Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 2020/ДШМ/1100

 

 

 

 

 

 

      2020            8            27                                        2020/ДШМ/1100                        

 

 

Г.Цд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Б.Батзориг, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Яндаг,

шүүгдэгч Г.Цгийн өмгөөлөгч Л.Батжаргал,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 646 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Цгийн өмгөөлөгч Л.Батжаргалын гаргасан давж заалдах гомдлоор Г.Цд холбогдох эрүүгийн 1808016361116 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Үзэмчин овогт Г.Ц, 1979 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, Нийслэлийн хот тохижилтын газарт ажилладаг гэх, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт ....................... тоотод оршин суух бүртгэлтэй, /...................../;

Шүүгдэгч Г.Ц нь 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Отүүний ээж Д.Гэзэмшдэг Хаан банкны 5214111930 дугаарын дансаар дамжуулан өөрийн эзэмшдэг Хаан банкны 5067025783 данс руу 400.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 170.000 төгрөгийг бэлнээр, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Отүүний гэр бүлийн хүн болох Г.Жэзэмшдэг Хаан банкны 5005561567 дугаарын дансаар дамжуулан өөрийн эзэмшдэг Хаан банкны 5067025783 данс руу 1.000.000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Отүүний гэр бүлийн хүн болох Г.Жэзэмшдэг Хаан банкны 5005561567 дугаарын дансаар дамжуулан өөрийн эзэмшдэг Хаан банкны 5067025783 данс руу 1.900.000 төгрөг, 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.О1.500.000 төгрөгийг бэлнээр авах хэлбэрээр хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2017 оны 11 дүгээр сарын 12-ний өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдрийг хүртэлх хугацаанд 5 удаагийн үйлдлээр иргэн Э.О4.970.000 төгрөгийг хууль бусаар шилжүүлэн авсан,

Мөн 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зээлийн гэрээ байгуулах хэлбэрээр хуурч, гэрээгээр халхавчлан иргэн А.Мөмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 23-р гудамж, 19 тоотод байрлалтай 700 м.кв хэмжээтэй газар, 30 м.кв талбайтай сууцны зориулалттай хувийн байшингийн өмчлөх эрхийг шилжүүлэн авч, бусдад 18,661,800 төгрөгийн хохирол учруулсан ба 2 удаагийн үйлдлээр бусдад нийт 23.631.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Г.Цгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Үзэмчин овогт Г.Цг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Цг 720 /долоон зуун хорь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Цгийн цагдан хоригдсон 7 /долоо/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, 56 /тавин зургаа/ цагийг эдлэх ялаас хасч, нийт эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 664 /зургаан зуун жаран дөрөв/ цагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Г.Цд 1 /нэг/ сарын хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СD 1 ширхгийг хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Ц хохирогч Э.О төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Г.Цгээс 4.061.800 /дөрвөн сая жаран нэгэн мянга найман зуу/ төгрөгийг 1 /нэг/ сарын хугацаанд гаргуулж, хохирогч Б.Мөнхбаатар /Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 82-8 тоотод оршин суух, РД-РЖ81112634/-т олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж шийдвэрлэжээ.

