Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Уртнасангийн Бадамсүрэн |
Хэргийн индекс | 128/2020/0561/З |
Дугаар | 128/ШШ2020/0723 |
Огноо | 2020-11-03 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 128/ШШ2020/0723
2020 оны 11 сарын 03 өдөр | Дугаар | Улаанбаатар хот |
128/ШШ2020/0723
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би, Д Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдох захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д Сууц өмчлөгчдийн холбооноос тус шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ... Манай байр ашиглалтад орсон цагаас байрны хойд талд ямар нэгэн барилга, байгууламж баригдаагүй, баригдаж эхлээгүй байсан. Гэтэл, С гэх нэртэй компани 2020 оны 2 дугаар сараас хойш манай байрны хойд талд залгаа шахуу барилгын ажлыг эрчимтэй эхлүүлээд байна.
Уг компанийн явуулж байгаа барилгын үйл ажиллагааны улмаас байрны ойр, орчимд өмхий үнэр үнэртэх нь илт мэдэгдэж, уг үнэр нь цаашлаад иргэдийн гэр оронд хүртэл үнэртэх болсон төдийгүй тус компанийн хашаанаас болж байрны оршин суугчид гэр орондоо орох, авто машинаа байрлуулахад хүндрэл үүсэж байна. Тус компани нь шөнийн цагаар барилгын үйл ажиллагаа явуулж 12 а, б байрны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсаар ирсэн. Энэ тухай бид эрх бүхий албан тушаалтнуудад тухай бүрд нь хандаж байсан. Иймээс 12 а, б байрны оршин суугчид болон сууц өмчлөгчдийн холбооноос тухайн барилгын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлгүүлэхээр холбогдох Төрийн байгууллагуудад 2019 оны 3 дугаар сараас эхлүүлэн өнөөг хүртэл санал, хүсэлтээ гаргасаар ирсэн.
Бидний хүсэлт, гомдлын дагуу С ХХК-ийн үйл ажиллагаанд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Т. Э, Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.О, барилгын техникийн хяналтын улсын байцаагч Э.Э, Т. М нар нь хяналт, шалгалт хийж 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 02-07-092/352 дугаартай дүгнэлт гаргасан.
Улсын байцаагч нарын дээрх дүгнэлтээр С ХХК-ийн барилгын үйл ажиллагаанд 5 төрлийн зөрчил илэрсэн тухай дурджээ. Тухайлбал, эдгээрээс манай орон сууцны 12 а, б байр болон С ХХК-ийн барьж буй барилгын зай хэмжээ алдагдсан нь Барилгын тухай хуулийн 37, 38, 40 дүгээр зүйлд заасныг, мөн С ХХК-ийн барилгын үйл ажиллагаа явуулж байгаа тус газарт төвийн бохир усны шугам, шугамын хамгаалалт байрласан нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.7, 17.14 дэх хэсэгт заасныг, 12 а , б байрны орц, гарцыг хааж, газар эзэмшигчийн зөвшөөрөлгүй бусдын болон нийтийн эзэмшлийн газарт дур мэдэн хашаа татсан нь Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, 48.3 дахь хэсэгт заасныг тус бүр зөрчсөн тухай улсын байцаагчийн дүгнэлтэд заасан.
С ХХК-ийн барилгын ухсан нүхний баруун талд суурийн ирмэгээс 1.50 м орчим зайд бохирын ф200 мм шугам сүлжээ байрласан ба С ХХК нь тухайн шугам сүлжээг барилгын үйл ажиллагааг явуулахдаа хагалж гэмтээснээс их хэмжээний бохир, лаг алдагдсаны улмаас 12 а, б байрны иргэд, цаашлаад тэр хавийн нийтийн орон сууцны иргэд бохирын үнэр үнэртэж эрүүл мэндээрээ хохирч байна.
Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагч нарын дээрх дүгнэлтийг хавсарган 12 а, б байрны оршин суугчид, сууц өмчлөгчдийн холбооноос С ХХК-д олгосон газрыг хүчингүй болгуулах, барилгын ажлыг зогсоохыг Нийслэлийн засаг даргад, Газар зохион байгуулалтын албад, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газарт удаа дараагийн гомдол гаргасан боловч өнөөг хүртэл арга хэмжээ аваагүй.
