Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2024/03178

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 08 сары 02 өдөр Ду аар 183/ШШ2024/03178 Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Чулуунчимэг би:

Нэхэмжлэгч: Б.Д /РД:************/,

Нэхэмжлэгч: Б.Б /РД:*************/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э.Х /РД:***********/-д холбогдох,

4 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч Э.Х нь нэхэмжлэлийн шаардлага болох 4 000 000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 39 475 төгрөгийг, төрийн сангийн 100200100941 данснаас 39 475 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