      Шүүгдэгч Г.Цгийн өмгөөлөгч Л.Батжаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г.Цд холбогдох эрүүгийн  хэрэгт хохирогчоор тогтоогдсон Э.Онь өргөдөл гомдол огт гаргаж байгаагүй, Г.Цд зээлдэж байсан мөнгөө бүрэн авсан атлаа зээлүүлсэн мөнгөө өсгөх, хүү тооцох санаа зорилгоор Г.Цгийн хамт олны дунд нэр төрд нь халдах, аргагүй байдалд оруулахын тулд Сонгинохайрхан дүүргийн иргэдийн төлөөлөгч Б.Оргил гэгчид гомдол гаргасан байдаг. Гэтэл иргэдийн төлөөлөгч Б.Оргил нь нөхцөл байдлыг тодруулалгүйгээр Г.Цг залилан мэхлэгч байсан мэтээр цагдаагийн хэлтэст өргөдөл гаргасныг мөрдөн шалгах ажиллагаанд Э.Оийг хохирогчоор тогтоосон байдаг. Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Онь хохирогчоор удаа дараа мэдүүлэг өгсөн байдаг бөгөөд түүний мэдүүлэг зөрүүтэй байдгаас гадна нэхэмжилж байгаа мөнгөн дүн зөрүүтэй, эргэлзээтэй нөхцөл байдалтай байхад мөрдөн шалгах ажиллагаанд тодруулах, тогтоох ажиллагаа хийгдээгүй. Хохирогч Э.Онь шүүгдэгч Г.Цгээс 2.705.000 төгрөгийг нэхэмжилсэн байдаг. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Охууль сануулан өгсөн мэдүүлгээр шүүгдэгч Г.Цд 2017 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр 300.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 400.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 1.000.000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 1.900.000 төгрөг, 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдөр 1.500.000 төгрөг нийт 5.100.000 төгрөгийг өгч Г.Цгээс 2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр 1.000.000 төгрөгийг шилжүүлснээс 330.000 төгрөг, 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр бэлнээр 1.400.000 төгрөг, 2018 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр 1.000.000 төгрөг, 400.000 төгрөг, дараа нь 285.000 төгрөг буюу нийт 3.415.000 төгрөгийг авсан /1хх 31/ гэсэн бөгөөд Э.О, Г.Ц нарын тооцооны үлдэгдэл 1.615.000 төгрөг байсан байна. Гэтэл шүүгдэгч Г.Ц нь хохирогч Э.О 2013 оны 3 дугаар сарын 1-ны өдөр 620.000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдөр 500.000 төгрөгийг бэлнээр өгсөн болох нь мөрдөн шалгах ажиллагаанд нотлогддог /1хх 20/ бөгөөд хохирогч Э.Онь шүүгдэгчээс дээрх мөнгийг болон 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Төрийн банкны 104300026632 дугаартай дансаар 1.000.000 төгрөг авсан талаар /2хх 182/ хүлээн зөвшөөрсөн байдаг. Мөн Г.Ц нь хохирогч Э.О2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 400.000 төгрөг авсны маргааш нь буюу 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 500.000 төгрөгийг бэлнээр өгч байсан талаар тогтвортой мэдүүлгийг өгсөн. Эдгээр хэрэгт авагдсан нотлох баримтаар Э.Оийг хохирогчоор тогтоогдох цаг хугацаанд Г.Ц түүнд ямар нэгэн өр төлбөргүй байсан болох нь нотлогддог атал миний үйлчлүүлэгчийг Э.О эд хөрөнгийн хохирол учруулсан гэж гэм буруутайд тооцсоныг үндэслэлгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл иргэдийн төлөөлөгч Б.Оргилыг цагдаагийн байгууллагад өргөдөл гаргах цаг хугацаанд Г.Ц нь 5.705.000 төгрөгийг хохирогч Э.О өгсөн байдгаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол хүлээсэн этгээд биш болох нь нотлогдон тогтоогдсон гэж үзэж байгаа. Г.Цд холбогдох эрүүгийн 1808016361116 дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа хийгдээгүйгээс гадна мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдсан эсэх нь ихээхэн эргэлзээтэй байдаг болно. Г.Цд холбогдох эрүүгийн 1808016361116 дугаартай хэрэгт 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол /1хх 1/ авагдсан. Г.Цд холбогдох эрүүгийн хэрэгт 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 1076 дугаартай прокурорын тогтоол /1хх 47/ иргэд хоорондын зээлийн маргаантай, иргэний шүүхээр шийдвэрлүүлэх асуудал байх тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан хуулийн хүчин төгөлдөр шийдвэр авагдсан байдгаас гадна 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай мөрдөгчийн санал /1хх 49/ мөрдөн шалгах ажиллагаанд Г.Ц нь иргэн Э.ООргил гэх хүний нэрийг барьж хуурч мэхлэн мөнгө авсан гэх үйлдэл тогтоогдохгүй, Г.Ц нь зээлж авсан мөнгөө буцаан өгч байсан болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, Э.О2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр цагдаагийн байгууллагад гаргасан гомдлыг 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоол хүчинтэй байгаа зэрэг үндэслэлээр хэргийг хаах саналыг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорт гаргасан байдаг байна. Эдгээр баримтаар хохирогч гэх Э.Онь урд өмнө өргөдөл гомдол гаргаж байсан, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх үндэслэлгүй гэж үзсэн прокурорын тогтоол хүчин төгөлдөр байгаа атал анхан шатны шүүх анхаарч үнэлэлт дүгнэлт хийгээгүй болно. Мөрдөн шалгах ажиллагаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг огт тогтоож шалгаагүйн улмаас хохирогч Э.Онь 2019 оны 10 дугаар сарын 3-ны өдөр төлбөр барагдуулах гэрээний дагуу /2хх 218/ Г.Цгээс 1.785.000 төгрөгийг авсан байдаг. Хэрэгт авагдсан баримтаар Э.Онь Г.Цгээс 7.490.000 төгрөгийг авсан болох нь тогтоогддог бөгөөд Г.Цд өгсөн гэх 5.100.000 төгрөгөөс хасч тооцвол тэрээр хууль хяналтын байгууллагад хууль сануулсаар атал удаа дараа худал мэдүүлгийг өгч хууль бусаар 2.390.000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн байна. Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Ц нь хохирогч Э.Оэй харьцаж байсан харилцааны талаар бодит үнэн зөв мэдүүлгийг өгч байсан байдаг атал хохирогч Э.Оудаа дараа өгч байсан мэдүүлэг маш их зөрүүтэй, хууль сануулсаар байхад Г.Цгээс бэлнээр хүлээж авч байсан мөнгөө аваагүй мэтээр худал мэдүүлэг өгч байсан байдгаас гадна зээлсэн мөнгөө өсгөж авах санаа зорилгоор Г.Цгийн хамт олны дунд нэр төрд халдах, нэг хүүхэд 3.000.000 төгрөгийн үнэтэй дөрвөн хүүхэд 12.000.000 төгрөг хүрнэ гэх мэтээр бусдыг далайлган сүрдүүлж байгаа үйлдлийг мөрдөн шалгах ажиллагаанд шалгаж тогтоогоогүй. Хэрэгт авагдсан гэрч Н.Мөнгөнцэцэг /2хх 1/, гэрч Г.Ганцэцэг /2хх 7/ нарын мэдүүлгээр Г.Ц нь хүүхдэд бэлэг тараана гэж хохирогч Э.О худал хэлж мөнгө зээлж байгаагүй болох нь нотлогддог. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасны дагуу Э.Оийг залилан мэхэлсэн гэх үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгох хангалттай үндэслэл бүхий нотлох баримт хэрэг авагдсан байхад анхан шатны шүүх гэм буруутайд тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй болно. Хуульд хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр байх нөхцөлийг Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэсэн байдаг. Хэргийн оролцогч талууд буюу гэрч А.Мөнхсоёл, шүүгдэгч Г.Ц нар хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн маргаж буй хашаа байшинг зээлээр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогддог. Хэрэгт авагдсан нотлох баримтаар 2015 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /газар/, Ү-2201038942 тоот улсын бүртгэлийн дугаар бүхий 30м.кв, 1 өрөө хувийн сууцыг зээлээр худалдах, худалдан авах гэрээг /1хх 155,156/ харилцан тохиролцсоны үндсэн дээр байгуулж улмаар гэрч А.Мнь 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн улсын бүртгэлтийн хэлтэст 000285498 тоот гэрчилгээтэй Г-2201027254 тоот улсын бүртгэлийн дугаар бүхий Сонгинохайрхан дүүргийн 7 хороо, 23-19 тоот хаягт байрлах 700м.кв газар, Ү-2201038942 тоот улсын бүртгэлийн дугаар бүхий 30 м.кв, 1 өрөө хувийн сууцыг /1хх 153,154/ Б.Отгонмөнхийн нэр дээр шилжүүлж өмчлөх гэрчилгээг олгох хүсэлтийг гаргасан байдаг. Эдгээр худалдах, худалдан авах гэрээ, хүсэлтийг үндэслэн 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Г.Ц, Б.Отгонмөнх нарт өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон байдаг. Өөрөөр хэлбэл хэргийн оролцогч А.Мөнхсоёл, Ц нар нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаанд оролцсон байхад урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж иргэн А.Мөмчлөх эрхийг шилжүүлэн авч бусдад хохирол учруулсан гэж буруутгаж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Гэрээний үүргийн гүйцэтгэлийн үр дүн, удаашрал, үүссэн эрсдэлээс үүдсэн нөхцөл байдлын улмаас А.Мнь гомдол гаргасан байх бөгөөд үүнийг бусдын эд хөрөнгийг хариу төлбөр хийх бодолгүйгээр, залилан мэхэлж авсан гэж үзэх үндэслэлгүй болно. Шүүгдэгч Г.Цгийн зүгээс хохирогч Б.Мөнхбаатарт үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой төлсөн төлбөрийг буцаан төлж үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхээ шилжүүлэн авч болох талаар хэлж байсан талаар мэдүүлсэн байдгаар тэрээр А.Мөнхсоёлоос шилжүүлэн авсан үл хөдлөх эд хөрөнгийг бусдад зарж борлуулан, үрэгдүүлэх санаа зорилго, үрэгдүүлсэн зүйл огт байгаагүй болох нь нотлогддог. Хохирогч Б.Мөнхбаатар, гэрч А.Мнар шүүгдэгч Г.Цг банкны зээлэнд хамрагдаж хашаа байшингийн төлбөр 18.000.000 төгрөгийг төлж барагдуулахаар тохиролцсон, амласан гэж байгаа нь огт үндэслэлгүй бөгөөд маргаж байгаа хашаа, байшин ямар ч нөхцөлд 18.000.000 төгрөгөөр барьцаалагдах боломжгүй байснаар нотлогдох болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй “ гэж хуульчлан заасан байдаг. Г.Цд холбогдох 1808016361116 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан дээрх баримтаар Г.Ц, Б.Мөнхбаатар, А.Мнарын хоорондын харилцаа иргэний эрх зүйн харилцааны гүйцэтгэл сунжирснаас улбаатай маргааны шинжтэй байсан болох нь нотлогддог атал анхан шатны шүүх уг харилцааг залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж дүгнэснийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 646 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Прокурор Г.Яндаг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Г.Ц нь иргэн Мөнхбаатар, Оюунцэцэг нараас эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг нь шилжүүлэн авч, урьдын харилцаатай байсан хүмүүсийн итгэлийг нь урвуулан ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн. Өмгөөлөгчийн зүгээс хохирогч Оюунцэцэгээс мөнгө 4.970.000 төгрөгийг авсан болох нь тогтоогдохгүй байна гэж давж заалдах гомдол гаргасан байна. 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл нийт 5 удаагийн үйлдлээр 4.970.000 төгрөг шилжүүлж авсан болох нь хохирогчийн мэдүүлэг болон хохирогчийн дансны хуулгаар тогтоогддог. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос: Г.Цг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2017 оны 11 дүгээр сарын 12-ний өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдрийг хүртэлх хугацаанд 5 удаагийн үйлдлээр иргэн Э.О4.970.000 төгрөгийг хууль бусаар шилжүүлэн авсан,

