| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 130/2023/01027/И |
| Дугаар | 130/ШШ2024/00393 |
| Огноо | 2024-04-17 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 130/ШШ2024/00393
| 2024 04 17 | 130/ШШ2024/00393 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
А аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А аймгийн Д сумын 13 дугаар багт оршин суух, И елтох овогт Х А
Хариуцагч: А аймгийн Д сумын 13 дугаар багт оршин суух, М овогт Хгийн Ж
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлтээ цуцлуулах, хүүхдээ өөрийн асрамжид авч, эцгээр нь тэжээн тэтгүүлж, гэр бүлийн дундын хөрөнгөнөөс өөрт болон 3 хүүхдэд ногдох хувийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Х.А, түүний өмгөөлөгч Я.С,
Хариуцагч Х.Ж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х.А нь хариуцагч Х.Ж холбогдуулан гэрлэлтээ цуцлуулах, хүүхдээ өөрийн асрамжид авч, эцгээр нь тэжээн тэтгүүлж, гэр бүлийн дундын хөрөнгөнөөс өөрт болон 3 хүүхдэд ногдох хувийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч Х.А нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Миний бие 2012 оны 02 дугаар сард Х.Ж гэр бүл болсон. Бид нарын дундаас 2012 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүү Ж.А, 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүү Ж.А, 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Ж.И нар төрсөн. Хариуцагч Х.Ж тай анх гэр бүл болох үед сайн хандаж байсан хэдий ч сүүлийн жилүүд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, дарамт шахалт үүсгэсээр өдий хүрсэн. Бүр сүүлдээ түүний үйлдсэн дарамтад тэсэж чадаагүй учраас сүүлийн хэдэн сар би түүнээс тустай Д сумын 8 дугаар багт охины хамт амьдарч байгаа. Би одоо Х.Ж тай хамт амьдрах ямар ч боломжгүй байна. Хэдийгээр бид 12 жил хамт амьдарсан ч гэсэн нэг нэгийг ойлгохгүй учраас бид нарын дунд байнга маргаан гарсаар ирсэн. Би анх эвлэрэн зуучлагчид хандсан боловч бид нар эвлэрэх боломжгүй гэсэн эвлэрэн зуучлагчаас шийдвэр гарсан юм. Х.Ж бид хоёрын хоорондох хуваарьт эд хөрөнгийн талаар ямар ч маргаангүй. Би өөрийн хуваарьт хөрөнгийг төрхөм луу аваад явсан. Харин Х.Ж бид хоёр гэр бүл болсноос хойш 6,500,000 төгрөгийн авто машин, 500,000 төгрөгийн үнэтэй 3 хаалгатай хувцасны шүүгээ, 500,000 төгрөгийн үнэтэй кирамит гал зуух, 700,000 төгрөгийн үнэтэй 32 инчийн хавтгай зурагт, 300,000 төгрөгийн үнэтэй 30 инчтэй хавтгай зурагт, 800,000 төгрөгийн үнэтэй буйдан, 500,000 төгрөгийн үнэтэй гал тогооны тавилга, 200,000 төгрөгийн үнэтэй хөргөгч нийтдээ 10,000,000 төгрөгийн хөдлөх хөрөнгөтэй болсон. Эдгээр хөрөнгүүд хариуцагчийн гэртээ байгаа учраас хариуцагч надад өгөхгүй байгаа.
