Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 130/ШШ2024/00473

 

 

 

 

 

      2023            05            08     

                     130/ШШ2024/00473

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Б сумын 1 дүгээр багт оршин суух, Д овогт К-ны Д

Хариуцагч: Б аймгийн Б сумын 11 дүгээр багт оршин суух, Х овогт Ш- ны А

Хариуцагч: Б аймгийн Б сумын 8 дугаар багт оршин суух, Х овогт Х-ийн Х

Хамтран хариуцагч: Б аймгийн Б сумын 5 дугаар багт оршин суух, Б ахтай овогт Х-ын Н

 

Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн Б сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр А ХХК-ийн захад байрлах 54 м.кв хэмжээтэй барилгын материалын дэлгүүр болон 24 м.кв сэлбэгийн дэлгүүрийн өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргахад шаардагдах баримт бичгийг гаргаж өгөхийг газар эзэмшигч Х.Н-д даалгах тухай

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Газрын түрээсийн гэрээг цуцалж, газрыг чөлөөлж, 20 сарын түрээсийн төлбөрт 5,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тус тус хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч К.Д,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э /цахимаар/,

Хамтран хариуцагч Х.Нын итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.М,

Хамтран хариуцагч Х.Нын өмгөөлөгч А.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е

 

Хариуцагч Ш.А Х.Х, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ш.А М.С нарт шүүх хуралдааны товыг шүүхээс 2023 оны 05 дугаар сарын 01-ны /баримт №9/ өдөр мэдэгдсэн боловч хариуцагч Ш. Х. бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ш. М.С нар шүүх хуралдаанд оролцохгүй талаар мэдэгдсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч, гуравдагч этгээд нарын эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1. Нэхэмжлэгч К.Д нь хариуцагч Б, хамтран хариуцагч нарт холбогдуулан Б аймгийн Б сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр А ХХК-ийн захад байрлах 54 м.кв хэмжээтэй барилгын материалын дэлгүүр болон 24 м.кв сэлбэгийн дэлгүүрийн өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргахад шаардагдах баримт бичгийг гаргаж өгөхийг газар эзэмшигч Х.Н-д даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Миний бие 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Б сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр А захаас Б сумын 11 дүгээр багийн иргэн Ш.А стандарт блокоор барьсан 54 м.кв барилгын материалын үйл ажиллагаа явуулж байсан дэлгүүрийг 14,000,000 төгрөгийг Ш.А-ийн ******* тоот данс руу шилжүүлэн худалдаж авсан. Уг дэлгүүрийг 2007-2008 оны үед А захын захирал болох талийгаач О.Ш нь тус захад худалдаа наймаа эрхэлдэг иргэдэд өөрсдийн хөрөнгөөр үл хөдлөх хөрөнгө дэлгүүр барьж болох талаар зөвшөөрсөн гэсэн тул Иргэний хуулийн 150 дугаар зүйлийн 150.1 дэх хэсэгт Бусдын өмчийн газар дээр барилга байгууламж барих эрх олж авсан этгээд уг эрхээ гуравдагч этгээдэд өвлүүлэх, барьцаалах, худалдах болон бусад хэлбэрээр захиран зарцуулах эрхтэйгээр тухайн газрыг өөрийн эзэмшилд шилжүүлэн авна гэж заасны дагуу би уг газрыг эзэмших эрхтэй.

1.2 Анх уг үл хөдлөх хөрөнгийг Б сумын 2 дугаар багийн иргэн Д.Б нар өөрийн хөрөнгөөр стандарт блокоор сэлбэгийн дэлгүүр барьж үйл ажиллагаа явуулж байгаад дэлгүүрийг Ш.А-д 8,000,000 төгрөгөөр худалдсан. 2017 онд миний бие уг дэлгүүрийг Ш.А-аас 14,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Дэлгүүр анхнаасаа үл хөдлөхийн гэрчилгээгүй байсан. А захын захиргаа нь миний үл хөдлөх хөрөнгийг нураах, салгаж авах эрхгүй.

1.3 Мөн би 2020 онд Б сумын 8 дугаар багийн иргэн Х.Х-с А захад хүнд даацын сэлбэг зарж байсан 24 м.кв талбайтай стандарт блокоор барьсан дэлгүүрийг 9,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Уг 9,000,000 төгрөгийг дэлгүүрийн эзэн Х.Хын хүсэлтийн дагуу Х.Хын төрсөн ах болох Х.А-ийн Хаан банкны 00000000 тоот данс руу 9,000,000 төгрөгийг 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр шилжүүлсэн. Дэлгүүрийг мөн адилхан 2007-2008 оны үед А захын захирал байсан талийгаач О.Ш нь тус захад худалдаа наймаа эрхэлдэг иргэдэд өөрсдийн хөрөнгөөр үл хөдлөх хөрөнгө барьж болох талаар зөвшөөрөхөд Б сумын 8 дугаар багийн иргэн Б.Е нь өөрийн хөрөнгөөр үнсэн блокоор уг дэлгүүрийг барьж үйл ажиллагаа явуулсан. Б.Е нь Б сумын 6 дугаар багийн иргэн Т.А үл хөдлөх дэлгүүрийг 3,000,000 төгрөгөөр үнэлэн худалдсан. Иргэн Т.А нь уг үл хөдлөх хөрөнгийг дугуй засвараар үйл ажиллагаа явуулж байгаад Х.Х-д 7,500,000 төгрөгөөр худалдсан. Х нь уг дэлгүүрийг хүнд даацын авто машины сэлбэгийн дэлгүүр болгож ажиллуулж байгаад 2020 онд дэлгүүрийг К.Д надад 9,000,000 төгрөгөөр худалдсан. Одоо хүртэл барилгын материалын дэлгүүрийн үйл ажиллагаа явуулж байна.