Нийслэлийн засаг дарга 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/52 дугаар захирамжийн хавсралтаар С ХХК-ийн газар эзэмших эрхийг сунгасны улмаас ... Нийслэлийн Засаг даргаас газар олгох боломжгүй газарт тэр дундаа барилгын ажил явуулахыг хуулиар хориглосон газарт С ХХК-д газар эзэмших эрх олгосон нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.7, 17.14 дэх заалтыг зөрчсөн. Энэхүү газарт С ХХК нь барилгын ажлыг эхлүүлээгүй 2019 он хүргэсэн нийслэлийн Засаг даргаас газрын эрхийг Газрын тухай болон дээрх хуульд зааснаар сунгахгүй байх үндэслэлтэй байсан. Гэвч, тус компанийн газрыг нийслэлийн Засаг даргаас 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр А/52 дугаар захирамж гарч 15 жилийн хугацаагаар сунгаснаар тус компани барилга барих боломжгүй газарт барилга барьж эхэлсэн ба барилга ашиглалтад орсноор тус барилга болон манай орон сууцны 12а, б байрны зай хэмжээ алдагдах, манай байрны оршин суугчид гэртээ чадахгүйд хүрэх, байрны хэвийн ашиглалтын үйл ажиллагаа алдагдахаар байна. Энэ тухай Мэргэжлийн хяналтын байцаагч нарын дүгнэлтэд тодорхой дурдсан байдаг. Дээр дурдсанаар манай 12а, б байр руу орох, гарах хэсгийг хааж үүд хэсгээр нийслэлийн Засаг даргаас С ХХК-д газар олгосон нь Газар зохион байгуулалтын албад бүртгэгдсэн газрын мэдээллийн сан, газрын кадастрын зургаар нотлогддог ба энэ нь 12а, б байрны оршин суугчдын Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан эрхийг зөрчсөн.
С ХХК нь манай 12а, б байрны орц гарцыг хааж хашаа татсанаас үүдэн хэд хэдэн удаа хүүхэд машинд дайруулсан асуудал гарч байсан. Нийслэлийн Засаг даргаас А/52 дугаар захирамжаараа С ХХК-н газар эзэмших эрхийг сунгахдаа Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасныг баримтлаагүй, эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй манай 12а, б байрны оршин суугчдын санал, хүсэлтийг сонсоогүй. Мөн С ХХК-д эзэмшүүлсэн газрын доогуур шугам, шугамын хамгаалалт байрласан нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.8.4-т заасныг зөрчсөн ба С ХХК-д олгосон Нийслэлийн Засаг даргын захирамж хүчинтэй байснаар дээрх хууль зөрчигдөж, тус компани барилга барьсны улмаас фЗОО м шугам, шугамын хамгаалалт гэмтэж, задарснаас үүдэн 12а, б байрны ус, дулаан зогсох зэрэг оршин суугч иргэдийн тухайн байр, орон сууцаа өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй, манай байрны ашиглалтын үйл ажиллагаа алдагдахаар байна.
Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас С ХХК-д анх 2015 онд тухайн газарт 16 давхар барилгын ажил эрхлэх зөвшөөрлийг олгосон ба зөвшөөрлийн хугацаа 2017 он, 2020 онуудад сунгуулсан 2019 оны сүүлээр тус компани нь барилгын үйл ажиллагааг явуулж эхлээд байна. Сант хаан ХХК-ийн барилгын ажлын зөвшөөрлийн хугацааг Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 71*/2017 дугаартай шийдвэрийн дагуу сунгасан тухай мэргэжлийн хяналтын байцаагч нарын дүгнэлтэд болон тус газраас манай сууц өмчлөгчдийн холбоонд ирүүлсэн хариунд тус тус дурдсан. Мөн дээрх үндэслэлээр барилга, байгууламж барих боломжгүй газарт Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас барилгын ажил эрхлэх зөвшөөрөл олгосон, мөн сунгасан. газарт байрлах ф200мм шугам сүлжээ байрласан газраас 1,5 метрийн зайтай нүх ухсанаар тус бохирын шугам гэмтэж, бохир алдагдан 12а, б байрны оршин суугчид эрүүл мэндээрээ хохирч байна.
С ХХК-д газар эзэмших эрхийг сунгасан Нийслэлийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/52 дугаартай захирамжийн хавсралтын С ХХК-д холбогдох хэсгийг, барилгын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацааг сунгасан Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2020 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 71*/2017 дугаартай шийдвэрүүдийг 12а, б байрны оршин суугчид болон сууц өмчлөгчдийн холбоо нь нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газарт гаргасан хүсэлт, гомдлын хариугаар мөн нийслэлийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нарын 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 02-07-092/352 дугаар дүгнэлтээс мэдсэн. Уг шийдвэрүүдийг хүчингүй болгуулахаар гомдол саналуудыг шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл тасралтгүй гаргаж байна.
Иймээс С ХХК-н газар эзэмших эрхийг сунгасан нийслэлийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/52 дугаартай захирамжийн хавсралтын 19 дэх хэсгийг, Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгох тухай Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 7172017 дугаартай шийдвэрүүдийг тус бүр хүчингүй болгуулах гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Э 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Тус шүүхэд Д 11 Сууц өмчлөгчдийн холбооноос Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан Сант хаан ХХК-ийн газар эзэмших эрхийг сунгасан Нийслэлийн Засаг даргын 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн А/52 дугаар захирамжийн хавсралтын 19 дэх хэсгийг, Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгох тухай Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 71*/2017 дугаар шийдвэрүүдийг тус бүр хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр гаргаснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Нийслэлийн Засаг даргын хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Б А/1183 дугаар шийдвэрээр С ХХК-д олгосон 000016816 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг Эрх бүхий байгууллагаас батлагдсан зураг төслийг өөрчлөн барилга байгууламж барьсан нь Барилгын тухай хууль болон Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, бусдын газар эзэмших эрхтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн гэх үндэслэлээр хүчингүй болгосон байх ба энэ талаарх баримтыг шүүхээс 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1/7891 дүгээр албан бичгээр шаардсаныг холбогдох этгээд ирүүлж, хэрэгт хавсаргасан байна.
