| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 183/2024/03817/И |
| Дугаар | 183/ШШ2024/03354 |
| Огноо | 2024-08-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 183/ШШ2024/03354
2024 оны 08 сарын 21 өдөр Дугаар 183/ШШ2024/03354 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: * тоотод байрлах, И ББСБ ХХК /РД:6**/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: * тоотод оршин суух, Г овогтой Н /РД:УК*******/-д холбогдох
зээлийн гэрээний үүрэгт 3.505.010,29 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгчийг 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э , хариуцагч Г.Н /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч И ББСБ ХХК нь Г.Н д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3.505.010,29 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
1.1. Нэхэмжлэгч И ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Г.Но нь 2022 оны 05 дугаар сарын 9-ний өдөр L****2/01 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд гэрээнд цахим зээлийн гэж зээлдэгчийн зээл олгон илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг гэж заасны дагуу богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалтай зээл авах эрх нээлгэсэн. Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно гэж заасны дагуу зээлдэгч Г.Н ийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу П аас: 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 71***** дугаартай зээлийн дансны дугаартай, 5.000.000 төгрөгийг урт хугацаат зээлийг 12 сарын хугацаатай, сарын 3.15 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 50****** банкны тоот дансанд хийсэн. Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй.Гэвч зээлдэгч зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар үндсэн зээл 2.824.984,19 төгрөг үндсэн хүү 552.938,41 төгрөг нэмэгдүүлсэн хүү 110.587,69 төгрөг нийт 3.488.510,29 төгрөгийг шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал, нотариатын зардал 16.500 төгрөг. Иймд хариуцагч Г.Н*****ас нийт 3.505.010,29 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Г.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 5,000,000 төгрөгийн үндсэн зээлийг түрүүн дурдсан 12 дугаар сарын хугацаатай мөн хүүтэй цахим зээлийн гэрээ байгуулж авсан. 2023 оны 05 дугаар сараас хойш зээлээ төлөөгүй. Зээлээ төлөхгүй бүтэн жил болсны дараа нэхэмжлэгч тал шүүхэд өгсөн. Өнөөдөр ингээд шүүх хуралдаанд оролцож байна. Түрүүн хэлсэнчлэн хүүхэд асрах хугацаатай байхдаа анхдагч хэрэгцээгээ хангаж чадахгүй учраас 05 дугаар сараас хойш төлж чадаагүй нь үнэн. Сар болгон 500,000 гаруй мянган төгрөг төлөх чадваргүй байгаа. Хүү алданги, нэмэгдүүлсэн хүү, шүүхэд гаргасан зардлыг төлөх боломжгүй. Үндсэн зээлээ төлөх болно гэж хариу тайлбараа өгсөн боловч одоо болохоор нийт төлбөрийг бүгдийг нь график гаргана төлж болох юм бол нэхэмжилж байгаа мөнгийг бүгдийг нь хүлээн зөвшөөрч 24 сард хуваан төлөх боломжтой байна гэв.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 70.766,16 төгрөг төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, У.Ө д олгосон итгэмжлэл, 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн L*******/01 тоот цахим зээлийн эрх нээх гэрээний хуулбар, зээлийн дансны хуулганы хуулбар, төлбөрийн баримт, Э.Э т олгосон итгэмжлэл зэргийг тус тус ирүүлсэн.
4. Хариуцагчаас иргэний үнэмлэхийн лавлагаа, нэхэмжлэлийн шаардалгыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаархи хариу тайлбараа ирүүлсэн.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс нэхэмжлэгч И ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч И ББСБ ХХК нь хариуцагч Г.Н ьд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3.505.010,29 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч Г.Н нь нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн, харин зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Нэхэмжлэгч И ББСБ ХХК нь хариуцагч Г.Н тай 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 71 ******дугаартай Зээлийн гэрээ байгуулж, 5.000.000 төгрөгийн урт хугацаатай зээлийг, 12 сарын хугацаатай, сарын 3.15 хувийн хүүтэй зээлдүүлэхээр харилцаж тохиролцож, зээлийн гэрээг бичгээр байгуулж, зээлийн мөнгөн хөрөнгө болох 5.000.000 төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсэн болох нь талуудын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар, Зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хувиар-ын хуулбараар тус тус нотлогдож байна. /хх-ийн 6-14/
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх, эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
Нэхэмжлэгч Ин ББСБ ХХК, хариуцагч Г.Но нарын хооронд байгуулсан Зээлийн гэрээ нь талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, зээлийн гэрээний шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, хүчин төгөлдөр гэрээ байна.
Иргэний хуулийн 206, 208 дугаар зүйлд заасан үүрэг гүйцэтгэгч гэрээгээр тохирсон үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд хариуцагч Г.Но нь зээлийн гэрээнд заасан үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг гэрээнд зааснаар зохих ёсоор төлөөгүй болох нь хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хариуцагчийн хариу тайлбар зэргээр нотлогдож байна.
Өөрөөр хэлбэл Ин БСБ ХХК нь хариуцагч Г.Но иас зээлийн гэрээний төлбөрийг шаардах эрхтэй, хариуцагч Г.Н нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй байна.
Иймд хариуцагч Г.Н иас үндсэн зээл 2.824.984,19 төгрөг үндсэн хүү 552.938,41 төгрөг нэмэгдүүлсэн хүү 110.587,69 төгрөг нийт 3.488.510,29 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ин ББСБ ХХК-д олгож шийдвэрлэв.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасан байна.
Мөн талуудын хооронд байгуулсан Барьцаат зээлийн гэрээ-ний 3.2.8-д зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүгийн аль нэгийг хугацаанд нь төлөөгүйн улмаас зээл төлүүлэхтэй холбогдон банкнаас гарсан бүх зардлыг бүрэн хариуцах-аар заасан байна.
Иймд Ин ХХК нь тус шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлсөн нотариатын зардал 16.500 төгрөгийг хариуцагч Г.Н иас гаргуулах нь зүйтэй байна гэж үзлээ.
Хэрэгт авагдсан дээрхи баримтууд нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв баримт гэж үнэлсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн Иргэний тухай хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Г.Н иас 3,505,010.29 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И ББСБ ХХК-нд олгосугай.
2. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар Г.Н иас 16.500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И ББСБ ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,766.16 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,766.16 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