Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2024/03073

 

 

 

 

 

 

 

 

  2024 оны 07 сарын 22 өдөр  

  Дугаар 183/ШШ2024/03073

  Улаанбаатар хот

               

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,                                                                                                            хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Чулуунчимэг би:

Нэхэмжлэгч: П газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: У.Б /РД:***********/-д холбогдох,

2 125 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад,

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч У.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох 2 125 000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 700 000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 700 000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 725 000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөллөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 48 950 төгрөгийг гаргуулж төрийн сангийн 100200100941 дансанд оруулсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                            О.ЧУЛУУНЧИМЭГ