1.4 Тухайн объектод үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулаагүй, захын захиргаанд газар ашигласны төлбөр гэж төлдөг. Гэтэл захын захиргааны зүгээс худалдаа үйлчилгээний орлого багассантай холбогдуулан түрээслэгч нарын барилга нураах, салгаж авахыг шаардсан нь үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхэд халдаж байна.

1.5. А ХХК нь хариу тайлбартаа хүмүүст үл хөдлөхийн гэрчилгээ өгч байгаагүй, хэн ч гаргаж авч байгаагүй гэж тайлбарладаг. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ах-дам захад худалдаа эрхэлдэг 4 иргэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг үйл ажиллагаа явуулж байгаа дэлгүүрүүдээ авсан байсан. Тиймээс хариуцагч, гуравдагч этгээдийн хариу тайлбарууд нь үндэслэлгүй болох нь харагдаж байна. Үл хөрөнгө хэзээ бий болдог бэ гэх асуудал байгаа. Иргэний хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-т Аливаа этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр эдийн баялаг болох эд юмс болон эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, эрхийг олж авч болох бөгөөд энэ тохиолдолд дээрх баялаг нь хөрөнгө болно гэж заасан. Мөн хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна гэж заасан. Харин газраас салгаж болох хөрөнгө бол эд хөрөнгө байдаг. Эд хөрөнгө дээр бүртгэл шаарддаггүй. Үл хөрөнгө Улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсэхгүй. Харин үл хөдлөх хөрөнгө нь бий болгож, бүтээж, ашиглаж, эдийн засгийн эргэлтэд оруулснаар үүснэ. Хөрөнгө хүний хөдөлмөрөөр бий болж, улмаар худалдагдаж, үл хөдлөх хөрөнгийн үнийг төлснөөр тухайн үл хөдлөх хөрөнгийн эрх шилжсэн.

1.6 Маргаан бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг дэлгүүрийн зориулалттайгаар ашиглаж байгаа ба газрын төлбөрийг эзэмшигчид нь төлж байгаа тул уг үл хөдлөх хөрөнгүүд нь газраас салгаж үл болох хөрөнгө байгаа. Мөн уг газрын талаар ямар нэгэн маргаан байхгүй. Тухайн үл хөдлөх хөрөнгүүдийг эзэмшиж байгаа боловч улсын бүртгэлд өөрийн нэр дээрээ бүртгүүлээгүй учраас зээлийн барьцаанд тавьж дэлгүүрт хөрөнгө оруулалт хийж өмчлөх эрхээ бүрэн хэрэгжүүлж чадахгүй байна.

1.7. Иймд Б аймгийн Б сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр А ХХК-ийн захад байрлах 54 м.кв хэмжээтэй барилгын материалын дэлгүүр болон 24 м.кв сэлбэгийн дэлгүүрийн өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргахад шаардагдах баримт бичгийг гаргаж өгөхийг газар эзэмшигч Х.Н-д даалгаж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч Ш.А хариу тайлбартаа: Миний бие 2017 онд К.Дд 54 м.кв талбайтай үл хөдлөх барилгын материалын дэлгүүрийг худалдсан нь үнэн. Тухайн үед тус дэлгүүрийг худалдан авахад үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ байхгүй, би зарахад уг дэлгүүрт үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгүй 14,000,000 төгрөгөөр худалдсан. Газрын талд мэдэх юм байхгүй гэжээ.

3.Хариуцагч Х.Х хариу тайлбартаа: Миний бие А захын нутаг дэвсгэрт байрлалтай дэлгүүрийг худалдаж аваад гэрээ хийхдээ тухайн үед захын үйл ажиллагааг хариуцаж байсан С гэгч хүн дэлгүүрт ямар нэгэн гэрчилгээ өгөх боломжгүйг анхааруулж, гэрээний дэвтрээр л үйл ажиллагаа явуулна гэдгээ хэлж байсан. Миний бие тус дэлгүүрийн объектыг иргэн К.Д-д зарахдаа А захыг хариуцсан хүнийг хэлснийг хэлж өгсөн. Захын захиргаа мөн адил хэлсэн байх гэжээ.