мөн 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зээлийн гэрээ байгуулах хэлбэрээр хуурч, гэрээгээр халхавчлан иргэн А.Мөмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 23-р гудамж, 19 тоотод байрлалтай 700 м.кв хэмжээтэй газар, 30 м.кв талбайтай сууцны зориулалттай хувийн байшингийн өмчлөх эрхийг шилжүүлэн авч, 18.661.800 төгрөгийн хохирол учруулсан ба 2 удаагийн үйлдлээр бусдад нийт 23.631.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад Г.Ц нь Э.О4.970.000 төгрөгийг бэлнээр болон дансаар зээлж, мөн буцааж төлж байсан болох нь: 

Э.О,  Г.Ц нарын 2018 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ /1хх 67/, Г.Ц нь Э.О зээлсэн мөнгөний баримт /1хх 48/ СД-д үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 20-21/, хохирогч Э.О, шүүгдэгч Г.Ц нарын 2018 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ /1хх 67/, 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Д.Гданснаас 400.000 төгрөгийг Г.Цгийн 5067025783 дугаар данс руу шилжүүлсэн дансны хуулга /1хх 70/, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Г.Жданснаас 1.000.000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга /1хх 71/, 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Г.Жданснаас 1.900.000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга /1хх 73/, 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдөр хохирогч Э.О1.500.000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга /1хх 93/, шүүгдэгчийн дансны хуулга /1хх 98/, хохирогч Э.О“...Сүүлд Ц бид хохирлын тооцоогоо тулаад нотариатоор батлуулж 2.450.000 төгрөгийг би авах ёстой гэж тохирсон. Түүнээс 500.000 төгрөгийг буцааж авсан. Одоо үлдэгдэл 1.950.000 төгрөгийг авах ёстой байгаа. Би Цд 1.500.000 төгрөгийг зээлүүлсэн. Тэгэхэд Ц өөрөө 500.000 төгрөгийг нь мөнгө зээлсний шагнал гээд надад өгнө гэж тохирч байсан. Түүнээс биш би тухайн мөнгийг зээлсэн мөнгөний хүү гэж тооцоогүй. Хохирлын мөнгөндөө тооцож бодсон.

...Би одоо Цгээс 1.655.000 төгрөг авах ёстой. Учир нь Ц нь 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр миний өөрийн Төрийн банкны 104300026632 дугаартай данс руу 1.000.000 хийсэн нь энэ зээлд ямар ч хамааралгүй. Яагаад гэвэл энэ хэрэг маргаан гарахаас өмнө өгөлцөж, авалцаж, байсан мөнгө байгаа юм. Үүнээс хойш зээлсэн мөнгөө тооцоод үзэхээр тус 1.655.000 төгрөг авах ёстой байгаа юм. Ц нь миний Төрийн банкны данс руу хийсэн тус 1.000.000 төгрөгийг зээлд хамруулж ойлгоод байгаа юм. Уг сая төгрөгийн 300000 төгрөгийг би урд нь зээлүүлсэн мөнгөний дүнд авсан. Үлдэгдэл 700.000 төгрөгийг би Цд бэлнээр өгсөн байдаг. Тус 300.000 төгрөг бол энэ хэрэгт хамааралгүй мөнгө байгаа юм. Ц намайг бас 2010 оны 3 дугаар сарын 1-ний өдөр 620.000 төгрөгийг бэлнээр авсан байж аваагүй гэж хэлээд байгаа. Би тус мөнгийг нь Цг дагаж яваад АТМ-ээс бэлнээр авсан. Бас 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдөр 500.000 төгрөгийг бэлнээр авсан. Өөрөөр ямар нэг маргаан байхгүй. Г.Ц нь надаас 5 удаагийн үйлдлээр нийтдээ 4.970.000 төгрөгийг авсан. Уг мөнгийг он сараар нь задалж хэлвэл хамгийн анх 2017 оны 11 дүгээр сарын 12-нд ээж Гэрэлийн данснаас 400.000 төгрөг явуулсан. Дараа нь 2017 оны 12 дугаар сарын 20-нд бэлнээр 170.000 төгрөг, үүний дараа 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр нөхөр Жавхлантөгсийн данснаас 1.000.000 төгрөг, 2018 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр нөхөр Жавхлантөгсийн данснаас 1.900.000 төгрөг, 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдөр 1.500.000 төгрөгийг бэлнээр тус тус өгсөн. Уг 1.500.000 төгрөгийг Голомт банкны зээлээс бэлнээр өгсөн. Уг өдөр Г.Ц бид хоёр Тэди төв дээр хамт очоод хүнээс Ц 500.000 төгрөг бэлнээр авсан. Надаас авсан 1.500.000 төгрөгийг нийлүүлээд экспрэс банкнаас өөрийнх нь данс руу хийсэн. Өөрийнх нь дансны хуулга дээр гарч ирэх ёстой. Г.Ц нь 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр манай нөхөр Жавхлантөгсийн данс руу 1.000.000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдөр 600.000 төгрөг бэлнээр, 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 500.000 төгрөг бэлнээр өгсөн. 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Жавхлантөгсийн дансаар 400.000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 295.000 төгрөг Жавхлантөгсийн дансаар тус тус буцааж өгч, нийт 3.315.000 төгрөгийг эргүүлэн авсан. Одоо аваагүй үлдсэн 1.655.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Анх надаас Ц нь 300.000 төгрөг зээлж байсан. Уг мөнгийг буцааж өгөхдөө Цгийн нөхөр нь миний Төрийн банкны данс руу хийсэн ба би тухайн үед данснаасаа 1.000.000 төгрөгийг аваад, 300.000 төгрөгийг өөртөө үлдээгээд, 700.000 төгрөгийг бэлнээр Г.Цд буцааж өгсөн. Уг мөнгө нь одоо шалгагдаж байгаа хэрэгт ямар ч хамааралгүй хэрэг гарахаас өмнө авч өгөлцсөн мөнгө байгаа юм. Уг мөнгийг зээлээд буцаагаад өгөхөөр нь би итгээд мөнгө зээлүүлж эхэлсэн. ...” /1хх 25- 26, 31-33, 181, 111-113, 2хх-21, 32-33, 182/,

Гэрч Г.Жавхлантөгсийн: “...Эхнэр Э.Онь Ц гэдэг хүнд миний данснаас мөнгө зээлүүлж, миний дансаар мөнгө буцааж авч байсан нь үнэн. Манай эхнэр Оюунцэцэг нь өөрөө Хаан банкны дансгүй учраас миний дансаар гүйлгээ хийж байсан” /1хх-34/ гэсэн мэдүүлгүүдээр тодорхой нотлогддог.