1.2. Иймд Х.Ж аас гэрлэлтээ цуцлуулж, 3 хүүхдээ өөрийнхөө асрамжид авч, эцгээр нь тэжээн тэтгүүлж, гэр бүлийн дундын хөрөнгөнөөс өөрт болон 3 хүүхдэд ногдох хувийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Х. хариу тайлбартаа: Би Х.А 2012 онд гэр бүл болсон бид хоёрын дундаас 2012 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүү Ж.А, 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүү Ж., 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Ж.И нар төрсөн. Бид хоёрын хооронд гэр бүлийн маргаан гарч эхнэр маань охиныг маань авч явсан одоо би хоёр хүүгийн хамт харин эхнэр маань охинтой маань хамт амьдарч байгаа. Би одоо хүртэл хүүхдүүдээ бодож гэрлэлтээ цуцлуулахыг хүсэхгүй, эвлэрэх хүсэлттэй байгаа. Одоо ч гэсэн эвлэрэх байх гэсэн боловч нэхэмжлэгч талаас миний саналыг хүлээж авахгүй мэт байна. Тэгээд заавал салах гэж байгаа бол би зөвхөн хүүхдүүдээ өөрийн асрамжид авахыг л хүсэж байна. Яагаад гэвэл шүүхээс хүүхдүүдийн саналыг асуусан. Тэгэхэд тэд нар ээжтэй очихгүй, бид нар аавтай хамт амьдрахыг хүсдэг, одоо ч гэсэн аавтай хамт байгаа. Хэрвээ бид нарын ээжтэй хамт явна гэх бол ямар нэгэн аргаар аавтай зугтаад явах болно гэж хэлсэн байна. Тийм байдлаар мэдүүлээд байгаа хүүхдүүдийг өөртөө яаж авах гээд байгаа нь ойлгомжгүй. Бид тустай амьдарч эхэлснээс одоо хүртэл эхнэр маань хүүхдүүдтэй ирж уулзаж байгаагүй. Мөн хүүхдүүдтэй уулзах талаар ямар нэгэн санал, санаачилга гаргаж байгаагүй. Бид хоёрын хооронд маргаан гараагүй байхад нь авсан машин. Уг машин нь эвдэрсэн одоо хүртэл байгаа. Миний хувьд болохоор эд хөрөнгийн талаар ямар нэгэн маргаан гаргаж, үүнд тайлбар гаргаагүй. Авах гэсэн эд хөрөнгөө авна гэхэд татгалзах зүйл байхгүй гэжээ.
3. Нэхэмжлэгчээс гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Ж.А, Ж.А, Ж.И нарын төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Х.А оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Эвлэрүүлэн зуучлагчид хандсан өргөдөл, А аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн *** дугаартай тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ тогтоолгох баримт, өмгөөлөгч Я.С байгуулсан өмгөөллийн гэрээ, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
4. Гэрлэгчдийн хүүхдүүд болох Ж. Ж.А, нарын саналыг асуусан тэмдэглэл, А аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын 2024 оны 03 дугаар сарын 20-ний өдрийн 174 дугаартай тэмдэглэлийг шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
5. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
6. Нэхэмжлэгч Х. дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие Х. нь Х.гэр бүл болсон. Бид нарын дундаас 2012 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүү Ж., 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүү Ж.А, 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Ж.И нар төрсөн. Х.Ж анх гэр бүл болох үед сайн хандаж байсан хэдий ч сүүлийн жилүүд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, дарамт шахалт үүсгэсээр өдий хүрсэн. Бүр сүүлдээ түүний үйлдсэн дарамтад тэсэж чадаагүй учраас сүүлийн хэдэн сар би түүнээс тустай Д сумын 8 дугаар багт охины хамт амьдарч байгаа. Би одоо Х.тай хамт амьдрах ямар ч боломжгүй байна. Х. бид хоёр гэр бүл болсноос хойш 6,500,000 төгрөгийн авто машин, 500,000 төгрөгийн үнэтэй 3 хаалгатай хувцасны шүүгээ, 500,000 төгрөгийн үнэтэй кирамит гал зуух, 700,000 төгрөгийн үнэтэй 32 инчийн хавтгай зурагт, 300,000 төгрөгийн үнэтэй 30 инчтэй хавтгай зурагт, 800,000 төгрөгийн үнэтэй буйдан, 500,000 төгрөгийн үнэтэй гал тогооны тавилга, 200,000 төгрөгийн үнэтэй хөргөгч нийтдээ 10,000,000 төгрөгийн хөдлөх хөрөнгөтэй болсон. Иймд Х.аас гэрлэлтээ цуцлуулж, 3 хүүхдээ өөрийнхөө асрамжид авч, эцгээр нь тэжээн тэтгүүлж, гэр бүлийн дундын хөрөнгөнөөс өөрт болон 3 хүүхдэд ногдох хувийг гаргуулж өгнө үү гэжээ.
