Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 130/ШШ2024/00373

 

 

 

 

 

     2024           04            10     

                       130/ШШ2024/00373

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 5 дугаар багт оршин суух, Т  овогт М Е

Хариуцагч: Б аймгийн Эрүүл мэндийн газар /дарга Н.С/

Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Б/** дугаар тушаалыг хүчингүй болгож, Б аймгийн Эрүүл мэндийн газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, мэдээллийн хэлтсийн эрүүл мэндийн Мэдээллийн технологи, телемедицин, зайн анагаах ухаан хариуцсан ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч М.Е, түүний өмгөөлөгч Х.Б,

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Нэхэмжлэгч Ень хариуцагч Б аймгийн Эрүүл мэндийн газар /дарга Н.С/-т холбогдуулан Б аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Б/** дугаар тушаалыг хүчингүй болгож, Б аймгийн Эрүүл мэндийн газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, мэдээллийн хэлтсийн эрүүл мэндийн Мэдээллийн технологи, телемедицин, зайн анагаах ухаан хариуцсан ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Миний бие Е нь Б аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2009 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 15 дугаар тушаалаар тус газрын мэдээллийн технологи хариуцсан ажилтнаар томилогдож ажиллаж ирсэн. Гэтэл тус төвийн даргын 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Б/** дүгээр тушаалаар намайг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил таслан, албаны үүрэгт ажилд хайхрамжгүй хандаж, Хөдөлмөрийн дотоод журамд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлсөн. Би энэ шийдвэрийг эс зөвшөөрч Баймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан.

1.2. Тус шүүх миний гомдлыг 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаар авч хэлэлцээд мөн өдрийн 130/ШШ2023/00236 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Би энэ шийдвэрийг эс зөвшөөрч Б аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасныг тус шүүх 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаар авч хэлэлцээд мөн өдрийн 212/МА2023/00075 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Хариуцагч энэ магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасныг Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаар хэлэлцээд мөн өдрийн 001 /ШХТ2023/00954 дугаартай тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан. Гурван шатны шүүхийн шийдвэр гарч хуулийн хүчин төгөлдөр болсон тул нэхэмжлэгч Е намайг Эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/** дүгээр тушаалаар урьд эрхэлж байсан ажилд тухайн өдрөөс эргүүлэн томилсон байна.

1.3. Би бүтэн жил ажилгүй, орлогогүй байсан учир цалингийн зээл төлөх боломжгүй байдалд хүрч аргагүйн эрхэнд 2023 оны 01 дүгээр сараас Бүгд найрамдах Солонгос улс руу явж тэнд ажил хийж байна. Би д байхгүй байсан учир ажил олгогч намайг ажилд эргүүлэн томилсон тушаалын хувийг миний гэрийн хаягаар шуудангаар хүргүүлснийг миний эхнэр Ц.М хүлээн авч тушаалын хувийг над руу чатаар явуулсныг хүлээн авч танилцсан. Би өөрөө биечлэн очиж ажилд орох боломжгүй байсан учир аргагүй байдлаа дурдаж 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Эрүүл мэндийн газрын дарга Н.С ний нэр дээр Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод хурмын холбогдох заалтуудыг үндэслэн 6 сарын хугацаатай цалингүй чөлөө авах хүсэлтээ бичгээр гаргаж шуудангаар хүргүүлсэн. Эрүүл мэндийн газрын дарга Н С миний хүсэлтийг хүлээн авч танилцаад 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн *** дугаартай албан бичгээр чөлөө олгох боломжгүй талаар хариу мэдэгдэж, тухайн албан бичгийг мөн миний гэрийн хаягаар шуудангаар хүргүүлснийг миний эхнэр В.М хүлээн авч албан бичгийн хувийг над руу чатаар явуулсныг хүлээн авч танилцсан. Дараа нь Эрүүл мэндийн газрын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн *** дугаартай албан бичгээр 10 хоног ажилдаа ирээгүй тул энэ талаарх тайлбараа амаар эсхүл бичгээр 2023 оны 11 дүгээр сарын 01-ний дотор байгууллагад ирүүлэхийг мэдэгдэж, тухайн албан бичгийг мөн миний гэрийн хаягаар шуудангаар хүргүүлснийг миний эхнэр В.М хүлээн авч албан бичгийн хувийг над руу чатаар явуулсныг хүлээн авч танилцаад 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хариу тайлбараа бичиж шуудангаар хүргүүлсэн.