Г.Цгийн мөнгө зээлсэн болон буцаан төлсөн үйлдлүүд нь тодорхой баримттай, Г.Ц, Э.Онарын харилцан итгэлцэл дээр тогтсон, иргэд хоорондын мөнгө зээлэх, зээлдүүлэх үйлдэл буюу иргэний эрх зүйн харилцаа юм.

Иймээс Г.Ц нь Э.Оийг  хуурч, баримт бичгийг хуурамчаар ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь хэрхэн яаж урвуулан ашигласан залилах гэмт хэргийн шинжгүй гэж үзэв.

Г.Ц нь 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр иргэн А.Мөмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 23-р гудамж, 19 тоотод байрлалтай 700 м.кв хэмжээтэй газар, 30 м.кв талбайтай сууцны зориулалттай хувийн байшинг худалдах худалдан авах гэрээг 2015 оны  5 сарын 8-ны өдөр хийн /1х 155х/-н авч   өмчлөх эрхийг шилжүүлэн авч, хашаа байшингийн урьдчилгаанд 6 000 000 төгрөгийг өгч А.Мөнхсоёлтой харилцан тохиролцож хашаа байшингийн гэрчилгээг нотариатаар баталгаажуулан 2015 оны 5 сарын 22-ны өдөр өөрийн нэр дээр шилжүүлэн авсан болох нь:

2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр А.Мөнхсоёл, Г.Ц нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ /1хх 122/, А.Мулсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1хх 123/, Г.Цгийн нэр дээр шилжсэн талаарх баримт /1хх 153-156, 159-160/, А.М, Г.Ц нарын хоорондоо харьцсан мессежний лавлагаа /1хх 198-225/, 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдөр А.Мнь Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт гаргасан хүсэлт /1хх 153-154/ 2015 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 744 дугаартай үл хөдлөх худалдах худалдан авах гэрээ /1хх 155-156/  төлбөр барагдуулах гэрээний хуулбар /2хх 218/  зэрэг баримтуудаар тогтоогддог.

Харин Г.Ц нь “хашаа байшингийн мөнгийг боломжгүй байдлын улмаас төлж чадалгүй удаашруулсан, одоо ч энэ хашаа байшиндаа амьдардаг”  талаараа мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлж байсан бөгөөд иргэн   Г.Ц нь  хуурамч баримт бичиг ашиглан  бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан худалдах худалдан авах гэрээ байгуулж, А.Мурьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хашаа байшинг өөрийн нэр дээр шилжүүлсэн гэх  залилах гэмт хэргийн шинж байхгүй байна. А.Мнь “хашаа байшингаа зарахыг хүссэн” хүсэлтийн үндсэн  дээр Г.Цтэй харилцан тохиролцож гэрээ байгуулан, улмаар  өөрөө зөвшөөрч хүсэлт гаргасны улмаас түүний өмчлөлийн хашаа байшин Г.Цгийн нэр дээр шилжсэн байна.

Үүнээс үзэхэд талууд зээлийн гэрээний үндсэн дээр харилцан  хашаа байшин худалдах,  худалдан авахаар тохиролцсон буюу иргэний эрх зүйн маргаан гэж үзэх үйлдэл, үйл баримт тогтоогдож байна.

Залилах гэмт хэрэг нь “бусдыг хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан...” гэсэн гэмт хэргийн шинжийг зайлшгүй шаарддаг  бөгөөд дээрх шинжүүдийг хангаагүй бол залилах гэмт хэрэгт тооцохгүй.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Г.Цг залилах гэмт хэрэг үйлдсэн гэж эргэлзээгүйгээр нотлоогүй, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн шинжийг агуулаагүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Цд холбогдох  хэргийг хэрэгсэхгүй болгож, Г.Цг цагаатган, түүний өмгөөлөгч Л.Батжаргалын гаргасан давж заалдах гомдлыг хүлээж авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 646 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Г.Цд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад  зааснаар хэрэгсэхгүй болгож, Г.Цг цагаатгасугай.

2. Г.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                             

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        М.ПҮРЭВСҮРЭН

 

                                  ШҮҮГЧ                                                                Б.БАТЗОРИГ

 

                                 ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