Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2024/03179

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 08 сары 02 өдөр Ду аар 183/ШШ2024/03179 Улаанбаатар хот

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Чулуунчимэг би 

Нэхэмжлэгч: М ББСБ ХХК /РД:***********/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Ч /РД:*************/-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 618 194 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.М ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.Ч холбогдох зээлийн гэрээний үүрэгт 618 194 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгг зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19 196 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

 

 

ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