Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 2020/ДШМ/1108

 

 

 

 

 

 

      2020            9              1                                         2020/ДШМ/1108

 

 

 

Б.М, Б.А, Б.Гнарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Мягмаржав, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

шүүгдэгч Б.А, Б.Г,

шүүгдэгч Б.Мийн өмгөөлөгч Б.Зулбаяр,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 1281 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Э.Оюунтунгалагийн бичсэн 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 30 дугаартай прокурорын эсэргүүцлээр шүүгдэгч Б.М, Б.А, Б.Гнарт холбогдох эрүүгийн 1809002440859 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Олдох овгийн Б.М, 1999 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид цэргийн алба хааж байгаа, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн ................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /...................../;

 

2. Боржигон овгийн Б.А, 1998 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “МҮИС”-д Уул уурхайн цахилгааны инженерийн 3 дугаар курсийн оюутан, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, 2 дүүгийн хамт ................... тоотод оршин суух бүртгэлтэй, /.................../;

Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 28 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан;

 

3. Хан хөгшин овгийн Б.Г, 1998 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Зэвсэгт хүчний 0131 дүгээр ангид цэргийн алба хааж байгаа, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, нагац ахын хамт ................. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /......................../,

 

Б.М, Б.А, Б.Гнар нь бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 21-ний шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Холливууд шөнийн цэнгээний газрын орчим "Мзодсон" гэх шалтгаанаар хохирогч Т.Будыг өшиглөж, зодож эрүүл мэндэд нь бүсэлхийн 2, 3, 4 дүгээр нугалмын зүүн талын хөндлөн сэртэнгийн зөрүүтэй далд хугарал, бүсэлхийн нугалмайн зөөлөн эдийн няцрал, 1 шүдний хугарал, 1 шүдний сулрал, уруулын гадна болон дотор салстад шарх, зүүн, баруун, шуу, баруун бугалга, зүүн сарвуунд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.М, Б.А, Б.Гнарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.М, Б.Г, Б.А нарт холбогдох хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалснаар уг хэргийг нэг мөр, эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзэв. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4-т “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д “Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, ...олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж тус тус заажээ. Гэтэл прокуророос шүүгдэгч Б.М, Б.Г, Б.А нарыг бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 21-ний шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Холливууд шөнийн цэнгээний газрын орчим "Мзодсон" гэх шалтгаанаар хохирогч Т.Будыг өшиглөж, зодож эрүүл мэндэд нь бүсэлхийн 2, 3, 4 дүгээр нугалмын зүүн талын хөндлөн сэртэнгийн зөрүүтэй далд хугарал, бүсэлхийн нугалмайн зөөлөн эдийн няцрал, 1 шүдний хугарал, 1 шүдний сулрал, уруулын гадна болон дотор салстад шарх, зүүн, баруун, шуу, баруун бугалга, зүүн сарвуунд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдсэн атлаа тэдгээрийн дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхэд мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй байна. Мөн хохирогч Т.Бэрүүл мэндэд нь бүсэлхийн 2, 3, 4 дүгээр нугалмын зүүн талын хөндлөн сэртэнгийн зөрүүтэй далд хугарал, бүсэлхийн нугалмайн зөөлөн эдийн няцрал, 1 шүдний хугарал, 1 шүдний сулрал, уруулын гадна болон дотор салстад шарх, зүүн, баруун, шуу, баруун бугалга, зүүн сарвуунд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учирсан бөгөөд эдгээр гэмтлүүдээс шүүгдэгч Б.М, Б.Г, Б.А нарын хэн нь аль гэмтлийг учруулсныг нарийвчлан тогтоох шаардлагатай гэж үзээд  Б.М, Б.Г, Б.А нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

 

Прокурор Э.Оюунтунгалаг бичсэн эсэргүүцэлдээ: “...Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шүүгчийн захирамжид заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх дараах үндэслэл тогтоогдож байна. Үүнд: Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь хохирогчийн буруутай үйл ажиллагаанаас буюу Б.Мийг зодсон үйлдэлтэй холбоотой байна. Яллагдагч нарын үйлдлийн сэдэлт, зорилго нь олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхолд хохирол учруулахад чиглээгүй, харин хохирогчийн буруутай үйлдлийн улмаас найзыгаа болон өөрийгөө өмгөөлсөн, хоёр талын маргаанаас үүдэлтэй харилцан зодооны шинжтэй үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учруулсан нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон, уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй байна. Мөн шүүгдэгч нарын бүлэглэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл тогтоогдож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилсэн бөгөөд гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог тогтоох зорилгоор мөрдөн шалгах бүхий л ажиллагааг хийж гүйцэтгэсэн байна. Иймд хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд, хэргийн оролцогч нарыг шүүх хуралдаанд оролцуулан хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байтал шүүгдэгч Б.М, Б.А, Б.Гнарын хэн нь аль гэмтлийг учруулсныг нарийвчлан тогтоогоогүй гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Иймд шүүгдэгч Б.М, Б.А, Б.Гнарт холбогдох хэргийг прокурорт буцаасан Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 2020/ШЗ/1281 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэжээ.

 

Шүүгдэгч Б.Г“...тус шүүх хуралдаанд хэлэх тайлбаргүй. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.А “...тус шүүх хуралдаанд хэлэх тайлбаргүй. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.Мийн өмгөөлөгч Б.Зулбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч нар нь Б.Мийг баарны гадна 2 удаа зодож, нийгмийн хэв журмыг алдагдуулсан. Дараа нь хохирогч нар дахин багаж зэвсэг аван шүүгдэгч нартай өөр газар зодоон үүсгэсэн нөхцөл байдал тогтоогдсон. Өмгөөлөгчийн зүгээс шүүгчийн захирамж үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь, хохирогч нар олон нийтийн газар танхайрч гэмт хэрэг үйлдсэн байна. Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар  хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлтэй болжээ.

 

Гэхдээ анхан шатны шүүх шүүгдэгч Б.М, Б.А, Б.Гнар нь хохирогчид хүндэвтэр гэмтэл учруулснаас гадна тэдгээрийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан шинж байгаа эсэхэд мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай” гэсэн үндэслэлээр нэмэлт ажиллагаа хийх шаардлагагүй.

 

Харин  “Б.М, Б.А, Б.Гнарын хэн нь  ямар үйлдэл хийснийг нэг бүрчлэн тодорхой зааж, бүлэглэн хохирогчид хүндэвтэр гэмтэл учруулсныг тодорхой дүгнэн яллах дүгнэлтээр хэргийн үйл баримтыг тодорхойлсны дараа хэргийг эцэслэн шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

Иймд “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан шинж байгаа эсэхэд мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй” гэж үзсэн прокурорын эсэргүүцлийн үндэслэлийг хүлээн авах нь зүйтэй.  

 

Харин анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжинд заасан шүүгдэгч нарын үйлдэл, оролцоог тодорхой болгох, давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч нарын үйлдэл, оролцоог буюу хэргийн үйл баримт, бүлэглэсэн байдлыг яллах дүгнэлтэд тодорхой дүгнэх талаар тус тус заасан ажиллагааг хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх  заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 1281 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, шүүгчийн захирамжийг хүчингүй болгохоор бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,                         

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                            Д.МЯГМАРЖАВ

                       

ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