| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 130/2024/00329/И |
| Дугаар | 130/ШШ2024/00408 |
| Огноо | 2024-04-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 130/ШШ2024/00408
| 2024 04 17 | 130/ШШ2024/00408 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Б аймгийн Б сумын 4 дүгээр багт оршин суух, И овогт Нийн Цын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б аймгийн Ө сумын 8 дугаар багт оршин суух, И овогт Я-д
Хүсэлтийн шаардлага: Б аймгийн А сумын Социализмын зам нэгдэлд 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарны 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С
Гэрч С.Хүүхэн, Т.С
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Н.Ц нь Б аймгийн Б сумын Ж зам нэгдэлд 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарны 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсэж шүүхэд хүсэлт гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх явцад хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүсэлтийн шаардлагаа Б аймгийн А сумын Социализмын зам нэгдэлд 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарны 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай гэж өөрчилсөн. Хүсэлт гаргагчаас хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Хүсэлт гаргагч Ц нь 1969 онд төрсөн, Б аймгийн А сумын Социализмын зам нэгдэлд 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарны 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан юм. Ц нь одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэж бичиг баримтаа бүрдүүлж нийгмийн даатгалын байгууллагад хандахад түүнийг ажилд томилсон тушаал гарахгүй байгаа учраас өндөр насны тэтгэвэр тогтоолгож чадахгүй хохирч байна.
1.2. Иймд Н.Ц Б аймгийн А сумын Социализмын зам нэгдэлд 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарны 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүсэлт гарагчийн 1988,1989 оны 70-р данснаас харахад хүсэлт гаргагчийг тус жилүүдэд бүтэн малчнаар тооцох боломжгүй. Яагаад гэвэл 30 хоногоор тооцсон 1988 онд 5 сар, 1989 онд 8 сар байгаа. 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Нийгмийн даатгалын Ерөнхий газрын А/09 дүгээр тушаалд 1968 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 он хүртэл нэгдэлд ажилласан 250 ба түүнээс дээш хоног ажилласан бол нэг жилийн шимтгэл төлснөөр тооцож авна гэж заасан байдаг. Тэгэхээр 1988, 1989 онууд 250 хоногт хүрэхгүй байх тул бүтэн малчнаар ажилласан гэж үзэх боломжгүй гэв.
3. Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргасан хүсэлтдээ Б аймгийн аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 55 дугаартай архивын лавлагаа, 0201000811 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Я.С-д олгосон итгэмжлэл, С.Х, Т.С нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг бичгийн нотлох баримтыг гаргаж өгсөн.
4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс Б аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс Х.М-д олгосон итгэмжлэлийг гаргаж өгсөн байна.
5. Шүүхийн журмаар Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 405 дугаартай албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагч Ц болон түүний хүүхдүүдийн ХААТР маягтууд, Б аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 150, 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 154 дугаартай лавлагаа зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
6. Шүүхээс хүсэлт гаргагчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
7. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүсэлтийн шаардлагаа дараах үндэслэлээр тодорхойлсон. Үүнд: Хүсэлт гаргагч Ц нь одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэж бичиг баримтаа бүрдүүлж нийгмийн даатгалын байгууллагад хандахад түүнийг ажилд томилсон тушаал гарахгүй байгаа учраас өндөр насны тэтгэвэр тогтоолгож чадахгүй хохирч байна. Иймд Н.Ц-ын Б аймгийн А сумын Социализмын зам нэгдэлд 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарны 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
8. Хүсэлт гаргагч Ц нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор, мөн хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д зааснаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
9. Хүсэлт гаргагч Ц нь Б аймгийн А сумын Социализмын зам нэгдэлд 1988 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, 1989 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарны 31-ний өдрийг дуустал малчнаар ажилласан болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
9.1. Б аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 55 дугаартай, 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 154 дугаартай “Хүсэлт гаргагч Н.Ц-д холбогдох А сумын Социализм зам нэгдлийн 1988, 1989 онуудын цалин хөлсний 70 дугаар дансны баримтуудыг хуулбарлан хүргүүлэв” гэх лавлагаа болон тус архивын хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн А сумын Социализм зам ХАА-н нэгдлийн 70 дугаар дансны түүврээс хүсэлт гаргагч Н.Цэцэгбалын 1988 оны 4, 5, 6, 7, 8 дугаар саруудад, 1989 оны 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 дугаар саруудад ажилласан хоног, авсан хөлсний талаарх бичилт байна.
9.2. Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 405 дугаартай албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагч Н.Ц-ын БНМАУ-ын Хүн амын регистрийн карт ХААТР-1 /А/ маягтад “...14.Ажилладаг байгууллага: Социализм зам, эрхэлдэг ажил: саальчин, ажилд орсон он:1988, бүртгэгчийн он,сар,өдөр: 1988.06.18” гэж, бүртгэгдсэн байна.
9.3. Б аймгийн Ө сумын иргэн Т.Сэ, С.Х нарын “Хүсэлт гаргагч Ц нь Б аймгийн А сумын Социализмын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан нь үнэн болно” гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт болон шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
10. Хүсэлт гаргагч Н.Ц Б аймгийн А сумын Социализмын зам нэгдэлд 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
10.1. Учир нь, Б аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 154 дугаартай “А сумын Социализмын зам нэгдлийн даргын 1987-1989 онуудын тушаал архивд шилжүүлээгүй, 1987 оны цалин хөлсний баримтыг шүүн үзэхэд холбогдох гаргаагүй болно” гэжээ.
10.2. Б аймгийн Ө сумын иргэн Т.С, С.Х нар нь хүсэлт гаргагч Ц нь 1987 оноос 1991 он хүртэл А сумын Социализмын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан гэж шүүхэд гэрчийн мэдүүлэг өгсөн боловч гэрчийн мэдүүлгийн эх сурвалжаа зааж өгч чадаагүй, энэ нь хавтаст хэрэгт авагдсан бусад хөдлөнгийн нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.
10.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д зааснаар хүсэлт гаргагч Ц болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Б аймгийн А сумын Социализмын зам нэгдэлд 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгоход гол эх сурвалж болох ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тушаал, цалингийн цэс, бусад холбогдох нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгөөгүй байх тул хүсэлт гаргагчийн Б аймгийн А сумын Социализмын зам нэгдэлд 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
11. Хүсэлт гаргагч Н.Ц-ын хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн 0201000811 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар нь хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагад хамааралгүй нотлох баримтууд байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.
12. Иймд хавтаст хэрэгт авагдсан дээрх хууль ёсны нотлох баримтууд болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн шүүх хуралдааны шатанд гаргасан тайлбарыг тус тус үндэслэн хүсэлт гаргагч Н.Ц-ын Б аймгийн А сумын Социализмын зам нэгдэлд 1988 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, 1989 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарны 31-ний өдрийг дуустал малчнаар ажилласан байдлыг тогтоож, Б аймгийн А сумын Социализмын зам нэгдэлд 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
13. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан И овогт Н-ийн Ц нь Б аймгийн А сумын Социализмын зам нэгдэлд 1988 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, 1989 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарны 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, үлдсэнийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Н.Ц-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.Б