Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 130/ШШ2024/00406

 

 

 

 

 

 2023              04           17      

                  130/ШШ2024/00406

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Б аймгийн У сумын 5 дугаар багт оршин суух, А овогт Д Б итгэмжлэгдсэн төлөөлөгч Б аймгийн Д сумын 8 дугаар багт оршин суух, И  овогт Я С

Хүсэлтийн шаардлага: М Ж 18 нас хүртэл асарч өсгөсөн байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С

Гэрч Х.Манарбек, А.К

Орчуулагч Т.Х

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Хүсэлт гаргагч Д. нь М Ж-ийн 18 нас хүртэл асарч өсгөсөн байдлыг тогтоолгох тухай шүүхэд хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Хүсэлт гаргагч Д.Б нь 2003 оны 01 дүгээр сард Х.М тэй гэр бүл болсон юм. Х.М нь Д.Б-тэй гэр бүл болохоос өмнө Т Б гэх хүнтэй гэрлэж, хамт амьдарч байсан байдаг. Тэгэхээр Т.Б нь 2002  оны 11  дүгээр сарын 28-ны өдөр өвчний улмаас нас барсан байна. Нас барахаас өмнө 2002 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Ж гэх охин төрсөн байна. М.Ж 5 сартай байхад төрүүлсэн эх Т.Б нас барсан байдаг. Тэгээд Д.Б  М тэй гэр бүл болсон үеэс эхлээд М.Ж ийг 18 нас хүртэл асарч, өсгөсөн. Тэгэхээр Х.М болон Д.Б нар нь одоо 4 хүүхэдтэй юм. Тийм учраас 4 хүүхэдтэй гэдэг үндэслэлээр Д.Б өндөр насны тэтгэвэрт гарах гэхэд, М.Ж-г 18 нас хүртэл асарч, өсгөсөн байдлыг шүүхээр тогтоолгох шаардлага гарсан. Тийм учраас шүүхэд энэхүү хүсэлтийг гаргах болсон. М.Ж одоо Казакстан улсад сурч байгаа учраас шүүх хуралдаанд ирэх боломжгүй байгаа юм.

1.2. Иймд хүсэлт гаргагч Д.Б нь М Ж-н 18 нас хүртэл асарч өсгөсөн байдлыг тогтоож өгнө үү гэв.

2. Хүсэлт гаргагчаас Т.Б-ийн нас барсны бүртгэлийн лавлагаа, Х. Д.Б нарын гэрлэсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, М.Ж-ийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Х.Е, М.А, М.Б нарын төрсний бүртгэлийн лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б аймгийн У сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, Я.С олгосон итгэмжлэл, Х.М, Х.К нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримтыг гаргаж өгсөн байна.

3. Шүүхийн журмаар Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 04 дүгээр арын 03-ны өдрийн 394 дугаартай албан бичгээр хүргүүлсэн иргэн Д.Б Х.М М.Ж нарын ХААТР маягтуудыг шүүхээс бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

4. Шүүхээс хүсэлт гаргагчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

5. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүсэлтийн шаардлагаа дараах үндэслэлээр тодорхойлсон. Үүнд:

5.1. Хүсэлт гаргагч Д.Б нь 2003 оны 01 дүгээр сард Х.М-тэй гэр бүл болсон юм. М.М ийн өмнөх эхнэр Т.Б нь 2002  оны 11  дүгээр сарын 28-ны өдөр өвчний улмаас нас барсан байна. Тэгэхээр Х.М болон Д.Б нар нь одоо 4 хүүхэдтэй юм. Тийм учраас 4 хүүхэдтэй гэдэг үндэслэлээр Д.Б өндөр насны тэтгэвэрт гарах гэхэд, М.Ж-г 18 нас хүртэл асарч, өсгөсөн байдлыг шүүхээр тогтоолгох шаардлага гарсан. М.Ж одоо Казакстан улсад сурч байгаа учраас шүүх хуралдаанд ирэх боломж байгаагүй юм. Иймд хүсэлт гаргагч Д.Б нь М-н Ж-н 18 нас хүртэл асарч өсгөсөн байдлыг тогтоож өгнө үү гэв.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135  дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасан тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдал тогтоолгохыг хүсэж, хүсэлт гаргагч Д.Б нь мөн хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-т зааснаар хүсэлт гаргасан байна.

7. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

7.1. Б  аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 394 дугаартай албан бичгээр иргүүлсэн М.Ж-ийн Төрснийг бүртгэх анкет ХААТР-11 /А/ маягт болон М.Ж-н ******* дугаартай төрсний гэрчилгээнд И овогт Х М /РД:Б/, Т Б /РД:/ нарын гэр бүлд 2002 оны 06 дугаар сарын 11-ний өдөр охин М.Ж /РД:Б/ төрсөн байх бөгөөд М.Ж төрсний бүртгэх анкет болон бичиг баримтад эцэг, эхийн нэрийн талаар ямар нэгэн зөрчилгүй байна. 

7.2. Т Б нь 2002 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр нас барсныг 2003 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн нас барсны бүртгэлийн 03-рт бүртгэгдсэн болох нь Улсын бүртгэлийн мэдээллийн сангаас 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн CVL2483000001000730 дугаартай Нас барсны бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна

7.3. И овогт Х М /РД:БК/, А  овогт Д  /РД:Б/ нар нь 2007 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр гэр бүл болсныг 2010 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр иргэний гэрлэсний бүртгэлийн 03-рт бүртгэгдсэн болох нь ****** дугаартай Гэрлэсний гэрчилгээ олгосон байх ба энэхүү гэрлэсний бүртгэлээр хүсэлт гаргагч Д.Б нь Х М/М эцэг/-тэй 2007 онд гэр бүл болсон байх тул М. г 1 нас хүртэл асарч, өсгөсөн байна гэж үзэх боломжгүй байна.

7.4. Б аймгийн У сумын 5 дугаар багийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн “У сумын 5 дугаар багийн иргэн М овогтой Ж-н эх нь болох Т овогтой Б нь 2002 онд нас барсан ба 2003 оноос Д овогтой Б асран хамгаалж байсан нь үнэн болохыг тодорхойлов” гэх тодорхойлолт болон гэрч Х.М, А.К нар “Х. Д.Б тэй 2003 онд гэр бүл болсон. Тэрнээс хойш түүний охин М.Ж-ийг 18 нас хүртэл нь хамт нэг гэрт асарч өсгөсөн болно” гэж шүүх хуралдаанд гэрчийн мэдүүлэг өгсөн боловч үүнийг үндэслэн тогтоох боломжгүй байна.

Учир нь Х.М, Д.Б нар нь 2003 онд гэр бүл болсон гэх боловч дээрх хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан гэрлэлтийн бүртгэлээр 2007 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр гэр бүл болсныг 2010 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр бүртгэгдсэн болох нь ***** дугаартай Гэрлэсний гэрчилгээгээр тогтоогдож байх тул тодорхойлолт болон гэрч нарын мэдүүлэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуулийн шаардлагыг хангахгүй байна.

7.5. Дээрх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар М.Ж нь төрүүлээгүй эхийн асрамжид 18 нас хүртэл байсан буюу хүсэлт гаргагч Д.Б нь  М.Ж г 18 нас хүртэл асарч, өсгөсөн гэж дүгнэх хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж шүүх дүгнэлээ.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлүүдэд зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг шүүх тогтоодог хэдий ч хүсэлт гаргагч Д.  нь М.Ж-ийг 18 нас хүртэл асарч, өсгөсөн байдал нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байх тул хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

9.Хүсэлт гаргагчаас хүсэлтийн шаардлагын үндэслэлээ өндөр насны тэтгэвэрт гарах гэсэн боловч хүүхдийн тоогоор ажилласан жилээ нэмүүлж өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлттэй байгаа тул М.г 18 нас хүртэл асарч, өсгөсөн байдлыг тогтоосон нөхцөлд ажилласан жил хүрч өндөр насанд тэтгэвэр тогтоолгох гэж байгаа боловч энэхүү үндэслэлээр түүний М.Ж г 18 нас хүртэл асарч, өсгөсөн гэж хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

10. Иймд хүсэлт гаргагч Д.Б ийн  Ж-ийн 18 нас хүртэл асарч, өсгөсөн байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

11.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг тус тус баримтлан хүсэлт гаргагч А  овогт Д Б ийн М Ж ийн 18 нас хүртэл асарч өсгөсөн байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй  болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Д.Б ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           К.Б