4. Хамтран хариуцагч Х.Н-т хариу тайлбартаа: Улсын дээд шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 001/ХТ2024/00012 дугаартай тогтоолоор хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсний дараа нэхэмжлэгч К.Д-с “үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргахад шаардагдах баримт бичгийг гаргаж өгөхийг газар эзэмшигч Х.Н-д даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж, Х.Н-т намайг тус хэрэг маргааны хамтран хариуцагчаар тодорхойлсон байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт тодорхой байх ёстой. Хэрэв энэ шаардлагыг хангаагүй тохиолдолд мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-т зааснаар шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой. Б аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хэсэгчилсэн шилжүүлж, газар эзэмшүүлэх тухай” А/353 дугаартай захирамжаар “А зах буюу худалдаа үйлчилгээний зориулалттай эзэмшил газрын 5120 кв.метр газрын эрхийг надад шилжүүлэн эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт “Газар эзэмшигч дараах эрхтэй: ...35.1.6.газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр тухайн газраа бүгдийг нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулж болно” гэж заасан. Миний бие уг худалдаа үйлчилгээний зориулалттай газрыг “А” захаас шилжүүлэн авсны дараа өмнөх 63 түрээслэгч нартай байгуулсан талбайн түрээсийн гэрээг цуцлахгүйгээр өмнөх нөхцөлтэйгөөр үргэлжлүүлээд түрээслэх байдлаар ашиглуулаад явж байгаа. Эдгээр түрээслэгч нарын нэг болох нэхэмжлэгч К.Д нь талбайн түрээсийн төлбөрт төлбөл зохих хураамжаа сар бүр тогтмол төлж ирсэн, хамгийн сүүлд 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдөр талбайн түрээсийн төлбөрт 500,000 төгрөгийг төлсөн байдаг. Талуудын хооронд байгуулсан “Талбайн түрээсийн гэрээ”-ний 2.1.2-т “Түр ашиглаж байгаа газрын эзэмших эрх нь “А ХХК-ийн мэдэлд байгаа учир үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгүүлэх, банкны барьцаанд тавих эрхгүй ба тухайн байрыг зориулалтын дагуу ашиглаж үйлчилгээ явуулж, ашиг олох эрхтэй”, 2.1.9-д “Энэхүү гэрээний хугацаанд байшингаа газрын хамт ашиглах эрхтэй бөгөөд гэрээ дуусгавар болоход газрыг чөлөөлж, байшинг буулгаж, нүүлгэх үүрэгтэй” гэж заасан. Хариуцагч Ш.А 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...2017 онд К овогтой Дд 54 м.кв үл хөдлөх барилгын материалын дэлгүүрийг худалдсан нь үнэн. Тухайн үед тус дэлгүүрийг худалдаж авахад үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ байхгүй. Би зарахад уг дэлгүүрт үл хөдлөхийн гэрчилгээгүй 14,000,000 төгрөгөөр худалдсан” гэжээ. Түүнчлэн, хариуцагч Х.Х шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...А захын нутаг дэвсгэрт байрлалтай дэлгүүрийг худалдаж аваад гэрээ хийхдээ тухайн үед захын үйл ажиллагааг хариуцаж байсан С гэгч хүн дэлгүүрт ямар нэгэн гэрчилгээ өгөх боломжгүйг анхааруулж, гэрээний дэвтрээр л үйл ажиллагаа явуулна гэдгээ хэлж байсан. Миний бие тус дэлгүүрийн объектыг иргэн К.Дд зарахдаа А дам захыг хариуцсан хүний хэлснийг хэлж өгсөн.” гэжээ. Нэхэмжлэгч К.Д-т нь 2017 онд түрээслэгч асан Ш.А-с 54 кв.м талбайтай барилгын материалын дэлгүүр, түрээслэгч асан Х.Х-с 24 кв.м талбайтай сэлбэгийн дэлгүүрийг худалдаж авсан бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд талбайн түрээсийн хураамжаа төлж ирсэн, мөн энэ хугацаанд түрээсийн зүйлийн үр шимийг хүртэж ирсэн атлаа “үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргахад шаардагдах баримт бичгийг гаргаж өгөхийг газар эзэмшигч Х.Н-д даалгах” гэсэн агуулгатай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг зөвшөөрөхгүй байна. Тэгээд ч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэл тодорхой бус байна. Түрээслэгч асан Ш.А-ийн барьсан 54 кв.м талбайтай барилгын материалын дэлгүүр, түрээслэгч асан Х.Хын 24 кв.м талбайтай сэлбэгийн дэлгүүр барих эрх нь тус тус тэдгээртэй байгуулсан талбай түрээсийн гэрээнд заасан хугацаагаар хязгаарлагдах бөгөөд Б нараас эдгээр барилгыг бусдад шилжүүлснээр уг барилга барих эрх дуусгавар болсон. Энэ нь хэргийн 6 дахь талд авагдсан “Талбайн түрээсийн гэрээ”-ний зорилго, нөхцөл зэргээр нотлогдоно. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч К.Д нь газрын эзэмшигчээс барилга, байгууламж барих эрх олж аваагүй, хариуцагч Х.Н-аас нэхэмжлэгчид барилга байгууламж барих эрх олгоогүй юм. Дашрамд хэлэхэд, миний бие Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-т заасны дагуу газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх үүргээ биелүүлж,  5120 кв.метр бүхий газарт жил бүр 768,000 төгрөгийн төлбөрийг Улсад төлж байгаа болно. Иймд нэхэмжлэгч К.Д-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд А ХХК-ийн төлөөлөгч Ш.А хариу тайлбартаа: "А ХХК-ийн эзэмшлийн Б сумын 11 дүгээр багт байршилтай зах, худалдаа үйлчилгээний зориулалттай газрын хойд талд нь байрлах 5120 м.кв газрыг Б аймгийн Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн А/353 дугаартай захирамжаар иргэн Хын Нд шилжүүлэн эзэмшүүлсэн юм. Одоогоор тус газар нь иргэн Х-ын Н эзэмшилд байгаа тул К.Д-ын нэхэмжлэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай хэрэгт тус компани нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татагдан оролцох шаардлагагүй гэж үзэж байна. К.Д-ын нэхэмжлэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох шүүхэд гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй байна. А ХХК нь тухайн газрыг эзэмших хугацаандаа иргэдэд түрээсийн гэрээний дагуу түр ашиглуулж ирсэн бөгөөд ямар нэгэн байдлаар бусдын нэр дээр шилжүүлээгүй юм. Зөвхөн түрээсийн гэрээгээр түр ашиглуулж ирсэн болно. Түрээсээр ашиглаж байгаа иргэд тухайн газар дээр нь түр үйлчилгээ явуулах зорилгоор дэлгүүр, путка байрлуулан ашигладаг байсан. А ХХК-ийн зүгээс тухайн түрээслэгч нарын барьсан дэлгүүр, путка нар нь үл хөдлөх эд хөрөнгө биш бөгөөд түрээсийн гэрээний хугацаанд түр барьж ашиглаж байгаа барилга байгууламжууд болно. Мөн түрээсийн гэрээний дагуу газар ашиглаж байгаа иргэдтэй үл хөдлөх эд хөрөнгө барих талаар ямар нэгэн зөвшөөрөл олгож байгаагүй бөгөөд холбогдох өмчийн бүртгэлийн газарт тэдний хөрөнгийг бүртгүүлэхийг зөвшөөрөөгүй болно гэжээ.

6. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.С хариу тайлбартаа: Миний бие А ХХК-ийн эзэмшил газраас ертөнцийн зүгээр урьд талын газраас тодорхой хэсгийг эзэмшихээр болж эрх бүхий этгээдийн шийдвэрээр газар эзэмшиж байна. К.Д нарын маргаж байгаа газар нь ертөнцийн зүгээр хойд талд байрлах бөгөөд миний эзэмшиж байгаа газарт хамааралгүй байна. Уг газрыг одоо Х.Н эзэмшдэг тул миний бие уг хэрэгт гуравдагч этгээдээр оролцохоос татгалзаж байна. К.Д болон бусад түрээслэгч нар олон жилийн өмнөөс түрээсийн гэрээний үндсэн дээр үйл ажиллагаа явуулж ирсэн гэдгийг мэднэ. Иймд К.Д-н нэхэмжлэл үндэслэлгүй байна гэжээ.

7. Хамтран хариуцагч  болон сөрөг нэхэмжлэгч Х.Н нь нэхэмжлэгч К.Д холбогдуулан “Газрын түрээсийн гэрээг цуцалж, газрыг чөлөөлж, 20 сарын түрээсийн төлбөрт 5,000,000 төгрөг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэл гаргасан. Хамтран хариуцагч Х.Н сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Б аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн “Газар эзэмших эрхийн” зах буюу худалдаа үйлчилгээний зориулалттай эзэмшил газрын 5120 кв.метр газрын эрхийг Х.Н надад шилжүүлэн эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт “Газар эзэмшигч дараах эрхтэй: ...35.1.6.газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр тухайн газраа бүгдийг нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулж болно” гэж заасан. Миний бие уг худалдаа үйлчилгээний зориулалттай газрыг “А” захаас шилжүүлэн авсны дараа өмнөх 63 түрээслэгч нартай байгуулсан газар түрээслэх гэрээг цуцлахгүйгээр өмнөх нөхцөлтэйгөөр үргэлжлүүлээд түрээслэх байдлаар ашиглуулаад явж байгаа. Эдгээр түрээслэгч нарын нэг болох нэхэмжлэгч К.Д нь сар бүр талбайн түрээсийн төлбөрт төлбөл зохих 250,000 төгрөгийн хураамжаа шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл төлж ирсэн байдаг. Өөрөөр хэлбэл К.Д нь шүүхэд маргаан гаргаснаас хойш буюу сүүлийн 20 сарын хугацааны газрын түрээсийн төлбөрөө огт төлөөгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж байна. Иймд газрын түрээсийн гэрээг цуцалж, газрыг чөлөөлж, 20 сарын түрээсийн төлбөрт 5,000,000 төгрөгийг хариуцагч К.Д-с гаргуулж өгнө үү” гэжээ.

8. Нэхэмжлэгч К.Д хамтран хариуцагч Х.Нын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбартаа “Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-д “Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ” гэж заасан. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тооцогдох боломжгүй байна. Учир нь “54 м.кв талбайтай барилгын материалын дэлгүүр, 24 мк.в талбайтай сэлбэгийн дэлгүүрийн өмчлөгчөөр өөрийн биеийг тогтоолгох” бөгөөд тус нэхэмжлэлийн шаардлагатай түрээсийн гэрээг цуцлах, түрээсийн гэрээний төлбөр төлүүлэх, газрыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага харилцан тооцогдох боломжгүй. Өөрийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн асуудлаар гаргасан нэхэмжлэлд газрын түрээсийн гэрээний төлбөрийн асуудлыг хольж хутган сөрөг нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. Х.Н сөрөг нэхэмжлэлдээ Б аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хэсэгчлэн шилжүүлж, газар эзэмшүүлэх тухай” А/353 тоот захирамжаар гэрчилгээг авсан гэжээ. Гэтэл тус миний бие болон А захад худалдаа эрхлэгч нэр бүхий иргэдийн нэхэмжлэлээр тус захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаснаар Б аймаг дах захиргааны хэргийн анхан шатны шүүхэд захиргааны хэрэг үүсгэн энэхүү хэргийг хянан шийдвэрлэх хүртэл тус маргааныг түдгэлзүүлсэн болно. Иймд Х.Н-ыг тухайн маргааныг хянан шийдвэрлэж дуустал хууль ёсны газар эзэмшигч гэж үзэх үндэслэл байхгүй. Иймд гэрээ цуцлах, газар чөлөөлөх, төлбөр нэхэмжлэх хууль ёсны эрх бүхий этгээд биш юм. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

9. Нэхэмжлэгчээс иргэний хэрэгт нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, түүний иргэний үнэмлэхийн хуулбар, Б аймгийн Б сумын 1-р багт оршин суугч К.Д-ын А ХХК-тай байгуулсан гэрээ, худалдаа, үйлчилгээ явуулсны төлөө А захад төлсөн хураамжийн тооцоо, 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Талбай түрээсний гэрээ, Захын хураамж төлсөн тухай 2022 оны тооцоо, К.Д-ын Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Барилгын материалаар ажиллуулж байсан дэлгүүрийн фото зургууд, 2013 оны 06 дугаар сарын 28-ний өдрийн ****** дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2006 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2006 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 000201288 дугаартай эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр К.Д нараас Б аймгийн Засаг даргад гаргасан гомдол, бүртгэл хяналтын карт зэргийг гаргаж өгсөн байна.

10. Хамтран хариуцагч Х.Н хариу тайлбар, Е.М-т олгосон итгэмжлэл, А.С-тай байгуулсан өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 5194147105 дугаартай Хаан банкны депозит дансны хуулга, Б аймгийн Б сумын А ХХК-ийн 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 98 дугаартай албан тоот, 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 1121 дугаартай газар эзэмших эрх шилүүлэх гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, газрын кадастр зургийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 12103000996976 дугаартай газрын татварын нэхэмжлэх, Б аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/353 дугаартай захирамжийн хуулбар, 000143446 дугаартай иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар,  газрын кадастр зургийн хуулбар зэрэг баримтуудыг тус тус гаргаж өгсөн.

