| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 130/2024/00391/И |
| Дугаар | 130/ШШ2024/00424 |
| Огноо | 2024-04-24 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 130/ШШ2024/00424
| 2024 04 24 | 130/ШШ2024/00424 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Б аймгийн А сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулах, Х
Хүсэлтийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих этгээд Г.А Д.Э нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.И
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Х нь хариуцагчаар оролцвол зохих этгээд Г.П нарыг эрэн сурвалжлуулахыг хүсэж шүүхэд хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагчаас хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Иргэн Г.П нар нь Х-иас 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөгийг 54 хувийн хүүтэй эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 12 сарын хугацаатай, 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 257,893 төгрөгийн цалинтай ээжийн мөнгөний зээлийг 44,4 хувийн хүүтэй 7 сарын хугацаатай, 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 522,573 төгрөгийн хүүхдийн мөнгөний зээлийг 44,4 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай, 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 612,416 төгрөгийн хүүхдийн мөнгөний зээлийг 44,4 хувийн хүүтэй 4 сарын хугацаатай, 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 211,364 төгрөгийн хүүхдийн мөнгөний зээлийг 44,4 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай, 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 213,095 төгрөгийн хүүхдийн мөнгөний зээлийг 44,4 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай тус тус авсан. Зээлдэгч нар зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй улмаас зээлийн нийт үлдэгдэл нь 2,234,074 төгрөг болж байна. Зээлдэгч нар зээл авах үед А сумын 13 дугаар багт оршин суудаг байсан ба сүүлд зээлийн гэрээнд өсгөн утас нь холбогдохгүй, Улаанбаатар хот руу нүүсэн байна.
1.3. Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд Г.П нарыг эрэн сурвалжлуулж өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Е.И-т олгосон итгэмжлэл, 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1792 дугаартай ахуйн зээлийн гэрээ, 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 1792 дугаартай ахуйн зээлийн гэрээ, 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 1792 дугаартай ахуйн зээлийн гэрээ, 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 1792 дугаартай ахуйн зээлийн гэрээ, 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1792 дугаартай ахуйн зээлийн гэрээ, 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн зээлийн гэрээ, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг гаргаж өгсөн байна.
3. Шүүхийн журмаар Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 460 дугаартай албан бичгээр ирүүлсэн Г.П нарын оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, Б аймгийн А сумын 13 дугаар багийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 13/252 дугаартай тодорхойлолтыг шүүхээс бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
4.Шүүхээс хүсэлт гаргагч байгууллагын төлөөлөгчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
5.Хүсэлт гаргагч Х нь хүсэлтийн шаардлагаа дараах үндэслэлээр тодорхойлсон. Үүнд: Иргэн Г.П нар нь Х-тай удаа дараа зээлийн гэрээ байгуулж зээл авсан. Зээлдэгч нарын хаяг нь тодорхойгүй байх тул хариуцагчаар оролцвол зохих этгээд Г.П нарыг эрэн сурвалжилж өгнө үү гэв.
6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
6.1. Зээлдэгч Г.П нар нь 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Х-тай 10497 дугаартай зээлийн гэрээ байгуулж 1,000,000 төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай авсан болох Х-тай 10497 дугаартай зээлийн гэрээгээр, мөн зээлдэгч Г.А нь Х-тай удаа дараа ахуйн зээлийн гэрээ байгуулж байсан болох нь 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн, 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн, 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн, 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн, 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр тус тус байгуулсан 1792 дугаартай ахуйн зээлийн гэрээгээр тус тус тогтоогдож байна.
6.2. Б аймгийн А сумын 13 дугаар багийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 13/252 дугаартай “Г.А /РД:Б/ нь А сумын 13 дугаар багийн ХАӨМС-ийн бүртгэлд байхгүй, хаягт амьдардаггүй. Д.Э /РД:ББ/ нь тус багт албан ёсны бүртгэлтэй боловч хаягтаа амьдардаггүй болохыг тодорхойлов” гэжээ.
6.3. Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 460 дугаартай албан бичгээр хүргүүлсэн CVL2483000001001259, CVL2483000001001260 дугаартай О овогт Г А /РД:Б/, У овогт Д-ийн Э /РД:Б/ нарын оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаанд байнга оршин суугаа газрын хаяг: Б аймгийн А сумын 13 дугаар баг, Ж 40 гудамж, 11 тоот” гэж бичигдсэн боловч энэхүү хаягийн бүртгэлд хариуцагчаар оролцвол зохих этгээд Г.П нар нь оршин суудаггүй болох нь Б аймгийн А сумын 13 дугаар багийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 13/252 дугаартай тодорхойлолт болон хүсэлт гарагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.
7.Хүсэлт гаргагч Х нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.1,155.2-д зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд Г.П нарыг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-т нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно, 155.2-т энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг хүсэлт гаргагч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж тус тус зааснаар хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх зүйтэй байна.
9. Иймд дээрх баримтуудыг үндэслэн иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Г.П нарыг шүүхийн журмаар эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагаа явуулахыг Баймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.
10. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3-д заасныг тус тус баримтлан Х-ийн хүсэлтээр, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд О овогт Гын А /РД:Б/, У овогт Д-ийн Э /РД:Б/ нарыг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д заасныг баримтлан Г.П нарыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагаа явуулахыг Б аймгийн Цагдаагийн газарт газарт даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар хүсэлт гаргагч Х-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлого болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН