Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2020/0725

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Насандэлгэр би, Ж.Э нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн *** дугаар захирамжийн Д.Б, 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ***  дугаар захирамжийн Д.Б-т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, тус ** м.кв газар эзэмших  эрхийг “Б э” ХХК-ийн нэр дээр буцаан шилжүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгуулах шаардлага бүхий  захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Э, М.О нар шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: “Тус шүүхэд хянагдаж буй хувьцаа эзэмшигч Ж.Э, М.О нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн *** дугаар захирамжийн Д.Б, 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн *** дугаар захирамжийн Д.Б-т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, тус *** м.кв газар эзэмших эрхийг “Б э” ХХК-ийн нэр дээр буцаан шилжүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байгааг хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.

Учир нь тус эмнэлгийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар “Б э” ХХК нь хуулийн этгээдийнхээ хувьд дээрх асуудлаар нэхэмжлэл гаргах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Улмаар “Б э” ХХК-аар нэхэмжлэл гарган тус шүүхийн шүүгч Н.Д хэрэг үүсгэн, зохих ажиллагааг явуулж байгаа тул ижил асуудлаар тусдаа маргах шаардлагагүй гэж үзлээ.

Нэхэмжлэлийн шаардлагаас татгалзахтай холбоотой хуульд заасан үр дагаврыг ухамсарлаж байна. Дахин энэхүү асуудлаар нэхэмжлэл гаргахгүй, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргахгүй гэдгээ хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Ж.Э нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдуулан   гаргасан  “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн *** дугаар захирамжийн Д.Б, 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ***  дугаар захирамжийн Д.Б-т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, тус *** м.кв газар эзэмших  эрхийг “Б э” ХХК-ийн нэр дээр буцаан шилжүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгуулах” нэхэмжлэлээсээ  татгалзах хүсэлтийг бичгээр гаргасан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт...нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “...Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй”, 66.2 дахь хэсэгт “...Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана” гэж заасны дагуу нэхэмжлэгч нар нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд илэрхийлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Мөн нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар “...Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй” талаар тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч нь ойлгож, түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ж.Э нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн *** дугаар захирамжийн Д.Б, 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ***  дугаар захирамжийн Д.Б-т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, тус *** м.кв газар эзэмших  эрхийг “Б э” ХХК-ийн нэр дээр буцаан шилжүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгуулах” шаардлага бүхий  нэхэмжлэлээсээ бүхэлд  нь  татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Захиргааны хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  50  дугаар зүйлийн 50.5-д заасныг  баримтлан  нэхэмжлэгчээс  улсын  тэмдэгтийн  хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах  бөгөөд  харин  бусад  этгээд  уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй талаар тайлбарласугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгч нар нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.

 

 

 

                          ШҮҮГЧ                              А.НАСАНДЭЛГЭР