1.4. Гэтэл ажил олгогч 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн “М.Е-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/** дугаар тушаалаар ажилдаа эргэж ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүй 12 хоног ажил тасалж, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 5.32 1 дэх заалтад заасан зөрчил гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь хэсэгт зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулж, Б аймгийн Эрүүл мэндийн газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ мэдээллийн хэлтсийн Мэдээллийн технологи, телемедицин, зайн анагаах ухаан хариуцсан үүрэгт ажлаас чөлөөлж, тушаалын хувийг мөн миний гэрийн хаягаар шуудангаар хүргүүлснийг миний эхнэр В.М 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч тушаалын хувийг над руу чатаар явуулсныг хүлээн авч танилцсан. Би энэ шийдвэрийг эс зөвшөөрч 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Б аймгийн Б аймгийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан. Тус хороо миний гомдлыг 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар авч хэлэлцээд мөн өдрийн 65 дугаартай хуралдааны тэмдэглэлээр шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн хариу өгснийг миний өмгөөлөгч Х.Б 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээж авсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж хуульчилсны дагуу зөрчигдсөн эрхээ шүүхээр хамгаалуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д Ажил олгогч ажилтны хүсэлтээр хувийн чөлөө олгож болно, 100.2-т Хувийн чөлөө олгох журам, чөлөөний хугацаа, хувийн чөлөөтэй байх хугацаанд олговор олгох эсэхийг хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр зохицуулна гэж хуульчилсан.Хөдөлмөрийн хуулийн дээрх зохицуулалтын хүрээнд боловсруулсан Эрүүл мэндийн газрын хөдөлмөрийн дотоод журмын 10.6.1-д “Цалингүй чөлөө олгох асуудлыг холбогдох хууль тогтоомжийн шийдвэрлэнэ. Уг тохиолдолд ажлын байрыг хадгална” гэсэн ганцхан заалттай байх ба тухайн дотоод журамд хувийн чөлөө олгох журам, чөлөөний хугацаа, хувийн чөлөөтэй байх хугацаанд олговор олгох эсэхийг нарийвчлан тусгаагүй байна. Энэ тохиолдолд цалингүй чөлөө олгохоос татгалзаж байгаа ажил олгогчийн үйлдэл холбогдох хууль тогтоомжид нийцээгүй байна гэж үзэх үндэстэй. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.4-д зохих журмын дагуу хувийн чөлөө авах ажилтны үндсэн эрхийг хуульчилсан. Би дээрх эрхийнхээ хүрээнд ажил олгогчид хувийн чөлөө авах хүсэлтээ гаргасан учир өөрийгөө ажил тасалсан гэж үзэхгүй байна.

1.5. Иймд миний гомдлыг зохих журмын дагуу хянаж миний хууль ёсны эрх ашгийг зөрчиж байгаа Баймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн “М.Ед сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/53 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Б аймгийн Эрүүл мэндийн газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, мэдээллийн хэлтсийн эрүүл мэндийн Мэдээллийн технологи, телемедицин, зайн анагаах ухаан хариуцсан ажилтны ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

2.Хариуцагч Б аймгийн Эрүүл мэндийн газар хариу тайлбартаа: Ень 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 24-ний өдрийн хооронд албан үүрэгт ажлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалсан албан үүрэгт ажилд хариуцлагагүй хандаж, Хөдөлмөрийн дотоод журамд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх шалтгаанаар ажлаас чөлөөлөгдөх сахилгын шийтгэл авч Эрүүл мэндийн газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Б/** тушаалын дагуу ажлаас чөлөөлөгдсөн. Уг ажлаас чөлөөлөгдөх тушаалыг гардан авсны дараагаар Ень шүүхэд нэхэмжлэл гаргаж, Баймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн** тоот магадлал, УДШ-ийн 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 001/ШХТ2023/00954 дугаар тогтоолоор гомдлыг хяналтын журмаар хэлэлцүүлэхээс татгалзсаны дагуу Эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/** дүгээр тушаалаар урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилогдсон.

