд эзэн болж, хяналт тавьж чадахгүй. Хэдийгээр хяналт тавих гэсэн боловч бид нарт хүч өгдөггүй. Гэрээс гараад зугтаад явж, архи согтууруулах ундаа хэрэглэдэг. Хүү маань өмнө ч гэсэн албадан эмчилгээнд хамрагдаж байсан. Тэгээд Од ирэхээр нь найз нартай хамт яваад архи уучихсан. Тэр чигээрээ архи уугаад архинд донтсон. Миний хүү эхнэр, хүүхдээсээ салаад 12 жил болж байна. Түүнээс хойш тасралтгүй архи уусаар ирж байгаа. Би өөрөө архинаас гаргахын тулд Кулс руу ч гэсэн ажил хийлгэхээр явуулсан. Надаас шалтгаалах бүх арга хэмжээг авсан. Одоо миний эцсийн арга албадан эмчлүүлэх үлдэж байна. Би өөрөө өндөр насны тэтгэвэрт байгаа хүн юм. Иймд хүсэлтийг маань хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

3. Албадан эмчилгээнд хамруулахыг хүсэж буй этгээд Д.Х н тайлбар: Миний зүгээс ямар нэгэн тайлбар байхгүй гэжээ.

4.Хүсэлт гаргагч Б аймгийн Цагдаагийн газраас тус газарт иргэн Х Д гаргасан хүсэлт, Х.Д ний ХУР-иргэний үнэмлэхийн мэдээлэл, торгуулийн хуудасны бүртгэлийн хайлт, Б аймгийн О сумын 8 дугаар багийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн тодорхойлолт, Согтуурах мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлтийн загвар, шинжилгээний объект, 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн, 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 03 дугаартай Хүнд холбогдуулан шинжилгээ хийсэн тухай дүгнэлт, эрх бүхий албан тушаалтны 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Б аймгийн Нэгдсэн эмнэлэгт гаргасан хүсэлт, согтуурах, мансуурах донтой эсэх талаар дүгнэлт гарсан иргэдэд хуулийн зарим заалтыг танилцуулсан тухай бүртгэл, 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн эмнэлгийн дүгнэлтийг танилцуулсан тухай тэмдэглэл, эрх бүхий албан тушаалтны 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Хохирогч Х Д мэдүүлэг авсан тухай тэмдэглэл, мөн өдрийн холбогдогчоос дараах удаа мэдүүлсэн авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл,гэрчээс мэдүүлэг авсан тухай тэмдэглэл, согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэл, тус газрын 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 32/**** дугаар албан бичгээр Х.Нт олгосон итгэмжлэл, 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 32/**** дугаартай албан бичиг зэрэг бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

5. Шүүхээс хүсэлт гаргагчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

6. Хүсэлт гаргагчаас хүсэлтийн шаардлагаа дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Б аймгийн О сумын 8 дугаар багийн иргэн хүсэлт гаргагч Х Д 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр аймгийн Цагдаагийн газарт албадан эмчлүүлэх тухай хүсэлт гаргасан. Д Хнь удаан жил архи ууж ирсэн бөгөөд согтуурах, мансуурах донтой өвчтэй болсон. 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн баримтжуулах ажиллагаа явуулахад албадан эмчлүүлэгч Д Хнь шалгах болгонд байнгын согтуу байдалтай байсан. Д Х нь согтуурах, мансуурах донтой өвчтэй оноштой,архины албадан эмчилгээнд зайлшгүй хамруулах шаардлагатай байна. Иймд хүсэлт гаргагчийн албадан эмчилгээний хамааруулах тухай хүсэлт нь үндэслэлтэй гэж тайлбарлажээ.

7. Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт Согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулна гэж зохицуулжээ.

8. Албадан эмчлүүлэгч Т овогт д нь 1978 онд төрсөн, 46 настай, О сумын 8 дугаар багт эцэг, эхийн хамт оршин суудаг ба байнга архи уудаг болсон, гэр орондоо тогтохгүй, өдөр шөнө гэлтгүй гэрээс гараад явж архи уудаг. Бид түүнд эзэн болж, хяналт тавьж чадахгүй. Хэдийгээр хяналт тавих гэсэн боловч бид нарт хүч өгдөггүй. Гэрээс гараад зугтаад явж, архи согтууруулах ундаа хэрэглэдэг байнга өглөө гэрээсээ гарч яваад шөнө дунд гэртээ согтуу ирдэг, архи согтууруулах ундаа хэрэглэдэг болох нь хүсэлт гаргагч Х.Д  мэдүүлэг, Цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн сангаас гарсан албадан эмчлүүлэгч Д.Х н захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн хуудас, Эрүүл мэндийн сайдын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/** дугаар тушаалын хоёр дугаар хавсралтаар баталсан Согтуурах мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлтийн загвар, хохирогч Х.Д гэрч М.Б ийн мэдүүлэг, 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн, 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн, 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн  өдрийн согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэл, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогджээ.

9. Иймд албадан эмчлүүлэгч Д.ын хувьд Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон, өөрөө сайн дураар эмчлүүлэхээс татгалзсан гэж заасан үндэслэл хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтаар тогтоогдож байх тул түүнийг захиргааны журмаар албадан эмчлэх газарт явуулж архины албадан эмчилгээ хийлгэх нь зүйтэй байна.

10. Хүсэлт гаргагч байгууллагаас архинд донтох эмгэгтэй болсон түүнийг архины албадан эмчилгээнд зайлшгүй хамруулах талаарх эмнэлгийн дүгнэлт гарсан Д.Х ыг Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар албадан эмчлүүлэх тухай хүсэлтийн шаардлагыг шүүхэд гаргах эрхтэй байна.

11. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Б аймгийн Цагдаагийн газар нь төсвийн байгууллага тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Т овогт Дний Х/РД:Б/-ыг албадан эмчлэх эмнэлэгт явуулж, албадан эмчлүүлсүгэй

2.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6 дахь хэсэгт заасныг баримтлан Д.Хг албадан эмчлэх эмнэлэгт хүргэх ажиллагааг гүйцэтгэхийг Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Б аймаг дахь Цагдаагийн газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           К