11. Шүүхийн журмаар нэхэмжлэгч талын хүсэлтээр Б аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн албан бичгээр ирүүлсэн Б аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/353 дугаартай захирамж, кадастрын зураг зэргийг бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

12. Шүүх зохигчдын шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

13. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие А захаас худалдаж авсан дэлгүүрийг 2007-2008 оны үед тус захын захирал байсан талийгаач О.Ш нь энэ захад худалдаа наймаа эрхэлдэг иргэдэд өөрсдийн хөрөнгөөр үл хөдлөх хөрөнгө дэлгүүр барьж болох талаар зөвшөөрсөн гэсэн тул Иргэний хуулийн 150 дугаар зүйлийн 150.1 бусдын өмчийн газар дээр барилга байгууламж барих эрх олж авсан этгээд уг эрхээ гуравдагч этгээдэд өвлүүлэх, барьцаалах, худалдах болон бусад хэлбэрээр захиран зарцуулах эрхтэйгээр тухайн газрыг өөрийн эзэмшилд шилжүүлэн авна гэж заасны дагуу би уг газрыг эзэмших эрхтэй. А захын захиргаа нь миний үл хөдлөх хөрөнгийг нураах, салгаж авах эрхгүй. Тухайн объектод үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулаагүй, захын захиргаанд газар ашигласны төлбөр гэж төлдөг. Гэтэл захын захиргааны зүгээс худалдаа үйлчилгээний орлого багассантай холбогдуулан түрээслэгч нарын барилга нураах, салгаж авахыг шаардсан нь үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхэд халдаж байна. Тухайн үл хөдлөх хөрөнгүүдийг эзэмшиж байгаа боловч улсын бүртгэлд өөрийн нэр дээрээ бүртгүүлээгүй учраас зээлийн барьцаанд тавьж дэлгүүрт хөрөнгө оруулалт хийж өмчлөх эрхээ бүрэн хэрэгжүүлж чадахгүй байна. Иймд Б      аймгийн Б сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр А ХХК-ийн захад байрлах 54 м.кв хэмжээтэй барилгын материалын дэлгүүр болон 24 м.кв сэлбэгийн дэлгүүрийн өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргахад шаардагдах баримт бичгийг гаргаж өгөхийг газар эзэмшигч Х.Н-д даалгаж өгнө үү гэв.

14. Хариуцагч Ш.А нэхэмжлэлийн шаардлагад дараах байдлаар хариу тайлбар гаргасан. Үүнд: Миний бие 2017 онд К-д 54 м.кв үл хөдлөх барилгын материалын дэлгүүрийг худалдсан нь үнэн. Тухайн үед тус дэлгүүрийг худалдан авахад үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ байхгүй, би зарахад уг дэлгүүрт үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгүй 14000000 төгрөгөөр худалдсан. Газрын талд мэдэх юм байхгүй гэжээ.

15. Хариуцагч Х.Х нэхэмжлэлийн шаардлагад дараах байдлаар хариу тайлбар гаргасан. Үүнд: Миний бие А захын нутаг дэвсгэрт байрлалтай дэлгүүрийг худалдаж аваад гэрээ хийхдээ тухайн үед захын үйл ажиллагааг хариуцаж байсан С гэгч хүн дэлгүүрт ямар нэгэн гэрчилгээ өгөх боломжгүйг анхааруулж, гэрээний дэвтрээр л үйл ажиллагаа явуулна гэдгээ хэлж байсан. Миний бие тус дэлгүүрийн объектыг иргэн К.Д-д зарахдаа А захыг хариуцсан хүнийг хэлснийг хэлж өгсөн. Захын захиргаа мөн адил хэлсэн гэжээ.

16. Хамтран хариуцагч Х.Н дараах тайлбарыг гаргасан байна. Үүнд: ... А ХХК нь тухайн газрыг эзэмших хугацаандаа иргэдэд түрээсийн гэрээний дагуу түр ашиглуулж ирсэн бөгөөд ямар нэгэн байдлаар бусдын нэр дээр шилжүүлээгүй юм. Зөвхөн түрээсийн гэрээгээр түр ашиглуулж ирсэн болно. Түрээсээр ашиглаж байгаа иргэд тухайн газар дээр нь түр үйлчилгээ явуулах зорилгоор дэлгүүр, путка байрлуулан ашигладаг байсан. А ХХК-ийн зүгээс тухайн түрээслэгч нарын барьсан дэлгүүр, путка нар нь үл хөдлөх эд хөрөнгө биш бөгөөд түрээсийн гэрээний хугацаанд түр барьж ашиглаж байгаа барилга байгууламжууд болно. Мөн түрээсийн гэрээний дагуу газар ашиглаж байгаа иргэдтэй үл хөдлөх эд хөрөнгө барих талаар ямар нэгэн зөвшөөрөл олгож байгаагүй бөгөөд холбогдох өмчийн бүртгэлийн газарт тэдний хөрөнгийг бүртгүүлэхийг зөвшөөрөөгүй болно гэжээ.

17. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.С-с дараах тайлбарыг гаргасан байна. Үүнд: Миний бие А ХХК-ийн эзэмшил газраас ертөнцийн зүгээр урьд талын газраас тодорхой хэсгийг эзэмшихээр болж эрх бүхий этгээдийн шийдвэрээр газар эзэмшиж байна. К.Д нарын маргаж байгаа газар нь ертөнцийн зүгээр хойд талд байрлах бөгөөд миний эзэмшиж байгаа газарт хамааралгүй байна. Уг газрыг одоо Х.Н эзэмшдэг юм. К.Д болон бусад түрээслэгч нар олон жилийн өмнөөс түрээсийн гэрээний үндсэн дээр үйл ажиллагаа явуулж ирсэн гэдгийг мэднэ. Иймд К.Д-ын нэхэмжлэл үндэслэлгүй байна гэжээ.

18. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х.Н дараах тайлбарыг гаргасан байна. Үүнд: Миний бие Б аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/353 дугаартай захирамжаар Б сумын 11 дүгээр багийн Н-1-ийн ***а хаягт байрлах ***** нэгж талбарын дугаар бүхий 5120 м.кв газрыг Худалдаа, үйлчилгээний зориулалтаар 35 жилийн хугацаатайгаар эзэмших болсон ба тухайн газрыг өнөөдрийг хүртэл зориулалтаар ашиглаж байгаа. 2007 оны үед А ХХК нь эзэмшил газрыг зориулалтаар нь иргэдэд худалдаа үйлчилгээний зориулалтаар түрээсэлж ирсэн байна. Түрээслэгч иргэд үйл ажиллагаа явуулахын тулд нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан үнсэн блокоор түр амбаар барьж бараагаа зарж үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд А ХХК нь үл хөдлөх хөөнгө барих зөвшөөрөл өгөөгүй байна. Иргэд тус захад үйл ажиллагаа явуулсны төлөө буюу газар ашигласны төлөө сар бүр төлбөр хураамж төлдөг бөгөөд нэхэмжлэгчийн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл үндэслэлгүй гэжээ.

19. Хамтран хариуцагч Х.Н сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ “Б аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хэсэгчилсэн шилжүүлж, газар эзэмшүүлэх тухай” А/353 дугаартай захирамжаар “А зах буюу худалдаа үйлчилгээний зориулалттай эзэмшил газрын 5120 кв.метр газрын эрхийг Х.Н надад шилжүүлэн эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт “Газар эзэмшигч дараах эрхтэй: ...35.1.6.газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр тухайн газраа бүгдийг нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулж болно” гэж заасан. Миний бие уг худалдаа үйлчилгээний зориулалттай газрыг “А” захаас шилжүүлэн авсны дараа өмнөх 63 түрээслэгч нартай байгуулсан газар түрээслэх гэрээг цуцлахгүйгээр өмнөх нөхцөлтэйгөөр үргэлжлүүлээд түрээслэх байдлаар ашиглуулаад явж байгаа. Иймд газрын түрээсийн гэрээг цуцалж, газрыг чөлөөлж, 20 сарын түрээсийн төлбөрт 5,000,000 төгрөгийг хариуцагч К.Д-аас гаргуулж өгнө үү” гэж тодорхойлсон.

20. Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг “Үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тооцогдох боломжгүй байна. Учир нь “54 м.кв талбайтай барилгын материалын дэлгүүр, 24 мк.в талбайтай сэлбэгийн дэлгүүрийн өмчлөгчөөр өөрийн биеийг тогтоолгох” бөгөөд тус нэхэмжлэлийн шаардлагатай түрээсийн гэрээг цуцлах, түрээсийн гэрээний төлбөр төлүүлэх, газрыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага харилцан тооцогдох боломжгүй. Өөрийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн асуудлаар гаргасан нэхэмжлэлд газрын түрээсийн гэрээний төлбөрийн асуудлыг хольж хутган сөрөг нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. Х.Н сөрөг нэхэмжлэлдээ Б аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хэсэгчлэн шилжүүлж, газар эзэмшүүлэх тухай” А/353 тоот захирамжаар гэрчилгээг авсан гэжээ. Гэтэл тус миний бие болон А захад худалдаа эрхлэгч нэр бүхий иргэдийн нэхэмжлэлээр тус захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаснаар Б аймаг дах захиргааны хэргийн анхан шатны шүүхэд захиргааны хэрэг үүсгэн энэхүү хэргийг хянан шийдвэрлэх хүртэл тус маргааныг түдгэлзүүлсэн болно. Иймд Х.Н-ыг тухайн маргааныг хянан шийдвэрлэж дуустал хууль ёсны газар эзэмшигч гэж үзэх үндэслэл байхгүй. Иймд гэрээ цуцлах, газар чөлөөлөх, төлбөр нэхэмжлэх хууль ёсны эрх бүхий этгээд биш юм. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх үндэслэлээр няцаасан. 

21. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

21.1. Нэхэмжлэгч К.Д 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Б сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байршилтай А ХХК-ийн эзэмшил газарт барьсан барилгын материалын 54 м.кв талбайтай дэлгүүрийг 14000000 төгрөгөөр хариуцагч Ш.А мөн А ХХК-ийн эзэмшил газарт барьсан 24 м.кв талбайтай сэлбэгийн дэлгүүрийг 9000000 төгрөгөөр 2020 онд Х.Х-аас тус тус худалдаж авсан нь хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон нэхэмжлэгчийн Хаан банкны Д дансны хуулгаар тус тус нотлогдож байна.

Нэхэмжлэгч К.Д Б аймгийн Б сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр А захад байрлах 54 м.кв хэмжээтэй барилгын материалын дэлгүүр болон 24 м.кв сэлбэгийн дэлгүүрийн өмчлөгчөөр тус тус тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нар энэ талаар маргаагүй, худалдсан талаар хүлээн зөвшөөрсөн болно.

21.2. Нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар А ХХК-ийн эзэмшил газарт барьсан барилгын материалын 54 м.кв талбайтай дэлгүүр болон 24 м.кв талбайтай сэлбэгийн дэлгүүрийг тус тус худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн байна.

Энэ худалдах худалдан авах гэрээний талаар болон тухайн (дэлгүүрүүд) объектууд нь Б аймгийн Б сумын төвд байрлах А ХХК-ийн эзэмшил газарт баригдсан байна.