2.1. Гэтэл уг шийдвэрийг гардан авснаас хойш Е нь ажилдаа ирэхгүй, албан үүргээ үндэслэлгүй тасалсан. Ийнхүү ажил тасалсан үндэслэлээ “... орлого олохоор Бүгд найрамдах Солонгос улсад ирсэн ба одоо тэнд ажиллаж байгаа, хүнд ажил хийсэн учир бие өвдөж цаашид эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай болсон. Мөн алс хол газар ажиллаж, амьдарч байгаа учраас шууд буцаж очиж, ажилд орох боломжгүй нөхцөл үүсээд байна. Үүнтэй холбоотойгоор 6 сарын цалингүй чөлөө авах хүсэлт гаргаж байгаа тул 6 сарын цалингүй чөлөө олгож өгнө үү” хэмээн тайлбарлаж, хүсэлт гаргасан.

2.2. Уг хүсэлтийг хүлээн авч танилцаад Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэг болон хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу хянаж үзээд гадаад улсад ажиллаж байгаа тул 6 сарын цалингүй чөлөө өгөхийг хүссэн хүсэлтээс нь татгалзсан. Харин бие өвдөж цаашид эмчлүүлэх зайлшгүй шаардлага гарсан гэх үндэслэлийн хувьд зайлшгүй шаардлагатай эмчилгээ хийлгэх талаар ямар нэгэн баримт ирүүлээгүй тул цалингүй чөлөө олгох боломжгүйг дурдаад ажилдаа яаралтай хугацаанд буцаж ирэхгүй бол хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсанд тооцох болохыг анхааруулсан. Ийнхүү анхааруулсан боловч Е ямар нэгэн хариу ирүүлээгүй. 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр М.Е-д дахин хандаж ажилдаа буцаж ирэхгүй байгаа талаарх үндэслэлээ Эрүүл мэндийн газарт ирүүлэхийг шаардсан. Ень 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ирүүлсэн тайлбартаа нэхэмжлэгчийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гаргасан 6 сарын хугацаатай цалингүй чөлөө хүссэн хүсэлтээс Эрүүл мэндийн газар татгалзсан үндэслэлээ тодорхой дурдаагүй, хуулийн холбогдох зохицуулалт баримтлаагүй гэж тайлбарласан байна.

2.3. Гэтэл дээр дурдсанчлан ямар ч хуулийн этгээд өөрийн ажилтандаа үндсэн ажил үүргээ хаяад гадаад улс оронд өөр цагийн ажил хийх чөлөө олгодоггүй. Мөн түүнчлэн нэхэмжлэгчээс хэрэв эмчилгээ хийлгэж байгаа бол зайлшгүй шаардлагатай эмчилгээ хийлгэж байгаа талаар нотлох баримт ирүүлэхийг шаардсан боловч ирүүлж чадаагүй. Хэрэв үнэхээр Эрүүл мэндийн газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ мэдээллийн хэлтсийн Мэдээлэл технологи, телемдицин, зайн анагаах ухаан хариуцсан ажилдаа буцаж орохыг хүссэн бол нэхэмжлэгч Бүгд найрамдах Солонгос улсаас Монгол улсад ирэхэд шаардлагатай хугацааг ажил олгогчоос хүсэж болох байсан. Гэтэл Еөнөөдрийг хүртэл 1 ч удаа ийм хүсэлт, тайлбар гаргаагүй. Харин Солонгос улсад аль болох их хугацаагаар ажиллах хүсэл зорилтой байсан нь илт харагдаж байна.

2.4. Б аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Б/** тоот тушаалаар М.Е-г 2023 оны 10 дугаар сарын 20-ний өдөр ажилд томилогдсоноос хойш 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан тул байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 5.32 дугаар зүйл “Дараах зөрчлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан ноцтой зөрчилтэй адилтган үзэж хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэл болно...”, мөн тус журмын 5.32.1 дэх хэсэг “ажилтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, шууд удирдлага болон газрын даргаас чөлөө авалгүйгээр ажлын 3 өдөр буюу түүнээс дээш хугацаагаар ажил тасалсан ....” ноцтой зөрчил гаргасан гэж үзэж Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь хэсэг “ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах” сахилгын шийтгэл ногдуулж, М.Е-ы Б аймгийн Эрүүл мэндийн газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, мэдээллийн хэлтсийн эрүүл мэндийн Мэдээллийн технологи, телемедицин, зайн анагаах ухаан хариуцсан үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болно. Иймд Эрүүл мэндийн газрын даргын шийдвэр нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Нэхэмжлэгчээс Б аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 10 дугаар сарын 20-ний өдрийн Б/41 дугаартай тушаал, 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Б/53 дугаартай тушаал, Б аймгийн Ө сумын Хөдөлмөрийн эрхийн маргана зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл, 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн, 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б аймгийн Шуудан үйлчилгээний газрын лавлагааны хариу, Х.Б-тэй байгуулсан өмгөөллийн гэрээ, 2023 оны 10 дугаар сарын 20-ний өдрийн, 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн М.Е ны Б аймгийн Эрүүл мэндийн газарт гаргасан өргөдөл, Б аймгийн Эрүүл мэндийн газрын 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 743 дугаартай, 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 767 дугаартай албан бичиг, 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Хаан банкны Зээлийн гэрээ, 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Нэткапитал финанс корпораци ББСБ ХХК-ийн зээлийн гэрээ, Онгоцны билетийн захиалгын хуудас, М.Е ны гадаад паспортын хуулбар, урьдчилсан шатны баталгаажуулалт сайн дураараа явах тухай мэдэгдэл, Сайн дураараа явахын өмнөх мэдэгдлийн мэдээлэл, Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 130/ШШ2023/00236 дугаартай шийдвэр, Б аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 212/МА2023/00075 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 001/ШХТ2023/00954 дугаартай тогтоол зэрэг бичгийн нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

4.Хариуцагчаас Х.Н-т олгосон итгэмжлэлийг гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

5. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

6. Нэхэмжлэгч Е дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

6.1. Миний бие Е нь Б аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2009 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 15 дугаар тушаалаар тус газрын мэдээллийн технологи хариуцсан ажилтнаар томилогдож ажиллаж ирсэн. Гэтэл тус төвийн даргын 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Б/** дүгээр тушаалаар намайг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил таслан, албаны үүрэгт ажилд хайхрамжгүй хандаж, Хөдөлмөрийн дотоод журамд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлсөн. Би энэ шийдвэрийг эс зөвшөөрч Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасны дагуу гурван шатны шүүхийн шийдвэр гарч хуулийн хүчин төгөлдөр болсон тул нэхэмжлэгч Е намайг Эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/** дүгээр тушаалаар урьд эрхэлж байсан ажилд тухайн өдрөөс эргүүлэн томилсон байна. Гэтэл ажил олгогч 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн “М.Е-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/** дугаар тушаалаар ажилдаа эргэж ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүй 12 хоног ажил тасалж, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 5.32 1 дэх заалтад заасан зөрчил гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь хэсэгт зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулж, үүрэгт ажлаас чөлөөлж, тушаалын хувийг мөн миний гэрийн хаягаар шуудангаар хүргүүлснийг миний эхнэр В.т 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч тушаалын хувийг над руу чатаар явуулсныг хүлээн авч танилцсан. Би энэ шийдвэрийг эс зөвшөөрч 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Б аймгийн Б аймгийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан.  Иймд миний гомдлыг зохих журмын дагуу хянаж миний хууль ёсны эрх ашгийг зөрчиж байгаа Б аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн “М.Е-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/** дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Б аймгийн Эрүүл мэндийн газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, мэдээллийн хэлтсийн эрүүл мэндийн Мэдээллийн технологи, телемедицин, зайн анагаах ухаан хариуцсан ажилтны ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

7. Хариуцагч Б аймгийн Эрүүл мэндийн газар нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

7.1. Ень 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 24-ний өдрийн хооронд албан үүрэгт ажлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалсан албан үүрэгт ажилд хариуцлагагүй хандаж, Хөдөлмөрийн дотоод журамд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх шалтгаанаар ажлаас чөлөөлөгдөх сахилгын шийтгэл авч Эрүүл мэндийн газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Б/** тушаалын дагуу ажлаас чөлөөлөгдсөн. Уг ажлаас чөлөөлөгдөх тушаалыг гардан авсны дараагаар Ень шүүхэд нэхэмжлэл гаргаж, Б аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн ** тоот магадлал, УДШ-ийн 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 001/ШХТ2023/00954 дугаар тогтоолоор гомдлыг хяналтын журмаар хэлэлцүүлэхээс татгалзсаны дагуу Эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/41 дүгээр тушаалаар урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилогдсон. Гэтэл уг шийдвэрийг гардан авснаас хойш Е нь ажилдаа ирэхгүй, албан үүргээ үндэслэлгүй тасалсан. Ийнхүү ажил тасалсан үндэслэлээ “... орлого олохоор Бүгд найрамдах Солонгос улсад ирсэн ба одоо тэнд ажиллаж байгаа, хүнд ажил хийсэн учир бие өвдөж цаашид эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай болсон. Мөн алс хол газар ажиллаж, амьдарч байгаа учраас шууд буцаж очиж, ажилд орох боломжгүй нөхцөл үүсээд байна. Үүнтэй холбоотойгоор 6 сарын цалингүй чөлөө авах хүсэлт гаргаж байгаа тул 6 сарын цалингүй чөлөө олгож өгнө үү” хэмээн тайлбарлаж, хүсэлт гаргасан. Уг хүсэлтийг хүлээн авч танилцаад Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэг болон хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу хянаж үзээд гадаад улсад ажиллаж байгаа тул 6 сарын цалингүй чөлөө өгөхийг хүссэн хүсэлтээс нь татгалзсан. Б аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Б/** тоот тушаалаар М.Е г 2023 оны 10 дугаар сарын 20-ний өдөр ажилд томилогдсоноос хойш 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан. Иймд Эрүүл мэндийн газрын даргын шийдвэр нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

