| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2024/00499/И |
| Дугаар | 130/ШШ2024/00564 |
| Огноо | 2024-06-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 130/ШШ2024/00564
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт оршин суудаг, утас ****, Б овогт Уын С,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг, регистрийн *****дугаартай, Баян-Өлгий Нийгмийн даатгалын газар (дарга М.А, утас ****)
Хүсэлтийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт цахилгаан тоног төхөөрөмжийн инженерээр 1991 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 1992 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, мөн Баян-Өлгий аймгийн Хүнсний үйлдвэрт механик инженерээр 1992 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, мөн Баян-Өлгий аймгийн А ХК-д механик инженерээр 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажилласан байдлаа тус тус тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Хүсэлт гаргагч У.С
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е,
(Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус хэлтэст тэтгэврийн байцаагч ажилтай Н.Жт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.3-д зааснаар шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хүсэлт гаргагчийн хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.)
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч У.С нь анх шүүхэд бичгээр гаргасан хүсэлтийн шаардлагаа шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодруулан Улаанбаатар хотын Ноос нэхмэлийн үйлдвэрт засварын мастер, зохион бүтээгчээр 1988 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт цахилгаан тоног төхөөрөмжийн инженерээр 1991 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 1992 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, Баян-Өлгий аймгийн Хүнсний үйлдвэрт механик инженерээр 1992 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажилласан байдлаа тус тус тогтоолгохыг хүссэн байна.
Шүүх хуралдаанаар хэрэг хянан хэлэлцүүлэг эхлэхээс өмнө хүсэлт гаргагч У.С хүсэлтийн шаардлага багасгаж, дахин тодруулан тодорхойлж Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт цахилгаан тоног төхөөрөмжийн инженерээр 1991 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 1992 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, Баян-Өлгий аймгийн Хүнсний үйлдвэрт механик инженерээр 1992 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, Баян-Өлгий аймгийн А ХК-д инженерээр 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажилласан байдлаа тус тус тогтоолгохыг хүссэн болно. Хүсэлт гаргагч У.С хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:
1.1.Миний бие 1988 онд Чехословак улсад ПДС-ийг инженер мэргэжлээр төгсөж ирээд 1988 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс Улаанбаатар хотын Ноос нэхмэл үйлдвэрт засварын мастер, зохион бүтээгчээр ажилд томилогдон ажиллаж байгаад 1990 оны 11 дүгээр сарын 01-ээс өөрийн хүсэлтээр цомхотголд гарсан. Тухайн үед цомхотголд гарсан өдрөөс хойш 3 сар цалинжуулдаг байв. Энэ талаар миний Хөдөлмөрийн дэвтэрт тодорхой бичигдсэн тул Улаанбаатар хотын Ноосны үйлдвэрт ажилласан байдлаа тогтоолгох шаардлага байхгүй болсон.
1.2.Харин Улаанбаатар хотоос Өлгийд шилжин ирж 1991 оны 02 дугаар сарын 23-аас аймгийн Нэгдсэн эмнэлэгт цахилгаан тоног төхөөрөмжийн инженерээр тус эмнэлгийн даргын 1991 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 31 дугаартай тушаалаар түр томилогдон ажиллаж байгаад 1991 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 56 дугаартай тушаалаар 06 дугаар сарын 16-аас тоног төхөөрөмжийн инженерээр бүр томилогдон ажилласан.
1.3.1992 оны 6 дугаар сарын 01-ээс гэр бүлийн санхүүгийн байдлаас болоод Хүнсний үйлдвэрт механик инженерээр түр тушаал гарган 2 сар гаруй ажилласан. Ингэхдээ нэгдсэн эмнэлэг болон хүнсний үйлдвэрт давхар ажилласан гэж ойлгож болно.
Улмаар Баян-Өлгий аймгийн Хүнсний үйлдвэрт механик инженерээр 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс бүр томилогдон 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байгаад Хүнсний үйлдвэр хувьчлагдан А ХК болж өөрчлөгдөхөд үргэлжлүүлэн тус компанид 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тус тус ажилласан болно.
1.4.Миний бие 2024 он дуусахад өндөр насны тэтгэвэрт гарах ёстой байгаа. Тэгээд би өндөр насны тэтгэвэрт гарах гэж Нийгмийн даатгалын хэлтэст хүсэлтээ өгсөн. Гэхдээ миний зарим ажилласан жилдээ холбоотой хэд хэдэн лавлагаа дутсан байсан. Дутуу гэж байгаа лавлагаа нь 1992 оны 06 дугаар сард Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж байсан талаар юм. Тухайн үед ямар учраас ажлаас гарсан тухай тушаал гаргаагүй гэвэл би тухайн үед өөр байгууллагад шилжин ажиллахаар болсон. Тэгэхэд Нэгдсэн эмнэлгийн удирдах албан тушаалтнууд намайг ажлаас чөлөөлөөгүй юм. Учир нь тэд нар надад чи бид нарт хэрэгтэй гэж ажлаас гаргаагүй тул хоёр байгууллагын хооронд ажиллаж байсан.