21.3. Эдгээр объектууд нь анхнаасаа үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдээгүй, үл хөдлөх хөрөнгийн эрхийн гэрчилгээгүй болох нь талуудын хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдож байгаа ба энэ нь Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ гэж, мөн хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болно гэж заасан байна.

21.4. Б аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/353 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг хэсэгчлэн шилжүүлж, газар эзэмшүүлэх тухай захирамжаар А ХХК-ийн Б сумын 11 дүгээр багт байршилтай 5310 м.кв худалдаа үйлчилгээний зориулалттай эзэмшил газрын 5120 м.кв газрын эрхийн гэрчилгээг Б сумын 5 дугаар багийн оршин суугч БЭ****** регистртэй Б овогт Х-ын Н-д, 190 м.кв газрын эрхийн гэрчилгээг Б сумын 5-р багийн оршин суугч Б овогт М-ийн С-д тус тус шилжүүлж өмнөх зориулалтаар үргэлжлүүлэн 35 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна.

21.5. Маргаан бүхий дэлгүүрүүд нь Б аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/353 захирамжаар Х.Н-д шилжүүлэн эзэмшүүлсэн 5120 м.кв газарт баригдсан гэдэгт талууд маргаж, захиргааны хэргийг шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж шүүх хуралдааны шатанд тайлбарласан ба талууд энэ талаар нотлох баримт гаргаж өгөөгүй болно.

21.6. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлага дэмжиж тайлбарласан ба хариуцагч Х.Н-д шилжүүлэн эзэмшүүлсэн 5120м.кв газарт нэхэмжлэгч К.Д-ын 54 м.кв хэмжээтэй барилгын материалын болон 24 м.кв сэлбэгийн дэлгүүрүүд байгаа ба  хариуцагчийн хувьд үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл үндэслэлгүй гэж хариуцагч маргасан.

21.7. Иргэний хуулийн 150 дугаар зүйлийн 150.13-д барилга байгууламж барих эрхийг улсын бүртгэлд бүртгүүлнэ гэж заасан ба хариуцагч Х.Н-ын эзэмшил газарт 54 м.кв хэмжээтэй барилгын материалын дэлгүүр болон 24 м.кв сэлбэгийн дэлгүүр барих эрхийг улсын бүртгэлд бүртгүүлсэн эсэхийг нотлох баримт байхгүй байна.

21.8. Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан нэхэмжлэгч К.Д-ын А ХХК-ийн захиргаатай 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан Талбайн түрээсийн гэрээ-ний зорилго нь энэхүү гэрээний 1.1-д зааснаар ...Б аймгийн Б сумын төвд байрлах Ах дам захын эзэмшилд байгаа газрыг түр ашиглан явуулж байгаа түрээслэгч /нэг талаас К.Д/, нөгөө талаас түрээслүүлэгч /А ХХК/ нарын хооронд үүссэн харилцааг зохицуулна гэсэн байна.

Уг талбайн түрээсийн гэрээгээр А ХХК нь үйлчилгээ явуулж байгаа түрээслэгч (нэхэмжлэгч К.Д)-д тодорхой хугацаатай газар түр ашиглах эрхийг тус гэрээгээр өгч, үйлчилгээ хийх боломжийг бүрдүүлсэн, мөн түр ашиглаж байгаа газрын эзэмших эрх нь А  ХХК-ийн мэдэлд байгаа учир ҮХЭХ-ийн бүртгэлд бүртгүүлэх, банкны барьцаанд тавих эрхгүй ба тухайн байрыг зориулалтын дагуу ашиглаж үйлчилгээ явуулж, ашиг олох эрхтэй болох нь Талбайн түрээсийн гэрээ-ний 2.1.2, 2.2.1, 2.2.3 дугаар заалтад тодорхой тусгасан байна.

Энэ Талбайн түрээсний гэрээ-ний 4.1-д тус гэрээ нь 2021 оны 01 дүгээр сарын 01-ээс 2022 оны 01 дүгээр сарын 01-ний хүртэл хүчинтэй ба цаашид тохиролцож сунгаж байна гэж заасан ба гэрээний хугацаа 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр дууссан ба дараа нь хэрхэн сунгасан эсэх нь тодорхойгүй байна.

21.9. Иймд энэхүү Талбайн түрээсний гэрээ нь Иргэний хуулийн 150 дугаар зүйлийн 150.1-д заасан бусдын өмчлөлийн газар дээр барилга байгууламж барих эрх олгосон гэрээ биш харин захын талбайн түрээсийн гэрээ болох нь түрээсийн гэрээний холбогдох заалтуудаар тодорхойлогдож байна.

21.10. Нэхэмжлэгч К.Д нь хариуцагч Х.Н-ын эзэмшил газарт байрлах 54 м.кв хэмжээтэй барилгын материалын дэлгүүр болон 24 м.кв сэлбэгийн дэлгүүр үйл ажиллагаагаа явуулж байгаа ба маргаан үүсэх хүртэл түрээсийн төлбөрөө төлсөн маргаан үүссэнээс хойш түрээсийн төлбөрөө төлөөгүй гэж нэхэмжлэгч шүүх хуралдааны шатанд тайлбарлаж байсныг дурдах нь зүйтэй байна.

22. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д өмчлөгч нь хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах, аливаа халдлагаас хамгаалах эрхтэй, мөн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2-т Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна гэж заасныг баримтлан  Б аймгийн Б сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр хариуцагч Х.Н-ын эзэмшлийн А захад байрлах 54 м.кв хэмжээтэй барилгын материалын дэлгүүр болон 24 м.кв сэлбэгийн дэлгүүрийн өмчлөгчөөр нэхэмжлэгч К.г тус тус тогтоох үндэслэл тогтоогдохгүй байна.