8.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

Нэхэмжлэгч Ень ажил олгогчийн ажлаас чөлөөлсөн тушаалыг эс зөвшөөрч гомдол гаргаж уг шаардлагаа дэмжиж тайлбарласан ба хариуцагч нь нэхэмжлэгчийн гомдлын шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

8.1. Нэхэмжлэгчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 130/ШШ2023/00236 дугаартай шийдвэр, Б аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2012/МА2023/00075 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 001/ШХТ2023/00954 дугаартай тогтоолоор нэхэмжлэгч М.Е-ыг ажил олгогч Б аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 10 дугаар сарын 20-ний өдрийн Б/41 дугаартай “М.Е ыг эгүүлэн томилох тухай” тушаалаар М.Е-ыг тус газрын хяналт-шинжилгээ, үнэлгээ, мэдээллийн хэлтсийн эрүүл мэндийн Мэдээллийн технологи, телемедицин, зайн ангаах ухаан  хариуцсан ажилтнаар 2023 оны 10 дугаар сарын 20-ний өдрөөс эгүүлэн томилсон байна.

8.2. Б аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 10 дугаар сарын 20-ний өдрийн Б/** дугаартай “М.Е ыг эгүүлэн томилох тухай” тушаалд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйл, 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалт,61 дүгээр зүйлийн 61.1.2, Монгол Улсын  Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 001/ШХТ2023/00954 дүгээр тогтоол, Баймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 130/ШШ2023/00236 дугаар шийдвэр, 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 212/МА2023/00075 дугаар магадлалыг тус тус үндэслэл болгож нэхэмжлэгч М.Е-ийг ажилд томилсон байна.

8.4. Дээрх тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар нэхэмжлэгч М.Е ыг ажил олгогч урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн ажилд томилсон боловч энэ хугацаанд нэхэмжлэгч ... 2023 оны 01 дүгээр сараас Бүгд найрамдах Солонгос улс руу явж тэнд ажил хийж байсан, би Ө-д байхгүй байсан, учир ажил олгогч намайг ажилд эгүүлэн томилсон тушаалын хувийг миний гэрийн хаягаар шуудангаар хүргүүлснийг миний эхнэр В. т хүлээн авч тушаалын хувийг над руу чатаар явуулсныг хүлээн авч танилцсан нь, би өөрөө биечлэн очиж ажилд орох боломжгүй байсан учир аргагүй байдлаа дурдаж 2023 оны 10 дугаар сарын 20-ний өдөр Эрүүл мэндийн газрын дарга Н.С нэр дээр Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалтуудыг үндэслэн 6 сарын хугацаатай цалингүй чөлөө авах хүсэлтээ бичгээр гаргаж шуудангаар хүргүүлсэн гэсэн түүний шүүхэд гаргасан тайлбараар Е нь өөрийг нь ажилд томилсныг мэдсэн буюу өөрийг нь ажилд томилсон тушаалтай танилцсан байна гэж үзлээ.

9. Б аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Б//** дугаартай “М. д сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4, 122 дугаар зүйлийн 122.2, 123 дугаар зүйлийн 123.1, 123.2.5, 123.3 дахь заалт, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.32, 5.32.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн 1.Тус газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ,мэдээллийн хэлтсийн эрүүл мэндийн Мэдээллийн технологи, телемедицин, зайн анагаах ухаан хариуцсан ажилтан М Е нь Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 75 дугаартай магадлалын дагуу урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр байгууллагын даргын Б/** дугаар тушаалын дагуу эгүүлэн томилогдсон боловч, 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд ажилдаа эргэж ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 12 хоног ажил тасалж, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 5.32.1 дэх заалтад заасан зөрчил гаргасан, энэ талаар ажилтан М.Е-д мэдэгдэж мөн байгууллагаас 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр зөрчил гаргаж буй ажилтнаас тайлбар авч, сахилгын  зөрчлийг шалган тогтоосон байна. 2.Ажилтан М.Е-ны гаргасан сахилгын зөрчлийн шинж, үр дагавар, ажлын 12 хоногийн хугацаанд хариуцсан ажил албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, түүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь хэсэгт заасан “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах” сахилгын шийтгэл ногдуулж, Б аймгийн Эрүүл мэндийн газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, мэдээллийн хэлтсийн эрүүл мэндийн  Мэдээллийн технологи, телемедицин, зайн анагаах ухаан хариуцсан үүрэгт ажлаас нь чөлөөлж,хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан байна. 

9.1. Нэхэмжлэгч ажил олгогчийн эрхийн актыг эс зөвшөөрч Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д зааснаар Б аймгийн Ө сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж уг хорооноос 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 65 дугаартай тэмдэглэлээр шийдвэрлэсэн тэмдэглэлийг нэхэмжлэгч М.Ены өмгөөлөгч нь 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авсан гэж тэмдэглэл хийсэн байх ба түүний дараа шүүхэд  2024 оны 01 дүгээр сарын 22-ний өдөр гомдол гаргасан байх мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д заасан хугацаандаа гомдлоо гаргасан байна гэж шүүх дүгнэлээ.

10. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ...Эрүүл мэндийн газрын дарга Н.С миний хүсэлтийг хүлээн авч танилцаад 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 743 дугаартай албан бичгээр чөлөө олгох боломжгүй талаар хариу мэдэгдэж, тухайн албан бичгийг мөн миний гэрийн хаягаар шуудангаар хүргүүлснийг миний эхнэр В.М хүлээн авч албан бичгийн хувийг над руу чатаар явуулсныг хүлээн авч танилцсан. Дараа нь Эрүүл мэндийн газрын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 767 дугаартай албан бичгээр 10 хоног ажилдаа ирээгүй талаарх тайлбараа амаар эсхүл бичгээр 20123 оны 11 дүгээр сарын 01-ний дотор байгууллагад ирүүлэхийг мэдэгдэж,тухайн албан бичгийг мөн миний гэрийн хаягаар шуудангаар хүргүүлснийг миний эхнэр В.М хүлээн авч албан бичгийн хувийг над руу чатаар явуулсныг хүлээн авч танилцаад 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хариу тайлбараа бичиж шуудангаар хүргүүлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.4-д зохих журмын дагуу хувийн чөлөө авах ажилтны үндсэн эрхийг хуульчилсан. Би дээрх эрхийнхээ хүрээнд ажил олгогчид хувийн чөлөө авах хүсэлтээ гаргасан учир өөрийгөө ажил тасалсан гэж үзэхгүй байна гэж нэхэмжлэгч М.Е-ны  нэхэмжлэлдээ дурдаж тайлбарлаж байгаа боловч дээрх хугацаанд нэхэмжлэгч Е нь Бүгд Найрамдах Солонгос улсад ажил хөдөлмөр эрхэлж, тэнд байсан нь өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар ажил тасалсан байна гэж үзэх боломжгүй байна.  

10.1. Мөн нэхэмжлэгч Е нь ... би 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд ажилдаа эргэж ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 12 хоног ажил тасалсан гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан нь үндэслэлгүй, тэр хол газраас очих боломжгүй байгаа байдлаа тайлбарлаж, 6 сарын хугацаатай цалингүй чөлөө авах хүсэлтээ бичгээр гаргаж шуудангаар хүргүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч Е нь 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд ажилдаа эргэж ирээгүй нь, хүндэтгэн үзэх шалтгаанаар ажил тасалсан гэж үзэх боломжгүй байх тул нэхэмжлэгчийн энэхүү тайлбар үндэслэлгүй байна гэж үзлээ.

10.2. Улсын дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаартай Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай тогтоолд ... хүндэтгэн үзэх шалтгаан гэж хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон зэрэг өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар хэмээн тайлбарлажээ.  

10.3.  Нэхэмжлэгч Е нь 2023 оны 10 дугаар сарын 20-ний өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд ажилдаа ирээгүй буюу үндэслэлгүй ажил тасалсан болох нь өөрийнхөн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.

11. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4 дэх хэсэгт хууль тогтоомжид нийцүүлэн ажилтанд хөдөлмөрийн сахилгын шийтгэл, эд хөрөнгийн хариуцлага ногдуулах, 122 дугаар зүйлийн 122.2 дах хэсэгт ажил олгогч хөдөлмөрийн дотоод журмыг шинээр баталсан, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулсан тохиолдолд нийт ажилтанд танилцуулж, харагдахуйц газар байршуулах үүрэгтэй. Хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болон хөдөлмөрийн сахилгын зөрчлийг хөдөлмөрийн дотоод журамд тусгайлан заана, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно, 123 дугаар зүйлийн 123.2.5 дах хэсэгт ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах, 123 дугаар зүйлийн 123.3 дах хэсэгт ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ, Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр гаргана гэж тус тус заажээ.

Сахилгын зөрчил гаргагч нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан, зөрчилд арга хэмжээ авах эрх бүхий этгээд нь ажил олгогч байдаг бөгөөд харин ажилтны гаргасан зөрчил нь түүний хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, мэргэжлийн ажил үүрэгтэй холбоотой журам, дүрэм зөрчих, мөн ёс зүйн алдаа гаргах зэргээр зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байна.

12.Нэхэмжлэгч Ень ... 2023 оны 10 дугаар сарын 20-ний өдөр Эрүүл мэндийн газрын дарга Н.С нэр дээр Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалтуудыг үндэслэн 6 сарын хугацаатай цалингүй чөлөө авах хүсэлтээ бичгээр гаргаж шуудангаар хүргүүлсэн, Эрүүл мэндийн газрын дарга Н.С миний хүсэлтийг хүлээн авч танилцаад  2023 оны 10 дугаар сарын 26-ний өдрийн 743 дугаартай албан бичгээр чөлөө олгох боломжгүй талаар хариу мэдэгдсэн, дараа нь 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 767 дугаартай албан бичгээр 10 хоног ажилдаа ирээгүй талаарх тайлбараа амаар эсхүл бичгээр 2023 оны 11 дүгээр сарын 01-ний дотор байгууллагад ирүүлэхийг мэдэгдсэн, тус тус авч танилцаад 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хариу тайлбараа бичиж шуудангаар хүргүүлсэн боловч ажил тасалсан гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсныг зөвшөөрөхгүй гэж тайлбарлажээ.

12.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт ажил олгогч ажилтны хүсэлтээр хувийн чөлөө олгож болно, 100.2 дахь хэсэгт хувийн чөлөө олгох журам, чөлөөний хугацаа, хувийн чөлөөтэй байх хугацаанд олговор олгох эсэхийг хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр зохицуулна гэж тус тус заасан байна.

12.2. Дээрх хуулийн заалтад ер нь хувийн чөлөө олгох журам, чөлөөний хугацаа, хувийн чөлөөтэй байх хугацаа нь хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр зохицуулна гэжээ, гэтэл нэхэмжлэгч Хөдөлмөрийн хуулийн дээрх зохицуулалтын хүрээнд боловсруулсан Эрүүл мэндийн газрын хөдөлмөрийн дотоод журмын 10.6.1-д “Цалингүй чөлөө олгох асуудлыг холбогдох хууль тогтоомжийн шийдвэрлэнэ. Уг тохиолдолд ажлын байрыг хадгална” гэсэн ганцхан заалттай байх ба тухайн дотоод журамд хувийн чөлөө олгох журам, чөлөөний хугацаа, хувийн чөлөөтэй байх хугацаанд олговор олгох эсэхийг нарийвчлан тусгаагүй байна. Энэ тохиолдолд цалингүй чөлөө олгохоос татгалзаж байгаа ажил олгогчийн үйлдэл холбогдох хууль тогтоомжид нийцээгүй байна гэж тайлбарлаж, мөн хариуцагч байгууллага нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалдаа байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 5.32.1 дэх заалтад заасан зөрчил гаргасан гэж тушаалдаа хөдөлмөрийн дотоод журмыг үндэслэл болгосон боловч хариуцагч байгууллага хөдөлмөрийн дотоод журмыг нотлох баримтаар гаргаж өгөөгүй тул түүнд хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй байна.

