Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 2020/ДШМ/640

 

 

 

 

 

 

   2020            5              19                                      2020/ДШМ/640

 

 

Д.Өд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                               

прокурор Ц.Ганцэцэг,

шүүгдэгч Д.Ө, түүний өмгөөлөгч Б.Наранцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 422 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Ө, түүний өмгөөлөгч С.Батнасан нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Д.Өд холбогдох эрүүгийн 1806100351423 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол овгийн Д.Ө, 1982 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Мацу мода” автоломбардны газарт зээлийн мэргэжилтэн ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ...................... оршин суух, ял шийтгэлгүй, /............................./;

 

Шүүгдэгч Д.Ө нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан 21 дүгээр байрны 24 тоот 36.68 м.кв 2 өрөө байрыг өгнө гэж хуурч, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Х.ББаянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 48В байрны 28 тоот 1 өрөө 32 мкв орон сууцыг нь 25.000.000 төгрөгийн барьцаанд 2 сарын хугацаатай барьцаалуулж, 25.000.000 төгрөгийг, мөн газраа шилжүүлж авсан ба дахин “...Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан 21 дүгээр байрны 24 тоот 36.68 м.кв 2 өрөө байрны гэрчилгээ гараагүй байна...” гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүнжингарав” худалдааны төвд өмнө барьцаалсан 48В байрны 28 тоот 1 өрөө 32 м.кв байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг бусдын /барьцаалагчийн/ нэр дээр шилжүүлж, 13.400.000 төгрөг нэмж аваад, нийт 38.400.000 төгрөгийг төлөлгүй, түүнд 49.265.537 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Д.Өы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Монгол овогт Д.Өыг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилж, бусдад үлэмж хэмжээний хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  1 /нэг/жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Д.Өд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгуууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Өаас 24.265.537 төгрөгийг гаргуулан хохирогч Боржигон овогт Халтарын Буян /РД:АЙ78060711/-д олгож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт авагдсан 1 ширхэг Сиди-г хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж  шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Д.Ө давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Н.Мөнхбаясгалан түүний эхнэрийн дүү болох Баярхүү нар нь миний үйлдсэн гэх энэ хэрэгт шууд холбоотой байхад мөрдөн байцаалтын шатанд гүйцэд шалгаагүйд гомдолтой байна. 2016 оны 7 дугаар сард миний бие найз Н.Мөнхбаясгалантай 100 хувь бартераар 160.000.000 төгрөгийн барилгын ажлын гэрээ хийж, ажил эхлүүлсэн ажлын хөлсөнд 36.68мкв 2 өрөө, 56мкв 2 өрөө байрыг мкв-ыг 1.700.000 төгрөгөөр  ажлын хөлсөнд авахаар гэрээ хийсэн. Ажил гүйцэтгэлийн явцад Н.Мөнхбаясгалан надаас далдуур гэрээний  дагуу ажлын хөлсөнд өгсөн 2 байрнаас бусад байрнуудаа 1м, кв-ыг 1.000.000 төгрөгөөр борлуулж эхэлсэн.  Яагаад ингэж байгаа юм бэ миний бартерд авсан байр зарагдахгүй болохоор ажил явахгүй шүү дээ. Энэ ажлыг явуулах гэж өөрт байгаа мөн болон /Lexus 470, prius 20, grand mark 2/ гэх автомашинуудаа зарж барилгын материал ажлын хөлсөнд зарцууллаа гэхэд Н.Мөнхбаясгалан нь миний найз аргалаад ажлаа дуусгачихаа гэхэд нь би одоо надаа мөнгө байхгүй ажил зогслоо гэхэд ямар нэгэн аргаар аргалаад дуусга гэсэн. Тэгвэл би найз Буянд өгнө гэсэн 36.68м кв байрыг түр барьцаанд тавиад ажлаа дуусгачих уу, Буян зөвшөөрөх болов уу гэхэд хэлж яахын бэ би ордер гараагүй байна гээд Буянд хэлчихье гэсэн. Иймд Н.Мөнхбаясгаланг миний үйлдсэн гэх энэ хэрэгт холбоотой тул дахин мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. Баярхүү нь 2016 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Буянтай орон сууц захиалгын гэрээг Н.Мөнхбаясгалангын хууль ёсны итгэмжлэхгүйгээр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байрлах наториатч В.Батхүүгээр гэрээг хууль бусаар батлуулсан байдаг./1хх 11-15/, В.Батхүүгийн өгсөн мэдүүлэгт Н.Мөнхбаясгалан нь Баярхүүд өөрийн хууль ёсны итгэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр баталсан байдаг. /1хх 193/,

Иймд ямар учиртай хууль бус гэрээ хийснийг мөрдөн байцаалт болон прокурорын шатанд дахин шалгуулах хүсэлтэй байна. ...” гэв.

 

            Шүүгдэгч Д.Өы өмгөөлөгч С.Батнасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Өыг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилж, бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дутаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэжээ. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг дүгнэж үзвэл дараах нөхцөл байдлууд тогтоогдсон гэж үзэхээр байна. Хохирогч Д.Өы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн удаа дараагийн мэдүүлэгт “...Н.Мөнхбаясгалан байрны гэрчилгээ гараагүй байгаа, хүлээж бай” гэсэн утгатайгаар мэдүүлж байсан. Мөн Д.Ө нь өөрөө байрны гэрчилгээг гаргаж авах хүсэлтийг эрх бүхий байгууллагад хүргүүлэх эрх бүхий этгээд биш бөгөөд зайлшгүй Н.Мөнхбаясгалан болон Б.Баярхүү нарын тусламжтайгаар байрны гэрчилгээг гаргуулж авах боломжтой. Мөн Н.Мөнхбаясгалангийн бариулсан орон сууцанд хохирогч Х.Бгүйцэтгэсэн ажлын хөлсөнд өгсөн 2 өрөө байрыг ямар учраас Х.Буян, Д.Ө нарт давхардуулан гэрээ байгуулж өгсөн, дээрх үйлдэлд гэрээ байгуулагч нь залилах сэдэлт, зорилго байсан эсэхийг шалгалгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн нотолж тогтоогоогүй байх тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаан шийдвэрлэж өгнө үү.  ...” гэжээ.

           

Шүүгдэгч Д.Өы өмгөөлөгч Б.Наранцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие хүсэлтээр давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож байна. Хавтас хэргийн материалтай танилцахад миний үйлчлүүлэгч Д.Ө нь барилгын пассатны ажил хийдэг, байнга хөдөлмөрлөдөг хүн юм. Д.Ө нь ажлаа хийх явцдаа Х.Буян гэх хүнийг хохироосон нь тогтоогдсон байдаг. Тийм учир хохирлыг зайлшгүй төлж барагдуулах ёстой гэдэг үүднээс давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө үлдсэн 24.000.000 төгрөгийн хохирлоос 15.000.000 төгрөгийг бэлнээр мөн нэг автомашины хамт өгч одоо хохирогч нар хохирол төлбөргүй, гомдол саналгүй болсон. Шүүгдэгч нь ажилтнуудынхаа цалинг төлөх гэж яваад санамсаргүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа ийм гэмт хэрэгт холбогдсон. Шүүгдэгчийн ар гэрээс хохирогчид учирсан бүх хохирлыг бүрэн барагдуулсан байна. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлан шүүгдэгчийг нийгмээс тусгаарлахгүйгээр, ажил хөдөлмөрийг нь эрхлүүлж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Ц.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтээ: “...Д.Өд холбогдох хэргийн хавтас хэргийн материалтай танилцахад Д.Өы үйлдэлд хамтран оролцсон хэлбэр тогтоогдоогүй. Мөн Мөнхбаясгалан, Баярхүү нарын үйлдэл оролцооны талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад бүхий л ажиллагаа явуулж шалгахад Д.Ө нь Баярхүү, Мөнхбаясгалан нартай 36 айлын орон сууц буюу 160.000.000 төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулж хамтран ажилласан байдаг. Гэвч хохирогч Х.Буянг хохироож үлэмж хэмжээний хохирол учруулсан үйлдэлд Мөнхбаясгалан, Баярхүү нарын үйлдэл, оролцоо тогтоогдоогүй гэж үзэж байна. Хохирол төлбөрийн хувьд, анхан шатны шүүхээс 24.625.000 төгрөгийн хохирол төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс энэ талаарх баримтыг гаргаж өгч байна. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэх боломжтой. Харин шүүгдэгч Д.Өы хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа эсэх нь тодорхойгүй байдаг. ...” гэв.