7. Хариуцагч Х нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр тайлбарласан байна. Үүнд: Би Х.тай 2012 онд гэр бүл болсон бид хоёрын дундаас 2012 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүү Ж.А, 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүү Ж.А, 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Ж. нар төрсөн. Бид хоёрын хооронд гэр бүлийн маргаан гарч эхнэр маань охиныг маань авч явсан одоо би хоёр хүүгийн хамт харин эхнэр маань охинтой маань хамт амьдарч байгаа. Би одоо хүртэл хүүхдүүдээ бодож гэрлэлтээ цуцлуулахыг хүсэхгүй, эвлэрэх хүсэлттэй байгаа. Эхнэр маань заавал салах гэж байгаа бол би зөвхөн хүүхдүүдээ өөрийн асрамжид авахыг л хүсэж байна. Миний хувьд болохоор эд хөрөнгийн талаар ямар нэгэн маргаан гаргаж, үүнд тайлбар гаргаагүй. Авах гэсэн эд хөрөнгөө авна гэхэд татгалзах зүйл байхгүй гэжээ.
8. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
8.1. Хариуцагч Мовогт Х /РД:Б*********/, нэхэмжлэгч И овогт ХА /РД:Б1***********/ нар нь гэр бүл болсныг 2012 оны 02 дугаар сарын 29-ний өдөр гэр бүлийн байдлыг гэрлэлтийн бүртгэлийн 42-рт бүртгэж гэрчилгээ олгосон нь гэрлэсний бүртгэлийн лавлагаагаар,
8.2. Гэрлэгчид Х.Ж Х. нь гэр бүл болж хамт амьдрах хугацаанд 2012 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Ж./РД:Б*******/, 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Ж.А /РД:Б/, 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Ж.И/РД:Б*******/ нар төрсөн болох нь тэд нарын төрсний бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул М овогт Х Ж, И овогт Х А нар нь Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар хууль ёсны эхнэр, нөхөр мөн болох нь тогтоогдож байна.
8.3. А аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн *** дугаартай “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл”-ээр өргөдөл гаргагч Х.А нь уригдах тал Х.Ж эвлэрэхийг хүсэхгүй байгаа ба цаашид тодорхой үр дүн гарахгүй нь ойлгомжтой болсон тул Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон байна.
8.4. Нэхэмжлэгч Х.нь гэрлэлт цуцлуулах тухай маргааны талаар тус аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж шүүхээс 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 130/ШЗ2024/00337 дугаартай шүүгчийн захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, гэрлэгчид Х., Х. нарт 2 /хоёр/ сарын хугацаагаар эвлэрүүлэх арга хэмжээ авч, хэргийг шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид шилжүүлэхэд А аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 174 дугаартай “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл”-ээр дуусгавар болгосон байна.
8.5. Хариуцагч Х.Ж нь “Гэрлэлтээ цуцлуулахгүй эвлэрэх саналтай байна. Хэрвээ эхнэр маань заавал сална гэвэл хүүхдүүдээ өөрийн асрамжид авна” гэсэн тайлбар гаргаж байгаа боловч шүүхээс гэрлэгчдэд хуульд зааснаар эвлэрүүлэх арга хэмжээ авсан боловч энэ хугацаанд гэрлэгчид эвлэрч чадаагүй эвлэрэхээс татгалзсан, тус тусдаа амьдарч байгаа байдал зэргийг харгалзан гэрлэгч нарт эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.5, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д тус тус заасныг баримтлан Х.Ж, Х.А нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
9. Хариуцагч Х. нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд “эхнэр маань заавал гэрлэлтээ цуцлуулна гэвэл хүүхдүүдээ өөрийнхөө асрамжид авмаар байна” гэж тайлбар гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрч зохигчид маргасан ба зохигч нарын шүүх хуралдааны шатанд гаргасан тайлбар болон шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7-д зааснаар хүүхдийн нас, эцэг эхийн халамж, хүүхдийн хүмүүжил, хүүхдийн эрх, ашиг сонирхол, ахуйн нөхцөл бололцоо зэргийг харгалзан үзэж хариуцагчийн шүүх хуралдааны шатанд гаргасан тайлбарыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
9.1. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 5-д зааснаар хүүхэд төрүүлэх асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан хүүхэд хүмүүжүүлэх эрх үүрэг, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 зүйлд заасан эцэг эхийн хүлээх үүргийн талаар, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт “Хүүхэд эрүүл өсөж бойжих, аюулгүй орчинд амьдрах эрхтэй, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-д зааснаар эцэг, эх нь тусдаа амьдрах болсон, гэрлэлтээ цуцлуулсан нь тэднийг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд Хүүхдийн эрхийн конвенцын 3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүх юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулан гэж тус тус заасан байна.
9.2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7-д зааснаар Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин Ж.И нь бага насны бөгөөд одоо эхийн асрамжид өсөн торниж байгаа байдал, Ж.А, Ж.А нарт эхийн хайр халамж, хүүхдийн эрх, ашиг сонирхол, ахуйн нөхцөл байдлыг тус тус харгалзан Ж.А Ж.А Ж.И нарыг эх нь Х.А асрамжид үлдээх нь зүйтэй байна.
Гэрлэгчдийн хүүхдүүд Ж. Ж. нарын саналыг асуухад “аавтайгаа хамт амьдрахыг хүсэж байна” гэх боловч Ж.А Ж.А хүүхдүүд нь өсвөр насны, эхийн хайр халамж хүүхдүүдэд хэрэгтэй буюу хүүхдүүдийн эрх ашгийн үүднээс эхийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
9.3. Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-т “... эцэг, эх нь хүүхдээ, хүүхэд нь эцэг, эхээ, төрөл, садангийн хүмүүс бие биеэ энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй”, 38 дугаар зүйлийн 38.1-т “эцэг эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж тус тус зааснаар эцэг Х.Ж нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байх тул 2012 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн хүү Ж, 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү Ж.А, 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин Ж.И нарт хуульд зааснаар тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Х.Ж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
9.4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.4-т зааснаар хүүхдээ хүмүүжүүлэхэд эцэг, эх нь тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд ч хүүхдүүдээ хүмүүжүүлэх тэдгээрийн үүрэг хэвээрээ байна, мөн хуулийн 26.6-д зааснаар эцэг Х.Ж нь хүү Ж., Ж.А, охин Ж.И нарыг тэжээн тэтгэх үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй, уулзуулж байхыг нэхэмжлэгч Х.А т үүрэг болгох нь зүйтэй байна.
10. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д “Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн” гэж тодорхойлсон байна.
10.1. Хавтаст хэрэгт авагдсан 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр “Эд зүйлийн үнэлгээ тогтоолгох баримтаар А аймгийн Д сумын Засаг даргын Тамгын газрын МЭТ-ийн мэргэжилтэн МЭХУБайцаагч нь А аймгийн Д сумын 13 дугаар багт оршин суух, Х. ын 2023 оны 12 дугаар сарын байдлаар үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг Toyota Ipsum маркийн 2003 онд үйлдвэрлэгдсэн, 2013 онд орж ирсэн суудлын авто машин 1 ширхэг 6,500,000 төгрөгөөр, ОХУ-д үйлдвэрлэсэн 2018 оны 3-н хаалгатай хувцасны шүүгээ 1 ширхэг 500,000 төгрөгөөр, 2018 оны 4 нүдтэй керамик гал зуух 1 ширхэг 500,000 төгрөгөөр, 2022 оны 32 инчийн хавтгай зурагт 1 ширхэг 700,000 төгрөгөөр, 2018 оны 30 инчийн хавтгай зурагт 1 ширхэг 300,000 төгрөгөөр, 2018 оны буйдан креслотой /Г хангай үйлдвэрийн/ 1 ширхэг 800,000 төгрөгөөр, 2018 оны ОХУ-ын гал тогооны гарнитур 1 ширхэг 500,000 төгрөгөөр, 2012 оны хөргөгч 1 ширхэг 200,000 төгрөгөөр нийт 10,000,000 төгрөгөөр үнэлсэн байна.