Иймд холбогдох нотлох баримтуудыг үндэслэн миний Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт цахилгаан тоног төхөөрөмжийн инженерээр 1991 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 1992 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, мөн Баян-Өлгий аймгийн Хүнсний үйлдвэрт механик инженерээр 1992 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, мөн Баян-Өлгий аймгийн А ХК-д инженерээр 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажилласан байдлаа тус тус тогтоож өгнө үү гэсэн байна.
2.Хүсэлт гаргагчаас Монгол Улсын Иргэний үнэмлэхийн хуулбар, Баян-Өлгий аймгийн архивын тасгийн 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 64 дугаартай Архивын лавлагаа, 1988 оны 8 дугаар сарын 18-ны өдөр нээлгэсэн №**** дугаартай Хөдөлмөрийн дэвтэр, Баян-Өлгий аймгийн архивын тасгаас хуулбарлан өгсөн Баян-Өлгий аймгийн Нэгдсэн больницын даргын 1991 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 31 дугаартай Зарим ажилчдыг зохицуулан ажиллуулах тухай тушаал, Баян-Өлгий аймгийн Нэгдсэн больницын даргын 1991 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 56 дугаартай Зарим ажилчдыг зохицуулан ажиллуулах тухай тушаал, Баян-Өлгий аймгийн Нэгдсэн больницын даргын 1992 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 88 дугаартай Комисс томилох тухай тушаал хавсралтын хамт, Баян-Өлгий аймгийн Хүнсний үйлдвэрийн даргын 1992 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 20 дугаартай Комисс томилох тухай тушаал зэрэг бичгийн нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
3.Шүүхийн санаачилгаар хүсэлт гаргагч У.С болон түүний эхнэр хүүхдүүдийн ХААТР маягтуудыг Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 627 дугаар албан бичгээр хүргүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
4.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлт хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагч У.Сыг хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
5.Хүсэлт гаргагч У.С дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие 2024 он дуусахад өндөр насны тэтгэвэрт гарах ёстой байгаа. Тэгээд би өндөр насны тэтгэвэрт гарах гэж Нийгмийн даатгалын хэлтэст хүсэлтээ өгсөн. Гэхдээ миний зарим ажилласан жилдээ холбоотой хэд хэдэн лавлагаа дутсан байсан. Иймд холбогдох нотлох баримтуудыг үндэслэн миний Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт цахилгаан тоног төхөөрөмжийн инженерээр 1991 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 1992 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, мөн Баян-Өлгий аймгийн Хүнсний үйлдвэрт механик инженерээр 1992 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, мөн Баян-Өлгий аймгийн А ХК-д инженерээр 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажилласан байдлаа тус тус тогтоож өгнө үү гэсэн байна.
6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
6.1.Баян-Өлгий аймгийн архивын тасгийн 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 64 дугаартай Архивын лавлагаа-аар Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 1992 оны тушаалыг шүүн үзэхэд У.Сыг ажлаас чөлөөлсөн тушаал мөн Хүнсний үйлдвэрт 1992 онд ажилд орсон тушаал гараагүй гэсэн байна.
6.2.Баян-Өлгий аймгийн архивын тасгаас хуулбарлан өгсөн Баян-Өлгий аймгийн Нэгдсэн больницын даргын 1991 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 31 дугаартай Зарим ажилчдыг зохицуулан ажиллуулах тухай тушаалаар...засварын техникчээр Сыг 2 дугаар сарын 23-аас эхлэн түр авч ажиллуулсан байна.
Мөн Баян-Өлгий аймгийн Нэгдсэн больницын даргын 1991 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 56 дугаартай Зарим ажилчдыг зохицуулан ажиллуулах тухай тушаалаар Нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерээр 6 дугаар сарын 16-аас эхлэн Ж.Санатыг бүр авч ажиллуулсан байна.
Мөн Баян-Өлгий аймгийн Нэгдсэн больницын даргын 1992 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 88 дугаартай Комисс томилох тухай тушаалаар Чөлөөт үнийн тогтолцоонд шилжиж байгаатай холбогдуулан Нэгдсэн эмнэлгийн хөрөнгийн тооллого дахин үнэлгээ явуулах комиссын бүрэлдэхүүн, мөн Тооллого хийх эд хариуцагч, комиссуудыг 1-р хавсралтаар баталсан байна. 1-р хавсралт Нэгдсэн эмнэлгийн хөрөнгийн тооллого хийх эд хариуцагч ба комиссууд-ын жагсаалтын 5 дугаар баганад Эд хариуцагч:Т, Тооллого хийх комисс: С-дарга...гэж бичигдсэн байна.
