Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2020/0474

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Нямдэлгэр би, С с ХХК-ийн нэхэмжлэлтэй, Гэмтэл согог судлалын үндэсний төв, түүний тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдийн *** тоот Тендерийн хариу хүргүүлэх тухай албан бичгийг хүчингүй болгуулах, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2020 оны өндөр өртөгтэй тусламж үйлчилгээнд шаардлагатай имплант, протез, эмнэлгийн хэрэгсэл, худалдан авах *** дугаар бүхий тендерийн ** дүгээр багцад Б ХХК-ийг шалгаруулсан Гэмтэл согог судлалын үндэсний төвийн тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С с ХХК нь шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс *** дугаар бүхий тендерийн *** дүгээр багцад шалгарсан Б ХХК-тай байгуулсан *** тоот гэрээг хүчингүй болгосон тухай мэдэгдэл ирүүлсэн тул 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн *** тоот нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

С с ХХК-ийн нэхэмжлэлтэй, Гэмтэл согог судлалын үндэсний төв, түүний тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдийн *** тоот Тендерийн хариу хүргүүлэх тухай албан бичгийг хүчингүй болгуулах, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2020 оны өндөр өртөгтэй тусламж үйлчилгээнд шаардлагатай имплант, протез, эмнэлгийн хэрэгсэл, худалдан авах **** дугаар бүхий тендерийн *** дүгээр багцад Б ХХК-ийг шалгаруулсан Гэмтэл согог судлалын үндэсний төвийн тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг бичгээр гаргасан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт ...нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт ...Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй, 66.2 дахь хэсэгт ...Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана гэж заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд илэрхийлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Мөн нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар ...Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй талаар тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч нь ойлгож, түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан С с ХХК-ийн нэхэмжлэлтэй, Гэмтэл согог судлалын үндэсний төв, түүний тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдийн *** тоот Тендерийн хариу хүргүүлэх тухай албан бичгийг хүчингүй болгуулах, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2020 оны өндөр өртөгтэй тусламж үйлчилгээнд шаардлагатай имплант, протез, эмнэлгийн хэрэгсэл, худалдан авах *** дугаар бүхий тендерийн *** дүгээр багцад Б ХХК-ийг шалгаруулсан Гэмтэл согог судлалын үндэсний төвийн тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй талаар тайлбарласугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгч нар нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ Х.НЯМДЭЛГЭР