| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 130/2024/00319/И |
| Дугаар | 130/ШШ2024/00407 |
| Огноо | 2024-04-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 130/ШШ2024/00407
| 2024 04 17 | 130/ШШ2024/00407 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Б аймгийн Б сумын 4 дүгээр багт оршин су А овогт Х итгэмжлэгдсэн төлөөлөгч Баймгийн Ө сумын 8 дугаар багт оршин суух, И овогт Я
Хүсэлтийн шаардлага: Б аймгийн Б сумын С нэгдэлд 1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 20-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е оролцов.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ж 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр /баримт №9/ мэдэгдэж, гарын үсэг зуруулсан боловч бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд өөрийг нь оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлтээ бичгээр гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дахь хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Х.А нь Б аймгийн Б сумын С нэгдэлд 1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 20-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсэж шүүхэд хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагчаас хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Хүсэлт гаргагч Х хувьд одоо Б аймгийн Б сумын Иргэдийн төлөөлөгчийн хурлын даргаар ажиллаж байгаа. Одоо 60 нас хүрч байгаа тул өндөр насны тэтгэвэрт гарах асуудал нь яригдаж байна. Тийм учраас Х.А-ны Б аймгийн Б сумын С нэгдэлд 1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 20-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгөхөөр шүүхэд хүсэлт гаргасан. Яагаад гэвэл нэгдлийн малчнаас чөлөөлсөн тушаал нь байхгүй байгаа. Хүсэлт гаргагчийн хувьд 1984 оноос 1987 он хүртэл цэргийн албан хааж байсан. Тэгээд хөдөлмөрийн дэвтэр 1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр гэж бичилт хийгдсэн тул түүний дагуу хүсэлт гаргасан. Хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдсэн болохоос архиваас ямар нэгэн тушаал гараагүй. Мөн хэрэгт авагдсан ХААТР маягтад малчин хэмээн тэмдэглэсэн байна.
1.2. Иймд Х.А-ны Б аймгийн Б сумын С нэгдэлд 1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 20-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ж тайлбартаа: Миний бие хүсэлт гаргагч А.А-ны хүсэлттэй танилцлаа. Аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгаас гаргасан 70 дугаар дансны 1988-1992 онуудын түүвэр байгаа боловч эх хувь нь байхгүй тул иргэний дээрх онуудад малчнаар ажилласан гэж үзэх боломжгүй байна гэжээ.
3. Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргасан хүсэлтдээ Б аймгийн архивын тасгийн 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр гаргаж өгсөн Б сумын С нэгдлийн 70 дугаар дансны түүвэр, хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Батлан хамгаалахын төв архивын 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 3358 дугаартай лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, цэргийн батлахын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэсний гэрчилгээний хуулбар, хүсэлт гаргагчийн хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд, Я.С олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг бичгийн нотлох баримтыг гаргаж өгсөн.
4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс Б аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс А.Ж-д олгосон итгэмжлэлийг гаргаж өгсөн байна.
5. Шүүхийн журмаар Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 466 дугаартай албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагч Х.А болон түүний хүүхдүүдийн ХААТР маягтууд, гэрч М.Б А.Т нарыг асуусан гэрчийн тэмдэглэл, Б аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 151 дугаартай лавлагаа зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
6. Шүүхээс хүсэлт гаргагчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
7. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүсэлтийн шаардлагаа дараах үндэслэлээр тодорхойлсон. Үүнд: Хүсэлт гаргагч Х.А нь өндөр насны тэтгэвэрт гарах насанд хүрч нийгмийн даатгалд хандахад түүний нэгдлийн малчнаас чөлөөлсөн тушаал нь байхгүй байгаа тул шүүхэд хандахыг зөвлөсөн. Иймд Х.ны Б аймгийн Б сумын нэгдэлд 1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 20-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
8. Хүсэлт гаргагч А нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор, мөн хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д зааснаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
9. хүсэлт гаргагч А нь Б аймгийн Б сумын С нэгдэлд 1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 20-ний өдрийг дуустал малчнаар ажилласан болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
9.1. Б аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 151 дугаартай “Хүсэлт гаргагч Х.А-д холбогдох Б сумын С нэгдлийн даргын 1988 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 20 тоот тушаал болон 1988-1992 онуудын цалин хөлсний баримтуудыг хуулбарлан хүргүүлэв” гэх лавлагаа,
9.2. Б аймгийн Б сумын С нэгдлийн даргын 1988 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 20 дугаартай “Ажилд авах тухай” тушаалд “1.Хн овогтой А-ыг хэсгийн ямаачнаар 1987 оны 09 дүгээр сарын 01-нээс нөхөн авч ажиллуулсугай ...” гэж бичигдсэн байдал,
9.3. Б аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 151 дугаартай албан бичгээр архивын хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн мөн архивч Б.ийн 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Б сумын С ХАА-н нэгдлийн 70 дугаар дансны түүврээр хүсэлт гаргагч Х.ны 1988 оны 2,3,4 дүгээр саруудад, 1989 оны 1,2,3,4,5,6,7,9 дүгээр саруудад, 1990 оны 6,7,9 дүгээр саруудад, 1991 оны 1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12 дугаар саруудад, 1992 оны 1,2,3,4,5,6,7,8,9,10, 11,12 дугаар саруудад ажилласан хоног, авсан хөлсний талаарх бичилтүүд авагдсан байх тул түүнийг 1988 онд 3 сар буюу 1988 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл, 1989 онд 8 сар буюу 1989 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, 1990 онд 3 сар буюу 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажилласан гэж тогтоосон болно.