Мөн Баян-Өлгий аймгийн Хүнсний үйлдвэрийн даргын 1992 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 20 дугаартай Комисс томилох тухай тушаалаар тус үйлдвэрт....автомашин нь гүйлтийн нормоо дуусгаж цаашид ажиглах боломжгүй болсон тул актлах зорилгоор байгуулсан комиссын бүрэлдэхүүнд С-механик инженер гэж бичигдсэн байна.
6.3. А ХХК-ний захирал С.Жийн 1993 оны тус үйлдвэрийн ажилчдын 4-р сард амрах ээлжийн амралтын хуваарь-ийн нэрсийн жагсаалтын 65-д С, улсад ажилласан жил: 5, амрах хоног 21 хоног гэж бичигдсэн байна.
6.4.Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 214 дугаартай Архивын лавлагаанд: Тус хэлтсийн архивд Өлгий сумын А ХХК нь Шимтгэл төлөлтийн тайлан (НД-16)-аар 1992, 1993, 1994 онд тус хэлтэст нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэврийн санд төлж байсан гэсэн байна.
6.5.Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 627 дугаар албан бичгээр хүргүүлсэн хүсэлт гаргагч У.Сы 1988 оны 6 дугаар сарын 17-ны өдөр бүртгэсэн БНМАУ-ын хүн амын регистрийн карт №129 буюу ХААТР-1 (А) маягтын 14-д ажилладаг байгууллага гэдэгт: Баян-Өлгий аймгийн Хүнсний үйлдвэр, ажилд орсон он гэдэгт: 1988, цех тасаг гэдэгт: Нарийн боовны тасаг, эрхэлдэг ажил гэдэгт: нарийн боовчин гэж бүртгэгдсэн байна.
Хүсэлт гаргагч У.Сы 1992 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн хүү Досмагамбекийн Төрснийг бүртгэх анкет №242 буюу ХААТР-11(А) маягтын 11.Эцгийн нэр: Уын С; ажилладаг байгууллага: Хүнсний үйлдвэрт, эрхэлдэг ажил гэдэгт: механик инженер гэж бичигдсэн байна.
Мөн хүсэлт гаргагч У.Сы 1993 оны 08 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн охин Аселийн Төрснийг бүртгэх анкет №343 буюу ХААТР-11(А) маягтын 11.Эцгийн нэр: Уын С; ажилладаг байгууллага: Хүнсний үйлдвэрт, эрхэлдэг ажил гэдэгт: механик инженер гэж бичигдсэн байна.
Мөн хүсэлт гаргагч У.Сы 2001 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү Гавитын Төрснийг бүртгэх анкет №86 буюу ХААТР-11(Б) маягтын 11.Эцгийн нэр: Уын С; ажилладаг байгууллага: А ХК-нд, эрхэлдэг ажил гэдэгт: инженер гэж бичигдсэн байна. байна.
7.Хүсэлт гаргагч У.Сы 1988 оны 8 дугаар сарын 18-ны өдөр нээлгэсэн №**** дугаартай Хөдөлмөрийн дэвтэр-ийн 14-15 дугаар хуудасны ажлын тухай мэдээнд Хүнсний үйлдвэрийн даргын 1992 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 45 тоот тушаалаар 1992 оны 08 дугаар сарын 03-ны өдөр механик инженерээр авч ажиллуулав гэж бичсэн мөөртлөө А ХК-ний тамгыг дарсан нь эргэлзээтэй байгаа, мөн тухайн тушаал нь архивд байхгүй тул №**** дугаартай Хөдөлмөрийн дэвтэр-ийн энэ бичилт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болж чадахгүй болно.
8.Хүсэлт гаргагч У.С нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажилласан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
Иймд дээрх хууль ёсны нотлох баримтуудыг үндэслэн У.С нь Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт цахилгаан тоног төхөөрөмжийн инженерээр 1991 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 1992 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, мөн Баян-Өлгий аймгийн Хүнсний үйлдвэрт механик инженерээр 1992 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, мөн Баян-Өлгий аймгийн А ХК-д инженерээр 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажилласан болохыг тус тус тогтоох нь зүйтэй байна.
7.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-г баримтлан хүсэлт гаргагч Б овогт Уын С Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт цахилгаан тоног төхөөрөмжийн инженерээр 1991 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 1992 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, мөн Баян-Өлгий аймгийн Хүнсний үйлдвэрт механик инженерээр 1992 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, мөн Баян-Өлгий аймгийн А ХК-д инженерээр 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажилласан болохыг тус тус тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар хүсэлт гаргагч У.Сыг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Энэ шийдвэрийг хүсэлт гаргагч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК