| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2017/0518/Э/ |
| Дугаар | 468 |
| Огноо | 2017-12-06 |
| Зүйл хэсэг | 27.10.4.1., |
| Улсын яллагч | С.Оюунжаргал |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 468
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхням,
улсын яллагч С.Оюунжаргал,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г
хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Г,
шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Д.Гомбо (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0518) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Тээврийн прокурорын газраас Боржигон овогт Бийн Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалт,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1703000010034 дугаартай 1 хавтаст хэргийг 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Боржигон овогт Бийн М, Монгол Улсын иргэн, Хэнтийн аймгийн Бэрх тосгонд 1980 оны 7 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, хувиараа, ам бүл 3, 0-5 насны хоёр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, ... тоотод оршин суух,
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)
Яллагдагч Б.М нь 2017 оны 7 дугаар сарын 06-ны өглөө 06 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Сонсголонгийн гүүрэн дээр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1-д заасан “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх”, 2.7-д заасан “ Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг зөрчин 1.47 хувийн согтолттой үедээ Б.Гийн эзэмшлийн Nissan Advan маркийн ... УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөнөөс онхолдож, хөдөлгөөний аюулгүй байдлыг тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зорчигч С.Дгийн амь насыг хохироосон, дээрх гэмт хэргийг үйлдэхдээ Б.Гийн янзлуулахаар өгсөн “Nissan Advon” маркийн ... УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, эзэмшигч Б.Гийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар мэдүүлэхдээ;
1. Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.
2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Энэ хэрэг гарах үед бид Хөвсгөл аймагт явж байсан. Тэгээд осол гарсан талаар сонсоод Улаанбаатар хотод ирсэн. Энэ хэргийн талаар мөрдөн байцаалтын шатанд хавтаст хэрэгтээ танилцаж болсон зүйлийн талаар мэдэж авсан. Шүүгдэгч Б.Мгээс оршуулгын зардал болох 1.500.000 төгрөгийг баримтаа бүрдүүлж нэхэмжлэх саналтай байна. Мөн талийгаачийн бага насны хоёр хүүхдийг өөрийн төрсөн эгч дээрээ өсгүүлэх саналтай байна...” гэв.
3. Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 19 цаг 30 минутын үед Б.Мтэй утсаар ярихад ажил дээр байна гэж хэлсэн. Тэгээд Б.Мд машинаа үзүүлэх гээд ажил дээр нь очсон. Гэтэл ажлын цаг дуусаад ажил нь хаасан байсан. Тэгээд Б.М намайг гэрт хүргээд өг гэж хэлсэн. Б.Мг гэрт нь хүргэж өгөхөөр явж байтал Б.М гэрийнхээ хажуу талын дэлгүүрээс нэг шил архи худалдаж авсан. Тэгээд Б.Мгийн гэрт эхнэр нь байсан учраас орохоос эмээгээд Б.М бид хоёр миний машин дотор нэг шил архи хувааж уусан. Тэгээд Б.М надад такси барьж өгөөд явуулсан. Харин машинаа Б.Мгийн хашааны гадна үлдээгээд явсан. 2017 оны 7 дугаар сарын 6-ны өглөө 07 цагийн үед над руу замын цагдаагийн газраас залгаад миний машиныг мөн эсэхийг асуусан. Тэгээд би гэмтлийн эмнэлэгт очиход энэ хэрэг гарсан байгаа. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, яллах дүгнэлтэд дурдагдсан 3.258.000 төгрөгийг Б.Мгээс нэхэмжлэхгүй, татгалзаж байна...” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:
Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих гэмт хэргийн талаар:
1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Гийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Б.М талийгаач хоёр хамт амьдраад 7 жил болж байсан. 1-3 насны хоёр хүүхэдтэй. Нэг хүүхэд нь Мгээр, нэг хүүхэд нь талийгаачаар овоглож байдаг. Б.М талийгаач хоёр гэр бүл болоод Сонгинохайрхан дүүрэгт тусдаа амьдарч байсан... Б.М манай талийгаач дүүг байнгын дарамтанд байлгадаг байсан...Б.М нь архи их уудаг, архи уухаараа агсан согтуу тавьдаг, зодох цохьдог байсан...Оршуулгын зардлыг тооцож гаргаагүй. Гэхдээ баримтаар 1.500.000 төгрөгийн зардал гарсан. Гомдолтой байна. Миний бодлоор талийгаачийн хоёр хүүхдийг төрсөн эгч дээр нь байлгаж өсгөх бодолтой байна...” гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн 30-31),
2. Гэрч Г.Мэндбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 7 дугаар сарын 06-ны 06 цагийн орчимд ертөнцийн зүгээр урдаасаа хойшоогоо Сонсголонгийн гүүрээр явж байхад гүүрэн дээр 1 автомашин онхолдсон байдалтай 4 дугуй нь дээшээ харсан ...байсан. Ингээд зогсоод машин дээр очиход жолооны ард эрэгтэй, хажуу талын сандал дээр эмэгтэй хүн, ухаангүй байсан. Машинаас уг хоёр хүнийг гаргаж, 105-д утсаар дуудлага өгсөн, 102, 103-т дуудлага өгсөн. 2 хүнийг машинаас гаргасан байхад түргэн ирсэн, хоёр хүнийг үзээд эмэгтэйг нас барсан гээд эрэгтэйг нь аваад явсан. Бүрэлдэхүүн сүүлд ирж хэмжилт хийсэн. Хашлага мөргөсөн ул мөр байсан. Ойр хавьд автомашин мөргөлдсөн гэхээр байгаагүй, харин ослыг харсан гэх нэг залуу осол хэргийн газарт байсан. Бид нарыг очиход 2 хүн хоёулаа ухаангүй байсан. Эмэгтэй нь согтуу байсан эсэхийг мэдэхгүй байна. Эрэгтэйгээс нь архи үнэртэж байсан...” гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн 52-53),
3. Гэрч П.Эрдэнэбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 7 дугаар сарын 06-ны өглөө 06 цагийн орчимд өөрийн эзэмшлийн ... ДАХ дугаартай автомашиныг жолоодоод Нисэхээс Драгон төв орохоор ертөнцийн зүгээр урдаасаа хойшоогоо Сонсголонгийн гүүрээр явж байтал эсрэг урсгалд явсан суудлын автомашин нилээн хурдтай гүүр лүү орохдоо замын нарийн хэсэгт байрлах замын хашлага мөргөөд агаар дээр бүтэн эргээд дээшээ харж унасан. Би шууд зогсоод 102 луу утсаар дуудлага өгсөн. Тухайн өглөө замаар явж байсан машинтай цагдаа нарыг зогсоогоод ослын талаар хэлсэн Цагдаа нар машинаас гэмтсэн хүмүүсийг гаргасан. Цагдаа нар 103 руу дуудлага өгсөн байсан. Осол болсон газарт очиход жолооны ард нэг согтуу эрэгтэй хүн ухаангүй байсан, жолоочийн хажуу талын сандалд нэг эмэгтэй ухаангүй хэвтэж байсан. Машинд өөр хүн байгаагүй, удалгүй 103 ирээд эмэгтэйг нь нас барсан байна гээд эрэгтэйг нь аваад явсан. Дараа нь Замын цагдаа нар ирж хэмжилт хийсэн. Уг зам нь явж байгаад нарийсаад зүүн гар тийшээгээ болж гүүр рүү ордог юм. Харин осолд орсон машины жолооч нь чигээрээ явж байгаад замын хашлага мөргөөд онхолдсон. 4 дугуй нь дээшээ харсан байдалтай унасан...” гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн 58),
4. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн №1359 тоот дүгнэлтэд:
...Гадна үзлэг: ...Шүд: Баруун дээд 1-р шүд дөрвөн тийшээгээ ганхаж хөдөлнө...Цогцосны гадна үзлэгээр тогтоогдсон гэмтэл, эмгэг өөрчлөлт: хамрын нурууны баруун хэсэгт 1х0.6см, цээжний төв хэсэгт 3х1см, 1х1см, хэвлийн баруун хажуу хэсэгт 5.5х3см, зүүн гуяны гадна дээд хэсэгт 4х1.2см, 0.8х0.5см, 0.5х0.5см, баруун тавхайн дотор хэсэгт 1х0.5см, хүрэн улаан өнгийн зулгаралттай. Цээжний зүүн дээд хэсэгт 5х2см, цээжний баруун талд хавирганы нумнаас хэвлийн баруун хажууруу үргэлжилсэн 18х3.7см улаан ягаан өнгийн цус хуралттай.
...Дотор эрхтний шинжилгээ:...Цээжний хөндийд илүүдэл агууламжгүй, хэвлийн хөндийд 1.5 литр хар хүрэн өнгийн шингэн цусан агууламжтай. ...Голт болон дотор эрхтнүүдийн холбоос дагасан хар хүрэн өнгийн цус хуралттай. ...Элэг 27х18х14х10 см, хүрэн бор өнгөтэй, тогтоц биелэг, гадаргуу гөлгөр, зах ирмэг мохоо, зүслэгийн талбай цусархаг, голомтот эмгэг өөрчлөлт: Элэгний баруун дэлбэнгийн 4, 5-р сегментийн түвшинд босоо байрлалтай 15х8х8см элэгний эд эвдэрч урагдан задарсан...Цээжний хэнхэрцэг: зүүн талын 3-4 дүгээр хавирга эгэмний дунд шугамаар зөрүү багатай хөндлөн хугаралттай, хугарлын орчмын зөөлөн эд гялтан хальсанд хар хүрэн өнгийн цус хугаралттай, баруун талын 2-10 дугаар хавирга зүүн талын 2, 5, 6, 7 дугаар хавирга эгэмний дунд шугамаар зөрүү багатай, хугарлын орчмын зөөлөн эдэд цус хуралт болон эмгэг өөрчлөлтгүй.... гэжээ.
...Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний онош: 1.Авто осол: Цээж хэвлийн битүү гэмтэл: элэгний зардал, хуваагдал, хэвлийн хөндий дэх 1.5 литр цусан хураа, зүүн талын 3, 4 дүгээр хавирганы хугарал, дотор эрхтнүүдийн доргилт, холбоос дагасан цус хуралт, баруун дээд 1 дүгээр шүдний булгарал, хамар цээж, хэвлий, зүүн гуя, баруун тавхайд зулгаралт, цээж, хэвлийд цус хуралт... ДҮГНЭЛТ:
1. Талийгаач С.Дгийн цогцост элэгний задрал, хуваагдал, хэвлийн хөндий дэх 1.5 литр цусан хураа, зүүн талын 3, 4 дүгээр хавирганы хугарал, дотор эрхтнүүдийн доргилт, холбоос дагасан цус хуралт, хамар, цээж, хэвлий, зүүн гуя, баруун тавхайд зулгаралт, цээж, хэвлийд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, уг гэмтэл нь шинэ байна.
3. Үхэлд хүргэх архаг хууч эмгэг өвчин тогтоогдсонгүй,
4.Талийгаачийн хэвлий битүү гэмтэл, элэгний задрал, хуваагдал гэмтлийн улмаас нас баржээ,
5. Шүүх эмнэлгийн жижүүр эмч нарын бүртгэлд 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 11:00 цагт цогцосны анхны үзлэгээр талийгаач нас бараад 5-7 цаг болсон байна гэжээ.
6. Талийгаачийн цус нь В/lll/ бүлгийн харьяалалтай байна.
7. Талийгаач нь нас барах үедээ согтолтгүй байжээ... гэх дүгнэлт (хавтаст хэргийн 62-63),
5. Улаанбаатар хотын цагдаагийн газрын Замын Цагдаагийн газрын бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 383 дугаартай дүгнэлт:
...1. ... УНН улсын дугаартай Nissan Advan маркын автомашины жолооч Б.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1-д “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх”, 2.7-д заасан “ Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг зөрчин 1.47 хувийн согтолттой үедээ Б.Гийн эзэмшлийн Nissan Advan маркийн ... УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна... гэх дүгнэлт (хавтаст хэргийн 86),
6. Нийслэлийн Баянгол техник, хяналтын үзлэгийн төвийн 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 141 дүгээр албан бичигт “...Nissan маркын ... УНН улсын дугаартай тээврийн хэрэг нь...их хэмжээний эвдрэл гэмтэлтэй тул техникийн бүрэн бүтэн байдалд шинжээч дүгнэлт гаргах боломжгүй байна...” гэх бичиг (хавтаст хэргийн 84),
Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэргийн талаар:
7. Иргэний нэхэмжлэгч Б.Гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 7 дугаар сарын 05-ны орой 20 цагийн үед Б.Мгийн гэрийнх нь гадаа машин дотроо Б.Мтэй хамт архи уусан, тэгээд би архи уусан болохоор машинаа Б.Мгийн гэрийн гадаа орхиод явсан. Би нилээн согтсон байсан болохоор хэдэн цагт явснаа санахгүй байна. Маргааш өглөө нь Б.М миний машиныг жолоодож яваад онхолдсон талаар Замын цагдаагаас сонсож мэдсэн. Машины түлхүүр Б.Мд байсан, Машины түлхүүрийг Б.Мд хэзээ өгснөө мэдэхгүй байна. Б.Мд машин жолоодож явахыг зөвшөөрөөгүй, Б.Мд машинаа жолоодуулахаар урьд нь өгч байгаагүй, харин машинаа засуулахаар өгч байсан. Машиныг журмын хашаанаас авах болон машинд үнэлгээ хийлгэсэн мөнгийг гаргуулах хүсэлттэй байна...” гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн 46),
8. Хөрөнгө, Даатгалын хохирол үнэлгээний “...” ХХК-ний 2017 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн Автомашин техникийн үнэлгээний 128 дугаартай тайланд:
“...Nissan Advan” маркын ... УНН улсын дугаартай Б.Г эзэмшигчтэй тээврийн хэрэгслийн үнэлгээгээр тогтоогдсон дүн 3.285.000 төгрөг ...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 78),
9. “...Тээврийн хэрэгслийн №01484686 дугаартай гэрчилгээний хуулбар, Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлбөрийн №0931141 дугаартай гэрчилгээний хуулбар...” (хавтаст хэргийн 51),
10. Яллагдагчаар Б.Мгийн мөрдөн байцаалтад өгсөн: “... 2017 оны 6 дугаар сарын 05-ны орой 20 цагийн орчим найз Б.Г өөрийнхөө эзэмшлийн ... УНН улсын дугаартай Ниссан маркын автомашинтай ганцаараа миний ажиллаж байсан ажил дээр ирсэн...Б.Г бид хоёр ажил дээрээс хөдлөөд гэрийнхээ гадаа очоод машин дотроо 0.5 граммын нэг шил архи хувааж уусан. Б.Г “би архи уусан учраас машинаа танай хашаанд үлдээчихий маргааш өглөө ажилдаа явахдаа машинаа ирээд авчихъя” гэж хэлээд надад машины түлхүүр өгөөд явсан. Би машиныг хашаандаа оруулж тавьсан...Гэрт эхнэр хүүхдүүд байсан. Эхнэр хоол хийсэн байхаар нь хоол ундаа идэж уучихаад гэрээсээ ганцаараа гараад явганаар доор байдаг дэлгүүр орж нэг шил 0.33 граммын архи аваад замдаа талыг нь уугаад талыг нь машиндаа оруулж тавиад гэртээ орсон. Тэгээд юу болсныг мэдэхгүй байна. Нэг ухаан ороход гэмтлийн эмнэлэгт хэвтэж байсан. Би согтсон, утсаар ярьж байсан гэж манай хүүхдүүд хэлсэн. Яг хаана явж байгаад осолд орсон талаараа мэдэхгүй байна. ...Би Б.Гийн машиныг зөвшөөрөлгүй жолоодож явсан Б.Г намайг машин жолоодож явахыг зөвшөөрөөгүй. Зөвхөн хашаанд машиныг оруулаад тавчих гэж хэлээд машины түлхүүрийг өгсөн. ...Талийгаач бид хоёр гэр бүлийн баталгаа байхгүй. Дундаасаа хоёр хүүхэдтэй болсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 95-96),
11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний хэлтсийн 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 6729 тоот дүгнэлт:
“...Шинжилгээнд ирүүлсэн “Б Б.М” гэж хаягласан, 4,0 мл орчим цусыг хуруу шилэнд хийж ирүүлсэн байна. Шинжилгээнд ирүүлсэн цуснаас шинжилгээний дээж авч спиртийн агууламж байгаа эсэхийг тодорхойлох зорилгоор бихромат калийн исэлдэх урвал дээр үндэслэж шинжилгээг явуулж UNICO 7200 спектрофотометр багаж дээр 590 нм долгионы хэмжилтийг 3 удаа хийж стандарт жиших муруй дээрээс харгалзах тоон утгыг олж хэмжээг тодорхойлоход “Б Б.М” гэж хаягласан цусанд 3.6 промилли спиртийн агууламж илэрсэн. ДҮГНЭЛТ:
1.Шинжилгээ хийхэд тэнцэнэ.