           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь заалтад зааснаар “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх” хуулийн заалтыг зөрчиж гарсан тул  Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 422 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Өд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв. Үүнд:

 

Прокуророос Д.Өыг Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан 21 дүгээр байрны 24 тоот 36.68 м.кв 2 өрөө байрыг өгнө гэж хуурч, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Х.ББаянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 48В байрны 28 тоот 1 өрөө 32 мкв орон сууцыг нь 25.000.000 төгрөгийн барьцаанд 2 сарын хугацаатай барьцаалуулж, 25.000.000 төгрөгийг, мөн газраа шилжүүлж авсан ба дахин “...Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан 21 дүгээр байрны 24 тоот 36.68 м.кв 2 өрөө байрны гэрчилгээ гараагүй байна...” гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүнжингарав” худалдааны төвд өмнө барьцаалсан 48В байрны 28 тоот 1 өрөө 32 м.кв байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг бусдын /барьцаалагчийн/ нэр дээр шилжүүлж, 13.400.000 төгрөг нэмж аваад, нийт 38.400.000 төгрөгийг төлөлгүй, түүнд 49.265.537 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хавтас хэргийг судлахад, гэрч Ц.Алтанцэцэгийн “...Х.Бэзэмшлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 48В байрны 28 тоот 32мкв орон сууцны барьцаанд тавиад зээл авмаар байна гэхээр нь барьцаа хөрөнгө байгаа учраас 25.000.000 төгрөг сарын 4 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай зээлсэн. Зээлсэн мөнгөний хугацаа дуусахад Д.Буян, Д.Ө нар ирж уулзаад байраа зарах гэж байгаа гэхээр нь 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Х.Буянтай үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан орон сууцыг 38.400.000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон. ...” /1хх 23/, шүүгдэгч Д.Өы “ Х.Ббайрыг өгч  Ц.Алтанцэцэгээс авсан мөнгийг би барилгын үйл ажиллагаандаа зарцуулсан...” гэсэн мэдүүлгүүдээс үзэхэд Х.Буягийн Х.Бэзэмшлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 48В байрны 28 тоот 32мкв орон сууцны барьцаанд тавиад зээлсэн мөнгө 38.400.000 төгрөг бөгөөд үүнийг бодит хохирол гэж ойлгохоор байна.

 

Гэхдээ уг байрыг   “Дамно” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн №Б31-19-806 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар /1хх 3-9/-д 49.265.537 төгрөгөөр үнэлсэнийг прокурор тус үнэлгээгээр хохирлыг тооцож ирүүлсэн ямар учраас ингэж үзсэнээ яллах дүгнэлтэндээ тусгаагүй, мөн анхан шатны  шүүх ч “...хохирогчид 49.256.537 төгрөгийн хохирол учирсан гэж үзсэн мөртлөө хууль зүйн дүгнэлт өгөөгүй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг  прокурорын яллах дүгнэлтэнд хоёрдмол байдлаар эргэлзээ бүхий бичсэн байхад  анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7, 34.14, 35.8 дугаар зүйлүүдэд заасны дагуу  шүүхийн хэлэлцүүлгээрээ нотлох баримтыг шинжлэн судалж,   хохирлын хэмжээг тодруулан бодит дүгнэлтийг хийхгүйгээр зөвхөн прокурорын яллах дүгнэлтийг үндэслэлтэй гэж дүгнэсэн нь  хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд нийцэхгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь заалтыг зөрчсөн гэж дүгнэхээр байна.

 

Иймээс прокурорын яллах дүгнэлтэнд үндэслэл бүхий дүгнэлт хийж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг “тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх” шаардлагыг хангуулах үүднээс шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Анхан шатны шүүхээс огт дүгнэлт өгөөгүй  хохирлын хэр хэмжээг давж заалдах шатны шүүхээс нөхөн дүгнэх үндэслэлгүй гэж үзсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 422 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Өд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

 

2. Хэргийг прокурорт хүргүүлтэл Д.Өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

   ДАРГАЛАГЧ,

   ШҮҮГЧ                                                    С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

   ШҮҮГЧ                                                    Н.БАТСАЙХАН

 

                             ШҮҮГЧ                                                    О.ЧУЛУУНЦЭЦЭГ