Дээрх үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлийн гэрчилгээ гаргахад шаардагдах баримт бичгийг гаргаж өгөхийг газар эзэмшигч Х.Н-д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

23. Газрын түрээсийн гэрээг цуцалж, газрыг чөлөөлж, 20 сарын түрээсийн төлбөрт 5,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

23.1 Хавтаст хэрэгт авагдсан Б аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/353 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг хэсэгчлэн шилжүүлж, газар эзэмшүүлэх тухай захирамжаар А ХХК-ийн Б сумын 11 дүгээр багт байршилтай 5310 м.кв худалдаа үйлчилгээний зориулалттай эзэмшил газрын 5120 м.кв газрын эрхийн гэрчилгээг Б сумын 5 дугаар багийн оршин суугч БЭ******** регистртэй Б овогт Х.Н-д ... шилжүүлж өмнөх зориулалтаар үргэлжлүүлэн 35 жилийн хугацаатай эзэмшүүлсэн тухай эрхийн акт гарсан боловч сөрөг нэхэмжлэгч Х.Н нь хариуцагч К.Д нарын хооронд эрх зүйн харилцаа үүссэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.

23.2. Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан нэхэмжлэгч К.Д нь А ХХК-ийн захиргаатай 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Талбайн түрээсийн гэрээг нэг жилийн хугацаатай байгуулсан байх ба энэхүү гэрээний хугацаа дуусгавар болсон байна. Гэтэл сөрөг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэхүү гэрээ үргэлжилж байгаа, гэрээний дагуу түрээсийн төлбөрөө төлж байсан гэж тайлбарлаж байгаа боловч сөрөг нэхэмжлэгч Х.Н нь хариуцагч К.Д нарын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан харилцаа үүссэн нь тогтоогдохгүй байна.

23.3. Дээрх талбайн түрээсийн гэрээний хугацааг 1 жилээр байгуулсан байх бөгөөд түрээсийн гэрээний хугацаа дуусгавар болсон хэдий ч хариуцагч К.Д нь түрээсийн байранд үйл ажиллагааг одоог хүртэл явуулж байгаа болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

23.4. Мөн хариуцагч К.Д нь түрээсийн төлбөрөө төлж байсан, А ХХК бид хоёрын хооронд маргаан үүссэн учир түрээсийн төлбөрөө төлөөгүй, Х.Н-тай гэрээ байгуулж байгаагүй энэ талаар мэдэхгүй гэж тайлбарлаж байсныг сөрөг нэхэмжлэгч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч үгүйсгэж чадаагүй болно. 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ”, мөн зүйлийн 318.3-т “Хуульд өөрөө заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ” гэж тус тус заажээ.

23.5. Талуудын хооронд үүссэн иргэний эрх зүйн харилцаа нь түрээсийн гэрээний харилцаанд хамаарах бөгөөд энэхүү харилцаанаас үүссэн маргаан буюу шаардах эрх нь Иргэний хуульд заасан түрээсийн гэрээний эрх зүйн зохицуулалтад хамаарч байх бөгөөд зохигчдын хооронд түрээсийн гэрээг бичгээр байгуулаагүй,  хуулийн шаардлага хангагдаагүй байх тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлага хангагдаагүй байна.

23.6. Бусдын эзэмшил, ашиглалтад хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон гэрээний төрөл болох түрээсийн гэрээнд эд хөрөнгийн өмчлөгч, хууль ёсны эзэмшигч нь түрээслүүлэгч байдаг учир сөрөг нэхэмжлэгч Х.Н нь өөрийн эзэмшил газраа бусдад түрээслүүлсэн эсэх нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байх тул уг газарт байршилтай 54 м.кв хэмжээтэй барилгын материалын дэлгүүр болон 24 м.кв сэлбэгийн дэлгүүрийг албадан гаргах болон түрээсийн төлбөрийг шаардах эрхгүй байна.

23.7. Хэдийгээр сөрөг нэхэмжлэгч Х.Н нь худалдаа үйлчилгээний зориулалттай эзэмшил газартай түрээсийн гэрээний дагуу эд хөрөнгийг түрээслэх эрхтэй боловч Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1.1-д заасны дагуу тэдгээрийн хооронд байгуулсан 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн түрээсийн гэрээний хугацаа дууссан буюу эд хөрөнгө хөлслөх гэрээ дуусгавар болсон байх тул дээрх хуулийн заалтаар сөрөг нэхэмжлэгч Х.Нурболат нь хариуцагч К.Дс газрын түрээсийн гэрээг цуцалж, газрыг чөлөөлж, 20 сарын түрээсийн төлбөрт 5,000,000 төгрөг гаргуулах шаардлага гаргах эрхгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т ”зохигч, түүний төлөөлөгч  нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа  эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” гэж тус тус зохицуулжээ.

23.8. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй ба тэрээр нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар ... нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэжээ.

24. Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч К.н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг, сөрөг нэхэмжлэгч Х.Нн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165,150 төгрөгийг тус тус улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1.Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 243 дугаар зүйлийн 243.1, 318 дугаар зүйлийн 318.1-д заасныг тус тус баримтлан Б аймгийн Б сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр А ХХК-ийн захад байрлах 54 м.кв хэмжээтэй барилгын материалын дэлгүүр болон 24 м.кв сэлбэгийн дэлгүүрийн өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргахад шаардагдах баримт бичгийг гаргаж өгөхийг газар эзэмшигч Х.Н-д даалгах тухай нэхэмжлэлийг, сөрөг нэхэмжлэгч Х.Н-н газрын түрээсийн гэрээг цуцалж, газрыг чөлөөлж, 20 сарын түрээсийн төлбөрт 5,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч К.Д-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянган хоёр зуун/ төгрөгийг, сөрөг нэхэмжлэгч Х.Н-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165,150 /нэг зуун жаран таван мянга нэг зуун тавин/ төгрөгийг тус тус улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     К.Б