Иймд С ХХК-ийн газар эзэмших эрхийг дээрх шийдвэрээр хүчингүй болгосон нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа тул Хот байгуулалт, хөгжлийн газар холбогдуулан гаргасан Барилгын ажлын зөвшөөрөл олгох тухай 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 71*/2017 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаас болон Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан С ХХК-ийн газар эзэмших эрхийг сунгасан Нийслэлийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/52 дугаар захирамжийн хавсралтын 19 дэх хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагуудаас бүхэлд нь татгалзаж байна.
Нэхэмжлэгч Д-11 Сууц өмчлөгчдийн холбооноос төлөөлөгч надад олгосон итгэмжлэлд нэхэмжлэлээс татгалзах эрхийг олгосон болно гэжээ.
Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... Нийслэлийн Засаг даргын 2010 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 418 дугаар захирамжаар С ХХК-д Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт эзэмшүүлсэн газрын хэмжээг 3254 м.кв болгон өөрчилж, 5 жилийн хугацаагаар газар эзэмших эрх баталгаажиж, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/938 дугаар захирамжаар эзэмших эрхийн хугацааг 2 жилийн хугацаагаар, 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/52 дугаар захирамжаар 15 жилийн хугацаагаар газар эзэмших эрхийг тус тус сунгаж шийдвэрлэсэн.
Нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдөж байгаа нь нэхэмжлэлд тодорхойгүй байх бөгөөд С ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/52 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн хугацааг сунгасан шийдвэр нь хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд гаргасан, хууль зүйн үндэслэл бүхий байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Хот, байгуулалт хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын барилгын байршил тогтоож, газар эзэмших эрх олгох тухай 2012 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн А/490 дүгээр захирамжийн дагуу С ХХК-д орон сууц, контор, үйлчилгээний барилгын зориулалтаар Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны 10 дугаар байрны зүүг хойд талд байршуулан 0.1 га газрыг үндэслэн тус газраас 2012 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн А/490-1,46 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг олгож, загвар зургийг баталж өгсөн.
Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг олгохдоо архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг, техникийн нөхцөл, барилга байгууламжийн магадлал хийгдсэн иж бүрэн зургийн магадлалын дүгнэлт, зураг төсөл зохиогчийн улсын бүртгэлийн болон тусгай зөвшөөрлийн хуулбар, гэнэтийн ослын болон хариуцлагын даатгалд даатгуулсан баримт гэх мэт материалуудыг бүрдүүлснээр барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг олгоно гэж барилгын тухай хуульд заасан байдаг.
С ХХК нь барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг сунгуулах хүсэлтээ Барилгын тухай хуульд заасны дагуу баримт бичиг бүрдүүлэн өгснийг судлаад тус газраас Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-д заасны дагуу баримт бичгийн бүрдэл хангуулсан тул 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 71*/2017 дугаар барилгын зөвшөөрлийн гэрчилгээг олгосон гэжээ.
Гуравдагч этгээд Сант хаан ХХК нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... Манай компани нь зохих хууль, журмын дагуу газар эзэмшиж өөрийн эзэмших газар дээрээ барилга угсралтын ажлаа хийж гүйцэтгүүлж байгаа нь нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхол оршин суугчдын эрх зөрчигдсөн асуудал байхгүй болно. Иймд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд болох Д Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д Сууц өмчлөгчдийн холбооноос С ХХК-ийн газар эзэмших эрхийг сунгасан Нийслэлийн Засаг даргын 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн А/52 дугаартай захирамжийн 19 дэх хэсгийг, Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгох тухай Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2020 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 71*/2017 дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргаснаар тус шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 5646 дугаар шүүгчийн захирамжаар Нийслэлийн засаг дарга болон Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газарт тус тус холбогдуулан захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс С ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь нотлогдож байгаа тул нэхэмжлэлийн шаардлагуудаасаа бүхэлд нь татгалзах хүсэлтийг бичгээр гаргаж шүүхэд ирүүлснийг хүлээн авч дараах байдлаар шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч
хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-т ...Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж зохицуулсан заалтын агуулгын хүрээнд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Э нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлсэн, нэхэмжлэлээсээ татгалзах эрхээ хэрэгжүүлэхээр шүүхэд хандсан байна.
Тодруулбал, Д сууц өмчлөгчдийн холбооны 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Төлөөлөгч томилох тухай 1/20 албан бичгээр Ё.Э Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйл болон 28 дугаар зүйлд заасан бүх бүрэн эрхийг олгосон байгаа нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах эрх олгогдсон, хуулийн хүрээнд байна гэж үзлээ.
Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан нь бусад этгээдийн тухайлбал, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд шүүгч захирамж гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг мөн адил шийдвэрлэхээр хуульд зохицуулсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар Д Сууц өмчлөгчдийн холбооны зүгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээв.
Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Э болон бусад хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар ...хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлаж буюу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН