| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 130/2023/00320/И |
| Дугаар | 130/ШШ2023/00394 |
| Огноо | 2023-04-27 |
| Маргааны төрөл | Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 130/ШШ2023/00394
| 2024 04 17 | 130/ШШ2023/00394 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Б аймгийн Л сумын 3 дугаар багт оршин суух, Х овогт Б Е
Хүсэлтийн шаардлага: Б аймгийн Л сумын Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/329 дугаартай “Хүүхэд үрчлүүлэх тухай” захирамжаар Е А-г өвөө И овогтой Б, эмээ Т овогтой Н нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч Б.Е
Үрчилж авсан эх Т.Н,
Орчуулагч Т.Х
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Е нь Б аймгийн Л сумын Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/329 дугаартай “Хүүхэд үрчлүүлэх тухай” захирамжаар ЕА өвөө И овогтой Б, эмээ Т овогтой Н нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүй болгуулах тухай шүүхэд хүсэлт гаргасан. Хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Хүсэлт гаргагч Б.: Миний бие 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин А 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Б аймгийн Л сумын Засаг даргын А/*** дугаартай захирамжаар өөрийн эцэг, эх болох И Б, Т нарт үрчлүүлсэн болно. Охиноо үрчлүүлснээс хойш 1 жил 4 сарын дараа би Казахстан улсад нүүхээр болсон тул охин А өөрийн асрамжид авах хүсэлттэй байна. Үүнийг миний эцэг, эх ч гэсэн хүлээн зөвшөөрч байгаа. Хүүхэд маань бага насны хүүхэд учраас төрсөн эцэг, эхээ санах байх. Иймд Б аймгийн Л сумын Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/*** дугаартай “Хүүхэд үрчлүүлэх тухай” захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.
1.2. Хүүхдийн үрчилж авсан өвөг эцэг И.Б, эмэг эх Т.Н нарын гаргасан тайлбар: Бид хоёрын төрсөн хүү болох Б.Ен 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин А-г бид Б аймгийн Л сумын Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/329 дугаартай “Хүүхэд үрчлүүлэх тухай” захирамжаар үрчилж авсан юм. Хүүхдүүд маань Казакстан улс руу нүүх гэж байгаа тул бид нарын тэд нараас үрчилж авсан А гэх хүүхдээ өөрсдийн асрамжид өгөх гэж байгаа. Тийм учраас хүсэлтийг, хангаж шийдвэрлэж өгнө үү. Төрүүлсэн хүүхдүүдээ өөрсдөө авахыг бид хоёр сайн дураар хүлээн зөвшөөрч байна гэв.
2. Хүсэлт гаргагчаас Б аймгийн Л сумын Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/*** дугаартай “Хүүхэд үрчлүүлэх тухай” захирамж, үрчилсний бүртгэлийн лавлагаа, Б.А-ийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, И.Б, Т.Н нарын гэрлэсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б.Е С.О нарын гэрлэсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, эмнэлгийн тодорхойлолт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримтыг гаргаж өгсөн байна.
3.Шүүхийн журмаар Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 408 дугаартай албан бичгээр хүргүүлсэн иргэн И.Б Т.Н Б.А, Б.Е, С.О нарын ХААТР маягтууд, Б.А-ийн төрсний, үрчилсний бүртгэлийн лавлагаа, Баймгийн Л сумын Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/*** дугаартай “Хүүхэд үрчлүүлэх тухай” захирамж, Б аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 111 дугаартай лавлагаа зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
4. Шүүхээс хүсэлт гаргагчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
5. Хүсэлт гаргагч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд
2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин А-г 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Б аймгийн Л сумын Засаг даргын А/*** дугаартай захирамжаар өөрийн эцэг, эх болох И Т нарт үрчлүүлсэн болно. Охиноо үрчлүүлснээс хойш 1 жил 4 сарын дараа би Казахстан улсад нүүхээр болсон тул охин А-г өөрийн асрамжид авах хүсэлттэй байна. Үүнийг миний эцэг, эх ч гэсэн хүлээн зөвшөөрч байгаа. Хүүхэд маань бага насны хүүхэд учраас төрсөн эцэг, эхээ санах л байх. Иймд Б аймгийн Л сумын Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/329 дугаартай “Хүүхэд үрчлүүлэх тухай” захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.
5.1. Хүүхдийн үрчилж авсан эмэг эх Т.Н шүүхэд гаргасан тайлбар: Бид хоёрын төрсөн хүү болох Б.Е-н 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин А-г бид Б аймгийн Л сумын Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/*** дугаартай “Хүүхэд үрчлүүлэх тухай” захирамжаар үрчилж авсан юм. Хүүхдүүд маань Казакстан улс руу нүүх гэж байгаа тул бид нарын тэд нараас үрчилж авсан А гэх хүүхдээ өөрсдийн асрамжид өгөх гэж байгаа. Тийм учраас хүсэлтийг, хангаж шийдвэрлэж өгнө үү. Төрүүлсэн хүүхдүүдээ өөрсдөө авахыг бид хоёр сайн дураар хүлээн зөвшөөрч байна гэв
5.2. Хүүхдийн төрсөн эх С.О, хүүхдийн үрчилж авсан өвөг эцэг И.Б эмэг эх Т.Н нар Б аймгийн Л сумын Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/*** дугаартай “Хүүхэд үрчлүүлэх тухай” захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэж тус тус тайлбар гаргажээ.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.4 дэх хэсэгт зааснаар хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох хэргийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулсан ба хүсэлт гаргагч Е нь мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар шүүхэд хүсэлт гаргасан байна.
7. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:
7.1. Хүсэлт гаргагч /үрчлүүлсэн эцэг/ н үрчлэгдсэн хүүхэд А төрсөн эх Ж овогт С нар нь 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр гэр бүл болсныг 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр иргэний гэрлэсний бүртгэлийн 8316000065-рт бүртгэгдсэн болох нь 831600065 дугаартай Гэрлэсний гэрчилгээ олгосон байна.
7.2. Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 408 дугаартай албан бичгээр ирүүлсэн CVL2483000001001068 дугаартай Төрснийг бүртгэлийн лавлагаанд Х овогт Б Е /РД:БД*****/, Ж овогт С /РД:БЖ******/ нарын гэр бүлд 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр охин А төрсөн байна гэжээ.
7.3. Б аймгийн Л сумын Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/329 дугаартай “Хүүхэд үрчлүүлэх тухай” захирамжаар Л сумын 3 дугаар багт оршин суугч Е овогтой А-г Л сумын 3 дугаар багийн оршин суугч өвөө, эмээ нь болох И овогтой Б Т овогтой Н нарт үрчлүүлсэн байна.
7.4. Охин г н овогт И Б болон Х овогт Т Н нарт 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр үрчилсэн болох нь бүртгэлийн дугаар 59-рт бүртгэсэн нь CVL2483000001001069 дугаартай Үрчилсний бүртгэлийн лавлагаагаар, Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 408 дугаартай албан бичгээр ирүүлсэн Үрчилсний бүртгэл ИУБ12 /Б/ маягтаар тус тус тогтоогдож байна.
7.5. Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.6, 55.7, 55.8-д зааснаар үрчлэн авахыг хүсэгч нь хүүхдийн оршин суугаа сум, дүүргийн Засаг даргад хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтээ гаргах, сум, дүүргийн Засаг дарга хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтийг хянан үзэж, үрчлүүлэх эсэх тухай шийдвэрийг гаргах, хүүхэд үрчилсэн тухай шийдвэрийг үндэслэн иргэний гэр бүлийн бүртгэлийн ажилтан хүүхэд үрчилснийг бүртгэнэ гэжээ.
7.6. Мөн Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т хүүхдээ үрчлүүлэх тухай эцэг, эхийн зөвшөөрөл болон хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтийг бичгээр гаргаж, нотариатаар, гэрчлүүлсэн байна, мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т ... хүүхэд үрчлэн авч байгаа бол энэ тухай зөвшөөрлийг эхнэр буюу нөхрөөсөө авна гэж, Иргэний Улсын бүртгэл хөтлөх журмын 12.1-т Үрчилсний бүртгэлийг хөтлөхөд Гэр бүлийн тухай хууль, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийг баримтлах бөгөөд мөн хуульд заасан эрх бүхий этгээдийн шийдвэрт үндэслэнэ, 12.2-т Хүүхэд үрчилсний бүртгэлийг хөтлөхөд үрчлэн авч байгаа эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн аль нэгийг, эсхүл асран хамгаалах байгууллагын ажилтныг байлцуулна, 12.3-т Төрсний бүртгэлд бүртгэгдээгүй хүүхдийн үрчилсний бүртгэлийг хөтлөхөд төрсний бүртгэлийг эхэлж хөтөлнө, 12.4-т Үрчилсний бүртгэл хөтөлж, үрчилсэн тухай иргэний улсын бүртгэлийн лавлагаа олгоно. Уг лавлагаа үрчилсний бүртгэл хөтөлсөнтэй холбогдуулан төрсний бүртгэлд өөрчлөлт оруулсан мэдээлэлд үндэслэн сольж олгосон төрсний гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байна, 12.5-т Улсын бүртгэгч хүүхэд үрчлүүлэх тухай эрх бүхий этгээдийн шийдвэрийг тухайн оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгож, архивын хадгаламжийн нэгж үүсгэн аймаг, нийслэл дэх улсын бүртгэлийн газар, хэлтсийн Иргэний баримтын архивт дараа оны эхний сард багтаан хүлээлгэн өгнө гэж тус тус зааж журамласан байх ба хавтаст хэрэгт авагдсан дээрх хүүхэд үрчлүүлэх тухай захирамж нь хууль журмын дагуу гаргасан байх тул хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.
7.7. Хүсэлт гаргагч Е нь хүүхэд үрчлүүлэх талаарх хүсэлтээ бичгээр гаргаж, улсын бүртгэгчээс үрчлэлтийг бүртгэхдээ үрчлүүлэгч болон үрчлэн авч нарыг байлцуулан, үрчлэн авагч эцэг, эх хоёулаа бүртгэлд гарын үсэг зурснаар хүүхэд үрчилсний бүртгэл хийгдсэн болох нь, мөн уг захирамжийн гурав дахь заалтаар Е.А-ийн бичиг баримтыг холбогдох хууль тогтоомжийн дагуу бүрдүүлж бүртгэлд хамруулахыг Улсын бүртгэгч М.Р-д зөвшөөрсүгэй гэснээр, мөн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.5-д энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн төрлийн талаар эрх бүхий байгууллагаас хуульд заасны дагуу гаргасан шийдвэрийг үндэслэн улсын бүртгэлд өөрчлөлт, тэмдэглэл хийж, шийдвэрийг улсын бүртгэлийн хувийн хэрэгт хавсарган хадгалж, баяжилт хийх гэж зааснаар улсын бүртгэгч хүүхэд үрчлүүлэх тухай эрх бүхий этгээдийн шийдвэрийг үндэслэн улсын бүртгэл хийгдсэн байна.
8. Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт Үрчлэгч нь эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан, хүүхэдтэй хэрцгий харьцсан, хуурамч бичиг баримт бүрдүүлэн үрчлэн авах шийдвэр гаргуулсан, энэ хуулийн 57.2-т заасан этгээд болох нь илэрсэн тохиолдолд төрүүлсэн эцэг, эх, сонирхогч бусад этгээд, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага, 14 нас хүрсэн хүүхдийн өөрийн нэхэмжлэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцно, мөн 61.2-т Шаардлагатай гэж үзвэл бусад үндэслэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцож болно гэж тус тус заасан.
Өөрөөр хэлбэл, хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох үндэслэлд эцэг ,эх байх эрхээ урвуулан ашигласан, хүүхэдтэй хэрцгий харьцсан, хуурамч бичиг баримт бүрдүүлэн үрчлэн авах шийдвэр гаргуулсан, ганц бие, бусдын асрамжид байгаа 60-аас дээш настай төрөл, садан бус Монгол Улсын иргэн, 60-аас дээш настай гадаадын иргэн, эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан буюу хязгаарлуулж, хасуулж байсан, урьд нь үрчлэн авсан хүүхдээ өөрийн буруугаас буцаан өгсөн, ашиг хонжоо олох зорилготой, шүүхийн шийдвэрээр иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй буюу хязгаарлагдмал чадамжтай гэж тооцогдсон, сүрьеэ, сэтгэцийн өвчтэй, согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг, эрүүгийн хэрэгт удаа дараа шийтгүүлсэн болон хорих ял эдэлж байгаа байдлууд хамаарахаас гадна бусад хүндэтгэн үзэх үндэслэл байх журмын дагуу хийгдсэн байна.
8.1. Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох үндэслэл нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
8.2. Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т шаардлагатай гэж үзвэл бусад үндэслэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцож болохоор заасан боловч хүсэлт гаргагч буюу үрчлүүлэгч Б.Е, үрчлэгдсэн хүүхдийн төрсөн эх С.О, хүүхдийн үрчилж авсан өвөг эцэг И.Б, эмэг эх Т. нар нь “үрчлэгдсэн хүүхэд А-г Казахстан улсад нүүх болсон тул төрсөн эцэг эхийн нэр дээр буулгах хүсэлтэй байна” гэж тус тус тайлбарлаж байгаа боловч энэхүү үндэслэлээр хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох боломжгүй болно.
8.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлд хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлт гаргах, мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлтэд энэ тухай шалтгааныг тодорхой дурдаж, холбогдох нотлох баримтыг хавсаргана гэж зааснаар хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах болсон үндэслэлээ хүсэлт гаргагч өөрөө бичгийн нотлох баримтаар нотлох үүргийг хүлээхээр хуульчилсан байна.
8.4.Хүсэлт гаргагч Б.Е үрчлүүлэгч С.О нар нь тухайн үед охин А-г өвөө, эмээ нь болох И.Б Т.Н нарт сайн дурын үндсэн дээр үрчлүүлсэн, одоо Казахстан улсад нүүх болсон тул охин Айсаулег өвөө, эмээ нь болох И.Б, Т.Н нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү гэх боловч хэрэгт авагдсан нотлох баримтууд хүсэлт гаргагчийн тайлбараар үрчлэлтийг хүчингүйд тооцох дээрх хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байна.
9. Иймд хүсэлт гаргагч Б.Е-ын Б аймгийн Л сумын Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/329 дугаартай “Хүүхэд үрчлүүлэх тухай” захирамжаар Е ын А-г өвөө И овогтой Б, эмээ Т овогтой Н нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
10.Б аймгийн Л сумын Хүүхдийн 21 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 11 дугаартай “Б овогтой А нь Л сумын хүүхдийн 21 дүгээр цэцэрлэгийн ахлах бүлэгт хамрагдаж байгаа нь үнэн болно” гэх тодорхойлолт олгожээ.
11.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.4-д заасныг тус тус баримтлан хүсэлт гаргагч Х овогт Е Бн Л сумын Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/329 дугаартай “Хүүхэд үрчлүүлэх тухай” захирамжаар Е А өвөө И овогтой Б, эмээ Т овогтой Н нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Б.Е ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.Б