10.2. Хариуцагч Х.Ж .... Бид хоёрын хооронд маргаан гараагүй байхад нь авсан машин. Уг машин нь эвдэрсэн одоо хүртэл байгаа. Миний хувьд болохоор эд хөрөнгийн талаар ямар нэгэн маргаан гаргаж, үүнд тайлбар гаргаагүй. Авах гэсэн эд хөрөнгөө авна гэхэд татгалзах зүйл байхгүй гэсэн хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг, мөн нэхэмжлэгч Х.А “ хуваарьт хөрөнгө болох 3 хаалгатай хувцасны шүүгээ 500,000 төгрөгийн үнэтэй, гал тогооны гарнитур 500,000 төгрөгийн үнэтэй уг хөрөнгүүд төрхмөөс ирсэн, Ж өгөөгүй, би гэрээс явахад тэнд үлдсэн хөрөнгөө авмаар байна” гэснийг хариуцагч үгүйсгээгүй буюу Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар гэр бүлийн гишүүний хуваарьт хөрөнгийг хариуцагч Х.Ж-аас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
10.3. Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар хариуцагч Х.Ж аас 3 хаалгатай хувцасны шүүгээ 500,000 төгрөгийн үнэтэй, гал тогооны гарнитур 500,000 төгрөгийн үнэтэй уг хөрөнгүүдийг гаргуулан нэхэмжлэгч Х.А-т олгож, гэрлэгчдийн гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Toyota Ipsum маркийн 2003 онд үйлдвэрлэгдсэн, 2013 онд орж ирсэн суудлын авто машин буюу 6,500,000 төгрөгийн үнэтэй, 2018 оны 4 нүдтэй керамик гал зуух 1 буюу 500,000 төгрөгийн үнэтэй, 2022 оны 32 инчийн хавтгай зурагт 1 буюу 700,000 төгрөгийн үнэтэй, 2018 оны 30 инчийн хавтгай зурагт 1 буюу 300,000 төгрөгийн үнэтэй, 2018 оны буйдан креслотой /Г хангай үйлдвэрийн/ буюу 800,000 төгрөгийн үнэтэй, 2012 оны хөргөгч 1 буюу 200,000 төгрөгийн үнэтэй нийт 9,000,000 төгрөгийн эд хөрөнгүүдийг Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар гэр бүлийн 5 /тав/ гишүүнд тус тус тэнцүү хуваах нь зүйтэй байна.
10.4. Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг тооцоход нийт 9,000,000 төгрөгийн /9,000,000:5 гишүүн/ үнэтэй эд хөрөнгийг Иргэний хуулийн 129 дугаар зүйлийн 129.2-д зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гэр бүлийн гишүүн бүрт ногдох хэсгийг тодорхойлох нь зүйтэй байна.
10.5. Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс 6,500,000 төгрөгийн үнэтэй Toyota Ipsum маркийн 2003 онд үйлдвэрлэгдсэн, 2013 онд орж ирсэн 1 ширхэг суудлын авто машиныг, 700,000 төгрөгийн үнэтэй 2022 оны 32 инчийн хавтгай 1 ширхэг зурагтын хамт хариуцагч Х.Ж аас гаргуулан гэр бүлийн гишүүд болох нэхэмжлэгч Х.А, хүү Ж.А, Ж.А, охин Ж.И нарт олгож, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс 2018 оны 4 нүдтэй керамик гал зуух 1 буюу 300,000 төгрөгийн үнэтэй, 2018 оны 30 инчийн хавтгай зурагт 1 буюу 800,000 төгрөгийн үнэтэй, 2018 оны буйдан креслотой /Г хангай үйлдвэрийн/ буюу 500,000 төгрөгийн үнэтэй, 200,000 төгрөгийн үнэтэй 2012 оны хөргөгч зэрэг эд хөрөнгүүдийг хариуцагч Х.Ж ын өөрт үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
11. Иймд гэрлэгчид М овогт Х-ийн Ж /РД:Б******/, И овогт Х А /РД:Б******/ нарын гэрлэлтийг цуцалж, 2012 оны 01 үгээр сарын 26-ны өдөр төрсөн хүү Ж.А, 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү Ж., 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин Ж.И нарыг эх нь Х.А асрамжид үлдээж, хүү Ж., Ж.А охин Ж.И нарыг эцэг Х.Ж тэжээн тэтгүүлж, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнөөс 6,500,000 төгрөгийн үнэтэй Toyota Ipsum маркийн 2003 онд үйлдвэрлэгдсэн, 2013 онд орж ирсэн суудлын авто машиныг, 700,000 төгрөгийн үнэтэй 2022 оны 32 инчийн хавтгай зурагтын хамт хариуцагч Х.