9.4. Хүсэлт гаргагчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн 1988 оны 03 дугаар сарын 22-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн дотор талын бичилтийг үзэхэд 1 дүгээр хуудаст “Овог: Х, нэр: А, төрсөн он, сар, өдөр: 1966.03.15” гэж, 2-3 дугаар хуудаст “3.1987.09.01 Улаанхус хэсгийн ямаачнаар авч ажиллуулав. Нэгдлийн даргын 1988.03.22-ны 20 тоот тушаал. 4. 1992.04.17 Тус хэгсийн ямаачны ажлаас чөлөөлж хэсгийн тоо бүртгэгчээр авч ажиллуулав. Нэгдлийн даргын 1992.04.17-ны өдрийн 08 тоот тушаал” гэж бичигдсэн байна.
9.5. Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 393 дугаартай албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагч Х.Аны БНМАУ-ын Хүн амын регистрийн карт ХААТР-1 /А/ маягтад “...14.Ажилладаг байгууллага: С, эрхэлдэг ажил:малчин, ажилд орсон он:1987” гэж, хүсэлт гаргагчийн 1991 оны 05 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн хүүхэд А.Аны ХААТР-11/А/ Төрснийг бүртгэх анкетад ... 11. Эцгийн овог, нэр: Х А, ажилладаг байгууллага: С нэгдэл, эрхэлдэг ажил: малчин” гэж тус тус бүртгэгдсэн байна.
9.6. Б аймгийн Б сумын 7 дугаар багийн иргэн А.Т, М.Б нарын “Хүсэлт гаргагч Х.А Б сумын С нэгдэлд туслах малчнаар ажиллаж байсан нь үнэн болно” гэх шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
10. Хүсэлт гаргагч Х.А-ны Б аймгийн Б сумын С нэгдэлд 1988 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, 1989 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
10.1. Учир нь, Б аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 151 дугаартай лавлагаанд “Б сумын С нэгдлийн даргын 1987, 1989-1991 онуудын тушаал болон 1987 цалин хөлсний баримтуудыг шүүн үзэхэд холбогдох баримт гараагүй” гэжээ.
10.2. Б аймгийн Б сумын 7 дугаар багийн иргэн А.Т, М.Б нар нь хүсэлт гаргагч А нь 1987 оноос 1992 он хүртэл С нэгдэлд малчнаар ажиллаж байсан гэж шүүхэд гэрчийн мэдүүлэг өгсөн боловч гэрчийн мэдүүлгийн эх сурвалжаа тодорхой зааж өгч чадаагүй, энэ нь хавтаст хэрэгт авагдсан бусад хөдлөнгийн нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.
10.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д зааснаар хүсэлт гаргагч А нь Б аймгийн Б сумын С нэгдэлд 1988 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, 1989 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгоход гол эх сурвалж болох ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тушаал, цалингийн цэс, бусад холбогдох нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгөөгүй байх тул хүсэлт гаргагчийн Б аймгийн Б сумын С нэгдэлд 1988 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, 1989 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
11. Батлан хамгаалахын төв архивын 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 3358 дугаартай лавлагаа болон хүсэлт гаргагч Х.А-ны 537882 дугаартай цэргийн батлахын дэвтрээр хүсэлт гаргагч А нь БХЯ-ны сайдын 1984.05.02-ны өдрийн н/165 дугаар тушаалаар Б аймгаас 1984.06.05-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн 021 дүгээр ангид алба хааж, мөн БЦЕГ-ын даргын 1987.08.08-ны өдрийн *** тушаалаар 1987.08.20-ны өдрийн 537882 дугаарын цэргийн батлахтай халагдсан гэжээ.
12. Хүсэлт гаргагч Х.А-ны хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн 000065559 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр нь хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагад хамааралгүй нотлох баримтууд байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.
13. Иймд хавтаст хэрэгт авагдсан дээрх хууль ёсны нотлох баримтуудыг тус тус үндэслэн хүсэлт гаргагч Х.А-ны Б аймгийн Б сумын С нэгдэлд 1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 20-ний өдрийг дуустал малчнаар ажилласан байдлыг тогтоож, Б аймгийн Б сумын С нэгдэлд 1988 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, 1989 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
14. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Б овогт Х-ны А-ны нь Б аймгийн Б сумын С нэгдэлд 1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 20-ний өдрийг дуустал малчнаар ажилласан байсан байдлыг тогтоож, үлдсэнийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Х.А-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.Б