2. “Б Б.М” гэж хаягласан цусанд 3.6 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусанд илэрсэн 3.6 промилли спирт нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. (хавтаст хэргийн 76),
12. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 8-14), жолоочийн согтуурал шалгасан магадалгаа (хавтаст хэргийн 15), тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 16), цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 17-20), хамгаалалтын 2 дугаар газрын эргүүл хяналт шалгалтын офецер цагдаагийн ахмад Г.Мэндбаярын тодорхойлолт (хавтаст хэргийн 22), Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн болон Нийслэлийн түргэн тусламжийн төвийн албан бичиг (хавтаст хэргийн 54, 56, 57),
- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтас хэргийн 97-98), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 118), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 121-122), хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд (хавтаст хэргийн 40-41) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:
-Улсын яллагчаас шүүгдэгч Б.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 3 дахь хэсэг, 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа, согтуурсан үедээ зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон, мөн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Гийн янзлуулахаар өгсөн “Nissan Advon” маркын ... УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, эзэмшигч Б.Гийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгчөөс улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй, гэм буруу дээр маргаагүй болно.
-Улсын яллагчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй буюу шүүгдэгч Б.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 (тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн), 3 дахь хэсэг (энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон...), 4 дэх хэсгийн 4.1 (согтуурсан мансуурсан үедээ үйлдсэн) дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хүндрүүлсэн байна.
-Эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт үргэлжилсэн гэмт хэргийг тодорхойлохдоо нэг төрлийн хэд хэдэн үйлдлийг, цаг хугацааны дэс дараалалтай хийж, нэг төрлийн хэд хэдэн хор уршиг бий болгох тухай заасан. Гэтэл шүүгдэгчийн нэг цаг хугацаанд үйлдсэн нэг гэмт хэрэгт нэг зүйлийн хэд хэдэн шинжээр яллах дүгнэлт үйлдсэн нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим буюу нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна гэснийг зөрчсөн байна. Иймд шүүгдэгч Б.Мг улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 3 дахь хэсэг, 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг шүүхээс хөнгөрүүлэн өөрчилж тус зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
-Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл шүүгдэгч Б.М нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл”-ээр хангасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хоёр гэмт хэргийг нэг удаагийн үйлдлээр үйлдсэн байна. Өөрөөр хэлбэл;
- Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Сонсголонгийн гүүрэн дээр 2017 оны 7 дугаар сарын 06-ны өглөө 06 цагийн орчим, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, болгоомжгүй үйлдлээр, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зорчигч С.Дгийн амь насыг хохироосон,
1. Гэрч П.Эрдэнэбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 7 дугаар сарын 06-ны өглөө 06 цагийн орчимд ...Нисэхээс Драгон төв орохоор ертөнцийн зүгээр урдаасаа хойшоогоо Сонсголонгийн гүүрээр явж байтал эсрэг урсгалд явсан суудлын автомашин нилээн хурдтай гүүр лүү орохдоо замын нарийн хэсэгт байрлах замын хашлага мөргөөд агаар дээр бүтэн эргээд дээшээ харж унасан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 58),
- Гэрч Г.Мэндбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 7 дугаар сарын 06-ны 06 цагийн орчимд ертөнцийн зүгээр урдаасаа хойшоогоо Сонсголонгийн гүүрээр явж байхад гүүрэн дээр 1 автомашин онхолдсон байдалтай 4 дугуй нь дээшээ харсан ...байсан. ...Бид нарыг очиход 2 хүн хоёулаа ухаангүй байсан...” гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн 52-53),
- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 8-14),
- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 17-20),
- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн №1359 тоот дүгнэлт (хавтаст хэргийн 62-63),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний хэлтсийн 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 6729 тоот дүгнэлт (хавтаст хэргийн 76),
- Улаанбаатар хотын цагдаагийн газрын Замын Цагдаагийн газрын бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 383 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 86),
2. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 7 дугаар сарын 05-ны орой 20 цагийн үед...машинаа Б.Мгийн гэрийн гадаа орхиод явсан. ...Машины түлхүүр Б.Мд байсан, ...түүнд машин жолоодож явахыг зөвшөөрөөгүй...” гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн 46),
- “...Тээврийн хэрэгслийн №01484686 дугаартай гэрчилгээний хуулбар, Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлбөрийн №0931141 дугаартай гэрчилгээний хуулбар...” (хавтаст хэргийн 51),
- Хөрөнгө, Даатгалын хохирол үнэлгээний “...” ХХК-ний 2017 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн Автомашин техникийн үнэлгээний 128 дугаартай тайлан (хавтаст хэргийн 78)
- Б.Мгийн мөрдөн байцаалтад өгсөн: “... 2017 оны 6 дугаар сарын 05-ны орой 20 цагийн орчим найз Б.Г өөрийнхөө эзэмшлийн ... УНН улсын дугаартай Ниссан маркын автомашинтай ирэхээр нь...Б.Г бид...машин дотроо 0.5 граммын нэг шил архи хувааж уусан. Б.Г “би архи уусан учраас машинаа танай хашаанд үлдээчихий...гэж хэлээд надад машины түлхүүр өгөөд явсан. Би...дэлгүүр орж нэг шил 0.33 граммын архи аваад замдаа талыг нь уугаад талыг нь машиндаа оруулж тавиад гэртээ орсон. Тэгээд юу болсныг мэдэхгүй байна. Нэг ухаан ороход гэмтлийн эмнэлэгт хэвтэж байсан. ...Яг хаана явж байгаад осолд орсон талаараа мэдэхгүй байна. ...Би Б.Гийн машиныг зөвшөөрөлгүй жолоодож явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 95-96) зэрэг нотлох баримтаар тус тус тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.М нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осолд орсны улмаас хүний амь нас хохироосон болох нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан, автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан нь болох нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангасан байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
- Улсын яллагчаас шүүгдэгч Б.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож 30 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтэн шүүгдэгч Б.Мгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, түүнд 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг гаргав.
- Шүүгдэгчийн өмгөөлөгч: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж болно гэж заасан. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулна гэсэн заалтыг хэрэглэх боломжтой гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.
-Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
-Шүүгдэгч Б.Мд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
-Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал болгоомжгүйгээр эхнэр С.Дгийн амь насыг хохироосон, амь хохирогч, шүүгдэгч нарын хүүхэд М.Мнь 2013 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн, 5 настай, М.М нь 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 1 нас 5 сартай, тэрээр гэм буруу, эрүүгийн хариуцлагын талаар маргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага оногдуулахаар дүгнэлт гаргасныг хөнгөрүүлж тус зүйл хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял оногдуулж, улсын яллагчийн бусад дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт зааснаар оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү гэх дүгнэлтийг гаргасан боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдолтой, амь хохирогчийн оршуулгын зардалд 1.500.000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч төлж барагдуулаагүй байх тул тус зүйл, хэсэгт заасныг хэрэглэх боломжгүй гэж үзэв.
III. Бусад асуудлаар
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Г нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 1.500.000 төгрөг нэхэмжилсэн боловч холбогдох нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, хэрэгт энэ талаар ямар нэг нотлох баримт цуглараагүй байх тул нэхэмжлэлийн хангахгүй орхиж, тэрээр гэм хорын хохиролтой холбоотой баримтаа нотлох баримтаар бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх нь зүйтэй байна.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Г гэм хорын хохирол нэхэмжлээгүй, шүүхийн хэлэлцүүлэгт гомдолгүй гэх тул шүүгдэгч Б.Мг бусдад энэ тогтоолоор төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.М нь 1-5 насны хоёр хүүхэдтэй буюу 2013 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн хүү М.М, 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү М.М нарын хамт амьдардаг болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдсон. Түүнчлэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс Б.Мгийн хоёр хүүхдийг амь хохирогчийн төрсөн эгч дээр өсгүүлэх талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлжээ. Дээрх нотлох баримт, мэдүүлгээс үзвэл хүүхдүүдийн эрх, ашиг ноцтой зөрчигдөх, тухайн хүүхдүүд хэний асрамж, халамжид байгаа талаар тодорхой баримтгүй байх тул гэр бүлийн тухай хуульд зааснаар асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоохыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгах зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Б.М нь 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс (хавтаст хэргийн 155-156) мөн оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл нийт 11 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байна. Эрүүгийн хуульд зааснаар түүний цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 11 хоногийг эдлэх ялд нь оруулж шийдвэрлэв.
Эрүүгийн 1703000010034 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл 1, 2, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар буюу торгох ялын 15 нэгжид тооцон нийт 30 хоногийг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 7 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан 2 жил 07 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрх хасах ялыг Б.Мгийн хорих ял эдэлж дууссан үеэс эхэлж тоолохыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мгийн цагдан хоригдсон 11 (арван нэг) хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид оролцогч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, иргэний нэхэмжлэгч Б.Г нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
9. Иргэний хуульд зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Г нь гэм хорын холбогдох баримтаа бүрдүүлсний дараа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мгийн хүүхдүүд болох 2013 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн М.М, 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдөр төрсөн М.М нарын асрамжийн асуудлыг шийдвэрлэхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад шийдвэрлэхийг даалгасугай.
11. Шийтгэх тогтоолыг уншиж сонсогсоноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Мгийн эдлэх ялыг 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн тоолсугай.
12. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
13. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