Ж аас гаргуулан гэр бүлийн гишүүд нэхэмжлэгч Х.А хүү Ж.А, Ж.А охин Ж.И нарт олгож, мөн нэхэмжлэгч Х. ын хуваарьт хөрөнгө 3 хаалгатай хувцасны шүүгээ 500,000 төгрөгийн үнэтэй, гал тогооны гарнитур 500,000 төгрөгийн үнэтэй эд хөрөнгийг хариуцагч Х.аас гаргуулан нэхэмжлэгч Х.А-т олгож, гэр бүлийн гишүүдийн хөрөнгөнөөс 500,000 төгрөгийн үнэтэй 2018 оны 4 нүдтэй керамик гал зуух 1 буюу 300,000 төгрөгийн үнэтэй, 2018 оны 30 инчийн хавтгай зурагт 1 буюу 800,000 төгрөгийн үнэтэй, 2018 оны буйдан креслотой /Г хангай үйлдвэрийн/ буюу 500,000 төгрөгийн үнэтэй, 200,000 төгрөгийн үнэтэй 2012 оны хөргөгч зэрэг эд хөрөнгүүдийг хариуцагч Х.Ж-ын өөрт нь үлдээж шийдвэрлэв.
12. Нэхэмжлэгч Х.А-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Х.Ж-аас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.А-т олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар М овогт Х /РД:Б1/, И овогт Х А нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2012 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн хүү Ж.А 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү Ж.А, 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин Ж. нарыг эх нь Х.А ын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү Ж., 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин Ж.И нар 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 2012 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн хүү Ж.А, 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү Ж.А 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин Ж.И нар 11-16 нас /суралцаж байвал 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж, эцэг Х.Ж аар тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.4, 26.5, 26.6-д зааснаар эцэг Х.Ж нь хүү Ж.А, Ж., охин Ж.И нарыг тэжээн тэтгэх үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй, уулзуулж байхыг нэхэмжлэгч Х.Ат үүрэг болгосугай.
5. Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 129 дүгээр зүйлийн 129.1, 130 дугаар зүйлийн 130.3-д заасныг тус тус баримтлан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс 500,000 төгрөгийн үнэтэй 2018 оны 4 нүдтэй керамик гал зуух буюу 300,000 төгрөгийн үнэтэй, 2018 оны 30 инчийн хавтгай зурагт 1 буюу 800,000 төгрөгийн үнэтэй, 2018 оны буйдан креслотой /Г хангай үйлдвэрийн/ буюу 500,000 төгрөгийн үнэтэй, 200,000 төгрөгийн үнэтэй 2012 оны хөргөгч зэрэг эд хөрөнгүүдийг хариуцагч Х.Ж-д үлдээж, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс 6,500,000 төгрөгийн үнэтэй Toyota Ipsum маркийн 2003 онд үйлдвэрлэгдсэн, 2013 онд орж ирсэн 1 ширхэг суудлын авто машиныг, 700,000 төгрөгийн үнэтэй 2022 оны 32 инчийн хавтгай зурагтын хамт хариуцагч Х.Ж аас гаргуулан гэр бүлийн гишүүд нэхэмжлэгч Х.А хүү Ж.А, Ж. охин Ж.И нарт олгох, гэр бүлийн гишүүний хуваарьт хөрөнгө болох 500,000 төгрөгийн үнэтэй ОХУ-д үйлдвэрлэсэн 2018 оны 3-н хаалгатай хувцасны шүүгээ, 2018 оны ОХУ-ын гал тогооны гарнитур 500,000 төгрөгийн үнэтэй эд хөрөнгүүдийг хариуцагч Х.Ж с гаргуулан нэхэмжлэгч Х.А-т олгосугай.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Ж аас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.А т олгосугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.Б