12.3. Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгч Е нь чөлөө авахыг хүссэн тухай 2024 оны 10 дугаар сарын 20-ний өдөр өргөдөл гаргасан байх ба энэхүү өргөдөлдөө “би бүтэн жил ажилгүй байсан учир цалингийн зээлээ төлж чадахгүй байдалд хүрч аргагүйн эрхэнд ажил хөдөлмөр эрхэлж орлого олохоор Бүгд найрамдах Солонгос улсад ирсэн ба одоо тэнд ажиллаж байна. Энд ирээд хүнд хүчир ажил хийсэн учир бие өвдөж цаашид эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай болсон. Мөн алс газар ажиллаж амьдарч байгаа учир шууд буцаж очиж ажилд орох боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Үүнтэй холбоотойгоор Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.2, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 6 сарын хугацаатай цалингүй чөлөө олгож өгнө үү гэсэн агуулгатай өргөдөл гаргасан байна.

12.4. Б аймгийн Эрүүл мэндийн газрын 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 743 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр ... хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т хувийн чөлөө олгох журам, чөлөөний хугацаа, хувийн чөлөөтэй байх хугацаанд олговор олгох эсэхийг хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр зохицуулахаар хуульчилсан бөгөөд Эрүүл мэндийн газрын хөдөлмөрийн дотоод журамд ажилтанд өөр Улсад ажиллах зорилгоор 6 сарын хугацаатай цалингүй чөлөө олгож болох талаар зохицуулаагүй тул таны өргөдөлд дурдсан 6 сарын хугацаанд цалингүй чөлөө олгож өгнө үү гэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй болно. Мөн таны зүгээс 6 сарын хугацаанд зайлшгүй шаардлагатай эмчилгээ хийлгэх талаар баримтаа ирүүлээгүй тул энэ талаарх хүсэлтийг хүлээн авах боломжгүй болно. Шүүхийн шийдвэрийн дагуу таныг 2023 оны 10 дугаар сарын 20-ний өдрөөс хойш урд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилсон бөгөөд энэ хугацаанд хүрэлцэн ирж ажиллаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсанд тооцох болохыг анхааруулж байна гэсэн хариу өгч байсан байна.  

12.5. Б аймгийн Шуудан үйлчилгээний газрын 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн лавлагааны хариуд Б аймгийн Эрүүл мэндийн газраас 2023 оны 11 дүгээр сарын 08-ний өдөр ирүүлсэн ЕЕ******MN баталгааны дугаартай бичгийг 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр эхнэр нь М-д гарын үсэг зуруулж гардуулав гэж, мөн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн лавлагааны хариу-д  2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр М.Е-аас Б аймгийн Эрүүл мэндийн газарт гэж хаяглаж ирсэн бичгийг ЕА*****MN баталгааны дугаараар бүртгэж 10 дугаар сарын 23-ны өдөр ЭМГазрын ажилтан Нурсаулед, 2023 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр М.Е наас Баймгийн Эрүүл мэндийн газарт гэж хаяглаж ирсэн бичгийг ЕА****MN баталгааны дугаараар бүртгэж 11 дүгээр сарын 02-ны өдөр ЭМГазрын ажилтан А-д тус тус гардуулсан гэжээ.

 12.6. Ажил олгогчийн ажилтан М.Е д  сахилгын шийтгэл ногдуулж, үүрэгт ажлаас чөлөөлсөн тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан, улмаар ажлаас чөлөөлсөн тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан сахилгын зөрчил буюу ажлаас чөлөөлсөн үндэслэлд тохирсон, хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байх тул Б аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Б/** дугаартай “М.Е д сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

12.7. Дээрх Хөдөлмөрийн тухай хуульд заасан  үндэслэл буюу нэхэмжлэгч Е нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 12 хоног ажил тасалсан нь хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтаар тогтоогдож байгаа тул ажил олгогчийн санаачилгаар ажилтантай хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажил олгогчийн тушаал нь хуульд нийцсэн шийдвэр байна гэж үзлээ.  

13. Иймд нэхэмжлэгч М.Е ны Б аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Б/53 дугаартай “М.Е-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Б аймгийн Эрүүл мэндийн газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, мэдээллийн хэлтсийн эрүүл мэндийн Мэдээллийн технологи, телемедицин, зайн анагаах ухаан хариуцсан ажилтны ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

14. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.Е ны Баймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Б/** дугаар тушаалыг хүчингүй болгож, Б аймгийн Эрүүл мэндийн газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, мэдээллийн хэлтсийн эрүүл мэндийн Мэдээллийн технологи, телемедицин, зайн анагаах ухаан хариуцсан ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           К.Б