| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 130/2024/00344/И |
| Дугаар | 130/ШШ2024/00423 |
| Огноо | 2024-04-24 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 130/ШШ2024/00423
| 2023 04 24 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Б аймгийн Ө сумын 11 дүгээр багт оршин суух, И овогт К Зийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б аймгийн Ө сумын 8 дугаар багт оршин суух, И овогт Я д
Хүсэлтийн шаардлага: Б аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1990 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сувилагчаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е нар оролцов.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Е-д 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр /баримт №9/ мэдэгдэж, гарын үсэг зуруулсан боловч бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дахь хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч К нь Б аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1990 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сувилагчаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсэж шүүхэд хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Иргэн К.З нь Г-Алтай аймгийн ангаах ухааны сургуулиас сувилагч мэргэжлийг 1990 оны 06 дугаар сард төгссөн байдаг. Улмаар Нэгдсэн эмнэлэгт 1990 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн сувилагчаар орж ажилласан. Одоо М өрхийн эмнэлгийн төвд ажиллаж байгаа болно. К.З нь Б аймгийн Нэгдсэн эмнэлэгт сувилагчаар ажилд томилсон, чөлөөлсөн зарим тушаалууд гарахгүй байгаа учраас тэрээр 55 насандаа өндөр насны тэтгэвэрт гарч чадахгүй хохирч байна.
1.2. Иймд К.З-н Б аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1990 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сувилагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргасан хүсэлтдээ Б аймгийн Нэгдсэн больницын даргын 1990 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 41 дугаартай тушаал, 1992 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 24 дугаартай тушаал, 1992 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 32 дугаартай тушаал, 1992 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 46 дугаартай тушаал, 1993 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/** дугаартай тушаал, 1993 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 111 дугаартай тушаал, 1996 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 103 дугаартай тушаал, 1996 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 141 дугаартай тушаал, 1999 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн 43 дугаартай тушаал, 2000 оны цалин хөлсний баримт, 2009 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Жуух бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2013 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Жуух бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтны үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2023 оны хөдөлмөрийн хүндэт медалиар үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн алтан гарт сувилагч үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, М.К, Б.Г, Х.А нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, Б аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн *** тоот лавлагаа, дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 305458 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 271397, 0004857 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Х.А-ийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Я.С-д олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримтыг гаргаж өгсөн байна.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс Б аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс Х.Е-д олгосон итгэмжлэлийг гаргаж өгсөн байна.
4. Шүүхийн журмаар Б аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 186 дугаартай лавлагаа, Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 390 дугаартай албан бичгээр ирүүлсэн К.З болон түүний хүүхдүүдийн ХААТР маягтууд, Б аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 169 дугаартай албан тоот зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
5. Шүүхээс хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
6. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүсэлтийн шаардлагаа дараах үндэслэлээр тодорхойлсон. Үүнд: Иргэн К.З нь Б аймгийн Нэгдсэн эмнэлэгт сувилагчаар ажилд томилсон, чөлөөлсөн зарим тушаалууд гарахгүй байгаа учраас тэрээр 55 насандаа өндөр насны тэтгэвэрт гарч чадахгүй хохирч байна. Иймд К.З-ийн Б аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1990 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сувилагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
7. Хүсэлт гаргагч К.З нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор мөн хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д зааснаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
8. Хүсэлт гаргагч К.З нь Б аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1990 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сувилагчаар ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
8.1. Б аймгийн Нэгдсэн больницын даргын 1990 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 41 дугаартай “Шинээр сургууль төгсөж ирсэн сувилагч нарыг зохицуулан ажиллуулах тухай” тушаалд “... Хүүхдийн тасгийн сувилагч М жирэмсний декрет авсан тул оронд нь 7/VII-наас эхлэн К.З-г түр авч ажиллуулсугай” гэж бичигдсэн байдал,
8.2. Б аймгийн Нэгдсэн больницын даргын 1992 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 24 дугаартай “Зарим ажилчдыг зохицуулан ажиллуулах тухай” тушаалд “...Хүүхдийн асгийн сувилагч А.Г өрхийн сувилагчаар явсан тул оронд нь II/1-нээс эхлэн Зояаг бүр орон тоонд авч ажиллуулсугай” гэж бичигдсэн байдал,
8.3. Б аймгийн Нэгдсэн больницын даргын 1992 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 32 дугаартай “Зарим ажилчдыг зохицуулан ажиллуулах тухай” тушаалд “Хүүхдийн тасгийн сувилагч Гсүрьеэгийн тасагт шилжсэн тул оронд нь III/20-наас эхлэн Зояаг тус тус түр авч ажиллуулсугай” гэж бичигдсэн байдал,
8.4. Б аймгийн Нэгдсэн больницын даргын 1992 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 46 дугаартай “Орон тоо цомхотгосон ажилчдыг зохицуулан ажиллуулах тухай” тушаалд “... Хүүхдийн тасгаас халдвартын төвд шилжсэн сувилагч Ггийн оронд IV/1-нээс эхлэн Зг тус тус түр авч ажиллуулсугай” гэж бичигдсэн байдал,
8.5. Б аймгийн Нэгдсэн больницын даргын 1993 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/63 дугаартай “Тэтгэмжит чөлөө олгох тухай” тушаалд “Хөдөлмөрийн хуулийн 83 дугаар зүйлийг үндэслэн өөрийн хүсэлтийн дагуу хүүхдийн тасгийн сувилагч К.З-д III/15-наас 6 сар тэтгэмжит мөнгөтэй чөлөө олгосугай” гэж бичигдсэн байдал,
8.6. Б аймгийн Нэгдсэн больницын даргын 1993 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 111 дугаартай “Зохицуулан ажиллуулах тухай” тушаалд “... хүлээн авахын сувилагч А өвчтэй тул оронд XI/18-наас Зг түр авч ажиллуулсугай” гэж бичигдсэн байдал,
8.7. Б аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 721 дугаартай тодорхойлолтод “Нэгдсэн эмнэлгийн даргын 1990 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 41 тоот тушаалаар К-г хүүхдийн тасагт сувилагчаар түр авч ажиллуулав” гэжээ.
8.8. Хүсэлт гаргагчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн 1990 оны 06 дугаар сарын 20-ний өдөр нээлгэсэн 305458 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн доторх талын бичилтийг харахад хөдөлмөрийн дэвтэр эмшигчийн овог: К, нэр: З, төрсөн он: 1969.07.01 гэж бичигдсэн байх ба эхний хуудаст хөдөлмөрийн дэвтэр олгосон: Анагаах ухааны дунд сургууль гэж бичигдэж тамга дарагдсан байх ба дотор талын бичилтүүдийг үзэхэд 6-7 дугаар хуудаст “1990.07.07 Сургууль төгсөж ирсэн тул хүүхдийн тасагт сувилагчаар түр ажиллуулав. БӨ аймгийн Нэгдсэн эмнэгийн даргын 1990 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 41 тоот тушаал” гэж, 8-9 дүгээр хуудаст “1993.11.18 Орны хүн ирсэн тул хүүхдийн тасгийн сувилагчаас чөлөөлж мэс заслын тасагт сувилагчаар түр ажиллуулав. Б аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын 1993 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 141 тоот, 1995.01.01 Улсад 4 жил 5 сар 24 хоног хөдөлмөрийн дэвтрийн бичилтийг дуусгавар болгон нийгмийн даатгалын дэвтэр олгов. Б аймгийн сумын нийгмийн даатгалын байцаагч” гэж бичигдсэн бичилт нь дээрх хавтаст хэрэгт авагдсан тушаалуудтай тохирч байгаа байдал,
8.9. Б аймгийн Ө сумын иргэн М.К, О.Г Х.А нарын “Хүсэлт гаргагч К.З Б аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1990 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сувилагчаар ажиллаж байсан нь үнэн болно” гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт болон шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлгээр,
8.10. Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 390 дугаартай албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагчийн 1992 оны 12 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүүхэд Х.А-ийн ХААТР-11/А/ Төрснийг бүртгэх анкетад ... 8. Эхийн овог эцгийн нэр:К.З, ажилладаг байгууллага: Нэгдсэн эмнэлэг, эрхэлдэг ажил: сувилагч, ... гэж бүртгэгдсэн байдал зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.
9. Хүсэлт гаргагч К. Г-Алтай аймгийн анагаах ухааны дунд сургуульд 1988 онд сувилагчийн ангид элсэн орж 1990 онд төгссөн тул ***** дугаартай мэргэжлийн диплом олгосон байна.
10. Хүсэлт гаргагчийн хавтаст хэрэгт гаргаж өгсөн Б аймгийн Нэгдсэн больницын даргын 1990 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 41 дугаартай тушаал, 1992 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 24 дугаартай тушаал, 1992 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 32 дугаартай тушаал, 1992 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 46 дугаартай тушаал, 1993 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/63 дугаартай тушаал, 1993 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 111 дугаартай тушаал, 1996 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 103 дугаартай тушаал, 1996 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 141 дугаартай тушаал, 1999 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн 43 дугаартай тушаал, 2000 оны цалин хөлсний баримт, 2009 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Жуух бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2013 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Жуух бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтны үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2023 оны хөдөлмөрийн хүндэт медалиар үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн алтан гарт сувилагч үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 271397, 0004857 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Х.А-ийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг нотлох баримтууд нь хүсэлт гаргагчийн ажилласан жилийг тогтоолгохыг хүссэн хүсэлтийн шаардлагад хамааралгүй нотлох баримтууд байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.
11. Иймд хавтаст хэрэгт авагдсан дээрх хууль ёсны нотлох баримтуудыг тус тус үндэслэн К.З нь Б аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1990 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сувилагчаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
12. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар И овогт К-ийн З нь Б аймгийн Нэгдсэн эмнэлэг /больниц/-т 1990 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сувилагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч К.З-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН